Дарханаас далаадхан км-ын цаана миний төрсөн газар Шарын гол сум бий. 1970-аад оны сүүлээр Хужирбулангийн цэргээс халагдсан шижгэр таван залуу саналаараа Шарын голын уурхайд ажиллахаар хөл тавьцгааж, тэдний нэг нь Худалдаа бэлтгэлийн треэстэд ажилладаг шавилхан бүсгүйтэй гэр бүл болсноор манайх гэдэг айл гал голомтоо асаасан. Угсаа гаралаа хөөвөл угшил нутаг маань өөр ч унасан газар минь энд болохоор би үргэлж хоргодож, бас тэмүүлж явдаг юм. Аав ээж минь Найрамдлын Дархан-Шарын голыг босголцсон гэж бүлтэрч бардамнахаа бас мартахгүй.
“Та нар экскватор дотор хонож үзсэн үү” гэж найзуудаасаа байнга асууж ядаргаа болно. Дотроо ор, ширээ хөргөгчтэй муухан айлаас тохилог “10-70” алхдаг эксватор аварга том шанагаараа шороо хутган илчит тэргэний чиргүүлд ачиж байгаа дүр зураг миний сэтгэлд тодоос тод хоногшсон. Айлын ганц эрх охин аавыгаа дагаж ээлжинд гарч байгаа нь тэр. “24 гарч 48 амрана” гэж ирээд л хэзээ язааны уурхайчин шиг хэвлүүхэн ярингуут хүмүүс өхөөрдөнө. Нүүрсний угаар, тэсэлгээний чимээ нь хүртэл дотно, шар цэцэгсийн хөндий Шарын гол минь сайхан л газар. Одоо харин нүүрсний нөөц нь багасаад, дов тойрсон долоон нүх шиг гадна дотно түмэн алтны уурхай шаваад байгаль гэх юмгүй болж байгаа нь халагламаар. Ер нь манай сумдын нийтлэг төрх нэг иймэрхүү болж дээ. Овоолсон шороо, ухсан нүх, татарсан гол, хүрз барьсан нинжа гээд л. Бас хятад эзэнтэй хэд хэдэн тоосгоны цех байгуулагдсан байна лээ. Уурхайн хүчин чадал багасч хувьд гараад, ихэнх ажилтнаа цомхотгосон гэсэн. Насаараа уурхайгаа дагасан тэд нэг бол алтанд явж, үгүй бол тоосго цохиж байгаа гэж ээж хэлнэ лээ. Ийм ч газар байгаагүй дээ, цагтаа амьдрал гэдэг чинь буцлаад л, хүн гэдэг чинь бужигнаад л гэж ямар хошин шог дээр гардаг билээ. Гэхдээ л бага насаа өнгөрөөсөн газар минь болохоор цаанаа нэг дотно, сумын төвийн хэдэн байшин нь яг янзаараа, дунд нь дунд сургууль маань дүнхийгээд л сайхан харагдаж байна лээ. Буянтай газар шүү, манай Шарын гол.
Хэрэв “Гэрлэж амжаагүй явна” киног үзсэн бол уурхайчдын амьдрал тэр чигээрээ бий, бүр аавын нөгөө ээлжинд гардаг ах хальт тоглосон гээд бод доо. Хоёр жилийн өмнө уурхайн 40 жилээр дуучин Жавхлан очиж тэр киноны дууг дахин амилуулж клиптэй болгосон юм. “Төрсөн нутгийн минь уянга шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ” гэдэг клипэнд сайн харвал уурхайчдын жижиг суурин, бидний өвөл нь гулгаж, хавар нь билетээ уншиж, том ангид орсон хойноо зун нь болздог байсан уул толгод гардаг. Шарын голын 40 жилийн ойн баримтат киноны текстийг бичсэнээрээ би өөрийгөө амьдралдаа ганц гавьяатай зүйл хийж, аавыгаа амьдад нь баярлуулаагүй ачийг нь хагас ч болов хариулсан гэж бодож явдаг. Гэхдээ тэр кино тийм ч сайн болоогүй л дээ.
Тэгээд Дэстинигийн хэлснээр шүлгийн номоо өвөртлөөд /ном биш гар бичмэл/ Дархан-Ууландаа гарлаа. Ялигүй хүйтэн салхитай байсан ч нөмөртэй, бидний нэрлэдэг “Мэлхий хад”-ан дээр очиж суув. Хүрэн будгаар “10 а үүрд 1997" гэж бичсэн нь өчигдөрхөн ч юм шиг. Өврийн дэвтрээ эргүүлж тойруулж баахан уншлаа, бага насны дурдатгал сэргээд сайхан байнаа. 9-р ангидаа “Хүрэл тулга” шүлгийн наадамд түрүүлж байсан “Дархан-Уул аав минь” шүлгээ уншаад, яг л энэ өдөр ирэхийг мэдэж бичсэн юм шиг сонин санагдаад явчлаа. Тухайн үедээ аав, уул хоёроо адилтгаад байдаг л нэг санаагаар бичсэн ч 16-тай хүүхэд гэхэд аятайхан сэтгэжээ гэж анх удаа өөрийгөө тоов. Магадгүй тэр мөчид яг л энэ шүлэг шиг аав уул хоёроороо нөмөрлөөд сууж байгаа болоод тэрүү сэтгэлд их л дотно буулаа. Доор сийрүүллээ.
Дархан-Уул аав минь
Ирэх хаврын өнгө мөнгөн бэлд нь зурайж
Үрчлээ баян магнайд нь гүн атираа суусан
Үүрэглэх шөний зүүдэнд зүүрмэглэж хонох уул минь.
Гэнэн багийн харгайгаар амьдралд хазгай гишгэсэн
Үр ачдаа гомдож хөмсөг зангидан хүглийсэн
Үсэн буурал аавыг минь энэ л уул орлоно.
Уртын дуундаа уярсан аавын минь дүр шингээстэй
Уйтгар гуниг бүхнээ энэ л ууланд шивнэж
Учрал хагацлын хавцлаар чимээгүйхэн урснам би.
Ухаан тэгш аавынхаа өвөр бэлээр ундаалж
Эргэх дэлхий тэнхлэгээ 16-дахиа тойроход
Энэ л уулын нөмөрт охин насаа үднэм би.
Бараан уулсаа харан сэтгэл уужран тэнийдэг юм
Энрхий үрээ сайшаан толгой дохин мишээх
Энэ л дүрийг би нутгаас уулнаас олдог юм.
1996 он 11-р сар /Шарын гол/
Нервтэж гүйцсэн тархиа амраасан шигээ нэг өдрийг ийн өнгөрөөлөө. Одоо хэсэгтээ л харсан болгоноо хагачиж, барьсан бүхнээ хэмхэчмээр санагдахгүй байх ккк. Цаанаа нэг уужирснаа мэдэрч байна, өнөөдөр л гэхэд жаахан тиймэрхүү мэдээ хүлээж авсандаа нэг их ач холбогдол өгсөнгүй. Хошин нэвтрүүлгийн текст бэлдэж өгдөг байсан нэг студи гэрээ цуцлъя гэсэн байна. Аргагүй дээ дандаа цагаас нь хоцроож юмаа оройтуулдаг над шиг баагийгаас залхаа биз. Тэгээд ч миний сонирхлыг тэгтлээ татахгүй байсан юм, яахав яахав. Өөр бас нэг төлөвлөсөн ажил хойшлогдчихлоо, гэвч бас л яая гэхэв, хааяа графикаас гажиж амьдрах зүгээр юм кккк.
24 Сэтгэгдэл:
сайхан амраад авчээ, эрч хүчээ гэж..
Идеа маань шарын голын охин юмуу..
Дархан уул, сонин хөгтэй гунигтай дурсамж....
�p�������s�p�p�t �����y�p�t ��өө���rө�| , �����y�p �q���| ��ө�s�wөө�t ���r���y���}�p�p�� ���} �q�~�p..
�y�~�s�����t �| �t���r �w�p�|�s�p�~��, �}�p�~�p�z ���p�~�p�z �s�����t �~�����s�p�����p�� �s�����t �q�p�z�t�s���~ ��������..
Bi bas Shariin Goliinh sht. Manai aav eej 2 Tehnikumd bagshilj baigaad namaig 2 nas hurgeed UB nuutsen bolohoor bi yu ch sanadaggui, harin ah egch nart baga nasnii dursamj baidiim bilee. Ochij uzeh yumsan yamarshuu gazar baidiin bol gej boddog shu. 10 jild anket boglohod Torson gazar gesen asuultad Shariin Gol gej tavih aimar durgui baij bilee. Angiin buh huuhduud UB 1, 2, 3-r toroh, esvel bur gadaadad torson geed yavchihaar namaig hodooniih gej baih gej aimar ichdeg haha. Odoo bodohod ichmeer yum yu baihav dee.
За миний муу найз ааш нь засраад ирж, овоо ш д, аядуухан зөөлхөн ийм бичлэгүүдэд чинь их дуртай байдаг юм. Бас тэр буянд чинь даган баяслаа. Шүлгэнд чинь биширлээ, (зүүрмэглэх гээд засчуул тээ гээл илүү үглээтий).
Одоо тэгээд эрч хүчтэй хийгээд дөлгөөн байгаарай хэхэхэ
хөөх бидэн хоёр чинь тоолбол нас төөлбөл бие чацуутангууд байна ш дээ хэхэх...үеийн бүсгүйн шавилхан ухааныг үнэлээл байгаа шүү...
гэтэл би энд...хэхэ за яахуу дээ тэ...түр зуурынх юм чинь...
энэ шарын голын яг ингэж очиж байсан тухай нэг зохиол байдаг билүү. би муухан санаад байхын...андуурч байж ч магад шүү....
сэтгэлээ сэргээгэд сайхан болсон бол зүтгээд байж дээ анд минь...амжилт шүү хө...
Duu ohini setgel sanaa uujirsand bayartai. Bid gej gazriin muhart geree sanaad bachuurah ue haaya baih yum, suuliin ued gunigtai, chinii ovchin haldvarlasan baih oo
Дээрээсээ 2 дахь зурагт баахан хүүхдүүд байхын. Өөрийнхээ зургийг хамт авхуулахгүй яасын?
Sain uu nutgiin and mini, Shariin goliin tuhai ym hereg bolood google-dtel ene bichleg orood irlee. Zurgiig chini haraad erunhiiduu chamaig tanilaa. Ih saihan sanagdaj bna. Ter barimtat kino dajgui bolson baina lee, Erdenebilegiin ohin hiij bga gej deer aav eejees sonsoj bsan sanaand orchloo. Blogiig chini medej avlaa, ayaar holboo barinaa. Amjilt husie, bicheed baigaarai, bas tursun gazriinhaa tuluu ushuu iluug hiigeerei.
Bat-erdene.N
тайвширах гэж нэлээд юм болдын байна дааа энэ хүүхээ чинь
Huuye, ene huuhduudees yalgarahgui baih chini. Bi bas nutag awnaa. Altain uulsaa harj setgelee sergeeye. Wansemberuutei zurgaa awahuulnaa.
тэр цаашаа харцан хар пэнжээнктэй нөхөр Анжигай биш бээз?...
saihan amraad setgelee sergeesen hun chin' odoo gyalalzaad l baih yum baigaa biz dee. Bi ch gesen neg harih yumsan.
Saihan amarchee. Usch tursun nutag usandaa ochih ch saihan shu. Minii ussun nutag Selenge l de, bagadaa eej aavaasaa nuugdan baij goliin usand ochij seldegsen... Ochilgui barag 6 jil bolson baih yum, neg saihan udur yavaad ochno do.
Сайхан амарчээ. Хааяа энэ тархи толгой сэтгэл зүрхийг шал өөр юманд зориулж байхгүй бол галзуурмаар болчдгийн. Би наашаа ирэхийнээ урд жил Дарханд байдаг найзтайгаа хамт уурхайн амралтанд хэд хоног амарч , бухын доозоор уудаг уурхайчдын хөлд чирэгдэн мангуурсан толгойтой манантсан нүдтэй маргаашийг угтсан удаа ч бий. Их сайхан эгэл хүмүүс байдгийн шүү.
Тэр Хүрэлийн тоглосон кинонд би их дуртай. Өөрөө бас инженер байсан, манайд ч тийм тулгамдсан асуудлууд гардаг байсан болохоор их ойр санагддаг байж билээ.
Айдиа ч тэгвэл хар багаасаа авьяас нь тодорч цоорсийн байнаа, мань бол тушаал шийдвэр, албан тоот, тайлан протокол мэтийн юмс л бичиж явлаа
Neeree ooriin chini blogiig unuudur l medlee uneheer goe bichdeg um bn aa! uunees hoish bainga unshij bay!
Болжээ. Аавын газар сэтгэл хөндөвч өег болгож чаддаг юм. Сүрхий бичсэн шүлэг байна.
eoox goe oo estoi goe :-)
Амор: Тийншдээ чи очиж байсан юмуу. Дархан-Уултай холбоотой хөгтэй сонин бас гунигтай дурсамжаасаа хуваалцахгүй юмуу.Өнгөрсөн юмыг өнөөдрөөс харахад сайхан шд.
Амот: Уучлаарай, тэмдэгтүүдийн цуглуулгыг ойлгосонгүй.
Үлмэдэх: Тийм үү ямар сайхан хэрэг вэ. Шарын голд төрсөнөөсөө ичих хэрэггүй ээ, харин бахархах хэрэгтэй. Аав ээж маань шинэ тулгар хотыг бүтээн босголцсон гээд бодохоор надад лав сайхан байдаг. Манай Дархан-Уул нутгийн хүүхдүүдээ ивээж явдаг юм шүү дээ.Нутгийн уул усандаа залбирч шүтэж л явдаг юм.
Гөөхий: Хаха орилж цамнаад айлгачихсан юм шиг юу ярина вэ. Би ч уул нь их дөлгөөн хүн юм шд. Чам мэтийн юмнууд ааш хөдөлгөөд байдаг болохоос. Үг үсгийн алдааг засч өгсөнд баярлав.
Болжмор: Баярлалаа, нас бие чацуут анд минь. Гадаад орноор явж юм үзэж нүд тайлах шиг сайхан юм хаа байхав. Одоо боллоо гэсэн үедээ эх орондоо ирэхэд элэг нэгтнүүд чинь тосоод л авна шүү. Сайхаан сайхан.
Ганга: Сэтгэл гутралын энтеровирус ийм хурдан тархана гэж бодсонгүй. Хүний нутгийн сайхнаас байгаа дээрээ хангалттай хүртэж, сэтгэл сэргээж яв л даа эгч минь.
Зараа: Засс "эрдэнийн чулуу эмэгтэй хүн хоёр жижиг тусмаа үнэтэй" гэж үг мэдэх үү чи ер нь. Тэр үгийг зохиосон хүнийг тэвэрч үнсэхийнсэн.
Үлмэдэх: Нутаг усны нэр гарах сургаар олоод ороод ирдэг чинь болж дээ. Яг аль Бат-Эрдэнэ гэдгийг мэдэхгүй ч Шарын голынх гэхээр чинь яагаад ч юм дотно санагдаад байна. Тэр киног үнэлсэнд баярлалаа. Улам ихийг хийхийг бодноо, чамд ч бас амжилт хүсье, анд минь.
Гамп: Арайхийж тайвширч явтал энэ мэтийн хэл амаа билүүдэж, хэрээн савраа сарвайлгасан нөхдөөс болж дахиад нервтэх шинжтэй.
Арсун: Аая байгаа юмаараа баярхдаг байна шд. Вансэмбэрүүтэй нутгийн хүн гоё юм оо. Бт ч нүүрс тэвэрч зургаа авахуулдаг байж уу гэж бодож байна. Алтайн уулс хүглийчээд сайхан байх даа, очиж үзэх юмсан.
Галавсай: Мэл гайхаж цэл хөхрөв. Чи санаатай хэлэв үү, санаагүй хэлэв үү. Алт Анжигайг хэлсэнээ тайлбарлаж өгөхгүй юу. Энэ зураг дээрх манай нагац эгч, бид нар Анжигай гэж авгайлдагийн.
Пийки: Шал өөр болж байна лээ шүү. Хүмүүс намрын налгар цагт нутаг усаа зорьдог бол би хаврын хайлган цагаар хальэ оччихоод ирлээ, гэсэн ч сайхан байна. Чи ч гэсэн нутагтаа ирвэл хэсэгтээ л цэнэг авах байх даа.
Баттөр: Нэг зүгийн л улс байна, бид хоёр. Сэлэнгэ ч сайхан газар шүү, уул ус тэгширсэн. Өргөн Сэлэнгэ мөрөн, Ээж мод, Тужийн шугуй, том том дүнзэн байшингууд гээд сэтгэлд хоногшсон юмё зөндөө санагджийна. Юухан байхав дээ, энүүхэн ойрхон юм чинь гүйгээд л очино доо , нартай өдөр олон юм чинь.
Алтаргана: Өө за за уурхайн амралтанд очиж уурхайчидтай уусан бол манай талын баатар болчихсон юм байна. Инженэр бүсгүйтэй дахин уурхайн амралтанд уулзах байх гэж найдаж байна шүү. Миний авьяас гэж юу байхав дээ, багийн юм юм руу үсчсэн чаддаггүй юмгүй юм шиг хэрнээ цаг дээрээ чаддаг юм байхгүй товарищ байгаам даа.
Эрдэнэжаргал: Зочилсонд бас, урам хайрласанд баярлалаа. Орж ирж байгаарай. Би ч бас аяар танайхаар орж аяга цай ёроолдомз.
Дестини: Тийм шүү. Ухаарал бас тайвшрал өгдөг юм шигээ. Урьд нь би ганцаараа очиж зүрхэлдэггүй байлаа.
Шүлгийг үнэлсэнд талархав.
Тэнэмэл: харин тиймээ. Гоё зүйлийг мэдэрч амьдармаар юм шиг ээ.
hi.
ийшээ нэг шагайчихаарай.
http://blogmn.net/dusal/14485/
Darhaniih um uu? Bi bas Darhan uuguul shd. Bagadaa Shariin gol ruu nuugeed 1 sar bolson uu, ugui yu butsaad Darhan ruugaa nuuj bilee.
hi nutgiinhaa tuhai sonsson chini goy bna shuu tnks
Hooh chi shariin goliinh yum uu. bi ch bas shariin goliinh. aav maani uurhaid mechanic hiideg blaa.daraa ni l hot ruu duudagdaj end ajillahaar bolsiin. hamgiin suuld nutagtaa ochihod huien ch gesen tsaanaa l neg oor bsn shuu. Darhan uul maani hevtej bga zaanii helbertei geed olon saihan dursamjuldjee. Bas oroi 5n tsagiin ued uurhaid teselgee hiiheer tsonhondoo duhaa naagaad l huleedeg baij bilee. teselgee blonguut shil chihcreed l.ene zun zaaval nutagtaa ocjnoo.
hi bi bas sh.goliih shd aavaran ch bahrahdag manai aav mani ter sumtai neleen holbootoi hunde daanch manaih 5n jiliin omno darhand nuuj irsen gehdee minii sh.gol goy gazar shuu manai bairniihan maan ch bas goy baij de.
hervee sanaa bodlon solihiig husvel b.bang45@yahoo.com ruu add shu sharin goliin ah egch duu nar mine
Post a Comment