2008/12/01

Цас дагаж нас...

Өнөөдөр яасан гээ… Хэлэхэд ичмээр, бичихэд улаймаар явдал тохиов. Хажуугаар нь харамсалт хавсраад. Өглөөний наймын сэрүүлэгтэй зэрэгцээд өрвөгөр толгойгоо арай ядан өндийлгөж цонхоор хартал нэвсийтэл цас дарчихаж. Зузаан хувцас цөөнтэйг хэлэх үү, зуны дугуйтай машинтайг хэлэх үү, нүд харанхуйлж дотор балмагдаад нүгэлтэй юм бодогдож, зүрх савлаад явчихсан. Амьтан хүнүүс агаар цэвэршлээ, ханиад дарагдлаа гээд асар баясгалантай угтаа биз цасыг, мань мэт тэгтэл ад үзэх талруугаа хүлээж авч байна шд. Цагтаа цас орлоо гэж армаагтаглаад, гудамжаар явахдаа гулгах оролдлого хийх буюу гутлынхаа хоншоорт нэжгээдийг өлгөж авч цацлах маягаар элдэвлэдэг байлаа. Гэтэл өнөөдөр яав.

Өглөөг өндийхдөө л үл таашаалтын байдалтай эхэлчихсэн хүн шиг явдал удаан, ярвайлт нүүрэндээ тодруулсан төрхтэй зогсоол дээр иртэл амьдралдаа гараашинд тансаглаж, ганган бүтээлэг нөмөрч үзээгүй миний муу машин битүү цасаар хучигдаад нойрсож буй өвлийн өвөө шиг дүнхийчихэж. Өчигдөр орой аян замд явсан найзыгаа тосох нэрийдлээр чалчиж, авчирсан бүх хувцсыг нь нэг бүрчлэн углаж, таарахгүйг нь оёосоор ханзалж таашаал авсаар шөнө хагаслаж ирсэн болохоор толгой хорогдчих саравчнаас хоцорчихсон байсын. Тэгээд л гаднаас нь арчаад, зүлгээд хамаг цасыг унагаад, чац хүрэлцэхгүйн улмаас нэг хэсгийг нь өмссөн хувцасаараа үрээд, асаах гэтэл…. Ээ нүдний булай, ардхан талд нь дохиолол дугардаг байгаа. Ахиад л битүү цас. Ингэж шатна гэж байх уу та минь ээ. Ямар ч үнэгүй, бүр нэргүй ажил сайн дураараа хийчихлээ шүү дээ. Хараад байхнээ хажуу орцны дургүй залуугийнхаа машиныг цэвэрлэчихсэн болж таарах гээд байна. Ёоо үхчихийнсэн. Зогсоолын залуу арын машиныг гаргах гээд урагшаа түлхчихсэн гэж хэн мэдэх билээ. Зориуд намайг хоролж байгаа байхгүй юу тэр муу. Тэр залууд зориулаад “дараа нь чаднаа чамайг” буюу “Ну погоди” хэмээх алдарт үгийг энд онцлон тэмдэглэе. За энэ ч яахав.

Ер нь анзаархнаа сүүлийн үед их гашланги толгойтой, царцанги биетэй, хөшүүн төрхтэй, хөшинги явдалтай байгаад байх шиг. Хөөрүүлсэн сүү шиг дэврээд байснаа хөлдөөсөн тараг шиг цэхийж орхисон. Ажлын бүтээмж арван хувь доошилж, адайр ааш хорин хувь нэмэгдсэн. Биеээ дайчлах чадвар гучин хувиар доголдож, бичих уншихад зориулдаг цаг тавин хувь танагдсан. Тэгээд дээрдсэн, өөрчлөгдсөн юм байна уу надад? Байнаа. Биеийн зохистой харьцаа бага зэрэг өөрчлөгдөж, байх ёстой жин хэдэн килогоор нэмэгдсэн. Урьд хожид байгаагүйгээрээ оготор болгосон үс ургаад боолтод орохуйц болсон. Толбо сэвх тодрох, толгой дээрх хаг нэмэгдсэнийг бас онцлууштай. Ер нь дээшээ заалт байгаа нь овоо шүү.

Гэхдээ, болоогүй ээ үе үе стресдэж үс толгойгоо зулгаах энүүхэнд, өөртөө байгаадаа дундуурхаж өрөөлийнх рүү үсчиж ч үзэж байх шиг. Ажлаа чамлаж амбиц мөрөөдөх алергиндаа автангаа алдав. Блогтоо ч бичлэг оруулсан юмгүй, покердоод ч хожсон юмгүй, аль аль талд нэр хүнд доогуур, бүтээсэн гавьяаны талаар бүүр ч нойл , авсан цалин олсон орлого тааруутай, авч ч болохгүй, хаяж ч болохгүй нэг хүн амьдрахчаа аядаад салгалж л байна. Хоёрын хооронд хорон аашаа хорь гарч гуч дөхөх үеийн хямрал гээд сүр нэрлэчихсэн байгаа. Дэлхийн санхүүгийн хямрал, олон улсын зах зээл дээрх металлын ханшийн уналттай зэрэгцээд миний маяг ч бас юучив дээ. За яадын.

Хажуугаар нь “Хөвчийг цас
Хүүхнийг нас...” гэдэг үгийн үнэнийг ойлгоод сүйд. Хэн гээч мэргэн ухаантан хэллээ, чухам хатууг олон долоон үгээр нуршдагаараа Галавсай даа аягүй вол. Арван санжмээтэр өсгийт дээр донжигнож чадахаа байчихаж, аятайхан харагдсан залуугаа панаалдаж дийлэхээ больчиж, үдшийн болзоонд жоохон зогсохоор өвдөгний нүдээр гатгуулаад, үүр цайтал дискодсоны маргааш өндийж чадахаа болиод хэрэг алгоо. Шилэн тиркотой явбал шээс гоожоод эхэлнэ, давхар хувцас өмсөхгүй л бол давсаг нуруугаар шархирна. Хүнтэй хэрэлдэхдээ хоолой зангирдаг болчиж, хугасхан боргионд хуга согтдог болчиж, эвгүй үгэнд жигтэйхэн гомддог болчиж, ээ дээ эрт хөгшрөх ч лүд юмаа. Нас явж байгаатайгаа үл эвлэрэх хандлагатай, эгч ээ гэж дуудсан нэгэн рүү эвгүй харж ширэв татах магадлалтай, сав л хийвэл өвчин хэлчих гээд, зав л гарвал залхуурч хэвтчих гээд, яая дөө өөрийгөө. Энийг ингээд хийчих юмсан гэх ирмүүн хүсэл хаашаа ч юм бэ одчихож, идэх, унтах, эргүүтэх гурваас илүү гарч чадахаа больчиж. Ичихгүй харин эрээн мяраан хип хоп хөвгүүд рүү эрээ цээргүй ирмэдэг нь хэвээрээ байгаам.

Баахан юм руу хоосон санаархаад барьж авсан юмгүй, энийг ч хийчихнэ гэж бүлт үсрээстэй, тэрийг ч амжуулчина гэж бэлэн амлаастай. Зарим нэг нь бүр хэлсэн ярьсанд маань итгэхээ болиод, хийхээр чинь л үнэмшье гэдэг хариулт өгдөг болсон байлээ шд. Итгэж юм хум зээлэх ч хүн ховордсон, энүүнээс ямар буцааж авах биш гэдэг байдлаар хараастай. За за өөрийгөө муулбал ухаантай болж харагддагийн гээд хэзээ ч билээ сонсчихсон чинь олигтой үг амнаас гарахаа байлаа, одоо нэг хэсэг нь ч гэсэн энэ чинь бас тийм ч тэнэг биш юм байна гээд бодоодохвол болчих гээд байна.

Урдах ажлаа барахгүй байж ухаантай харагдах гэсээр өдрийн талыг барах нь. Уранхай шуудайгаа үүрээд, улстөрийн тантангаа ухах минь. Олсон лааз, шилээ тушаачихаад оройхон хэрд уулзъя. Бүгдийн үнсье. Хажуу орцны халзан залуу, гадаа зогсоолын гачин бачка хоёроос бусдыг нь шүү. Гарлаа.

18 Сэтгэгдэл:

Хөхөө said...

Гэснээс шинэ жилдээ орно биз дээ, тэрүүн дээр 2лаа уулзаж батиараа татуулы.

Vitaminjuulalt said...

Хөхөө хэлчлээ шүү гэснээс шинэ жил сайхан болох гээл байна шүү хө.

uka said...

Арван санжмээтэр өсгийт дээр донжигнож чадахаа байчихаж, аятайхан харагдсан залуугаа панаалдаж дийлэхээ больчиж, үдшийн болзоонд жоохон зогсохоор өвдөгний нүдээр гатгуулаад, үүр цайтал дискодсоны маргааш өндийж чадахаа болиод хэрэг алгоо.

Whahahaha yanaa eniig neeree.

Pearle Deppsu said...

Цасыг зүхсэн анхны хүн боллоо шүү чи хөө.

яахав хөөрхий, би удаан хүлээсийм. сүүлдээ Үлэмжид цас оруул гэж хүртэл тушаал буулгаж үзсэн хүн. арай гэж нэг орж байхад чинь дэээ

Юки said...

2 лаа барьж батиар татуулы гэж уншдаг байшт...

ZAYA said...

Хажуу орцны хачин залууд хангайн согоо шиг харагдаж байгаа даа чи, юунд үг дуу болоов дээ.

Галавсай said...

Чих шуугиад Толгой эргээд
Нүд бүрэлзээд ирхийн цагтаа
Хийсэн ажил өөрт ч өрөөлд ч гологдоод
Ам нээхээр л худлаа ярьчих гээд
Арав алхаатахвал амьтанд олз болчих гээд байдаг болоо юү даа чи мээнь...
....гэснээс...Тэр үгийг надаас өөр хэн л хэлэв аждээ...аая өөрийгөө өндөрт өргөж, өндөрлөгөөс бусдыг тольдов.

Munkhbayar said...

Энэ хэсэгийг ямар гоё бичээ вэ? мундаг юмаа. :)


Арван санжмээтэр өсгийт дээр донжигнож чадахаа байчихаж, аятайхан харагдсан залуугаа панаалдаж дийлэхээ больчиж, үдшийн болзоонд жоохон зогсохоор өвдөгний нүдээр гатгуулаад, үүр цайтал дискодсоны маргааш өндийж чадахаа болиод хэрэг алгоо. Шилэн тиркотой явбал шээс гоожоод эхэлнэ, давхар хувцас өмсөхгүй л бол давсаг нуруугаар шархирна. Хүнтэй хэрэлдэхдээ хоолой зангирдаг болчиж, хугасхан боргионд хуга согтдог болчиж, эвгүй үгэнд жигтэйхэн гомддог болчиж, ээ дээ эрт хөгшрөх ч лүд юмаа

amor said...

сайн уу?
догь шүү чи нээрээ...

Oogii said...

goyo bichxiimaaa

Idea said...

Хөхөө: Онд мэнд орох санаа байна чадах нь уу гүй юу.
Витаминжуулалт: Тийм байх шиг байнаа хө.
Ука: Яавал ч яа дөө.
Дээпсүү: Хөөх үлэмж шидтэн юм уу, бороо оруулчаач.
Юки: Мөнгөтэй хүнүүс луувангаа барина уу лаагаа барина уу Юкид юуны хамаа ккк
Заяа: Хангайн согоо бишээ хамаг шороог нь наачаад халтар ухна шиг харагдаа биз. Бодохоос уур хүрээд байхын.
Галавсай: Өөрөө наад сандал дээрээсээ буугаад нөлөөтэй толио далд хийчихгүй юу ккк.
Мөнхбаяр: Үнэлсэнд бас зочилсонд гялайв. Тэр хэсэг бол бодит байдал болоод байна өө.
Амор: Догио догь, донжгонохоороо бүүр догь болчдийн гээл хөөрсөн. Ойрд харагдсангүй, орж ирсэнд талархав.
Оогий: Үнэлсэнд баярлалаа.

gump said...

хэлээ яахав хэлээ яахав Үүлэн сүүдэр дайрхад даардаг болж, Үдийн цай холдход өлсдөг болж, Үдшийн пиав цөөдхөд уйлдаг болж, Үүрээр сэрээд шээдэг болж, Хоёр пиаванд толгой өвддөг болж, Холын хүүхэн танькуу болж нас явах тэгжаагаад лүд ч юмаа даа.

Бум-Эрдэнэ said...

Айдия гэж ёстой нэг өвчтэй хог ш дээ татаагаад хаячих юм

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]

[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][b]Online UrbaniaUnfor soft to Mac[/b][/size]
[size=72][b]Online UrbaniaUnfor software programm to PC[/b][/size]
[size=72][b]Online UrbaniaUnfor software programm to Mac OS x[/b][/size]

http://www.google.com/

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]That? What? When?[/url][/color][/size]

[img]http://www.seo-sacramento.com/images/search-engine-optimisation.gif[/img]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]



[url=http://ubajdaabrame.yoyohost.com/yeape-how.html]how to paint motorcycle fairings[/url]
[url=http://katadasimone.freehostia.com/505-distance-learning-how-to-write.html]what is love music game[/url]
[url=http://numanholostj.freehostia.com/369-the-song-what-is-life.html]how to camouflage paint your rifle[/url]
[url=http://salimafinov4.freehostia.com/blog-52-how.html]how to hack web servers[/url]
[url=http://saalimaoznob.freehostia.com/wiki-how-to-paint-comic-on-canvas.html]how to run auto on hho[/url]
[url=http://olivijakorni.freehostia.com/]how to write cost analysis sample - blog 1[/url]
[url=http://lindapodruzh.freehostia.com/wiki-203.html]how to draw cartoon siamese cats[/url]
[url=http://tatianastras.freehostia.com/]how to paint t shirts - blog 1[/url]
[url=http://ilhamkolobro.freehostia.com/]how to make paper origami tie - blog 1[/url]
[url=http://julianagogol.freehostia.com/blog-356-how.html]how to write to criss angel[/url]
[url=http://ridvanborovi.freehostia.com/wiki-how-to-tie-head-wrap.html]how to tie head wrap[/url]
[url=http://ioanntuljako.freehostia.com/http://ioanntuljako.freehostia.com/?wp=how to cook a rump roast-services&page=431]Services[/url]
[url=http://bozhenajadov.freehostia.com/]how to write winning cover leters - blog 1[/url]
[url=http://ridapirozhko.freehostia.com/wiki-94.html]how to write a bootloader[/url]
[url=http://nadzhvadudin.freehostia.com/]how to write a letter nsf - blog 1[/url]
[url=http://mahafishkov1.freehostia.com/]how to cook tuna filets - blog 1[/url]
[url=http://dzhabirzhari.freehostia.com/wiki-19.html]how to hack a secured network[/url]
[url=http://oskarmurzin4.freehostia.com/537-how-to-write-an-art-proposal.html]how to paint an icon[/url]
[url=http://astratatarni.freehostia.com/]how to write an article review - blog 1[/url]
[url=http://simeonletugi.freehostia.com/wiki-how-to-draw-nights.html]how to draw temples[/url]
[url=http://mijasvinolup.freehostia.com/wiki-how-to-write-a-bibliography-ieee.html]how to write a summary memorandum[/url]
[url=http://lukjancherno.freehostia.com/rss.xml]RSS[/url]
[url=http://jadvigaevtih.freehostia.com/site-map.html]Sitemap[/url]
[url=http://salemkashiri.freehostia.com/892-how-to-cook-smoking-roast-beef.html]how to tie a thimble boat[/url]
[url=http://jamhaushak31.freehostia.com/how-to-cook-puppies.html]how to draw sea animals[/url]
[url=http://alinajavorov.freehostia.com/]how to run charity golf tournaments - blog 1[/url]

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]That? What? When?[/url][/color][/size]

[img]http://www.seo-sacramento.com/images/search-engine-optimisation.gif[/img]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]



[url=http://ubajdaabrame.yoyohost.com/yeape-how.html]how to paint motorcycle fairings[/url]
[url=http://katadasimone.freehostia.com/505-distance-learning-how-to-write.html]what is love music game[/url]
[url=http://numanholostj.freehostia.com/369-the-song-what-is-life.html]how to camouflage paint your rifle[/url]
[url=http://salimafinov4.freehostia.com/blog-52-how.html]how to hack web servers[/url]
[url=http://saalimaoznob.freehostia.com/blog-145-how.html]how to draw evil[/url]
[url=http://olivijakorni.freehostia.com/map.xml]map[/url]
[url=http://lindapodruzh.freehostia.com/yd-how.html]how to paint sand with acylics[/url]
[url=http://tatianastras.freehostia.com/how-to-say-kiss-in-spanish.html]what is deep emotional love[/url]
[url=http://ilhamkolobro.freehostia.com/]how to make paper origami tie - blog 1[/url]
[url=http://julianagogol.freehostia.com/blog-356-how.html]how to write to criss angel[/url]
[url=http://ridvanborovi.freehostia.com/468-how-to-draw-caricitures.html]how to tie a kaffiyeh[/url]
[url=http://ioanntuljako.freehostia.com/wiki-59.html]how to write erotic letter[/url]
[url=http://bozhenajadov.freehostia.com/wiki-how-to-write-a-prose-portrait.html]how to write a fundraising letter[/url]
[url=http://ridapirozhko.freehostia.com/wiki-94.html]how to write a bootloader[/url]
[url=http://nadzhvadudin.freehostia.com/wiki-how-to-tie-an-oblong-scarf.html]corinthians what is love[/url]
[url=http://mahafishkov1.freehostia.com/]how to cook tuna filets - blog 1[/url]
[url=http://dzhabirzhari.freehostia.com/]how to hack the game host - blog 1[/url]
[url=http://oskarmurzin4.freehostia.com/167-how-to-write-farsi-script.html]how to switch colors on paint[/url]
[url=http://astratatarni.freehostia.com/]how to write an article review - blog 1[/url]
[url=http://simeonletugi.freehostia.com/]how to draw manga comic books - blog 1[/url]
[url=http://mijasvinolup.freehostia.com/]how to paint a basement wall - blog 1[/url]
[url=http://lukjancherno.freehostia.com/rrxx-how.html]salary history how to write[/url]
[url=http://jadvigaevtih.freehostia.com/]how to cook stuffed rigatoni - blog 1[/url]
[url=http://salemkashiri.freehostia.com/892-how-to-cook-smoking-roast-beef.html]how to tie a thimble boat[/url]
[url=http://jamhaushak31.freehostia.com/how-to-cook-puppies.html]how to draw sea animals[/url]
[url=http://alinajavorov.freehostia.com/]how to run charity golf tournaments - blog 1[/url]

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]That? What? When?[/url][/color][/size]

[img]http://www.seo-sacramento.com/images/search-engine-optimisation.gif[/img]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=23]WEB SEARCH ENGINE![/url][/color][/size]

[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]
[size=48][b][/b][/size]



[url=http://ubajdaabrame.yoyohost.com/blog-395-how.html]how to cook up crack[/url]
[url=http://katadasimone.freehostia.com/]how to hack membership - blog 1[/url]
[url=http://numanholostj.freehostia.com/]how to draw cherry blossoms - blog 1[/url]
[url=http://salimafinov4.freehostia.com/blog-47-how.html]how to draw hot anime boys[/url]
[url=http://saalimaoznob.freehostia.com/]how to write love oriya - blog 1[/url]
[url=http://olivijakorni.freehostia.com/map.xml]map[/url]
[url=http://lindapodruzh.freehostia.com/]how to cite a a handout - blog 1[/url]
[url=http://tatianastras.freehostia.com/]how to paint t shirts - blog 1[/url]
[url=http://ilhamkolobro.freehostia.com/blog-29-how.html]how to cook hot dog[/url]
[url=http://julianagogol.freehostia.com/]ed emberley's how to draw animals - blog 1[/url]
[url=http://ridvanborovi.freehostia.com/wiki-how-to-tie-head-wrap.html]how to tie head wrap[/url]
[url=http://ioanntuljako.freehostia.com/http://ioanntuljako.freehostia.com/?wp=how to cook a rump roast-services&page=431]Services[/url]
[url=http://bozhenajadov.freehostia.com/blog-31-how.html]how to write for idiots[/url]
[url=http://ridapirozhko.freehostia.com/]how to draw geometric figures - blog 1[/url]
[url=http://nadzhvadudin.freehostia.com/wiki-how-to-tie-an-oblong-scarf.html]corinthians what is love[/url]
[url=http://mahafishkov1.freehostia.com/map.xml]map[/url]
[url=http://dzhabirzhari.freehostia.com/wiki-19.html]how to hack a secured network[/url]
[url=http://oskarmurzin4.freehostia.com/537-how-to-write-an-art-proposal.html]how to paint an icon[/url]
[url=http://astratatarni.freehostia.com/wiki-how-to-draw-eye.html]how to write a job evaluation[/url]
[url=http://simeonletugi.freehostia.com/wiki-how-to-draw-nights.html]how to draw temples[/url]
[url=http://mijasvinolup.freehostia.com/how-to-spell-costemers.html]how to draw byakugan[/url]
[url=http://lukjancherno.freehostia.com/]how to write a painting contract - blog 1[/url]
[url=http://jadvigaevtih.freehostia.com/how-to-paint-a-tub-surround.html]how to paint a tub surround[/url]
[url=http://salemkashiri.freehostia.com/]how to paint a hull - blog 1[/url]
[url=http://jamhaushak31.freehostia.com/]how to hack internet bank accounts - blog 1[/url]
[url=http://alinajavorov.freehostia.com/815-how-to-draw-a-comet.html]what is the arc of life[/url]

Anonymous said...

Webcam Erotikchat

Versaute Amateure

Telefonsex Zugang