Өмнө нь Бөн бөн гэж бичээд овоо хэдэн коммент цуглуулсан юмсан, одоо Дон дон гэж бичээд үзвэл яадаг юм бол. /тэнэгэрэв/
Зараа гэгч зартай блогчноос өдөрт нэг пост оруулах өндөр хариуцлагатай үүрэг хүлээж авсан Idea байлдааны даалгавартаа шантарсан цэрэг шиг барзгар царайлдаг болов оо гэж. Өнөөдөр юугаа оруулдаг юм билээ гэхээс өдрийн бодол шөнийн зүүд болж, өвснөөс зүү эрж буй өрөвтас шиг өлөв долов хийж явах нь өрөвдмөөр ч юм шиг.
Блог гэдэг болдоггүй юмтай нөхцсөн биш, босохоо больсон суудлаасаа. Өмнө нь өрөөнийхөө хүүхнүүдийг уруу татаж өнгө өнгийн юм ярьж, өмнүүр хойгуураа өнгөрөх эрчүүд харчуудыг өдөж ирмэж айлгүйтдэг байсан нь бүр ч сураггүй.
Доншуучилж яваад нэг юм олчихоороо донтохдоо амархан гэж яанаа. Саяхан нэг хэсэг покерт донтоод яаваа, салж чадахаа байгаад, сарынхаа цалинг туугаад, хаширахгүй бүр өр тавиад, хамаг байдгаа зараад, хавь ойрыхноосоо шомбодоод /хош стоп гэм, зүүдээ ярих гээд хулгайгаа ярих нь уу энэ чинь/ арайхийж нэг юм ааваараа алгадуулж байж больсон байгаа юм. Алкогольд бас донтож явсан удаатай, АА-д явуулаад ч нэмэргүй, албадан эмчилгээ хийлгээд ч үр дүнгүй байсан чинь ашгүй ингэж сатаарах юмтай болдог юм байна.
Өглөө ирэнгүүтээ л ханцуйгаа шамлаад л шүдээ зууж ирээд дайрах, өөрийхөөсөө гадна өрөөлийн блог уншаад таг чиг, хөмсөг тас зангидаастай, хөмхий шувт зуугаастай. Нэг ингээд суучихаараа нэрээ мэдэхээ больчихдог болж энэ Idea. Хоцорч ирдэгээрээ байгууллагадаа нэлээд алдаршсан юмсан уг нь, сүүлийн үед тэгсэн чинь сүрхий эрт ирээд байгаа нь ийм учиртай юм санж. Саяын хэдэн өдөр хийсэн ажлыг нь асуудаа, ичихгүй хариулна даа цаад чинь. Нана, Юки, Онки, Мика, Зараа, тахиа, тогоруу, peakfinder, арсун, byambaa, artagnan -артаньян, Игаа, Галаарид, Бэк Жэнни, Кроликов, Амарсайхан, Хишгээ, Муланка, Сугараа, Билгүүн… хэчнээн ч хүний блогоор хэрэн хэсэв, бэдрэн тэнэв, бясалган бадарчлав. Амьтан хүний бичлэг уншаад гижиг нь ч хүрэхийн, гэдэн нь ч хөдлөхийн, атаа нь ч буцлахийн, ам нь ч ангалзахын, ингэн ингэн сууж байх албатай л юм байхдаа.
Эхний ээлжинд хүн болгоны блогоор хөндлөн гулд дайраад өнгөрөх төлөвлөгөөтэй, дараагийн ээлжинд тухалж байгаад дан комментоор занималдах бодолтой.
Өнөөдөр л гэхэд хар, Баасан авгын мэндэлсэн өдөр байдаг. Урьд нь Idea яадаг байсан гэхээр, нэр хүндтэй энэ хүний урилгыг нэн тааламжтай хүлээж аваад, үдээс өмнө гэхэд хаана хэнтэй хэрхэн яаж тэмдэглэх талаар бүтээлч төлөвлөгөө боловсруулчихсан, бүгдэд нь танилцуулчихсан, мөрийн хөтөлбөрөө гаргаад хэсэг бүлэг этгээдээр хэдийнэ хэлэлцүүлээд батлачихсан, ганц нэг хүнээс горимын санал авсан шигээ сууж байдаг сан. Гэтэл одоо яаж байна, шоу гэхээр дотор нь муухайраад, блог гэхээр сэрэл нь хөдөлчихсөн байж байх юм. Хачин юм гэж бас байх юмаа.
Улаан нүдэлчээд л унтаж хэвтэх ч үгүй, ууж идэх ч үгүй блогдсоор байгаад нүүр ам нь хорчийгоод нүднээс гарах нь ээ янз нь. Урьд нь хамаг мөнгөө тураах цай, галбиржуулах тирько, фитнес аэробект үрдэг байсан бол одоо тэгэх ч шаардлага алга, харин ч порлонтой хувцас авч пондгор харагдах талын юм сэтгэж суух юм, эрүүл л байдаг байгаа даа. Бас болоогүй, Микагийн шалгаруулалтад орчих юмсан гэж бодоостой, Ус үзээгүй байж гутлаа тайлсан энэ нөхөр юу ч болоогүй байж номинаци зүүдэлж хонох юмаа. Яахаараа хүн ингэж алдар нэр, амбиц эмоцноос амиа өгөхөд ч бэлэн болтлоо эвдэрдэг байнаа.
Күй тэгээд насаараа навсархай цаас шагайж, нарсан сампин тачигнуулж явсан юм болохоор компьютер, программ энэ тэрт тааруугаа мэдэхгүй, бусдын блогт байгаа юмнуудыг яасхийж өөрийхдөө оруулах вэ гээд шоолуулан барин мөрөөдөх. Сачий нь хүрдэг бол зайлуул тэр коод моодыг нь ашиглаад, блог-чаат маатад нь хамрагдах бодолтой юм шиг байгаан уул нь.
За энэ ч яахав, урьд нь дон нь хөдлөхөөрөө
Энэ орчлонгоос би таяггүй явна
Эрлэгийн үүдэн дээр хаяггүй очино… маягийн юм агсардаг байсан чинь одоо
Цахим орон зайд би цадиггүй амьдарна
Цагаа болохоор төвөггүй далдарна... ч гэж байх шиг.
Хөөрхий дөө, ингээл ирэхээр энэ чинь эмчилгээ хийлгэхээс нааш эдгэдэггүй юм. Ийм донтой хүнийг чинь одоо Эх нялхсын РС-д донтогчдын тасаг авахгүй, Шар хадны хурцын тасаг бүр ч шагайлгахгүй дээ, тэгээд яах юм бол. Мэдэхгүй, бодвол тэр уруу татсан Зараа мараа, Инга минга нь дотроо нэгийг бодож яваа юм байгаа биз. Ideaгаас өөр амьтан байсан бол энэ их донгийхоо хажуугаар ажил төрлөө зохиуулах талын юм аль хэдийн сэтгэчихсэн яваа, гэтэл энэ хүн блог хэсч босгоны шороо элээхээс өөр юм мэдэж байна уу ер нь, хэлээд яриад ойлгуулаад өгчих ч хүн алга.
Блог гэдэг их ертөнцөд богинохон банзалтайгаа дэрвэж орж ирсэн /өө юү вэ, би чинь эр билүү/ богино өмдтэйгөө харайж орж ирсэн энэ нөхрийг та нар одоо яана даа. Авъя авч болохгүй, хаяя хаяж болохгүй. Нэг л наалдсан бол тэр чигтээ… Гүйцээ… Бусдыг ноён Зиг загаас асуу…
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
15 Сэтгэгдэл:
Bi ch gesen saihan dontoj baigaa, arai l shono zuudeldeggui baih. Gehdee zugeer l don geh n' haashaa yum, bas gegeeleg zuil bolohoor muu heleh durgui gej baigaa.
Энэ хүүхнүүд яагаад эр болох гэж тэмүүлдэг байнаа?
xel am gej ynexeer tsetsen mergen bnaa. ix taalagdav... :-)
dontdog nas, ai daa saikhan nas daa...(tavlaad bnyy goo yu)
blogoo moloog, internet menternet, comment, durlal murlaliig hayaaal, bye bye geel yavlaa geel onoodor muu blogtoo jool segsgenesiin,tegsen ene hel em ni guitsegddeggui bogino omdtei harhuugiin blogt ner tsohij yavahaar ni genet segsegneel boloog ruu gaa guimeer snagdlaasht, yeroosoo
Tesxeeeen bailaa
Temeegee unaad jonjuulnaaa,
yadii, boloogtoo ochood butsaad irlee geel chiralchiii. (manaihaan end nadtai taaruul sanaa buu zovooroi, bi temeenn deeree jonjuulsaar blog ruugaa dohoj l yavaa shuu... temeen deerees naran yasssn oirhiim bee, zamdaa nar haraad joohon saataj magadgui gsn)
Би бөн бөн гээл хэсээд байгаа Энэ бас дон уу?
За дахиад шалгарцан байштээ хүхээ! congrats!
Ха ха харин тийм байнаа, хамаг санаагаа улайм цайм бичлэгээрээ илэрхийлж чичирч байгаад Зараагаар блогоо тордуулж, Микагийн шалгаруулалтад багтчих шиг боллоо. Шулуун шударга юм болж шуударч байна да нээрэн, одоо тэгэхгүй ээ, жинхэнэ хийж бүтээснээрээ өөрийг үл хайхран өрсөлдөн тэмцэлдэж, орондоо орох завгүй олзлолдон булаалдахын төлөө урагшаа ч жэхшиг сүржигнэв, хүржигнэв хи хи.
Thanks all.
Сүрхий бичих юм аа. Тэгээд эмэгтэй болж таарч байна уу. Бичлэгээс нь эмэгтэй юм байна гэж бодоод уншиж байтал би чинь эрэгтэй билүү гээд битүүрүүлээд хаячих юм.
Мэдкү ээ, чамд хэлэх нь бүү хэл өөрөө ч эр эмээ ойлгохоо байлаа. /балайрав/ Аятайхан залуу харахаар араас нь дагаад явмаар, сайхан бүсгүй таарахаар санааширч ширтээд зогссмоор /элийрэв/ Арай нөгөө бисексуаль гэдэг нь юм болуу. /халуурав/
өвчтэй хогштэ, эртээр чи одоо намайг харчаал араас жаал дагав аа, намба алдаал...
jkkkkkkkkkllkml;kmlkkkkj
hoho uruvtas bhdaa yahav deee tgd uvsnuus zuu haigaad bhdaa yadgiin....... balkon deerees budaa haij bgaa bor shuvuu gevel yu yum
ha ha ha. PC togloomd dontogchdiin tasag avahgui gedeg ni unen shuu. uneher saihan bichleg boljee, blogophylia geed neg torliin setgetsiin ovchiiig olon ulsiin ovchinii angilaliin F45 dugaart oruulsaniig zarlav, emchilgee ni two polar disease iin emchilgeenees shal oor bolohiig medev, tarhinii hypotalamus orchimd gol idevhijil yavagdaj biagaa bogood morphyn-toi tostei bodis taalamjtai saihan setgegdel toruulj ulmaar dontuulj baijee. tsaashid sudlah heregtei ha ha ha.
Neeree Zaraa giin neg onigoog yarij ogoy. zaraa odor shonojin blog unshaad comment bicheed postlood bosohoo bolijee. Tegeed ehner ni chi mini arai oor neg ajil durtai hogjiltei yumaa hiigeechdee. yadarchlaa gesen baina. Zaraa bi margaash tegvel chinii zaavriig dagay aa gej, tegeed ehner ni margaash sereed hartal zaraa blogiinhoo omno suuj baivaa gej...
Post a Comment