2008/12/20

Онцлох 10

Шижгэр залуухан санагдана даа бодогдоно доо хө
Шивэртсэн оймсоо тоолох уу болих уу да хө
Нэгэн дуунаас

Хуанлин хуудас нимгэрч, хуучин он хулжих дөхөж байгаа энэ мөчид ухаантай хүмүүсийг дуурайж улирч буй жилийн алдаа оноогоо цэгнэх гээд үзье. Олны жишгийг дагаж оны онцлох арван үйл явдлыг сонгож нэрлэлээ. Оньсого мэт ойлгомжгүй байх вий, одоо яая гэхэв огт хэрэггүй шахам юм хийж суухын.

Төөрөгдөл
Төөрсөөр төмөрлөгийн үйлдвэрт гсн ... Цаад агуулга, мөн чанарыг нь ойлгохгүй өнгөн талаас шийддэг өндгөн уурагтай тахиан тархиныхаа хүчээр түр төөрөөд төрхөмдөө буув. Гаширах сайхан, гашилсан өрөм идэх муухай...

Дүндээ дүн
Бодож бодож боохойн чих олж мэрэв. Болтол нь чанаагүй түүхий байсан нь болж. Тэгээгүй бол дуустал нь идэж гэдэс хямраад бөөн юм болохгүй юу. Хожил ч үгүй, хохирол ч үгүй хорь хоног.

Сюрприйз

Төсөөлөөгүй, тооцоогүй гэсэн атлаа баярт мэдээ байлаа. Харамсалтай нь хормын төдийд үзэгдээд буцаж харвасан биеэ олоогүй одны хэлтэрхий. Заяа тавилангаараа, заасан зургаараа болог. Хэрэг хуучирдаггүй, хэрээ уянгалдаггүй.

Бясалгал
Зүгээр сууснаас зүлгүүрдээд, баллуурдаад, балны бэхээр цоохорлоод бага зэрэг юм ойлгосон. Харин хэрэгжүүлээгүй, хажуугаар нь хальт гэшгээд, хана түшээд алхаад, мөлхөөд, өнхрөөд гсн ккк

Эрүү шүүлт
Эрүүдэн шүүв, эргүүлээд ялын тогтоол сонсов. Эргүүтсээр л, ойлгоод байгаа мөртлөө ой тоондоо оруулж, үйл хөдлөлдөө нэвтрүүлж чадаагүй. Урьд улын юмыг үнс мэт хийсгэх ухаан хийгээд тэвчээр алга. Үр бүтээлгүй нэгэн зун зунгаарсаар, лаг шавар болж лакан туфль заваартуулав. Хайран юм, одоо болъё.

Хэврэгшил
Мод ужгирч, монос унаж эхлэв. Өнгөлөн далдлалт, өөд уруугүй үрлэн сумнууд бөмбөгдөнө. Өөрт ямар хэрэг болов, бүү мэд. Хэрэг нь гарах байлгүй.

Хувьсал
Чоны үүрэнд цогчигоны хувьсгал гарав. Эргэн тойрон дох эр барууд сэрж, агуу үйл хэрэгт амаа билүүдэж, савраа хурцлан дайрав. Гэвч хэтдээ юуны төлөө гэдгээ хэн ч үл мэднэ. Өндөр овоо босгох нь өөрсөддөө л сайхан...

Мэдрэмж
Суга дээшилсэн гээд онгирмоор. Бусдын ам хардаг маань хэвээрээ, гэхдээ өөрийн гэх имидж тогтож л байна. Тогтсоор, тогтоол ус шиг мэлийж, мэлтэрч, мэлмэртэл хаа юм. Гэвч ахисан зүйлийг анхаарлын гадуур бүү орхимой. Тэнгэрийг атгагч аа чи шүү.

Хямрал
Дэлхийд санхүүгийн хямрал нүүрлэсэн, надад болохоор араншингийн цунами үүссэн. Залхуу, дээрээс нь хөдөлмөрч биш, тэгээд бүр зүгээр гиюүрч суудаг. Тэгсэн атлаа тэмүүлэл нь тэнхээнээсээ түрүүлсэн. Тэмээ шиг туйлж, царцаа шиг цамнаад ч нэмэр үгүй. Тэвдэж тэвдэж, тэвэг өшиглөөд түр амсхийх. Тээг тавих юмсан. Засссс тэнэгт, цадвал таарна.

Горьдлого, амлалт
Аймаар том амлалт авсан ирэх жил. Хүнтэй барьсан, хүрч эс чадвал хүссэнийг нь өгөх болзолтой. Энэ жилийн эргэлзээг энд хаяж байгаа. Бас далд горьдлого байна, хоёр хувилбартай, аль аль нь аятайхан боловч нэгнээ үгүйсгэнэ. Аль амарханаас нь эхэлнэ дээ, болохгүй бол больчихно гэж сайхан юм бий. Юутай ч 2008 он оролдлогын жил байлаа. Зүтгэлийг үнэлүүштэй. Бас туршилтын тулаан хуруу шилэнд жингэнэсээр. Тунг нь ихдүүлэх вий, хоосон үлдэнэ гэж мэдээрэй.

8 Сэтгэгдэл:

Batzorig said...

Not understanding

uka said...

Ёстой ойлгох юм алга, боохойн чих ч гэх шиг. Яаж нууцлахаараа ингэж бичдэг байнааа. Нуух байсийм бол энд оруулах хэрэг байгаамуу.

Pearle Deppsu said...

Манайхааан, Идеа чинь лааг програмист шдээ. Бичлэгээ encrypt-лэнэ гэж алж байгаа биздээ

erhtsas said...

Юм юмтай сайхан жил болжээ. Түлхүүр үгтэй далд утгатай хэдий ч цухас цухас ойлгоод авсан. Айдаа ингэсийн бийвий, тэгсийн бийвий, аанхаан гэж толгой дохиж суусаар гарлаа шүү.

Ирэх жилдээ ихийг бүтээгээрэй, их бүтээл түүнээс хялбархаан гарна гэж дарга даамал магтаж байна лээ шүү. Хичээгээрэй!!!

Аз жаргал гэгээн бүхний дээдийг хүсье!!!

Zoogii41 said...

Боохойн чих уугаад гэдэг чинь миний ойлгосноор азийн чоно юм шиг байна тиим үү? За даа хагас дутуу нэг юм ойлголоо...

gegeen said...

hehe, eniig dayarmongol bas ontsolson bn lee

Idea said...

Батзориг: Ме түү ккк...
Ука: Ай кү тест таалгаж байхад уурлаад байна уу гүй юу.
Сувдансондор: Хэт энкриптлээд өөрөө дараа нь ойлгохоо болчих гээд байдын.
Цасаа: Төрөхийн сэргэлэн охин төвөггүй ойлгоод авчээ. Ерөөлийг хүлээн авлаа, зөрүүлээд бас ерөөе өө.
Зоогий41: Ёстой зөв ойлгож, зөндөө инээлээ. Зочилсонд талархав.
Гэгээн: Тийм байна лээ, хэн ч ойлгохгүй наасссн.

Галавсай said...

Би бол ойлгоол байна...ккк \аягүй тал засав\