Ард түмний дунд авьяас билэг, алдар цуу, үйл хэрэг, үзэсгэлэн гоогоороо ардын дуу шиг мөнхөрсөн хүмүүс олон бий. Монголчууд бид тийм хүмүүсээ он цагийн улираанд мартахгүйн тулд дуунд мөнхөлж, үеийн үед дурссаар, дуулсаар байдаг. “Эзэнтэй дуу” хэмээх ойлголт нь саяхныг хүртэл энэ л зорилгоор бүтээгдэж, дуу эзэн хоёр нь чухам л дугараа эргэх бүртээ хүндлэл, ухаарал шингээсээр ирсэн. “Манлай явсныг чинь мартахгүй”, “Сүхээ бариач”, “Тоорой банди”, “Оюунанаа бүсгүй” гээд тоочвол барагдамгүй сайхан дуу одоо ч дуулагдсаар, дууны эзэд өнөө ч “амьдарсаар”.
Харин сүүлийн үед бусдаас тал олох гэсэн, эсвэл хишиг хүртэх, олны танил хүмүүст зулгуйдаж амархан од болох эрмэлзлээр зохиогдсон зарим дуу эзэнтэй дууны нэр хүндийг унагаж байх шиг. Дархан аварга Б.Бат-Эрдэнэд зориулж дуу бүтээх нь сайхан хэрэг боловч дууны үгэнд “Бадмаанямбуу аавтай, Бат-Эрдэнэ манлай аваргаа” гэж гардаг. Яг л тэр овогтой тэр гэж байгаа юм шиг эхэлж сонсоход эв хав муутайхан л байв. Гэвч худлыг мянга давтвал үнэн болдогын үлгэрээр удалгүй чихэнд дассан.
Мөн Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын захиалгаар бүтсэн дуунд “Нийгмийн даатгалдаа даатгуулцгаая, Нэрийн дансаа баяжуулцгаая” гэж гардаг. Өнгөц сонсоход дуу биш уриа, лоозон гэмээр. Уул нь даатгал хэрэгтэй, хүн бүхэн хөдөлмөрийн хөлснөөсөө даатгал төлөх нь нэрийн дансанд хуримтлагдаж эргээд ашиг тустай гэсэн санаа дуунаас өөр зүйлд гаргаж өгвөл зохицмоор. Номин талстынхан нэг хэсэг иймэрхүү дуугаар залхтал занималдсан. Шуудан банкны дуу байна бас.
Сүүлийн жишээ дурдахад хөгжмийн зохиолч М.Туяагийн Кёкүшюзан Д.Батбаярт зориулж бүтээсэн “Булган сүүлтэй монгол хүн” дууг нэрлэмээр санагдав. Түүний арлын Японд гаргасан амжилт, олон сайхан аавын хүүг араасаа дагуулж сумогийн ертөнцийг донсолгох гавьяа байгуулсныг нь ард түмэн мэдэж хүндэлж явдаг. Үүнийг нь дуунд аятайхан тусгаж, эвтэйхэн өгүүлж чадвал болохгүй зүйл үгүй. Харин “Булган сүүлтэй Монгол хүн”… арай л биш юмаа. Хэний ч мэдэх хэлц үг боловч дууны гарчигт нэг л тохиромжгүй. Удахгүй “Бугын эвэртэй монгол үндэстэн”, “Бухын доодохтой халх эр” гэхчлэн дуу гараад ирвэл яах билээ. Бусдын уран бүтээл, сэтгэлгээний цар хүрээг гоочлох гэсэнгүй би. Гэхдээ дуу гэдэг өөрөө ая эгшиг, шүлэг, дуучин гурвын зохицол гэж бодож явдаг болохоор нэг л чамлалттай.
Мөнгөтэй нэг нь өөртөө мянган дуу захиалж, түмэн клип хийлгэх нь нээлттэй болсон өнөө үед ийм зүйл бичих илүүц ч байж магад. Гэвч булган сүүлтэй, тэгээд монгол хүн, дуунд дуулагдахаараа яаж сонсогдох, гадаад хэл рүү хэрхэн буух зэргийг хаа нэг бодолцож баймаар юм шиг байгаан. Кёкүшюзан өөрөө үүнийг захиалаагүй байж болно, гэвч уран бүтээлч хүн бусдыг магтах гээд эвгүй байдалд оруулж боломгүй санагдах юм. Хэвшмэл сэтгэлгээнд баригдахгүй шинийг эрэлхийлэх нь уран бүтээлчийн бахдам чанар ч уламжлал, урлагийн зохицлыг анхаарч үзэж, бид ч шүүмжлэлтэй хандаж байхад илүүдэхгүй. Сонгууль дөхөж байдаг, нэр дэвшигч бүрийн тоогоор “Улс орноо хөгжүүлэх Ухаантай чадалтай улс төрчөө” гэх мэт дуу гараад байвал хэцүү юм даа. Ёстой нөгөө түрж ч болдоггүй, дарж ч болдоггүй хаашаа дугараа авдаг нөхөр вэ хөөе! гэдэг шиг.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
9 Сэтгэгдэл:
Их үнэн юм шүүмжилж загатнасан газрыг минь нарийхан хумсны үзүүрээр майжсанд талархлаа. Бас Асашёоруугийн тухай зэрлэг бүдүүн хоолойтой нөхөр задгай авдаг энэ тэр бол юун хошин шог...
BODJEEN: ZAHIALGAAR MONGONII TOLOO HIISEEM CHIN BULGAN SUULTEI MONGOL HUNIII BULGAN SUULTEI DUUNUUD TOROLGUI YAH VEE GEJ...
urid ni odoogin shigee urlaglag, baryyn tarhilag ,hehe boloogui bhdaa mongo, ner alar hoogoogui uaran buteel erin zuunuud damjsan agyy boldgiin uchriig zuun tarhi, shinjleh uhaanii mor hooj bui ireeduitei zaluu harhuu Nana yagaad ch oidgui sandarch yavlaa gsn,hihi. Урлаглаг, баруун тархилаг, зүүн тархилаг, ирээдүйтэй залуу хархүү Нана бол бө-ө-өн бөн бөн шүүдээ хөө гэж дуулсаар л гараад явлаа даа хөө.
Zahialgaar hiisen uran buteel geheer l tiimerhuu baidag yum bolov uu. Neg sedevt yum uu hund baridahaar saihan buteel yaj garahav dee. Tiimerhuu duunuud ganc hoyor jil bolohod sanah hun garahgui baihaa, duunii gol baatraas oor...
Bulgan suultei mongol er gej yamar helz ug bdagiin? medehgui sh d ;-)
Хэхэ манайхан мөнгий нь аваад гуридчихгvй юv.
Зандан бvсгvй гээд дуулаад байх юм. Арай өөрөөр нэрлэдэггvй билvv.
- Батзанданы эхнэрийг хэн гэдэг вэ?
- Яг-Онгон ч гэх шиг хадуурахгүй юу.
Онки, яагаав дээ, булган сүүлтэй хүн гэж ярьдаг шд. Араасаа сайн үйл хэрэг дагуулсан ч юмуу тохиолдолд. Тэр чинь байхгүй юу да.
гэзэгтэй онгон тэнгэрийн бүсгүй минь эээ... хэхэхэ. зандан гэж анхилам сайхан үнэртэй мод байдаг юм билээ.
Булган сүүл гэснээс, манай нэг найз гүйэ мөн урт булган сүүлтэй байжүлэй, өөрийгөө хүртэл далласан тун ч буянтай сүүл дээ. баярламаар.
Mungu ugch uurtuu duu zahialdag yum bilu gsn.
Zar: Ayataihan duu zohiochih hun olno.kkk
бухын доодохтой халх эр, хахаха
энэ чинь харин гоё дуу гарахын бишүү. Idea чи надад зориулж ийм дуу зохиохгүйму, чи ч уул нь зохиох л ёстой хүний нэгдээь айн?
Post a Comment