2008/08/15

АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол



Цээжээр нэг бахдал бялхаад цэлмэтэл шуранхай хадаамаар, цэлгэр талдаа цуурайттал орилмоор, цэнхэр улаантай далбааныхаа алтан соёмбод омогшмоор,
Би АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол…

Шигшмэл олон хөвгүүдийн шилдгийн шилдэг нь миний Монголынх, хараа мэргэн буучдын хамгийн онч нь миний Монголынх. Ертөнц донсолгож Төрийн дуулал минь эгшиглэж байна, ерөөл заяат Монгол түмэн түрлэг өргөн уухайлж байна. Дээлтэй Монголын үр садын өмнө дэлхийн дэвжээ хотолзож, тэнгэрлэг ард олны минь тэнүүн заяа түшиж байна.
Би АЗ-тай Монгол, АД-тай Монгол…

Зуун дамнан хүлээсэн Олимпийн аварга төрлөө, зүүрмэглэх төдийд амсхийсэн хаан түүх сэрлээ. Эв нэгдлээ эрхэмлэдгээ миний ард түмэн нотоллоо, хэний ч үл дуудлагаар нэгэн үдшийг донсолголоо.
Би ЧИНГИС-ийн Монгол, ДЭЛХИЙ-н Монгол.

Улирч одсон саарыг угааж үлдээх ухаарал, урд зурайх харгуйг цагаанаар тосох итгэлцэл, нэг үзүүр сэтгэлээр нэгдэж чаддаг гүрэн, нэрээ дахин дуурсгаж шашдир дагуулах түмэн.
Би ЭВ-тэй Монгол, ХҮЧ-тэй Монгол…

20 Сэтгэгдэл:

Soronzon said...

Монгол зоны магнайг тэнийлгэсэн их баярын мэнд хүргье.
Эр зоригын эзэн болсон Н.Түвшинбаяртаа цай, сархдын дээжээ өргөж суунаа.
Миний Монгол мандан бадрах болтугай.

Юки said...

БАЯРЫН МЭНД ШҮҮ ХОНГОРОО.

Өнөөдөр бүх монгол хүн хөөрхөн харагдаж, бүх монгол хүнээс гэрэл цацарч байх шиг байна.

Anonymous said...

Yoo nulims gartal avlaa daa...

erhtsas said...

Баярын мэнд Айдаа найзаа!!!!

Ай хэлээд яахад Айдаа минь, өчигдөрөөс хойш л сэтгэлээс баяр бахдал төрөөд, болж өгвөл яг ялж байгаа, бас шагнал авч байгааг нь харах гэж гадаад, дотоодын олон сайтаар хэслээ даанч байдаггүй.
Та нар минь болж өгүүл бичлэгийг нь олоод тавиад өгөөч.

gegeen said...

ai minii mongol, ard tumnii mini baharhal.

mandan badartsgaaj bainaa daa. kkk

www.gegeen.com

Oogii said...

уухай уухай уухай

Anonymous said...

Youtube deer bna lee, Naidan Tuvshinbayar geed googledchihuul garaad irjiine le

ZAYA said...

uuhai, uuhai, uuhai

Өнөржаргал said...

Монгол ард түмэндээ энэ сайхан баярын мэндийг хүргэе!
Ямар сайхан бичээ вэ..
Хэтэрхий их баярласан үедээ ингэж сайхан үгээр илэрхийлж чадахгүйдээ бухимдах ч шиг болохийм даа хэхэ...

arsun said...

Ваяр хүргэе. Сайхан байна шүү.

arsun said...

Баяр хүргэе. Сайхан байна шүү.

dulmaa said...

bayar xurgii

sanakae said...

Юун гоё бичсэн юм бэ?

Битмин said...

5-н кило алт нь хаа байна.
Түвшээ ах аваад ир гэнээ.
Мянгаа ах энд үлдээсэн гэсэн

Мугуй дvрс said...

setgel hudluj baina shuu saihan shuleg baina.

mami said...

kuie munu saihan keljeee

Mika said...

Монгол маань 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. баяр хүргий. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү.
Бүх Монголчууддаа баяр хүргэе. Сайхаан сайхан

gegeen said...

ahiad neg alt, bas dahin mongo.

nemelt medeelel, zurguud - >

www.gegeen.com

Tsoomii said...

Алттай монгол
Ази-ийн монгол
Аавын хөвгүүл нь
Алтан соёмбот төрийн далбаагаа
Алдрын тэнгэрт мандуулсан монгол
Ард түмэн нь уухайлан
Амьд гэрч нь болсон монгол
...Аа хөө би тэгэхэд
Атга зүрхээ догдлуулан
Эзэн Чингэсийнхээ сүлдний өмнө
Эрхэм андуудтайгаа хөргөө татуулчихаад
Эгчийнхээ аашийг хөдлөхөөс өмнө
Эртхэн харичих санаатай
Намс намсхийн алхалсаар
Намилзуулан гараа дохисоор
Уухай түрэн цуурайтах залуусын дуунд
Цуурай нэмэн түрсээр
Үеийн хоёр бүсгүйгээсээ
Үлдчихгүй санаатай сугалдсаар
Саарал таксинд арайхийн зүүгдэн гэртээ бууснаар
Сайхан үдэж билээ тэр алттай өдрийг
Хэ хэ

Нээрээ бидний алтан соёмбот далбаагаа өмнөө бариад авахуулсан сайхан патиар минь байгаа юу би авахсан.

Idea said...

Баярт мөчүүдийг хамтдаа хуваалцсан бүх найзууддаа баярлалаа. Таван кг алтыг нь банкаар дамжуулж өгөх л юм гэсэн. Цоомоо тун сайхан шүлэг болжээ. Тэр зургийг Оогийноогоор дамжуулж аваарай.