2008/09/20

Хамтран амьдрагч

Энэтхэгт би хамтран амьдрагчтай байсийн. Учиргүй гэнэт яагаад нууцаа дэлгэв гэхээр, урьд шөнө би түүнийгээ жигтэйхэн тод зүүдэллээ. Анх гал тогооны өрөөнд танилцаж байснаа, хальт хараад үхтлээ айснаа, сүүлдээ дасч тоодоггүй болсноо гээд л зуу хоног хамтдаа өнгөрүүлсэн зугаатай мөчүүдийг бүгдийг нь хамж шимээд, базаж нэгтгээд зүүдэлж байхын.

Миний хамтран амьдарч их хөөрхөн, удаан бахь хөдөлгөөнтэй, уян налирхай биетэй. Хааяа уур хүргэхээр нь цохиж хөөе гэж бодохоор өөдөөс цавчих том алаг нүдийг нь хараад уярдаг байсан гэжуга. Өрөөний охид бүгд түүнд дургүй, хүрэн бор костюм нь цухуйвуу үгүй юу муухай чаралж, хүрч чадах газар луугаа зугатаана. Энд тэндээс тусламж дуудаж, эвий хөөрхийг минь үзэн ядна. Тэгээд зайлуулж холдуулах юмуу, зандчиж гэмтээнэ. Тэр болгонд тэр минь гомдолтойхон мөлхөн одож, удалгүй дахиад л гэрэвшингүй царайлсаар хаанаас ч юм гарч ирнэ. Цайлган сэтгэлтэй амьтан шүү.

Ямар ч л байсан Монголын хаанаас ч тийм сайхан хамтран амьдрагч олдохгүй гэдгийг би баталж чадна. Манайхны нөхдүүд хажууд нь шалчгар жижигхэн, шар будаа шиг олон, шавар хааж бөөнөөрөө хэсдэг, шавааралдаад сонголт хийх боломж өгдөггүй, за ер нь дэмий дээ. Магадгүй тэр минь халуун оронд төрж өссөн болохоор тийм сайхан өсгөлүүн том, хүдэр чийрэг биетэй ч байж болох. Элэг нэгтнээ голдог энэ муу одоо юу вэ гэж битгий бодоорой, энүүхэндээ гэхэд үнэхээр энэтхэг хамтран амьдрагчийг маань гүйцэх нэгэн алга.

Хэдийгээр би биед нь хүрч зүрхэлдэггүй байсан ч сар сар чимээ гаргаад явж байгаа нь, сайхан биеэ гайхуулан паацганаж байгаа нь, үргэлж биш хаяахан залардаг эрхэмсэг төрхийг нь, үе үе бусдыг айлгадаг өвөрмөц имижийг нь үгүйлсээр. Болдог бол би түүнийгээ чемадандаа хийгээд ч хамаагүй аваад ирмээр л байсан, даанч тэр хүсээгүй. Төрсөн дассан газар хэнд ч үнэтэй болохоор түүндээ би гомдохгүй ээ. Хэрэв авч ирээд тордож тормойлгон, хооллож ундалж халамжилсан бол тэр минь Монголоос зүс өөр ч сэтгэл таарах нэгэнтэй нийлж, эрлийз хурлийз нь хамаагүй үр хүүхэдтэй болж, өсч өсдийн үржиж олшрох ч байсан юм билүү, хэн мэдлээ.

Ирсэн хойноо хөөрхийг яаж байгаа бол, сурсан зангаараа гэнэт гарч ирэн сюрприз барих гэж яваад гишгүүлчихвий, гэмтэж бэртчих вий, бас нэг хүйтэн орноос ирсэн, уур амьсгал шигээ сэтгэлтэй юмнууд хөөрхийг минь цочсондоо цохиод алчих вий гээд л их санаа зовдог байж билээ. Даанч би яг явахдаа түүнтэйгээ салах ёс хийж амжаагүй. Харина гэж хөөрөөд хамаг юмаа бэлдэж гүйхдээ хүний газар хань бараа болж амьдарсан хөөрхий хамтран амьдрагчаа мартчихсан байсан, баяртай ч гэж хэлж амжаагүй ирсэндээ одоо ч харамсч байна. Ямар сайндаа шөнөжингөө зүүдлэх вэ дээ.

Нээрээ жоом зүүдэлбэл яадаг юм болооо, зүүдний тайлал мэддэг бол бичээрэй кккк.

25 Сэтгэгдэл:

Anonymous said...

Хахаха заваарсийн. Гайхлаа шд. Хэн мэддэгийн баяждагийн байгааз.Нээрээ халуун газрын жоом ч овоо эд шүү, би вьетнамд анх хараад үхтлээ дотор арзганаж билээ нүд нь өөдөөс хараад байдаг гэж яг үнэн, солиотой хог.

Anonymous said...

Ха ха ха хайрлах амьтан нь хүртэл үнэн өвөрмөц, үг хэл нь бэлэн цэцэн Айдаа гэж хөөрхөн бүсгүй шүү, эрэгтэйсэн болоод панаалтайсан бол аваад суучихмаар. кккк

Намрын дунд сарын шинийн 17-ний билэгт сайн өдөр манай гэрт чиний хайртай хамтрагч зочилоод, гэрийнхэн орилолдож гүйгээд аврагч болох намайг дуудав, сэтгэлийг нь бодоод хэргийн газар дээр очсон ч нүгэл үйлдвэл түмээр үржигддэг тэр сайхан өдөр буян хийж мөрөө цайруулая гээд хөөрхий хамтрагчийг чинь тавиад явуулсан шүү.

Жоом чамайг санасан болоод чи зүүдэлжээ Айдаа минь. хэ хэ хэ

Anonymous said...

joom zuudelbel bayjadagiin

Anonymous said...

валиартаал. дэхдээ зайлуул их л хань болжийсан бололтой

sanakae said...

Лайтай хулгана зүүдлээд байгаа юм байх гэж бодож байхад урам хугалчих юм аа Жоом ямар юмны утга учир байдаг юм.

MuggleMan said...

Энэ хүн галзуурчиж.

Anonymous said...

Яааж авчарчаагүйн...

Anonymous said...

ямар залуутай явжийсийн бол гээд хэрэгт дурласан чинь жоом болж хувирдаг бна шд. Хамгийн дургүй амьтан даа. Чийглэг халуун газрын жоом бүр эрхий хуруу шиг том сэжгийн юм бна лээ. Тэр зүүдний тайлал майлал хэнд сонин байдгийн, шүд л зүүдлэх муу гэсэн бусад нь бол яршиг л бна.

gegeen said...

haluun ornuud erhii huruu shig tom joomtoi shuu tee, hehe. bayajih ni dee. baliashiglanaa

www.gegeen.com

Өнөржаргал said...

Эхлээд аймаар хүн яриад байна гэж бодсон дунд хавиасаа биш болоод явчлаа..Тэгээл гөлөг, нохой мохой юм болуу гэж бодсон чинь сүүлдээ жоом болчдог байшт kkk..Хөөрхий тэр жоом одоо талийгч болоо биздэ гэж хэхэ

Anonymous said...

Жирэмсэн болдын хихихи

Idea said...

Ука: Юун заваан гэж, хөөрхөн шд. Баяжсаан.
Эрхцас: Жоом намайг санаад уйлсан байх даа зайлуул, гэснээс нулимс гардийн болуу /бүр заваарсан/. Чи ч буян хийжээ, монголын жоом маш олон болтугай :-)
Мөөгий: Баяжих ч амархан юмоо.
Номинка: Хэлээд юүхэв. Бөөлжихөд дараад өгдөг, бөөстөхөд алаад өгдөг байлаа шд. /Галавсай сори шүү шүлэгнээс чинь хусчлаа/
Санаахай: Байлгүй яадын. Хулганаас л дээр.
Уугнаа: Жоом зүүдлэхээр галзуурдиймуу. Тэгвэл шар хадаар нэг жоом зүүдэлсэн улс.
Юки: Дараа явахдаа ацарч Юкидээ дурсгал болгон хадгалуулнаа.
Үлмэдэх: Хуурсан бол сори. Зүүдний тайлал яг үнэн байдгийн шд. Жишээ нь шүд зүүдлүүл оо дуусцан гсн үг.
Гэгээн: Эрхий хуруу шиг том том жоом үржүүлгийн газартай болж цөм баяжсаан, Гэгээнийг менежэрээрээ авнаа.
Өнөрөө: Ямммммар амны билэггүй юм ярьдын, хөөрхийг үхүүлж яахнуу.
Үлмэдэх: Баларсаан, жоом гаргасан.

Anonymous said...

ehnii 2 dogol muriig unshuut shuud joom gej medegdjiin duu, teheer ni guitseej unshsangui :D.
haluun gazriin joom geheeree tiim boliar tom bdiin blgu, ene jpnii joom bas sejgiin tom. aa lalala

Pearle Deppsu said...

Солиотой еийн. яаа лааг дурлажээ гээл хэхэхэ. ёооо шал балай еийн

Anonymous said...

хэрэгт дурлаад хэмх хуурагдав.
жоомтой хамтран амьдарснаа ингэж эвлэгхэн уран тод үгээр бичээд байхдаа яахуу дээ хэхэ..
баяждаг гэдэг юм бна лээ, хувийн юм эрхэлж үзвэл үр дүн гарах байх шүү, гэснээс тэр энэтхэгт байсан дурсамжаа бичсэн бичлэг чинь догдлуулсан шүү..
тэр үед сээгийдэж чадаагүй юм.

Tsoomii said...

kehh, joom zaluug bol bi harsan doroo hamag meddeg tarnia unshaad l nuguu orond ilgeedeg sh dee,

Anonymous said...

Хохо эхлээд хүн ч юм шиг байснаа дундаа амьтан болоод сүүлдээ жоом болоод дуусдийн байжээ гэж

Anonymous said...

yooz yoozooroo gedeg shig ta 2 yamar adilhan bainaa, huvi zayaanii hosuud adil gedeg ch bil uu? saihan l ineev, hezee tegeed babyiileh gej bna?

Friska said...

надаа чигсэн ийм хамтран амьдрагч байсышд, хоол өгөхгүй байсаар байгаад сүүлдээ бараг л тунгалаг өнгөтэй болчихсон байсы шүү кэкэ.

Unknown said...

Хамтран амьдрагч гэхээр нь нэг их юм бодсон чинь ... Хошгируулж байгаад нөгөө яана гэдэг шиг сонирхол татаж байгаад уншуулчихлаа шүү. Би хэрэггүй юм уншдаггүй хүн л дээ.

ZAYA said...

Овоо удаан хамтран амьдарчээ, би бол галзуурч орхих байсан биз.
Зүүдний тайлалаар яг яадаг болж таарч байна? Дараа сонирхуулаарай.

Idea said...

Заяа: Гүйцээж уншвал бол уул нь хамгийн сүүлдээ гоё юм байсийн хэхэ. Ганц л юм захья, ирэхдээ хэдэн жапан жоом ацраарай.
Пийрль: Дурласан хүн солиотой байдиймуу ай? Жоомонд ч гэсэн сэтгэл зүрх байдаг байж болно шд хаха.
Амор: Харин хувийн жоомны аж ахуйн байгуулж үзье гэж бодооо...ооол байгаа.
Цоомий: Харин тэгдэг хүн байдгийн. Тийм хүнүүст хандаж Татар хамтлагийн "Бусдын хайрыг хүндэл" дууг зориулъя.
Хосоо: Мэлхий байж байгаад гүнж болж болдог юм чинь хүн байгаад жоом болж хувирч вайя нот?
Жам: Хошгироод хэрэггүй юм уншчихсан уу хэхэ. Тоогүй юм болж дээ. Гэхдээ зочилсонд талархав.
Заяа: Хөөгөөд явдаггүй, зодоод гомддоггүй нөхрийг чинь одоо өөр яалтай билээ. Харин яадгийг нь мэдэхгүй л байна. Харж л байя, жирэмслэх нь үү, баяжих нь уу, гэрт жоом үүрлэх нь үү.

Anonymous said...

zu zu. bi ch buur gaihaad l neg emegtei hun, suuldee er ch yum shig bodood baisan chin buur suuldee bi joomnii huusiig taah shahsan baina shuu. enghed er jomuu em joom uu ter naiz chin. chi bas tegej baigaad muu hun baina shuu. zailuul yadaj bayartai geed helchiheed neg sain tevrej avaad yavahgui de.

Anonymous said...

Dad

Unknown said...

Haha hugjiltei ym aa. Bor tsuvaa geed ehlenguut l shuud oilgoj bgaam chn. Nadd ch bas tiim naiz bsaan. Mnaih bur bair ter chigeeree aimr joomtoi baij bilee. Bor pidjaltai zaluus irlee geel togoldog bsndaa. Joom zuudleh geed Googled haisan chn iim huurhun ym garaad irne gj bodsonguiee. 😊😊