2008/10/17

Урам+Бурам=?

Ажлын маань хэв маяг өөрчлөгдсөнөөс ерөнхийдөө зав муутай амьсгаа дээгүүр амьдрах болов. Ачаалал ч нэмэгдэж, ажиллах хугацаа өмнөхөөсөө даруй 3-4 цагаар суналаа. Гэхдээ урамтай байна оо, өмнөхөө бодвол сонирхолтой, үгүйдээ л хүнд тоогдох талаасаа арай дээр юм.

Цоохор даага жирийхээрээ жирийнэ, Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ гэгчээр аманцар Idea гүйхээрээ гүйж, аль чадлаараа гүрийхээрээ гүрийж л байна. Үр дүн харагдах байлгүй л гэсэн ганц найдвар гэрийнхний зүгээс хааяа ирэх дургүйрхэл, бусадтайгаа барьцалдан биеийн амрыг харах хүсэл хоёрыг минь дийлэх юм даа.

Үе үе дүрсхийчих гээд байгааг эс тооцвол нервтэх, стрессдэх юмс харьцангуй гайгүй, гэхдээ л бодож явдагаа санасандаа хүртэл хэрэгжүүлж чадахгүй яваадаа дундуурхаад л. Миний чадваргүйнх үү, тохироо бүрдэхгүйнх үү, цагийн менежмэнт үү, цалингийн систем үү бүү мэд. Одоохондоо “Өөрчлөлтөд хэдий чинээ бэлэн бус байна, төдий чинээ сул дорой байна” гэдэг үгийг мөрдлөг болгох гэж ядаж л явна. Эмчилгээний дараа гам барилгүй ажилдаа шуударсан болоод тэр үү хааяа жоохон бие сулрах гээл, энэ янзаараа удвал үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад үзгээ зуураастай тас хөшилтийн байдлаар үхэж онигоонд орох вий гэж заримдаа санаа зовохын. Хаха, үхчихсэн хүн онигоонд орсон ч яадгийн өөрөө мэдэхийн биш, үсрээл хүнүүс 49 хоног шаагилдаад замхарна биз гээл баахан билэггүй амлаад байвал яахуу.

Нээрээ сүүлийн үед өөдрөг байгаа. Нэг л сайхан юм тохиох гэж байгаа юм шиг сэтгэлд хүлээлт үүсчихээд, тэрэндээ хүрэх сэн гэж тэмүүлээстэй. Өчүүхэн юманд урамшиж хөгийн юманд эмзэглэдэг хөөрүү ч амьтан бол доо би гэж. Ирээдүйд юу болохыг тааж мэдэхгүй, эргэн тойронд юмс яаж өөрчлөгдөхийг ч хэлж чадахгүй байж хөвөөд л, хөвсөлзөөд л. Одоо нэг л зүйлийг эзэмшмээр байна. Урамтай байгаа дээрээ овсгоотой болох. Бусдын бузгай үгсийг өлгөн авч, өөрийн санаагаар баяжуулан бурам болгодог бол ч…

Байгааг байгаагаар нь, болсныг бодитоор өгүүлэх ажил маань заримдаа уйтгартай санагдаж, зад рекламчин болмоор ч юм шиг. Тэгээд л, байхгүйгээс байшин сүндэрлүүлж, хоосноос хорвоог босгоно. Дээр, сонгуулийн үеэр нэг студитай хамтарч “Мессеж сонгууль-2008” цуврал нэвтрүүлгийн идэвхжүүлэх текст хийж байлаа, бодоод байхад хийсвэрлэж сурах хэрэгтэй юм. Рекламны үг хэллэг, санаа бодож олно гэдэг өдөр тутмын үйл явдал хөөцөлдөхөөс хэд дахин ярвигтай ч сонирхолтой эд байна лээ. Санаа ургуулаад сурчихвал ч одоо хийж байгааг минь чимнэ үү гэхээс чилээхгүй.

Зүгээр л энгийн жишээ. Нэг хөгшин гуйлгачин олны хөлийн газар малгайгаа тосч бүтэн өдөр суужээ. Энгэр дээрээ томоор “Төрөлхийн сохор” гэж бичсэн байх аж. Гүүрэн дээгүүр өнгөрсөн хүмүүс гуйлгачинд өглөг өгөх нь бүү хэл хяламхийх ч үгүй байхын гэнэ. Хажуугаар нь явж таарсан зар сурталчилгааны ажилтан түүнд туслахаар шийдэж энгэр дэх бичгийг нь сольж тавиад холоос ажиглаж байв. Удаа ч үгүй урдуур хойгуур нь өнгөрсөн болгон гуйлгачны малгайд мөнгө хийж эхлэв.
Энгэр дээрх үг “Нар ээсэн хаврын сайхан өдөр… Гэтэл би хаврыг харж чадахгүй байна

Ер нь хүмүүст өөрийн асуудлаа шууд тулгах биш байгаль, орчин, эд юмсаар төлөөлүүлж тэдний сэтгэлзүйд хүрэх байдлаар илэрхийлэх нь илүү үр дүн авчирдаг нь харагдаж байна. Энэ мэт энгийн хэрнээ донжийг олсон санаа, үг хэллэг уншигчдын зүрхэнд илүү хүрдэг юм шиг байна лээ.

Өөр нэг тасарцан реклам санаанаас гардаггүй. Бидний хэрэглэж заншсан /хаха улайсан/ алдарт Durex бэлгэвчний реклам юм л даа. Бүтээгдэхүүнийг хүн болгонд хамаатуулж шууд бус санаагаар рекламдсанаар ач холбогдлыг нь айхтар гаргажээ. Реклам магтан дуулах гэсэнгүй зүгээр л сайн бодож олсон санаа гэгчийн чухлыг, өөрөөр сэтгэж өвөрмөц илэрхийлсэн юмс бурам мэт амттайг л биширч байгаа ухаантай. Би бурамны эрэлд гарнаа.



Дээрх рекламны үгс нь “Бидний өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд Аавуудын өдрийн мэнд хүргэе!

13 Сэтгэгдэл:

Gtulga said...

Кэ кэ. Тэр бэлгэвчний реклам аймар аймар. Бурамыг урамтайхан хай бүсгүй минь.

Pearle Deppsu said...

гээл Gtulga өөрийгөө санал болгоол явхиймаа нээрээ. хүн сэтгэгдэл үлдээх гэж орж ирсэн биш чиний талаар бодоод инээд хүрээд байхын хэхэ. зүгээр л Dangerboys дээрээ Мянга уншихаас нэг үз гээл утсаа тавьчих л даа :P

за тоглосий шүү сорри

Гэснээс сайн уу Идеа минь ээ? ажил төрөл нь бодуул сайн л байгаа юм байна. Амжилт шүү.

Харин тэр бэлгэвчний реклам бол гайхалтай хэхэ тээээ

org said...

харин тэр “Нар ээсэн хаврын сайхан өдөр… Гэвч би хаврыг харж чадахгүй байна”
гэдэг их таалагдлаа.

uka said...

Medremjtei l dee

gegeen said...

энэ бүсгүй ч нэг юм дуулгана шүү. бурмаар ч тэжээе, урмаар ч тэтгэе.

зүтгээд байгаарай, чи шүү

Тоонто said...

Ажил нь ихсээд
Авдаг нь олдоод
Амьдрал нь дээрдээд
Ааш нь засраад
Аятайхан хүүхэн болжээ чи...

...гэснээс "бурам" зарна шөө.

mglaus said...

burmaas ni bulaaj avaad buram heregtei baigaa hund ni ogoh robyn hood bn u

arsun said...

2 tsagdaa neg zaluug bariwchlaad awch yawna. Zaluugiin 2 garyg ard ni gargan gawlajee. Gewch gart ni gaw haragdsangui. harin erhii doloowor 2-yg tsagirag bolgon holbon naajee.
goyo setgesen baigaa biz.

Naaldan padyn reklam. negniih ni blog deer baisan.

Vitaminjuulalt said...

Маний мэргэжил байгаам даа. наа чэн

Idea said...

Житулга: Хайгаад олдоггүй, хажуугаар зөрөөд байгаа бололтой

Дээпсүү: Житулга, Дээпсүү хоёрын хооронд инээж ханиаж, ичиж улайхаар нэг юм болж дээ. Учрыг мэдэхгүй болохоор гайхоол суужийна. Гэснээс сайн сайн Дээпсүү минь, ойрд таарсангүй шүү. Чиний ажил амьдрал сайн биз дээ. Сайхан намаржиж байна уу?/Зүү ороож угалз ширсэн даалинтай их гарын хөөрөг сарвайв/

Орг: Баярлалаа, надад ч бас тэр хэсэг таалагдаад байгаамаа.

Ука: Би юу? Чи юу? За хэн нь ч байсан яахуу.

Гэгээн: Угаасаа үг болгоноос нь бурам унадаг гэгээлэг бүсгүй шүү энэ Гэгээн. Гэснээс зун Авсрали явнаа, кенгеру ацарч тэжээнэ, бэлджаагаарай.

Тоонто: Ажил ихэссэн ч
Авдаг нь хэвээрээ
Ааш засарсан ч
Адайр янзаараа
Амьдрал дээрдсэн ч
Ад үзэгдээд
Аятайхнаа алдаж
Арзгар толгойлж явна даа хөгшөөн.

Мглаус: Дандаа яахаараа булаах, дээрэмдэх, зугтаах, зулгайх юм ярьж явдагын. Яая даа чамайг нээрээ.

Арсун: Тэр гоё сэтгэсэн байна шүү.

Вита: Гоё мэргэжилтэйм байна, алий үнсий /далимдуулсан/

мами said...

бурмааар урамдажиййгаад гарлаа шөө...

амжилт хүсийй.. гэхдээ нэг горимын санал байнаа хэхэ бидний хэрэглэж заншсан зүйлийн зүйлээс зүйлээр заза болилоо :Р

Anonymous said...

[url=http://pittsburghmom.com/members/Pokimon2010/default.aspx/][img]http://i048.radikal.ru/0910/57/9a759e833d4a.jpg[/img][/url]

10607 movies of premium DVD quality

We be subjected to thousands of the hottest movies you've been waiting to ready for! And they're infrequently ready in Hi-Def!
These movies are playable on most viewing devices including iPod, PDA (HandHelds), PC, DVD & DivX players.
There are categorically no limits. Download as much as you penury with incredibly treble speeds. No additional software is required!
Unreservedly click on a identify with, download a flick picture show and superintend it on your favorite player.

[size=4][url=http://pittsburghmom.com/members/Pokimon2010/default.aspx]Sign Up[/url] today and forget about buying or renting DVDs offline. [/size]


[url=http://movies.aoaoaxxx.ru/][img]http://i038.radikal.ru/0910/6d/1c3f50e4ddf0.jpg[/img][/url]





























[url=http://pittsburghmom.com/members/Pokimon2010/default.aspx][b]TOP 40 BEST Movies:[/b][/url]
Curious George 2: Follow That Monkey
Black Sunday
Death Toll
Nighthawks
Storm Warning
Machine Girl, The
Hot Fuzz
Baraka
Driving Miss Daisy
Harry Potter and the Half-Blood Prince
One Eight Seven
Man Between, The
Halloween: 25 Years of Terror
Alien Trespass
Bedtime Stories
Rescuers, The
Night to Dismember, A
Shoes of the Fisherman, The
Happy Feet
Crash Landing
Babe: Pig in the City
Lars and the Real Girl
Stargate: The Ark of Truth
Ocean's Eleven
Marathon Man
Desperado
Fifty Dead Men Walking
Monster House
Lakeview Terrace
Do the Right Thing


[url=http://tamerfarag.com/members/nuzarprohorenk.aspx]Double Take [/url]
[url=http://ucnow.ru/members/patrikijamvros.aspx]Sling Blade [/url]
[url=http://novinewcomers.com/members/nimaatgaveshin4.aspx]Run for the Money [/url]
[url=http://navaly.org/members/klimperehodov7.aspx]Silent Trigger [/url]
[url=http://james-e-morris.com/csjem/members/evgenijkrivoshe.aspx]Educating Rita [/url]
[url=http://ishug.is/members/nuzartimoshenko.aspx]Rear Window [/url]
[url=http://rfidguru.eu/members/nadzhiblozhnikov.aspx]Gifted Hands: The Ben Carson Story [/url]
[url=http://navaly.org/members/klimperehodov7.aspx]Sunshine Boys, The [/url]
[url=http://ucnow.ru/members/patrikijamvros.aspx]Hercules [/url]
[url=http://tamerfarag.com/members/nuzarprohorenk.aspx]Predator 2 [/url]

Anonymous said...

Да уж. По поводу коментариев - навеяла на меня где-то услышанная фраза:
Это мы бросаем пить в том возрасте, в котором во всем мире только начинают.