2008/01/08

Уриалга

Жигтэйхэн сүртэй нэр өгөөдөхлөө дөө, энэ бичлэгтээ. Блогчин Онкигийн хүсэлт ёсоор архины эсрэг уриалгархуу юм гаргадаг юмуу гэж бодсон юм. Ер нь сүүлийн үед коммент бичигчдийнхээ хүсэлтийг сүрхий биелүүлдэг болоод байгаа. Блогдож сурч байгаа юм байлгүй. Эртээд Арсун палааж өмссөн зургаа тавиарай гэхээр нь Амарсайхан ахтай авахуулсан зургаа оруулсан гэж байгаа. Жоохон муухай л гарсан байна лээ, гэхдээ “Комментлогч-Хаан” болохоор яая гэхэв. Idea уул нь гайгүй л бүсгүй юмсан, за Амараа ах бол хэзээнээсээ л ийм хамар нь улайж, халимаг нь өрвийсөн юм байсийн. Харин ч миний нөөлөгт handsome гарч гсн /хэхэ Idea нь элийрч байгаам шүү, элдвийн юм бодчив/.

Тэгэхээр ийм байна, үнэхээр кибер ертөнцийн бидний хэдэн хүн “хайран хүмүүсийн амь нас”, “муусайн төрийн луйварчингууд”, “авилга хээл хахууль газар авч, хууль зөрчигчид олширлоо” гэх мэтээр дэвхрээд, цовхроод, дэлгэцээ хагалж, кийбордоо дэвслээд ямар ч нэмэргүй болохоор үг хэлээ өөрсдөө цэгцэлж, үйлдэл явдлаа хяная гэж бодлоо л доо.

Ер нь бид тэр ориг нь ч бүү мэд, оромдсон нь ч бүү мэд гашуун усыг ууж, ганц олдох амьдралаа “Зуурдаар таалал төгслөө” гэж дуусгах хэрэг байна уу таминь. “Хар Чингис”, “Ерөөл” “Хараа” гээд хамаг гайгүйгээс нь халаасан дахь хэдээ хамаж байгаад хүртээд байсан чинь явж явж өөр өөр шилэнд цутгасан адилхан хор болж таарч байх шиг байна.

Сүүлдээ будаг шингэлэгчээр ч хийсэн юмуу, банны өрөөндөө ч найруулсан юмуу бүү мэд үл үзэгдэгч, үхэлд хүргэгч шингэн болж хувираад сэтгэхүйгээр тоглож, сэтгэлээр унагаад байна цаана чинь. Ерөөсөө бүгдээрээ, блог хэсдэг боловсролтой залуусын хувьд түрүүлээд архинаас нь татгалзчихъя, түмэн олондоо дууриал болъё. Хэмнэсэн хэдэн төгрөгөөрөө ганц юм задлахгүй юу. /Хөөе, бодож бичээрэй/

Архийг орлуулчих аятайхан юмнууд зөндөө байна энэ тэрүүгээр. Пийв, вино, хатуу юм хэрэгтэй нэг нь хааяа вискидэж тансагладаг юм байгаа биз. Бас брийзер гэж нэг аятайхан дамшиг байна. Хамгийн гол нь
Зохистой хэрэглэж, зовлонгүй амьдарцгаая!!


Ер нь яахаараа бид архины наймаагаар баяжиж байгаа нэгнийх нь халаасыг түнтийлгэж, адаг сүүлд нь өөрсдөө эрүүл мэнд ч үгүй, нэр төр ч үгүй үлдэх ёстой юм. Худалдан авагч байхгүй болчихвол хулгайн спиртчингүүд дампуурч л таараа. Шарандаа пивонд хор шингээх гэж үзнэ биз, хөрөнгөөр исгэж, хөөсрүүлж сэгсэрсээр байтал арилчих юм чинь. Амсангуут араатан болдог гашуун ус амсалгүй, адаглаад л шартаж зовохгүй, аюулгүй секс гэж толгойгоо гашилгахгүй амар юм бишүү таминь. Боргиогоо шимсэн шигээ явбал болохгүй газар байхгүй л байлгүй.

Бид өөрсдөө л өөрсдийгөө бодохгүй бол цаад шунал нь шуундаа орж, хоёр нүднийх нь ухархайд хөрөнгө мөнгө гялалзсан нөхдүүд биднийг бодно гэж худлаа юм байна. Ээж аав, хамаатан саднаа бид л хайрлахгүй бол балгах дуртай дээр нь тоглож, бахаа хангаж баяждаг баагийнууд баасны батгана мэт улам л үржих юм байна. Ерөөсөө өнөөдрөөс эхлээд архи гээч өнгөгүй хэрнээ үнэртэй, согтоодог хэрнээ солиоруулдаг энэ чөтгөрийн умдаанаас хол явъя.
Өвдөөд хавдаад, хордоод ходоодоо түлчихвэл бид л өөрсдөө хохирно. Зовж олдог хэдэн төгрөгөөрөө зовлон худалдаж авахаа болъё. Хор худалдаж авсан бидний мөнгөөр цаадуул чинь хор найруулаад улс төрд гарч байна. Унхиагүй царайлж тэдэнд ирээдүйгээ атгуулснаас урагшаа гишгэж өөрсдөө тэднийг удирдъя.
Зоосоороо зовлон худалдаж авахаа зогсооцгоое!

Бид бүгд архичин биш, гэхдээ амсдаггүй биш. Найзуудаа харж хөөрөхөөрөө, настренд нам цохиулахаараа тэр уснаас хүртдэг, тэгээд дараа нь шартдаг. Шарыг архиар тайлж болдог ч шаналгасан асуудлыг ухаанаараа л шийддэг.
Шоудахаараа бид архи уудаг, шог зураг шиг арчаагаа алддаг, дараа нь харамсдаг, дахиж уухгүй гэж тангарагладаг. Амлалтаа дахиад л зөрчинө, архинд л ахиад чадуулна. Яалт ч үгүй давтагддаг энэ горимноос яг одоо гаръя. Аз сорьж, биеэр туршихыг болъё. Амиа дэнчин тавьж, хороор хооллохоо хориглье.
Архигүй шоуны амтыг мэдэрцгээе! Залуус аа.

Зараа, Гамп, Амараа ах, Мэлка тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс үүнийг эсэргүүцэж цөөнх болж жагсаал хийж магадгүй. Гэхдээ эцсийн эцэст хор хүнийх, ходоод минийх, архи айлынх, амьдрал таных шүү хонгоруудаа.
Эсвэл би буруу яриад байна уу, эрээлж нэрэлхэлгүй үнэнийг хэлээрэй. Үлгэр болчих юм өчүүхэн ч үгүй Idea нь үнэн шүүмжний өмнө өвдөг сөхөрч чадах өлгөж авах ганцхан давуу талтай хүн, өрөөлийн зөв санааг өргөж сайшаадаг нэгэн.
Архигүй ирээдүйн төлөө яг одоо нэгдэцгээе. Нэг нэгдээ шаардлага тавьж, нэрэлхэлгүй нөгөөх нь буруугаа хүлээе. Ухаан санааг хордуулагч шингэнгүй бид болж л таараа, урьдын муу зуршлаасаа оюун бодлоороо ангижрацгаая!
Дэмжиж байвал залуус аа, дээш нь гараа өргөөрэй. Алив бүгдээрээ нэг сайхан хөгжилдье л дээ, архигүй ирээдүйг хамтдаа босгоё. Орвонгоор нь бүгдийг өөрчилж чадахгүй ч оройтоогүй дээрээ одоо л эхэлье, манайхаан!!!!
Алив бүгдээрээ яг одоо эхэлье. Архигүй ирээдүй бидний гарт байна.

24 Сэтгэгдэл:

melkadies said...

ene hor uildverlehee boliy oo. hooe helmegdeed bur arhi uuhaa boliy gej hashirdag humuusiin too nemegdlee. horgui arhitai ireeduin toloo uragshaa gevel yamar sonsogdoj bna.

peakfinder said...

Ugui mon surhii helemgii busgui shuu. Urialgiig demjij bainaa. Uuhgui baival ter hor uildverlegchid ayandaa ugui bolno doo.

Anonymous said...

hooe ene buruu melka bna. namaig yum uudag yum shig bichchij. bi chini yu ch amsaj ch uzeegui hun baigaan demjij bna ideagaa
ha ha ha.

melkadies said...

ongo ni oorchlogdood doroo barigdah yumaa. ene bol turshilt. ene jinhene melkadies

melkadies said...

ali ni jinhene melkadies ve bur tolgoi ergechihlee.

melkadies said...

yamar olon melka ve?

3apaa said...

Пөөх бөөн Мелканууд шавчихсан хууч хөөрч байх шивдээ? Жоохон юм хусчаад толинд хараад л бичээд байгаамуудаа?

За ямартаа ч сайхан уриалга байна. Уриалга мандтугай гээд хундага тулгачихуудаа хэдүүлээ?

Anonymous said...

Demjij baina. /Hoyor garaa urguv/ Ehnii commentiin ezend helehed horgui arhitai ireedui gej baidagguig bid say harlaa shd dee. Odoo duulianii daraa neg heseg gaigui baij baigaad dahiad hor uildverlehiig hen baig geh yum.
Ugaasaa huuli hynaltiinhan ni iim archaagui baihad bidend dahij iim ym garahgui gesn batalgaa haana bna?
Arhi ooroo ch hor bolohoor bid ternees tatgalzaj baij l naidvartai hamgaalagdana. Arnihaas oor uuchihaar zunduu l ym bna shd.

ZAYA said...

"Зохистой хэрэглээ" үнэхээр сайхан санагдлаа.
Уриалгыг дэмжилгүй яахав.

oyunaa said...

Uneheer saihan urialga bna aa. Zoblongoo zoosoor hudaldaj abahaa bolitsgooe oo mongolchuudaa!!!

Pearle Deppsu said...

Гүй ээ наана чинь хорио тогтоогоод би гэдэг хүн бөөн баяр. Найз залуу гэртээ суугаад л, гадуур гарахгүй Англи хэлээ давтаад л...

Үүнээс илүү жаргал гэж хаа байхав. Хөөе залуусаа, манай хүн уудаг юм биш, зүгээр л найзууд нь утасдаад амар байлгадаггүй юм.

Урилгыг бол дуртайяа хүлээн авна шүү дээ миний зүгээс.

ershuu said...

ene idea borgiogiin ajiltan baihaa kkke dunduur ni halit aimar reklamdsan baishd kkke.
urialgiig demjjiinoo. demjihees ch oor argagui boltol uran bichsen baina kkke.

Anonymous said...

за за мэдэж авлаа.эртний сайхан нөхөр минь. амалсан ёсоор бүх бичлэгий чинь уншиж дүгнэж цэгнэхээр шийдвээ. энэ нөхөр надгүйгээр ер нь юу л хийгээд явна даа айн. архи уухаа больж байгаа юм байх амжих уу хөгшөөн. чи бид 2 ч дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг гээ л аваа хаядаг байсан сайхан цаг ард хоцорч байгаа юм биддээ.зөв л санаа. энэ муу гашуун усыг уу. зохистой хэрэглээнд л шилжихээс цаг цөвүүрнээ гэж. архи ч мөрөөрөө ууж болохгүй юм.

Arsun said...

-Пиав болох уу? гэдэг шиг юм болох гээд байна.
Ер нь л дэмжинэ ээ, Хэдэн хvvхэддээ мэнд харагдах минь. УМХГ-т итгэлтгvй.

Cаарал said...

Urialgiig demjigchdiin too negeer nemegdev. Gants ene arhi bish, humuusiin bloguudaar hesch yavahad tend tiim yum bolohgui baina, end iim yum butehgui baina gej uurlasan buhimdsan ulsuud zundoo baih yum. Ene buh bolohgui butehgui zuilsiig oorchloh gej end tendees gants gantsaaraa orilood Byambaagiin bichdegeer booj uhdeg hulganii ulger bolno. Tsaashdaa iimerhuu urialga sanal sanaachlaguudiig demjij bugdeeree sanaa negdej chadval olnii huch olomgui dalai gedeg bilee. Ter amidrah husleng har. Hel am, huruu gariin hudulgoon saitai ni urialaad sanaachlaad, chigluuleed og. Bi lav oiriin uyed Blongontsortoo arhitai holbootoi oir orchindoo tohioldson yavluudaas bichimz.

Idea said...

Мэлка: Анагаахын хүн байж эмээ тохируулж ууж бай л даа. Хэтэрчихээрээ ингээд блог хэсээд ганцаараа яриад явдагийн. Эсвэл актласан архинаас албан тушаалаа ашиглаж арын хаалгаар аваад татчихаа юу.
Пийкфиндер: Уриалгыг дэмжсэнд баярлав. Хэлэмгий нь хэтрээд хэрэгт орчих гээд байдаг муу тал бий бас.
Зараа: Сайхан уриалгыг сархдаар угаагаад л явна уу та. Блогыг минь живүүлчив, бор дарсанд хөвүүлчив. Болохгүй юмнаас нь хүртчихэв. Босч ирэхгүй үлдчихэв. Арсун ахад ховлосон шүү, араа бодож амьдраарай.
Ука: Холоос нэг хүн хоёр гараа өргөөд л зогсоод байсийн. Чи байсыму хэхэ. Харин тиймээ, одоо дуулианы буянаар ганц хоёр жилдээ гайгүй л байх. Яваандаа яахыг хэн мэдэхэв. Тэгээд ч метилийн спиртэд нэг хордсон хүний удмын сан гэмтдэг гээ биз дээ.
Заяа, Оюунаа нарт: Уриалгыг уухайлан дэмжсэнд баярлалаа.
Пейрль: Зиак нэрийг чинь хөрвүүлэх гэж нэлээн юм боллоо. Буруу зөвийг бүү мэд. Найз залуугаа тас хориод байлгүй найзуудтай нь явуулж байсан нь дээр байхаа. Гэхдээ архигүй уулзаж, согтохгүй шоудахын ач холбогдлыг сайтар сурталчлаарай.
Эршүү: Өө мань чинь АПУ-д амтлагч хийдэг юмоо. Боргионы чанарыг шалгана бас. Бүтээгдэхүүнээ надад уулгаад хоёр цаг ажиглаад яах ч үгүй бол худалдаанд гаргадагийн хэхэ.
Арсун: Пиав болноо болно, дахиад нэмж хэдэн хүүхэд хийсэн ч болно хэхэ.
Саарал: Харин тийм, бид ядаж архи ууж халууралгүй бусдыг нь уугаад бүлээрээд явж байтал арга нь олдох биз дээ.
Эртний анд: Зиак яасан, яасан гэнээ. Монгол телевизийн нүүр царай миний блогонцорт орж ирээд гарсан чинь гэр гийж, гэрэл асчихаад унтардаггүй ээ, яахуу.
Мань чамгүйгээр блог нээгээд, тэрийгээ компани нээсэн юм чинь их юманд бодоод, эзэн суугаад, энхийн цагаан тагтаа шиг дүр эсгэж байгаа. Даанч урьд хождын факт баримт, залуу насны болчимгүй явдлуудыг минь мэддэг зарим эртний сайхнууд үе үе дайрч орж ирээд илчилчих гээд жоохон сандраах юм аа хэхэ.
Маниус нээрээ холиодог байж тээ, одооноос жоохон бодолтой байхгүй бол орвонгоороо эргэчих гээд байна энэ орчлон хорвоо. Аймаар гэнэт ойлгоод архинаас эхлээд гаръя гэж бодоод баахан амьтан уриалаад балайрч өгч байна наана чинь. Гайхах нэг нь гайхна л биз.

Ээ дээ чи ч гэсэн хичээгээрэй хэхэ.
Телевизийн хүн болоод удсан ч гэсэн бичгийн авьяас чинь бүдгэрээгүй байна. Хааяа ингээд хальт шагайгаад хамаг юм хага шидчээд гараад явж л бай л даа. хэхэ

Pearle Deppsu said...

Би тэр нөхрийг хүн хартай уулзахад нь хорьдоггүй юм уул нь. Гэхдээ бас ингэж дураар нь дургиулж дунд чөмгөөр нь наадуулах дэмий санагдсан шоо. Хааяадаа хорих хэрэгтэй юм байна лээ хөө найзаа

Bayasum said...

Хорионы үед тарваганы тоо толгой өсдөг байна.

byambaa said...

saihan urialga bnaa, 2 garaa 2 hulteiguu urguyee. bugdeeree niilj bgaad niigmee uurchluyuu.

A.Амарсайхан said...

Ядартлаа уриалга бичжээ. Гэхдээ архигүй байх чинь зүгээр юм аа.

A.Амарсайхан said...

Ядартлаа уриалга бичжээ. Гэхдээ архигүй байх чинь зүгээр юм аа.

Uyahan said...

Arhigui l bol olon ail heruulgui saihan bolchih yum shig haragdaad baih yum. Saihan urialga baina, urialgiig urd ba hoid (anduurav) holnuudee orgoj baigaad demjij baina.

Anonymous said...

дэмжиж бнаа. Би ерөөсөө браашиг пиаваа л яриад явж байя

Idea said...

Pearle: Снал нэг байна. Аливаа юманд хааяа хорио хязгаар хэрэгтэй байх.
Bayasum: Тэгвэл архины хорионы үед архины төрөл ихсэх үү, архичны тоо нэмэгдэх болов уу, аль аль нь байх тээ.
Бямбаа: Дөрвөн мөчөөрөө дэмжсэнд баярлалаа хэхэ.
Амраа: Харин тийм, уриалга! уриалга! гэж дүү нь Баасан авгай шиг бархирч, Батзандан шиг хашгирсаар байтал ядарч үхэх нь. Нээрээ зүгээр байгаа биз, архинаас бусдыг хэрэглэсэн шигээ цагаан сараа тэмдэглэх юмсан.
Уяхан: Харин тиймээ, саяын өдрүүдэд хэдэн айл ч гэсэн хэрүүлгүй, хэсэг хүүхэд ч гэсэн дарамтгүй, хэдхэн ч гэсэн эхнэрүүд нулимсгүй байх шиг байна лээ. Ийм өдрүүд үргэлжлээсэй.
Гамп: Тэг тэг, миний найз, пиав ууж пянгийг нь хүртээд, бараашиг эсгэж бяц доргисон шигээ явсан нь дээр юм шиг байна. Гэснээс бараашиг эсгэх технологио Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ гээл хөлдөж үхтлээ зогсож байгаа сураг байсан, тэгснээс шууд "Гамп" гэж шошиглоод, гахайн толгойгоо наагад, гарын үсгээ зураад зах зээлд шууд гаргачих. Хэн ч дууриаж чадахгүй, яагаад гэвэл гажиг Гамп ганц л юм чинь хэхэ.