2008/12/31

Happy New Year!!!



Цасан цэцэгс хээтэн гацуурын мөчирт дэлгэрэх
Цагийн торгон сэжүүр дээр одод очтон гялтганана
Сэтгэл чимэглэн эгшиглэх уран вальсийн аялгуунд
Шивнэж хэлсэн үгс хайрын тухай байгаасай

Бүсгүйн дэгжин алхаа шиг цагийн мөчлөг товшлон
Бүжгийн хэмнэл шиг ялдмаар цаашлан цаашлаад одлоо
Ерөөл өргөн бялхуулсан оргилуун дарсны шуугиан шиг
Ер бусын шинэ жил оргилсон жаргалтай байгаасай



Бүх блогчин найз нартаа, блогоор минь бууж морддог зочиддоо, урам хайрладаг уншигчиддаа болон зөрж өнгөрөх хоёр оны заагт зүрх сэтгэлд минь шинэхэн догдлол авчирсан тэр нэгэн эрхэмд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Шинэ оноо сайхан угтаарай!

18 Сэтгэгдэл:

Жаагий said...

Шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе!

sanakae said...

ШИнэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Optimistic_Honest_Friendly said...

Улиран одож буй 2008 оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэж, айлчлан ирж буй 2009 ондоо улам илүү амжилт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.
http://important-nonsense.blogspot.com

Anonymous said...

Shine onii mend shuu, Idea. Irj bui ond ug chini ulemj mergen, uzeg chini ulam hurts baih boltugai.
Zurhiig chini dogdluulsan ter aztai erhemd ch bas shine onii mend!

Anonymous said...

тээээр тээээр мэнд хүргэж байгаа бичлэгнийх нь зург хүртэл уух юм. Энний идэж уух дийлдкүүнээ

Anonymous said...

hi shine ony mend Idea. Ter erhem chen bas bayarlalaa gej heluulsniig ulamjlahad nen taatai bna /kkkkk/

MuggleMan said...

Шинэ оны мэндииийг хүргиээээээээ!!!

Ганзо said...

Танд шинэ оны мэнд хүргэе.

Anonymous said...

хөөстэй ундаагаа буудуулаад , хөөрсөн сэтгэлээ нисгээд хуучин оноо үдэж шинэ оноо угтаарай.
шинэ жилийн мэнд! сайхан баярлаарай.

ganga said...

Уран цэцэн үгтэй, уран бүтээл арвинтай дүү охиндоо улам ихийг бүтээж аз жаргалаар бялхаж, амжилт бүтээл арвин явахын ерөөл дэвшүүлье. Сайхан баярлаарай.

Болорхон said...

Шинэ оны мэнд хүргъе. Ирэх жилд блог тань постоор арвин байгээ. ккк

Unknown said...

Шинэ жилийн гал халуун мэнд рүгэеэ

artagnan- артаньян said...

Зэээ баярын мэндээ!!! он гарчлаа. Энд арай гараагүй байна. Тэхээр дундаа хийгээд сайхан баярлаа явчийшүүү. Ирэх ондоо аз жаргал сайн сайхнаар дүүрэн байтугай!!!

Өнөржаргал said...

Танд ч бас шинэ оны мэндийг хүргэе!!! Ирж буй 2009 ондоо эрүүл энх байж, гайхалтай бичлэгүүдээрээ уншигч биднийгээ үргэлж баясгаж байгаарай!!!

Anonymous said...

Ирэх жилдээ ажил, уран бүтээлийг олз омог ихтэй байгаарай

anjigai said...

Сайхан жил гарлаа. ЭНэ онд улам ихийг хийж бүтээгээрэй.

gegeen said...

shildeg blogger-uudiin top-r ergeldeed yavaamuu daa. bayariig hurgeye. happy 3 days old year mate

Idea said...

Шинэ оны мэнд хүргэсэн бүх блогчид, найзууддаа маш их баярлалаа. Та бүхэнд ч бас оргилсон их амжилт, бялхсан аз жаргал хүсэн ерөөе. Он солигдох мөчид хөдөө байсан болохоор хүн тус бүрийн блогт зочилж тусгайлсан хариу баяр хүргэж чадсангүй. Уучлаарай.