2007/12/05

"Монголын нууц товчоо" ба ДОХ



Хагас бүтэн сайн болохоор л хөлд хий, хормойд салхи ордог заншил зуршлын аль нь үл мэдэгдэх зан үйлдээ хөтлөгдөн саяын амралтын өдрүүдэд “Монголын нууц товчоо” хэмээх нэгэн сайхан аялал жуучлалын цогцолборт очиж нэг хоночихоод ирлээ. Блогтоо богцоо дэлгэж, үүцээ задалж амжилгүй явсаар хураасан олз маань хуршиж, үүргэвчин дотроо өмхийрөх нь.

Нийслэлээс 110-аад км зайд, Борнуур дөнгөж өнгөрөөд зүүн гар тийш салахад “The History of Mongolian Secret” цогцолбор байх аж. Монголын түүхэн сурвалж бичгээр нэрлэсэн нь их учиртай гэнэ. Ноднин Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Ёл хадны амны гацуурт төгөлийг сонгож, Эзэн Чингис хааны алжаал тайлдаг өргөөг бэлгэдэн энэхүү цогцолборыг байгуулжээ.










Аль нэг аялал жуулчлалын баазыг рекламдах гэсэнгүй, зүгээр л орчин нөхцөл, үйлчилгээ, дотоод засал чимэглэл, ялангуяа уулын модыг “уйлуулж” урласан интерер нь сонирхол татсаны улмаас товч орууллаа.
Урьд нь мод гээчийг пийшин руу шидэж болдог, зорж харуулдаад тавилга хийж болдог гэхээс хэтрэхгүй төсөөлөлтэй явсан Idea-д баазын том модон байр ихэд таалагдав. Шатны бариул нь л гэхэд хангайн модыг
харуулдаж тэгшлэлгүй байгаагаар нь залгаж хийсэн, өрөөнүүдэд нь өлгөдөг модон дүүжин суурилуулсан нь зугаатай агаад сонгодог харагдана.
Харин шалан дээрээ араа шүд нь арзайсан аварга баавгайн арьс дэвссэн нь аймаар харагдаж байв. Хөөрхий баавгай хөвч тайгад төрөхдөө хүний хөлийн алчуур болох тавилангаа төсөөлөө ч үгүй байх. Энд ингээд үүрд хадагдахыг нь бодоход урьд насандаа хүнтэй нэлээд мөчөөрхөж явсан нөхөр бололтой. Ан амьтныг хамгаалах нийгэмлэгээс хүн байгаа бол ийм мэтийн гоёл хэр зохистой болохыг эргэцүүлж үзүүштэй.

Эртний гэр тэргийг дуурайлган хийсэн цуваа олон гэр хаана ч байдаг боловч эндэхийнх эсгий мод хоёрыг эвтэйхэн зохицолдуулж золгуулжээ. Амралтын газар гэхээр л ууж идэх гэж очдог улиг сэтгэлгээг эвдэж Номын өргөө байгуулсан нь олзуурхмаар. Шар номын өргөөнд Алтантовч, Хөх судар, Монголын нууц товчооны эх бичвэрийн хуулбар гээд чухам л нүдний гэм болсон бичгийн дурсгалууд өрөстэй байгаа нь шуналын гал оволзуулж, шулмын тачаал хөдөлгөвөө гэж.
Чингис хааны байлдан дагуулж байсан Эзэнт гүрэн, Эртний Монголын газар нутгийн талаарх төсөөллийг эндээс авах болох загвар бичил гүрнүүд элбэг байх. Люкс өрөө нь дотроо урц шиг шийдэлтэй мөртлөө өвөрмөц тансаг зохион байгуулалттай юм. Мини бар, саун массаж, бусад хэрэглэлийг нь хараад “Манайхан ч овоо л болж байна” гэж баярлах сэтгэл төрөв. Тээр жил Ангар хотын луйварчингуудад арай л залилуулчихаагүй юм хуна. /Луу гүний Итгэл баяныг дуурайж олон газраар явсан лужир дүр эсгэв/ Ядаж л давхар бүрийн нийтийн 00 нь нэг удаагийн суултуур ашиглаж болохоор хийгдсэн нь мэдүүштэй.
Ганц гэм нь тариф нь манайханд арай л өндөр байгаа нь гол төлөв гадныханд үйлчлэх гэсэн “башир” арга байж болох юм.
Гэвч хотоос 100 км явж баазад байрлах гадныхан хэр олон бэ гэдэг бодох л асуудал байх. Нэгэнт мэдээлэл өгч байгаа болохоор хэн нэгэнд хэрэг болуужин хэмээн үнийг нь энд давхар оруулчья.

* * *
Үндсэн сэдэвтээ оръё. Idea тэнд зүгээр нэг зугаалж сэлгүүцэж яваад ирээгүй нэгэн үйл ажиллагаанд гар бие оролцов. Хагас сайнд ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр байсан тул ДОХ-той байж болзошгүй хэсэг нөхдийг тусгаарлаж хотоос гарган хөл хорьсон юм.
За за тоглосийн. Тоглоом тоотой нь дээр. Улаан загалмайн ХДХВ-ийн халдвартай тэмцэх хөтөлбөрөөс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран семинар зохион байгуулсан юм. Энэ өдрийг ДОХ-ын эсрэг үндэсний төвийнхөн "манай үндэсний баяр" гэж хошигнодог юм байна лээ. За тэгээд семинар бол өглөөд семи-нар, өдөр сэм-нойр, орой сэм-найр, шөнө сэм- хайр болдог хойно Idea ирэнгүүтээ “Улаан тууз” эмнэлэгийг зүглэв ээ. /Дахиад маазрав, стоп!/

Үнэндээ маш хэрэгтэй, мэдээлэлтэй семинар байлаа. ХДХВ ДОХ хоёрын ялгаа юу вэ, халдвар тээгчдийн талаар хэрхэн мэдээлэх вэ, нийгэмд яаж зөв уур амьсгал бүрдүүлэх вэ гээд л мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг олон асуултыг ой тойндоо шингээв. Нэг үеэ бодоход манайхан ДОХ-ын тухай өргөн мэдлэгтэй болжээ. Дамжих зам нь ойлгомжтой, эрслүүд нь тодорхой болохоор яаж өөрийгөө хамгаалах талаар энд өгүүлэх илүүц биз. Ямар ч байсан надад ABC зарчим таалагдав.

A- Аbstain /тэвч/
B- be faithful /үнэнч бай/
C- condom use /бэлгэвч хэрэглэ/

- Биедээ байнгын бэлгэвчтэй явах нь халдвар авахаас 90 хувь хамгаалдаг гэнэ лээ. Үлдэх 10 хувь нь нөгөө зүү тариур хэрэглэх, цус сэлбүүлэх, шивээс оёос хийлгэхдээ сонор сэрэмжтэй байхад болчих юм шиг байгаа юм. Одоохондоо манай улсад халдвар авсан хүмүүс бүгд бэлгийн замаар халдсан болохоор энэ эрсдэл харьцангуй гайгүй гэж хэлж болно. Гэвч анхаарал хаана ч илүүдэхгүй билээ.
- Үргэлж бэлгэвч хэрэглэх нь л гармоны дутагдал энэ тэрд нөлөөлөх болохоор бэлгийн нэг хавьтагчтай, түүндээ үнэнч хүмүүс үүнийг хэрэглэхгүй байж болно. Ялангуяа хүүхэдтэй болох гэж байгаа хосууд бэлгэвчнээс татгалзах хэрэгтэй гэсэн. Тийм болохоор хэн хэндээ үнэнч байх нь эрсдлээс 100 хувь хамгаална. Гэвч Монголд халдвар авсан нэг эмэгтэй нөхрөөсөө өөр хүнтэй сүүлийн 5 жил огт хавьтаагүй гэж байгаа.
- Тэвчих тухайд ойлгомжтой. Тохиолдлын, түр зуурын жаргалыг яаж ийгээд өнгөрөө гэсэн үг. Түүнээс биш цаг үргэлж тас гүрий гэсэн үг биш байх л даа. Бэлгийн харьцаа гэдэг ходоод хоол нэхдэгтэй адил физиологийн хэрэгцээ болохоор гагцхүү хүн өөрөө л ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Бүр болохгүй бол нэгэн үе муу муухай гэж байсан гар хангалга, аман секс гэх мэтээс жийрхэх хэрэггүй гэж мэргэжлийн хүн ярина лээ. Эдгэрэшгүй өвчний халдвар авахгүй л бол боломжтой бүхнийг хий гэсэн үг байх.

Хүмүүс халдвар нэмэгдэх тоолонд “Хэдэн настай хэн гээч бачка яаж яваад яг хэнээс халдчихваа” гэдгийг л сонирхдог. Гэтэл “яагаад энэ хүн халдвар авчихав, би авахгүйн тулд юу хийж байна” гэдэг нь илүү чухал. Үүнийг хүмүүст ойлгуулахад хэвлэл мэдээлэл чухал гэж боддог. Бид зүгээр л нэг удаа сонсоод өнгөрөхийн оронд бүтээлч зүйл хийе гэж шийдээд “Оюуны вакцин” ТББ байгуулахаар болсон.
Хүн төрөлхтөний “шүдний өвчин” болоод байгаа ДОХ-ын вакциныг бүтээхээр эрдэмтэд хуруу шилээ жингэнүүлээд лаборитаридаа ажиллах зуур бид үзгээ бариад үгэн вакцин үйлдвэрлэе хэмээн зорьсон нь энэ. Одоохондоо дөнгөж эхлэл төдий байгаа болохоор үүнийг ингээд орхье.
Бас бидэнд сонирхолтой хичээл зааж, ХДХВ-ын вирус хүнд яаж халддаг, хэрхэн өсч томрон, өрөөлийн бие рүү үсэрч ордог, үржиж олширдог талаар нүдэнд үзэгдэж, дотор арзганатал ярьж өгсөн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ кабинетийн тандалт судалгааны албаны дарга Ч.Уртнасан гуайд болон бусад багш, албаны хүмүүст ажлын өндөр амжилт хүсье.
Ч.Уртнасан эмчтэй хийсэн ярилцлагаа “Би асууя-Та хариул” ангилалдаа доор орууллаа. Сонирхсон хүмүүс нь уншаарай.

10 Сэтгэгдэл:

3apaa said...

Энэ ногоон хувцастай хүмүүс ямар учиртаймбээ гэсэн :P
Их хэрэгтэй зүйл нийтэлжээ хө. Чадал байдаг бол би ч наад ТББ-д чинь элсээдэхмээр л байна. Үгэн вакцин маш чухал шүү.

3apaa said...

Харин наад бааз чинь яасан хямдхан газар вээ :P

ganga said...

Семинар хоногийн 24 цагт яаж явагддаг нь их догь, ганцаар инээв.

Arsun said...

Өчигдөр ДОХ-ын шинжилгээ өгөв.

Idea said...

Арсунаа шинжилгээний хариу ямар гарсан бэ? Эерэг үү, сөрөг үү? Эерэг бол ч би өнгөрсөөн гсн ккк.
Зараад: Наад ногоонууд чинь семинарт оролцсон хот хөдөөгийн сэтгүүлчид байхгүй юу даа. “Оюуны вакцин” ТББ-ын гишүүд гэсэн үг. Хүсвэл элсэж болно шдээ. Чи яасан халдвартай нөхдүүд гэж бодвуу ккк. Ингээд өнгөөр ялгачихдаг бол сайхан л байна.
Яая, хоол орохгүйгээр хоногийн 75 мянга чамд хямд байна гэжүү. Мөнгөлөг юм оо.
Гангад: Харин өглөөгүүр аймаар идэвхтэй жинхэнэ утгаар нь семинарлаж байснаа өдрийн хоолны дараа нойр хүрээл, орой жоохон 100 татаал, шөнө нь С зарчмаа хэрэгжүүлээл гсн. кккк Ихэнх семинарын нийтлэг дүр ийм боловч энэ удаагийнх үнэхээр үр дүнтэй байсан шүү, хөөрхий.

Anonymous said...

idea, chinii bon bon bichlegiig haanaas yaaj unshih yum be..erhem nanagiin syyliin bichlegees end orj ireed haigaad haigaad olsongyi ee..teneghen minii ur chadvar dutaad bna uu..helj zaaj ogooch..uuchlaarai tyveg udsand..

Idea said...

Сайн уу, тэнэгхэн минь /хэхэ хөөрхөн нэр юмаа/ Миний блогт ангилал гээд байгаа биз. Тэрний "Эргэн дурсахуй" ангилал дотор "Бөн бөн" бичлэг байгаа.
Зочилсонд талархав. Цэцэнхэнээс нь /ккк/

Unknown said...

Зиэээ ийм газар нээгдсэн би ч бас баяртай байна. Аялал жуулчилал хөгжөөд гадаадын хэдэн халтар жуулчид ирхэд тус нэмэр төхөм болно. Дохын семинарын тухай бичлэг чинь их хэрэгтэй юм. Би нээрээ энэ яаж яваад туссийн бол гэж бодхоо номерт нэгт тавьдаг ш д. Семинарийг гоё хэлсэн. Сэм-хайр .... хэ хэ хэ

Anonymous said...

hehe, tsetsenhendee thanks....hehe

Anonymous said...

нууц товчоо амралтын газрыг нууц янагуудын амраглалын газар гэдэг болсон байналээ. мань ч очиж амраглаж инаглаж явсангуй. хальт ороод гарсан чинь баагий нар надаа гардуулсан шөөө. хэ хэ. урд хойтох энээ тэрээгий нь мэддэг болохоор би нулимсаа барьж чадалгүй инээсэн л. ДОХ, АВИЛГАЛ гээ л дандаа ардаа ашиг сонирхолтой сэм найран дээр та харагдах юм та ер нв ямар холын бодолтой хүн бэ. авилгалтай тэмцэх гээд бна уу. авах гээд бна уу