2007/10/24

Эмээ

Ганц өдөр хотоос холдчоод ирсэн чинь наян юм болцон байдаг байншд. Хамгийн гоё нь хот бороонд чийглэгдэж, миний блогт сэтгэгдлүүд нэмэгджээ. Хүн амьтны урам нэмсэн comment уншсан чинь хөлс чийхраал, хүүхэн хараа томроол гэсэн ккккк. Цаг заваа зориулж миний сараачлагыг умшсан, таалсан цөмөөрөнд нь талархав, алий бүгдийн үнжий үнжий /аймар далимдуулсан/

Хамаг ажлаа хойш тавиал сүр бадруулаал явсан гол зорилго хайртай ганц эмээдээ очих байв. Царайгаа харуулахгүй, дуугаа сонсгохгүй удаал ирэхээр манай эмээ аймар рекет мессеж бичнэ. Эмээгийнх нь бие тааруу, ирж уулз маягийн юм явуулж хүн дарамтлаал, сандраал очингуут хүүгээ санаал болтой юм ярисан шээг хээвнэг цайгаа ууж сууна. Дураараа хүн шүү бас л.

Цаад чинь 70 гарч яваа гэхэд үнэн цоглог, мессеж бичнэ, тэр нь заавал hi гэж эхэлнэ. Арай л нэгж саваарай гэхийн наахнуур. Хоёр жилийн өмнө цагаан сараар эмээдээ гар утас бэлэглэсийн, анх богино холбоогоор ярьжайгаам шиг чихэндээ нэг наагаал, ам руугаа нэг ойртуулаал мунгинажааснаа бодуул одоо бүр архаг болсон. Өврөөсөө гаргаж ирээл нүдний шилээ хийжаагаал үзэж тарна даа.

Нэг удаа “миний хүү ажил нь сайн уу, нойр хоолондоо гайгүй юу, яагаад ойрноо ярихгүй байна, бие нь зүгээр үү” энээ тэрээ гээл 4 тасарсан сериал ирдийн, залхсандаа дор нь залгаж, та одоо юун урт хөгшин мессеж бичдийн, гол юмаа товч тодорхой бичихгүй юу гээл сурснаараа араалдсан чинь маргааш нь бүх юм дажгүй юу гэж явуулдаг байгаа. Жаатай хөгшин шүү бас л.

Ер нь би эмээгийн хүүхэд л дээ. Айлын томууд голцуу аав ээждээ жийгддэг болохоор ах бид хоёр эмээгээ булаацалдаж өссөн. Дөрвөн ижил байрны дунд өнгөрсөн бага нас эмээтэй минь салшгүй холбоотой, дунд сургуулийн он жилүүд бүр ч уяалдаатай. Хичээл дээр суужаагаал харьж эмээгийн өрөмтэй бинг идэхсэн гэж бодонгуут шууд ходоод хоржигнож, хоёр нүд эрээлжилжаагаа юм чинь. Заримдаа залхуу хүрээл эрт босно гэхээс Номин талстын “Үүр битий цайгаасай”-г, хичээлд явна гэхээс Нисванисын “Сургууль нураасай”-г дуулмаар, тэр болгонд эмээ намайг аргадаж нэг үзээл, хөөргөж нэг үзжаагаал явуулж дөнгөнөдөө, зальтай гар шүү бас л.

Манай үеийнхэн ч эмээг мэднэ. Коток дээр оройтсоноо ч мэдкү гулгажээтэл гэнэт нэг нь “Idea, эмээ чинь” гээл орилно. Харангуут эмээ мангар том мод барьцан аймаар ууртай ирж явна. Үхтлээ айгаал шууд нуугдана, намайг олохгүй буцангуут нь хамаг хурдаараа гялалзаж түрүүлж гэртээ ороод хичээлээ дэлгээд суучина, ааль түрүүн ирсэн та харин хааччив болтой юм ярингуут эмээ нээх хөөрхөн итгэчинэ. Хэхэ

Нэг удаа эмээгээсээ үхтлээ ичсиймдаг. Найз хөгшин нь бурхан болчоод, надаар аминдаа хань хийгээл нөгөө айлд орлоо. Нэг хүүхэн цай аягалаал өгөнгүүт мань эмээ “Ээжтэйгээ мөн адилхан шүү” гээл уйлж гардийн байна. Тэгсэн чинь нөгөө хүүхэн “би охин нь биш бэр нь л дээ” гэхгүй юу. Эмээ тэгэнгүүт гялс уйлахаа больсноо “Өө золиг” гэж авдийн. Би гэж түнтийж улайсан амьтан эмээг хаяж гүйгээл нээх уурлаж билээ. Бас л хамаагүй авдаг нөхөр шүү. За тэгээд давтлаган дээр халуун савтай цай барьж ирэх, дургүй хүүхэд ирэнгүүт байхгүй гээрэй гэсээн гэж хэлэх гээл эмээ бид хоёрын онигоо зөндөө зөндөө. Атигар бор эмээгийнхээ тухай бичээл байвал бичээл байхын байна. Ингэсгээд зогсое.

Ганц л юмнаас хальшрахийн. Хорвоогийн жамаар эмээ минь хадан гэртээ очуул би гэдэг хүн яах болоо. Цухалдаж гуйгаад ч, цурхирч уйлаад ч дахиж ирэхгүй гэж бодохоор амьсгаа давчдаад ирэхийн. Гэвч миний эмээ бусдын л эмээгийн адил эгэл боловч буянтай, бурхан шиг буурал. Хүүхэд шуухад харагдвал хүний өөрийн гэхгүй эвийлж хөөрхийлж, хөлийн бор авдар руугаа мойногшсон хуруугаа явуулдаг өндөр ижий. Уйлахад минь аргадах гэж, уруудахад минь түших гэж, ухаарал нэмэх гэж, урам хайрлах гэж надад заяасан болохоор би эмээгээ урт насалнаа гэж итгэдийн.


Шаргал намрын бороо эмээгийн минь үнэртэй
Салхинаа хийсэх навчис шиг сэтгэлд минь хадаатай
Шүүдэрт жиндэх вий гэхдээ эмээ минь
Шүлгэнд минь томдож дүр нь харагдана

Багын минь дээлийг дэрлээд намайг зүүдэлж хонодог
Баларсан үсэгтэй захианаас үнэрийг минь олоод тайтгардаг
Алсад өнгөрөх жингийн цуваанаас хүүгээ сураглаж элгэмсдэг
Аясхан цэнхэр, гуниг хүрэхгүй алсад эмээ минь суудаг аа… гэж.

12 Сэтгэгдэл:

byambaa said...

hehe. jaatai gar shuu gesen chin ineed hureed boldoggui.
hugshirhuuruu jaatai gar bolnoo.

eejteigee adilhan gesnee ber ni geheer ni garaad yavahdaa yaahav dee. ineedtei yumaa. pishiitel ineegeed havi oirniihniigoo tsochooloo sh dee.

3apaa said...

Бүх юм дажгүй юу Idea? Мэйлрүү чинь код явуулсан авсан уу? Уул нь их хэрэгтэй эд шиг санагддагийн... За за тачаалаараа бол ккк... Эмээ гэснээс мань чинь бас эмээгийн хүүхэд. Хөгшрөөд хөөрхий минь нүд нь юм харахаа байчихсан. Өнгөрсөн бүтэн сайнд эмээгийнхээ намтарыг яриулж тэмдэглэж авсан. Блогтоо бичнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хойно нь тэгэх минь яалаа энэ тэр гэсэн бодлуудаар зүрхээ тарчлаахгүймсан гэж хувиа хичээхдээ л... Чи ч гэсэн санаж мэдэж байгаа юмнуудыг нь тэмдэглэж аваад биччээч.

Арсун said...

Хөөрхөн бичлэг болжээ. Савж унатлаа хөхөрөв.

Bilguun said...

goyo bichjee. ogloohon uulzsan mortloo, ali hediin emeegee sanachihlaa. urgeljluuleed bicheed bgaarai. unshaal baiya. :)

idea said...

Зараад: Мэйл авсан л даа, энэ нөгөө код чинь гэсэн мөртлөө ямар ч код моод байхгүй байхын. Би ойлгохгүй тэнэгтээдайгаан болу. Уул нь оруулчуул зүгээрийн тэ, даанч IQ хүрэхгүй ийн. Дэмий л page element дээр сүүлчийн сэтгэгдлүүд addidea.blogspot.com гэж бичлээ, шууд гарч ирэхгүй байна яг яахуу? тайлбарлаад өг тэхү, plse.

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Ээ юун өөлгөн юм! Мэйлээр аттасh хийгээд явуулсан шүү.

peakfinder said...

Za tegeed emeegee amid deer n' bayarluulj yavaarai. Tanai emee neeree l jaatai emee baina shuu. Tiim hun urt nasalnaa.
Yostoi goyo bichsen baina shuu.

Nana said...

ter eejteigee adilhan gedeg emeegiin onigoo bol unen eemmmmeerrrr!!!

kvee huuhee chi emeegee ingej delhii niiteer sharj tuveh gej...(zoo yahoo, agtnii hariu jildee, dara chamaig neg aild avaachaad bas neg icheeh yum huna) hehe, nana emee ni gsn,hihi

idea said...

Одоо ч тэгж ч хулхидуулахгүй шүү эмээ гуай, хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ. хи хи

Ганаа_бж said...

Bas neg uhtelee ineej unshdag blogtoi boljee. Ene eleg meleg huurhii... Jaatai emeetei yumaa. Hairlaj, dandaa bayarluulj baigaarai...

ariuka said...

setguulch hun iim l blogtoi baidag baihdaa gemeer blog bn oo. Bi ch bas emeegiin huuhed baisandaa.