2008/09/26

Лээвчикгүй уулзалт

Энэ бүтэн сайнд шинэ томилогдсон сайд нар зангиагүй уулзалт хийх гэнэ. Чухамдаа бүдүүн сайдаа байхгүй араар агаар салхинд гарангаа ард түмний аминд тулсан асуудлыг асар нухацтай ярилцах юм байх. Сэтгүүлчдийг ч бас оролцуулах юм дуулдана лээ. Эрэгтэй сайдууд нь яахав зангиагаа авдаг юм байгааз, эмэгтэй нь лээвчикээ тайлах уу гэж асууснаас болоод журмын нөхөд миний өмнөөс жигтэйхэн улайв бололтой, би ч тийшээ зүглэлтгүй ээ. Миний энэ ам уу, дарвайчихаад дандаа амьтны дургүй хүргэнээ. Хамар доорхи хагархайгаа хазаарлаж байхгүй бол хага урагдаж хавиар нэг хамжиргаагүй дэлгэгдчих гээд байхын.

Галзуураад байгаа инфляци хундага дарсны сөгнөөнд буураад, дэлхийн зах зээлийг сөрж давхисан Монголын үнэртэй шатахуун шалдаа бууж, өргөний хэрэглээний барааны үнийг атгаж байдаг хэдэн монополийн ханд хага дарагдах ч юм билүү хэн мэдлээ, уулзацгааж л байг. Ямартаа ч өмнө нь долоо хоногийн лхагва гаригт арайх гэж цугладаг байсан их эрхмүүд саяын долоо хоногт ширээний ард гурав нахиж суув. Их л сүрхий 33 хувьтай байгаа инфляцийг нэг оронтой тоонд дарамталж оруулаад, ирэх орны төсвийг шалчийтал хумих тухай л яриад байна, мань мэтэд ямар тоо ойлгож тооцоо бодох толгой байх биш.

Энэ Засгийн газрыг бүдүүн сайд Баяр нь “Итгэл найдварын Засгийн газар” гэж нэрлэнэ лээ. Яг л Америкийн мөрөөдлийн баг гэжугам шиг марзан сонсогдсон. Танхимыг бүрдүүлэгчид нь тал бүрийн авьяастай тасарцан гарууд. Зураач мэргэжилтэй бөх Зам тээвэр барилга хот байгуулалтын яамыг толгойлжуга мөртлөө барилгын инженэр мэргэжилтэй нь Байгаль орчны яамны сайд болоод ш...сссн. Овоо сампин цохидог нөгөө нь Сангийн яамаа даргалж гэвтдэг юм байгааз, очиж очиж Батлан хамгаалах, юу вэ тэр Лу.Болд одоо.

Болоогүй ээ бас, хоол хүнсний бодлогыг тээврийн инженэр тодорхойлж, сэтгүүлч хүүхэн нийгмийн хамгааллын шийдвэрт гарын үсэг зурж, физикийн багш Эрүүл мэндийн салбарыг удирдана шүү дээ. За энэ ч яахав. Тэртэй тэргүй улс төрийн алба универсиаль байхыг шаарддаг юм гэсэн, угаасаа хошин шогийн зарчмаар хольж сольж, томилдог болохоор маньд юуны хамаа. “Итгэл найдварын” энэ тэр гэж гонзгойрч байхаар харин “Эрээвэр хураавар” гэчихсэн бол ганган таарахгүй юу, үхрийн бөөр шиг алаг нөхдөөр танхимаа бүрдүүлсэн тэр бүдүүн хочит чөргөр дарга.

Сайд нарыг томилгоо ч яахав өнгөрсөн асуудал. Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооны дарга "бантан" Баттулгыг огцруулах гэж байна. Загнаад ч, зандраад ч, даапаалаад ч нэмэргүй ширэн нүүрт нөхөр яаж нэг ширээнээсээ салъя гэсэн юм. Ардчилсан намынхан аминд нь хүрэхийн наахнуур аткаазласан гэгч билээ, хэн мэдэхэв. Гэснээс ах намынхан сонгуулийн түрүү авах гэж төв аппаратынх нь даргаар зориуд бараан зүсмийн Баттулгыг тавьсан гэсэн. Тэр ортойдог шүү. Улайдаггүй, цайрдаггүй, ерөнхийлөн тайлбарлаж, бөөрөнхийлөн гүрийдэг мань эр шиг нь тэр намд тийм ч олон биш байх. Яана даа дараа, дараачийн сонгуульд.

За за баахан улстөржчихлөө, яриа олдож, явдал холдох нь. Ажлаа бодъё, ар гэр авгай хүүхэд, ард түмэн минь гэцүүдлээ.

8 Сэтгэгдэл:

oyunaa said...

Neeree l ereever huraavar saihan zasgiin gazar bureldjee... zangiagui uulzaltand levchiggui tuugaad ochih l heregtei dee. Yumiig oor ontsogoos ni haraad zochirdsondoo zarim nohod hiyamarlaaas garah gaigui garts neej magad sh dee...

Anonymous said...

Айдаа яамаар ч юм б дээ ямар ч азгүй үед төрчихсөн ч юм б дээ

Pearle Deppsu said...

за би ч шууд уншихгүй байсан нь дээр байхаа. улс төр ч аймаар сэдэв шүү хэхэ. ойрдоо бүүр улс төрөөс болж боож үхэх нь холгүй байна.

гэхдээ үхнэ ч гэж юу байхав

Anonymous said...

Баттулга огцорсонгүй бололтой, за тэр ч яахав. Нээрээ энэ засгийн газар өмнөхөөсөө илүү шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг элдэв шалдав нэр муутай хүмүүсээр дүүрсэн байхын. Нэг их юм хүлээгээд хэрэггүй болуу. Амаа татъя гэдэг чинь урам хугарсан үг шиг сонсогдож байна. Яагаадав?

ZAYA said...

Лээвчикгүй очих сайд цөөхөн байхаа.
Эрчүүдийн эрээвэр хураавар засгийн газар болсондог шүү.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй, нэг өдөр арай тэр балай уулзалтанд явж баллахын биш байгаа???

Anonymous said...

лээвчигээ тайлж уулзахаас өмнө нэлээн их хөрөнгөөөр силкон шауулах байлгүй дээ эмэгтэй гишүүд нь хэхэ..
тэгээд л төрөхөөсөө ийм сайхан гээл төгрөг мөнгө зарцуулаагүй гээл түмэн олноо мангууруулна ш дэ....

Anonymous said...

ха ха ёстой л нэг бах ханав.... сайхан таарсан нэр цол байна. Манай улс төр гэж нэг тийм жонхуурхуу юм байх юм даа. Хүүхээ цааш нь бичээд байгаарай, хааяа орж ирж кайф авдаг юм

Idea said...

Оюунаа: Үзээд алданаа дараагийн удаа ккк.
Үлэмж: Амьдарч байгаа цаг асуудал үүсч л таараа. Гэтлэх замыг олбол хандах зүг өөрөө тогтмой. Сүхбаатармаа.
Пийрль: Бухимдлаас өөрөө л чөлөө авахгүй бол тавьж явуулах шинжгүй шүү.
Ука: Бага ярь гэж ганц ам заяасан гэдгийг би зүүдэндээ л хааяаа санах юм даа.
Заяа: Харж л байя. "Маргааш гэдэг барьж үзмээр сүм цагаан үүл" Аюурзана.
Амор: Магад ч үгүй. Үнэмшсэн дүр эсгэх гэж нэг хэцүү ажилд унах байхдаа.
Алтаргана: Чиний блогт бас нугасгүй, даанч улстөржөөд сэтгэгдлэл бичих зав гардгүйн. Гүй тэгээд ганц миний сээгийгээр дутах биш дээ.