2008/10/03

Шогшроон

Ямаачин болох минь яав даа. Нэг л их хэнхэг царайтай, хэнхдэг дэлдээстэй хүн хоосон чухал царайлчихаад байгуулсан гавьяа ч үгүй, хураасан хөрөнгө ч үгүй гоймон толгойлж гомбоорч явахаар. Цагаан гартай, цамаан зантай Монголын сэхээтнүүд надаар л дутав гэж ер нь.

Өдийд хэрэв “ча” гэх ямаатай, цааш нь хийх ноолууртай байсан бол хагартал биш юм гэхэд ханатлаа хэдэн цаас тоншчихсон, тэрийгээ авдрынхаа мухарт бааданд ороогоод далд хийцэн, монгол цоожоор хав цүүцэлчихээд шимийн архиа шимсэн шигээ додигор суухгүй юу. Төр барилцдаг эрхмүүд сонгуулийн өмнө шоудаж ямаа болгоны тоогоор мөнгө амлачихаад, одоо тэрнийгээ төсвийн түмпэнгээс түүж гаргах гэж зутарч байгааг харах болгонд л ингэж бодогдоод байхын.

Өнгөрсөн хавар ард түмний амьжиргааг тэтгэнэ, малчдад дэмжлэг үзүүлнэ шан пан гэж байж дийлэнхээрээ дахин сонгогдсон энэ УИХ бүрдэнгүүтээ л өрөө хаах ажилдаа ханцуй шамлан оров. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унаад, малчин айл өнөөдөр боорцог хайрах гурилгүй болчихсон ухааны юм ярин кг ноолуур тутамд таван мянган төгрөг нөхөж өгөх, тэрийгээ ямааны толгойгоор тооцож өгөх төсөл санаачилсан дор нь хөдөөнийхөн ямааг ямбанд гаргаад эхэлсэн.

Ямаа гэдэг чинь чухам маниас илүү хорлонтой, өвсний сайныг сорлож иддэг мөртлөө хамаг бэлчээрийг салаа туурайгаараа талхлаад тавьчихдаг овсгоотой амьтан гэх. Наана нь үхэр мэтийн том биенээс цаашгүй доожоогүй нөхдүүд хэлээ ороолцолдуулж маягласаар байгаад хивэх өвсгүй хоцордог гэжуга. Таван хошуу мал дотроо ноолуураас өөр рольгүйг нь илүүд үзээд мах, сүүний гол эх үүсвэр болох бусдыг нь үл тоогоод байвал малын заяа гомдмоор л юм. Энэ жил нэлээд чанга өвөл болох шинжтэй, зунжингаа ямаа тойглож, популист тэнэг шийдвэрийн буянаар түрийвчээ зузаалсан малчин ардууд хүний төлөө зуданд өртсөн юм шиг тусламж, өвс нэхээд хэвтчихнэ дээ. Тэгээд л өнчин ишиг ч үгүй мань мэтийн татварын мөнгө тийшээ хийснэ.

Хамгийн сонин нь оны эхний мал тооллогын дүнг үндэслээд ямаа тутмаар нь нөхөн олговор өгнө гэж байна, хүүхдийнхээ тоо толгойгоор олигтой хэдэн цаас зарцуулж чадахгүй байж тэр ямаа одоо юу вэ? Нөгөө юутай гишүүн /Алтай/ энэ талаар овоо том дугараад байсан, даанч ямар ч үндэслэл тооцоо судалгаагүй “Найзууд аа ямаанд мөнгө өгч яахийн бэ? Та нар одоо сонгуулийн өмнө шоудсанаа одоо мартаач ээ” ухааны юм хэлэхээр яаж дэмжлэг авахав дээ. Бие даагчийг битгий хэл нам нэгтнээ намнахдаа мэргэшсэн улсууд.

За тэгээд хүмүүст л таалагдаж байвал ямар ч шийдвэр гаргасан яахав гэдэг хувиа бодогчдыг дандаа сонгох юм даа, эсвэл монголчууд бүгдээрээ хувиар бодогч болчихсон юм уу, үгүй бол тэнд гарангуутаа хувиа бодогч болчихдог юмуу. Олигтойхон эсэргүүцээд томхон дугараад иймэрхүү нийтийн биш нэг хэсэг улсын эрх ашгийг тэтгэсэн шийдвэрүүдийг төсөл санаачлагчдад нь буцаачих зангарагтай аавын хүү алга даа энэ их хуралд.Эцсийн эцэст Монголыг малгүй, үр жил шимтэй хөрсгүй болгох бодлого явуулж байгаагаа эрхмүүд эрхбиш мэдэж байгаа биз, надаас л тэнэг хүн байв гэж.

Монголын хууль гурав хоног гэдэг байсан бол одоо нэг удаагийн гал унтраах хэрэгсэл болчихоод байна, хаягдал төмөр хилээр гаргах, хадгаламж зээлийн хоршооноос хохирогсдын төлбөр барагдуулах, шатсан бөмбөгөрийн лангуучдыг тайвшруулах гээд нэг удаагийн хэрэглээний хуулийг нэрлэнэ дөө нэрлэнэ, нээрээ.

Дөнгөж эхлээд байгаа намрын чуулган, түүний анхан шат болох намуудын бүлгээр нэг иймэрхүү сонинтой. Мань мэт ч яахав, хажуугаас хараад хамраа майжаад л явахаас, их л болж хэдэн өгүүлбэр хэлхэж тавина биз, тэглээ гээд нэгэнт олонхоороо үгссэн юм өөрчлөгдөх биш. Гэхдээ л санааны мухарт морьтой ч болоосой гэдэг шиг ямаатай ч болоосой гэсэн бодол эргэлдээд л байна. Хоёр хөлтэй, хохимой толгойтой хүн болж төрөөд хорин хэдэн жил хорвоогийн тоос хөдөлгөхдөө ингэж харамсаж байсан удаагүй. Ямаатай хүний жаргал яндашгүй их ээ гэж.

17 Сэтгэгдэл:

Soronzon said...

Idea Браво.
"Түнэр харанхуйд од болон гялалз" гэж Владимир Ильич Зараа хэлсэн байна лээ шүү, цаана чинь.
Битгий шантраарай, бичээд байгаарай.

Од said...

В.И.Зараа хэлсэн үг болохоос үнэн үг шүү! хэхэ... Бичээд байгаарай! Амжилт!

Bayasum said...

чухам нэг санал нийлэв.. би бүх гайхдышд.. за худлаа байлгүй дээ гэж мэгээд..

Амгаа said...

Харин тийн уур хүрээл байгаан.
Хотынхон хэцүүдлээ гээд махаа хямд зардаг бол бас бодож үзэж болохсон тэээ?
Арай л даварч байнаа энэ малчид.

peakfinder said...

minii bodloor bol harin yamaand iluu tatvar nogduulmaar sanagdaad baih yum. belcheer suitgedegiig n' bodohoor too tolgoig n' hyazgaarlaj baimaar. humuusiig suugeer hangaj baigaa heded n' iluu demjleg uzuulmeer ch yum shig.

amor said...

ийм юм олоод байгаамуу, сайн ойлгож толгойд бууж өгөхгүй л байх чинь.
сохорсон биш завшив гэж, хэдэн ямаа хөдөө аваад тавьчихсан юмсан, би баяжиж дээ..
за харъя даа, харьд юугаа хийхэв хэхэ..

Anonymous said...

Ñîëãîé Àäüÿà ãýæ. Ñîíèí õ¿¿õýí ø¿¿. Àíõ õàðàõàä ààøòàé þì øèã ìºðò뺺 òóëààä õàðüöàõààð òóí äàæã¿é. ßìàð ÷ ãýñýí áëîãèéã ÷èíü õ¿íýýñ ìýäýæ àâëàà, áè÷ñýí á¿ãäèéã ÷èíü 2 öàã ãàðóé ñóóæ óíøëàà. Èõ ë ÷ºëººòýé õóñäàã þì áàéíà. Þóíä ÷ þì ñýòãýë äóíäóóð ÷ þì øèã. ßìàð ÷ ãýñýí äîòîîä åðòºíö ÷èíü òààëàãäëàà. Õàðàõàä îíöãîé áèø ÷ õàëõûí õàöàð ãîî á¿ñã¿é÷¿¿äèéí íýã ãýäãèéã ÷èíü ¿ã¿éñãýõã¿é ýý. Àìæèëò õ¿ñüå.

Óðàíöýíãýë /Ãîâüñ¿ìáýðýýñ/

tumee 33 said...

Ooriin teny blogiig Zayagiin huudasnaas haraad orj irlee.Taalagdsan tul duraaraa huudsandaa nemchihlee, bolgoogooroi! Yer ny Mongoliin ene bolj butehgui baigaa zuiliin talaar sanaa zovj yavdag humuus zundoo l baidiim shig..Tegsen hernee bodlogo bolovsruulj, bidnii huvi zayaag daagaad suujiigaa humuusiig harahaar arai l bish!!!Aihgui ch gesen ayagui gej busarmag zuiliin tuhaid ugeer chimheed, chichleed suuh ch bas iluudehgui bh gej bodsonshig...

Дeстини said...

ямааг чинь жинхэнэ манахгүй бол нөгөө гайхалд алдана. Ямаа гэхлээр мөнгө л харагдах юм. Мөнгөтэй хүний зовлон их гэдэг билүү? Нэг өдөр, сарын настай хууль баталдаг ажилтай хүмүүсийн талаар бичмээргүй илүү утга учиртай зүйл бичмээр санагдаж байгааг чинь ойлголоо. Оргилуун, ажил хэрэгч хүний бодол байна

Anonymous said...

sain bn uu. ooriin chin blogiig olj unshaad uneheer saihan ineej avaad setgel saihan bolloo. bi bas soninii gazart ajilladag bsan yumaa. odoo bol gadaadad amidarch bn. Huuchin ajillaj bsan hamt olnoo bur sanachihlaa. Soninii gazar ajillah saihan shuu. za tegeed uzegnii chin uzuur ulam hurts baigaad ugeer olon hund amidral belegleerei.

Javkhlan said...

yostoi zov zuitei yum bichsen baina. daana ch sonsoh hun mani hedees oor baih bolov uu?

БумЭрдэнэ said...

Дотно-Алсын уран зохиолын булангийн Егөө хэсгийг ажиллуулахыг урьж байна. Уг нь би mail хаяагаар чинь орчихлоо гэж бодсон чинь хариу ирэхгүй юм.

Idea said...

Соронзон: Бичихэд шантрах ву байхав, биелүүлэх тухайд л асуудал байна.
Од: Баярлалаа.
Баясум: Аль итгэж ядсан юм амьдралд биелэлээ олж алмайруулахыг тэр гэхэв дээ.
Амгаа: Малчин өөрөө давраад байгаа юм биш малчдыг ашиг сонирхлынхоо бай болгож давраагсдад учир байгаа юмаа.
Пийки: Зөв шүү, ямааг өсгөхдөө бодолтой хандах ёстой гэж. Их хурал ноднин билүү цөлжилтийн эсрэг хөтөлбөр батлаад л жигтэйхэн байсан, одоо тэрнийхээ эсрэг юм хийж байна. Үр дүн нь чухам юу юм бол доо.
Амор: Чи ч алсын хараатай амьдарчээ. Ноолуурынхаа нөхөн олговроо аваад ямааны найрандаа уриарай.
Үлмэдэх: Уучлаарай, сэтгэгдэл чинь буржийгаад юу ч харагддаггүй ээ, болбол дахиад оруулчихаарай.
Түмээ: Зочилсонд бас блог листдээ нэмсэнд талархав. Нүдэн балай чихэн дүлий явснаас сул ч хамаагүй дуугарч байхыг би илүүд үздэг юмаа.
Дестини: Уул нь тийм, гэвч харсаар байгаад хажуугаар нь өнгөрч болохгүй сэдэв гэж бас байх юмаа.
Үлмэдэх: Урам өгч үгээр дэмжсэнд баярлалаа.
Жавхлан: Хэн ч сонсохгүй гээд бичихээ больчихвол утгагүй биздээ? Түүнээс биш би заавал дээдэст сонсогдтол бичих албагүй. Ядаж буруу юмыг мэдэж байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлж байх хэрэгтэй. Худлаа мэдэмхийрч бүлт үсэрдэг хэрнээ хуруугаа ч хөдөлгөдөггүй, эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг хүлцэнгүй царайлж дуугүй явдаг нэгнээс нэг шат илүү явъя гэсэндээ нэг ч гэсэн хүнд үгээ хүргэж яваа ухаантай юм.
Бум-Эрдэнэ: Өө уучлаарай. Жмэйл хаягийг блог бичих гэж л нээсэн болохоор заримдаа шалгахаа мартчих юм. Саналыг дуртайяа хүлээж авав, даанч зав зай гаргаж чадах эсэхээ л хэлж мэдэхгүй нь.

Мугуй дvрс said...

УИХ одоо болиоч дээ болоош дээ Юуун ямаа мал адгуус вэ нээрээ энэ чинь өөрсдийгөө яаая гэж байж. Идеа чи сайхан сэдэв хөндөж сайхан ч бичсэн байна.
В.И Баавар: Мөсөн дээр мөнгөн аяга шүү гсн ккк

ganga said...

Ямааны тоог хэт өсөөд бэлчээр талхлаад, үхэр цөөрөөд хотынхон сүүгүй, хөдөөнийхөн түлшгүй болж байгаа гэж үнэн шүү.

ZAYA said...

Ээрэм талын мангас гуай хэт олон болоод байгаа гээд яриад байдаг болчихож.
"Ямаа буяны түрүүнд ирээд сүүлд буцдаг" гэж үг бий.
Монгол улс хөгжих гэж байгаа нь тэр юм байлгүй дээ.

Vitaminjuulalt said...

Маниусын нээрвийг барж арчигдах гээл ингээд байгаа улс даа.