2009/01/10

Хялар өнцөг

“Чи чинь ойроос харвал гоё нүдтэйм байна шдээ” гэж нэг зүс таних хүн хэлэв. Хаха холоос бол хачин муухай нүдтэй, чухамдаа хялар долир харагддаг байх нь. Мэдмээр юм, үүнээс хойш нүдээ хөөрхөн харагдуулахын тулд нүүрээ хүн хүнд ойртуулаал наагаал явах хэрэгтэйм байна.

Ер нь хүмүүс их сонин. Хүсээгүй байхад хүнийг дүгнэх дуртай, асуугаагүй байхад зөвлөгөө өгөх тал дээр бүр ч санаачлагатай. Зарим нь бүр магтан матна гэдэг шиг хэлэнгээ хийхийг нь яана. “Манай Idea чинь өндөр байсан бол гоё биетэй байх байсан байхгүй юу. Мах шөл нь таарсан” гэх буюу “Чи цагаан царайтай байсан бол хөөрхөн бүсгүй байх байжээ, нүд хөмсөг нь алаглаад” гэх мэт. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, “чи бол хожуул шиг намхан, хоргол шиг хар”. Мөн бээз? Эсвэл “өдий насанд өснө гэж мөрөөдөөд ч хэрэггүй, өргөөшөө л сунана гэж мэд, матар аа. Өнгөлөн далдалж мянга пүүдэрдээд ч өөрийн чинь өнгөт арьстан шиг царай өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн, үхэр ээ” гэсэн үг байх, тийм үү.

За за аашаа тэвчиж, амаа татаад хялар нүднийхээ асуудал руу эргээд орьё. Нэгэнт холоос хялар харагддаг гэдгээ мэдсэн хүн чинь хамаг юмыг хялар өнцгөөс хардагаа бас мэдээдэхлээ. Тиймдээ ч саяын долоо хоногт болсон томоохон үйл явдлуудыг дандаа долингортож, долийж хараад болсонгүй.

Үйл явдал №1 “Хялар цом”


Бавуугийн хүү Лхагвасүрэнг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй. Харин Лхагвасүрэнгийн хүү Хасарыг хүн болгон мэдэхгүй. Аавынхаа ерөнхийлөн шүүсэн тэмцээнд аваргалж, болор стакан өвөртлөнгүүт мань Лхагваа найрагч уншиж байна.

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр жаахан хөл нь
Агуу орчлонг онож ядан дэнчигнэнэ.

Аав нь хүүдээ арын хаалгаар наадмын түрүү авч өгөхийг үзлээ
Азгүй хүнээ би..
Ардын сургаал айлдаж, үлгэр ярьдаг байсан үрдээ
Агуу орчлонг, ард түмнээ авлигадаж, бас молигодохыг заалаа
Ай би азгүй хүн ээ ... гэжухым.

За тэр ч яахав. Гадаад үг хэлэх нь чухам чамирхал хийгээд хийрхэл хэмээн томордог яруу найрагчид харин цаг үеэ дагаад нэлээд глобаль шүлэгтэй болоо юу даа. Жишээ болгож үзүүр түрүүний бөхчүүдийн, бишээ найрагчдын тус бүр нэжгээд шүлгийг оруулчъя. Хэн тэднийг хялар нүдэнд өртөхөөр гадаад үг хэрэглэ гэсийн.

Л.Хасар /Болор цомын эзэн/

Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно... гэжухым.

Э.Цэнд-Аюуш /Дэд байрын шагналт/

Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа... гэжийнэ. Бас энэ “олоон цагаан шувууд” гэдэг дээр олоон тооны нөхцөл давхардчихаж. Зүй нь олоон цагаан шувуу, эсвэл зүгээр л цагаан шувууд гэх байж. За за яруу найрагчдын сонгодог бүтээлийг ядуу тархитай, яран нүүртэй нэг нөхөр өөлж голцон явжийна, энэ муу одоо юу вэ. Гэхдээ Хасарын шүлгийн утга санаа японы нэг найрагчийн шүлэгтэй яааг таараад байхын, нэрийг нь саначаад хүн муулмаар юм даа, хялар нүдээн!

Бас болоогүй ээ, олон мундагууд нэг дор цугларсныг хараад цөс хөөрч, нэг муу онгод ормоор аядаад тайзан дээр нь үсэрч гараад үсчиж өгсөн, яадын. /зүүдэлсийн. тэгээд юу гэж/

Үр хүүхдүүд нь шүлэг хулгайлж уншина
Өтөл аавууд нь шүүсэн дүр эсгэнэ
Болор цом эзнээ голох агшинд
Бохир стакан ижлийнхээ өвөрт шургана

Хялар нүдээр хорвоог тольдох мөчид
Хавиар нэг согтуу галзуус хөлхөлдөнө
Яруу найрагч гэж цээжээ дэлдэх сархадчид
Янжинлхам бурхнаа янагийн харцаар ширтэж намба алдана... гэж.

Үйл явдал №2 "Хялар томилгоо"

А.Батсүх гэдэг Монголбанкны ерөнхийлөгч аягүй хөөрхөн, ард түмнээ гэсэн сэтгэл, ухамсраараа ширээгээ өгөв. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр унахдаа “УИХ-аас гардаг шийдвэр банк санхүүгийн салбарт юм хийх бололцоо ооогт олгодоггүй” гэж түшээдийг түншээд, чинкээд авна лээ.

Орыг нь нутгийнх нь ах, нударга баян Л.Пүрэвдорж залгаж байна. Моломжамц нь арай дээр байсын гээл шивэр авир хийлдэх хүмүүс ч бас таарна лээ. “Та мөнгөний бодлогод яг ямар өөрчлөлт оруулах вэ?”, “Валютын ханшийг тогтвортой байлгаж, монгол төгрөгийн үнэ цэнийг буулгахгүй байж чадах уу” гэх мэтээр гишүүд асуултаар булж эхлэхэд мань эр “Байз л даа, Би эхлээд ажлаа аваадахъя” гээд аймаар яарч суугаа харагдсан. Бас “би ажлаа авангуутаа л мөнгө нэмж гаргана” гэж байна лээ. Дарга болно гэдгээ мэдээд нэмж гүйлгээнд оруулах мөнгөнийхээ эх загварыг скайнердаад, мутраа үлдээгээд, хэвлэлтэд шилжүүлэхэд бэлэн болгоцон байсан байх аа. Гэснээс, Монголбанкны ерөнхийлөгчийн хамгийн гоё ажил нь цасан дээр мөрөө, цаасан мөнгөн дээр нэрээ үлдээх... гэсэн. Бодоод үз дээ, халаасаа ухаал мөнгө гаргаад ирсэн өөрийнх нь гарын үсэг, яая гоё байдаг байх даа.

Энэ томилгооны үеэр “көнжил дотроо кууль засдаг” Нямдорж Батсүхэд аягүй гоё үг хэлсэн. “Монголын төр зүтгэсэн күндээ катуу. Дараа дараачийн чинь ажилд амжилт күсье. Чи шүү, чиний дараа би шүү” ингэсэн. Дараагийн ажил нь юу юм бол. Арай өмнөх ерөнхийлөгч Чулуунбат шиг “аавын” хаалгаар эргэлдэх юм биш биз. Харин Р.Рааш гишүүн “Сүүлийн хориод жилд ингэж эр зоригоороо, сайн дураараа ажлаа өгчих хоншоортой аавын хүү төрөөгүй. Энэ хүү лав нөж атгаж төрсөн байх. Бусад нь суралцмаар юмаа” гэж уриалсан. Ялигүй давстай ч яг ингэж хэлсий шүү. Ямартаа ч олон хүн Батсүхэд зүрхний угаас хайртай болчихсон байсан. “Монголын төр огцорсон, одсон хүмүүсдээ хайртай” гэмээр байгааз.

За тэгээд спикер эрхийнхээ дагуу оруулж ирсэн хүнээ “Эдийн засаг, банк санхүүгийн салбарт ёстой болтлоо чанагдсан боорцог” болохыг тодорхойлсон. Бодоод байхнээ саяын сонгуулиар Ховдод санал хуваахгүйн тулд мань эрийг нэр дэвшихийг нь болиулаад, тэр өрөө одоо цайруулж байх шиг. За за, хялар хүний аль дэмийрэхийг тэр гэхэв. Юутай ч хуучин, шинэ ерөнхийлөгчид спикер Дэмбэрэлийгээ дундаа хийгээрээ хоороороо Ховд нутгийн сүлд дуу “Буянт гол”-ыг дуулаарай. Бусад нь түрий шүү. Дуугай зогсоод байв!

Үйл явдал №3 "Хялар нэртнүүд"

Миний энэ хоёр цэхэр нүгэл хурааж юу харах нь энэ вэ? Нөгөө гишүүд чинь бүгд нэрээ сольчиж. Долоо хоногийн дараа эхний улирлынх нь амралт эхлэх гэж байгааг тохиолдуулж сонгогчиддоо сюрприз барьж байгаа нь энэ гэнэ. "Буугаад мордоход ордон сайхан, буцаад очиход тойрог сайхан" гэж монгол ардын зүйр үг байдаг даа. Завсарлагаанаараа хотынх нь гадаад руу, хөдөөнийх нь тойрог руугаа явна. Шинэ нэртэй болоод очуул бас л сүртэй байх биз. Зарим нэг нь худлаа амласандаа бантаад нүүр буруулж байж ч болохын, ер нь аливааг хоёр талаас нь л бодож байх хэрэгтэй.

Нямдоржийг та нар танихаар барах уу даа. Цаадах чинь имижээ өөрчлөөд Мэнгэдорж болчиж. Алийн болгон хууль засдаг, хуцаж ульдаг гэх мэт сонирхолгүй нэр хоч зүүхэв. Өтөлсөн болохоос үхсэн биш, залуу хүүхнүүдэд аятайхан харагдаж, байгаа ганц бахархлаа тодруулъя гэж бодож л дээ. Ингээд түүнд "Мэнгэ төөрсөн амраг" дууг зориулж байгаадаа таатай байна. Бас “Цэрмаа... чиний наад уруул дээрх мэнгэ чинь хачин сайхан зохижээ”

Балдан-Очир гээд бас нэг хөөрхөн гишүүн байдаг даа. Яагаав, ямаанд мөнгө өгөх шийдвэрт туйлын санаачлагатай идэвх зүтгэлтэй оролцож, дөрвөн мөчөөрөө дэмжсэнээр нь та бүхэн таньж байгаа байх. Тэр чинь Ухна-Очир болчихож. Өөрөө ч олон ямаатай гэсэн, мал хээлтүүлгийн үе ч болж байна, санадаг л санаа. Ингээд түүнд зориулж “Зуун ямаанд ганц ухна” зүйр үгийг зориулъя.

За, бас нэг Очиртой гишүүн байнаа. Дамба-Очир гээд. Мань эр гишүүн болохоосоо өмнө Лүнгийн замын тендэрт ялж, замыг там болгох ажилдаа ханцуй шуударсан хүн шүү. Энэ ч утгаараа нэр нь Зам-Очир болсон байна. Ийм сайхан нэртэй хүнд “Алтан шар зам” дууг зориулахгүй бол алдас болно биз.

Бат-Үүл гээд нэг сайхан залуу байдаг даа. Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж мэдэх рейтинг өндөртэй явааг нь хэлэх үү болих уу. Гэхдээ мань эр эхлээд өршөөлийн хууль гаргана гээд гүйж явснаа байр сууринаасаа ухарч ерөөсөө цагаатгалын хууль гаргъя. Бүгдийг нь өршөөчүүл шоронгийнхон ажилгүй болчино гэх болж. Хамт төсөл санаачилсан бусад нь уурандаа Солигдмол-Үүл нэр өгчиж. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн сурагтай. Түүнд зориулж “Гил хар шөнийн зүүдэнд Цал буурал үстэй ирэв үү” дуугаар мэндчилгээ хүргүүлье ээ.

Энэ мэтээр 72 нэр бичиж болно л доо, даанч цаг, цаас бага байна. Дээрээс нь нэр болгонд дагалдах дуу, шүлэг, киноны ишлэл зүүлтийг оруулна гэвэл хялар дээрээ харалган, солир дээрээ сохор болж мэдэх нь. Сониноос Гүндалай чинь Гүнбалай нэрээ голоод Гондоолой болно гэж зүтгэсэн гэсэн, Сайхансамбуу “СС” клубынхээ үйл ажиллагааг сайжруулж, дахиж хүлээн авалтаар хүн бөөлжүүлэхгүй гэж амлалт аван Хордлогосамбуу нэрээ солиулах өргөдөл өгсөн гээд саарал ордноор нэг нэр тойрсон хов жив.

Харин Шадар сайд Алтанхуягийг С.Баяртай нэг хөнжилд орсноос болж журмын нөхөд нь жигшин Садархуяг нэр өгсөнд мань эр дурамжхан байгаа ч яаж ч чадахгүй дуугүйхэн яваа гэнэ лээ. Баярцогт харин сэргэлэнгээрээ Эх хэлний тухай хууль барин гүйж, сайд хүнд гадаад нэр зохихгүй, үндэсний аюулгүй байдалд харшилна энэ тэр гэж хөөцөлдсөөр байгаад Инфляци-Цогт нэрнээсээ салж дөнгөсөн хэмээн баттай эх сурвалж мэдээлснийг галтай хялар хүүхэн уламжилж байна ээ.

35 Сэтгэгдэл:

Anonymous said...

чи нээрээ алнаа айн

лут бичиж шүү. татаж унатлаа инээлээ шд

Pearle Deppsu

xvv said...

Хайн тэр ойртож хардаг залуу хялар байсан байж таарав, эсвэл хараа муутай л байх ;-)

Дүүрнээ said...

whahahahahaha

Anonymous said...

Ертөнцийн олон хяларын алийг тэр гэхэв дээ хүү минь.

Cаарал said...

Угийн урлаг соёлын мэдрэмжгүй юм болохоороо жоом бясаа, нялцгай ялцгай гэсэн шүлгүүдийг ойлгоход миний мунхаг ухаан минь хүрдэггүй юм. Харин болор цом дээр алтан үеийн гэгдэх нэгэн ахмад найрагчийн шүлэг уншигдаж уншигчдыг удтал алга ташуулжээ.
“Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр...” гэж.

“Мөгөөрс нимгэн хоолойтны мөр нь гараагүй оргил...“ бас
“Сормуусан дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд ...“ гэдэг мөрүүдтэй жигтэйхэн адилхан сонсогдоод байгаа юм даа.

Anonymous said...

chi ch estoi galzuu sain bichih umaa. goliig ni olood zoon ugeer heldeed.oor cham shig ingej bichdeg hun algaa.Amjilt husie

Unknown said...

Сайн л хардаг хялар байна шүү дээ.

Anonymous said...

чи шүү, чиний дараа нэлээн хэдэн долир солир хяларууд тэгээд би хэхэ..
өөрийгөө бас өөд татах чинь орчин үеийн өөртөө итгэлтэй хүний хэрэглээний үг гэжийгаа..
дараалал дайрах муухай л даа, гэхдээ суралцмаар чамаас..
амжилт унших ихээхэн дуртай чамайг.. хаха чи ном уу даа ? би хүн үү дээ!!
үгийн сонголт буруу бичиж зөв ойлго алдаатай хүний үг , 10 хуруу тэгш хүн гэж хаана байнам, баахан бурав, түр баяртай дараа амралтаараа орж ирнээ.

A.Амарсайхан said...

Ха ха. Улам хялайх болтугай.

Anonymous said...

Энэ жилдээ наад хялараа засуулаарай...

Idea said...

Дээпсүү: Ерөнхийдөө л нэг иймэрхүү гаран гаран нөхөр байгаамдөө.

Хүү: Гүй шд, эргэлдсэн алаг нүдтэй, элээ шиг хурц хараатай амьтан байсын.

Дүүрнээ: Зочилж, бас инээсэнд талархав.

Битмийн: Ертөнцийг олон хялар дунд ер бусын хялар зүйлс бас цөөнгүй байнаа.

Саарал: Энэ чинь Д.Пүрэвдорж гуайн "Тусгаар тогтнол" шүлгийн эхний хоёр мөр байна шүү дээ. Энэ шүлэг нэлээд дээр үеийнх, соц үеийн сод бүтээлийн нэг. Чиний онцолсон хоёр шүлгээс хуулсан байж хэрхэвч таарахгүй, цаг хугацааны хувьд ч тэр.
Тэр жоомны цустай шүлэг бол хэний манаагүй ойлгоход хэцүү л юм билээ.

Үлмэдэх: Зочилж, бас үнэлсэнд баярлалаа. Гэхдээ надаас илүү бичдэг хүмүүс зөндөө байдаг юмаа. Хүсвэл дараа нь линкийг нь оруулъя.

Баярсайхан: Хаха харин тийн. Хэтэрхий нэвт шувт хардаг, өлөн харцтай хялар байгаан. Хааяа бас хажуудахаа хардаггүй харалган болчихдог гэжуга.

Амор: Баярлалаа хө. мань чаддаг юм байвал заагаа заагаа явчина. Монголдоо ирэхээрээ шил юмтай ирж шавь ороорой ккк.

Амраа ах: хаха хялараа яаж засуулий даа гэж боджухад.

Тоонто: санхүүгийн боломж гарвал тэгнээ.

Anonymous said...

Баяр-Гуниг, Хүрэлсүх-Үхэрсүх, Нямдорж- Ямаадорж, Дэмбэрэл-Мэдрэл, Сайхансамбуу-Сайхан савж уу, Идэвхтэн-Хэнхэг, Загджав-Цагдаж яв, Дондог-Донгод, УИХ-ын орлогч Ямаагийн Энхболд

ЗОРИГТ8 said...

Чи нээрээ хялар харжуугаад мэргэн бичих юмаа. Үхтлээ инээв.

Anonymous said...

Hasaryg umuurch tas shilbuurdchiheed garlaa

Idea said...

Үлмэдэх: Дажгүй болжээ.
Зоригт: Баярлалаа, үхэж л болохгүй шүү.
Сэгсгэр: Өмөөрсөн шалтгаанаа өгүүлсэн бол шилбүүрдэлт жинтэй буух байж дээ.

Anonymous said...

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. Мөн өөрийн сэтгэгдлийг харамгүй илгээж бидэнд тусална уу.

http://www.unen.mn/

Adventure said...
This comment has been removed by the author.
Adventure said...

Сайхан хөгжилтэй юм аа, Күй ээ тэр күмүүст хариулт өгч байгаа нь күртэл көгжилтэй юм да, Лав төрөлхийн хэлэмгий, доломгой төрсөн байх аа

Adventure said...

Idea бас лайтай дооёолох юмаа, их көгжилтэй байна шүү. Зөндөөм инээлээ л,,, Idea лав төрөлхийн хэлэмгий долгомгой, хальт кииборд атгаж төрсөн байх аа

Anonymous said...

keyboard-g suuliin uyiinhen atgaj tordog bhaa. miniiheer bol uzeg chyernil atgaj torson. biir yantai gechiheer arai l hogshidchih geed. hehe. eleg boor sugalangaa aldlaa. helemgii dolomgoi ch gj jigteihen.

Чепак said...

Хялар хяларын дундаас мэргэнийг нь Айдаа гэнэ

Солир солирын дундаас соргогыг нь Айдаа гэнэ гээл аваад хаячуул юу гэж авхуулдаг бол

Уншаад элэг хєшиж сїїлдээ савж унаад баахан тийчлэв инээд муу кїмст эхлээд анхаарууж байгийш тий

Idea said...

Үнэн сонин: Уучиллаа. Ухаарч ойлголоо. Орж уншиж байнаа.

Adventure: Хаха кийборд атгаж төрсөн бол өдийд урагийн гаж хөгжилд бүртгэгдсэн байхгүй юу. Маус байсан бол бас яахав. Зочилж, үнэлж, бас инээсэнд ихэд талархлаа.

Үлмэдэх: Чернильд будагдсан цэнхэр арьстай, үзгэнд хатгагдсан хялар нүдтэй хүүхэд гарсан нь би байлаа гэж. Хэхэ баярлалаа, зочилсонд бас үнэлсэнд.

Chepak: Гоё хэлсэн. Хөөрсөндөө хөлөө олохгүй жингүйдээд суужийна. Гэснээс анхааруулга тавьж байя өө, тэхгүй бол хүн амины хэрэгт холбогдож мэдэх нь. Зочилсонд, бас үнэлсэнд талархав.

Arsun said...

Chi neeree

Anonymous said...

хэхэ.. мундаг сайхан бичижэээ.. зарим хүмүүсийн нэр ч сайхан зохижээ

MuggleMan said...

Валаймаа оройд таны бичлэгүүдийг уншихлаар нойр хүрэхгүй элэг нүүр 2 зэрэг таталдаад хэцүүмаа. ЛАЙТАЙ
*Давхраатай алаг нүүд чинээ хө*

tumee 33 said...
This comment has been removed by the author.
tumee 33 said...

Chi uneheer zagatnasan gazar maajaad uguh shig goyo heleh yumaa...
Eldveer huniig dugnej tsegnedeg humuusiig aliig ter gehev dee,
Bi lav , hun avch nohoi shinshleheergui zuil bna gej uzsen zuilee bol toohgui hayadag yum, ter ny amar.Tiim zuil yarij heldeg humuus chiny ugaasaa l *oilgomjtoi* baidag doo...

harin ter Bolor tsom ch *hetsuu* l bolson yum bna,,,tsom avsam shuleg ny tegeed ene yum uu?!

bugsana said...

blogt chni durtai bolov bi...

Anonymous said...

Idea, чиний бичлэгүүд үнэн таалагдлаа,цаашид байнгын уншигч чинь болсон.Гол нь уншингаа чиний улс төрийн ёгт хошигнолууд ТВ Comedy-аар гардагуудтай адил байхыг анзаарав.Чи ер нь тэдний хошигнолуудыг бичдэг хүн мөн биш бээз? Аая лаг барьж авсан

Idea said...

Арсун: Би нээрээ яасын

Үлмэдэх: Үнэлсэнд талархав. Нэр нь оноогүй хүмүүс хэл ам хийх вий дээ.

Ууганбилэг: Чийгшүүлэгч түрх ээ нүүрэндээ, хуурайшаад таталдаж байхгүй юу, элэг харин яахаар таталддын бол гсн :D. Урам өгсөнд бас хялар нүдийг минь давхраатай алаг болгосонд вашийлаа.

Түмээ 33: Харин тиймээ, дэл сул үгсийг хаячихмаар л байдаг юм. Даанч толгойд эргэлдээд, дотор муухайруулаад байдгын. Хэрэггүй юмыг хэрэгсэхгүй байж чаддаг чи харин мундагыма. Сурмаар.
Харин тэхх, цом авсан шүлгийн нэг хэсгээс нь оруулсын. Юм ойлгодог хүмүүст лаг л шүлэг бололтой.

Бугсана: Блогоор маань зочилсонд ба таалсанд ихэд баярлав.

Үлмэдэх: Хөөх чи мөрдөн байцаан хэлтэст ажилладаг уу, хэргийн мөрөөр дор нь барьж авчийна. ТВ Comedy миний бичлэгээс уншдаг юм шиг байна лээ. Тэр нэвтрүүлгийг бэлддэг "DOZ entertainment"
-ын жүжигчин Мөнгөнчимэг бид хоёр утсаар ярьсан. Автортай гаргана гэж хэлж байсан уул нь.
Зочилсонд талархав.

Anonymous said...

Сайхан бичсэн вайна шөө. Татаж унахыг шахав. Хэ хэ.

Idea said...

Бадмэн: Татаж унах ч осолтой шүү хэхэ. Хүн хэрэгт хийчив. Зочилж, үнэлсэнд талархав.

Anonymous said...

Eooe,Mengedorj gedgiig unshaad gantsaaraa estoi zondoo udaan ineelee.Buur nudend haragdaad baigaam chini.Odoo hurtel bichij baihad ineed hureed baihii

Болорхон said...

кккк ойрдоо блогоос завсарлаад танайд ирээгүй удчиж... нэг ороод ирэхэд урамтай шүү энэ Айдаа.
Гэснээс Хасарт хөөрхий дажгүй шүлгүүд олон ш дээ хө. ккк

Anonymous said...

yaag zagtnaad baisan gazar maajchihlaa shuu ene idea chine Amjilt hongor oo