2009/02/03

Морь унасан “хавиргагүй” сайд

Ерөнхий сайд С.Баяр мориноос унаж хавирга сүврэгээ хугалжээ. Сүүлийн үеийн хачиргүй хэрнээ хачирхалтай мэдээ гэвэл энэ. Монгол хүн морь унахад буруу ч юу байхав, унаж байж адуучин, уйлж байж хүн болдог гэдэг. Гэвч хотод өссөн хорчгор цагаан залуу саваагүй нохой саранд хуцна гэгчээр сайн чадахгүй юм руугаа сарваганаж байж хэдэн сарын хэвтрийн дэглэмд шилжив.

Доод тал нь гурван сар нам хэвтэх хэрэгтэй болсныг эмч, хэвлэлийн төлөөлөгч хоёр өчигдөр нь зарлав. Ер нь он гарсаар мань эрхмийн бие нэг л өөдлөхгүй байгааг хэвлэлээр бичих болсон. Өөрөө ч нэг удаа эмнэлгийн байгууллагуудын ажилтай танилцаж явахдаа элэгний С вирустэйгээ мэдэгдсэн. “Манай эмнэлгүүд нэг удаагийн зүү тариур, эрүүл ахуйн шалгуур мөрдөхдөө тун хангалтгүй. Би хүртэл шүдний эмнэлэгт эмчлүүлээд л элэгний С вирус авчихаж байгаа юм чинь” хэмээн ам алдаж байсан. Бас “Улаанбаатар таймс” сонин, ТВ-9 телевизээр эрхэм сайд загвар өмсөгчидтэй зугаацан, топ “я” Одгэрэлтэй дотносны улмаас зүрхний хэм нь алдагдаад сайд нарын 2-р эмнэлэгт хэвтэж байгаа тухай хошин ч юм шиг хоржоонтой ч юм шиг мэдээлсэн удаатай. Үнэн худал эсэх хийгээд цаана нь ямар зорилго нуугдан буйг мэдэхгүй юм, юутай ч дээрх мэдээллийн хэрэгслүүд сэрүүлэг, эргүүлэг тэргүүтэй долоо хоног тутмын шар хэвлэлүүдээс арай даацтай, үнэмшиж болохуйц далайцтай болохоор эрхгүй эргэлзээ төрүүлж байв.

Элэг, зүрхний өвчнийг эс өгүүллээ гэхэд бусгасан морины булгианд тогтох чадваргүй мань эр уясан морь, унасан хүлгээрээ чамирхдаг хөдөө гаралтай, хөдсөн баячуултай барьцалдан хунгар дунд хурдны удамтай морь унан дэгжирхэх хэрэг байсан юм болов уу. Хаа сайгүй налайж тайвширдаг зун намрын хайлган цагаар ч бол яахав, улс орны эдийн засаг хамгийн ихээр хүндэрдэг хаврын тарчиг цагт, гадаадаас ирсэн гийчин мэт аяглах нь нэг л зохимжгүй санагдаад байна.

Хувь хүний өвчин зовлонг тоочин дэлгэж, хорсол баяслаа тайлах шиг муухай юм үгүй, гэвч С.Баяр гэдэг эрхмийн эрүүл мэнд, бэртэл гэмтэл нь хувь хүний асуудлаас халиад гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар монгол хүн бүрт тодорхой хэмжээгээр хамаатай гэдгийг нотлох шаардлага юун.

Өвдөх эрхгүй хүн гэж байхгүй, тэгээд ч үе үеийн ерөнхий сайд өвдөж зовоход ингэж сүйд болдоггүй хэмээн шүүмжлэх нэгэн гарах л байх. Гэвч дэлхийн санхүүгийн хямрал Монголд амь бөхтэй тухалж, дэргэдээс инфляци, дээрээс дифляци хоолой боомилох дөхөж байхад улс орны хувь заяа, ард түмний амьжиргааг аварч үлдэхийн тулд бүтэн нойр, бүлээн цайгаа хагаслан суух ёстой Ерөнхий сайд омголон морины ам дийлэхгүй байж бусдыг дуурайн чамирхаж, агаар салхинд зугаалах нь хэнд хэрэгтэй юм бол. Үнэхээр л эмчийнх нь хэлснээр дөрөөнд багтахгүй баравгар гуталтай явсан юм бол заавал морь шаардлага юу байсан юм.

Хамтарсан Засгийн газар хэмээн гэдсэндээ хөлөө хийлцсэн хэдэн нөхдийг эзгүй орхичихоод, хугарсан хавирга, цуурсан нуруугаа эмчлүүлээд хэвтэх зуур ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эрчээ авч, орон даяар дахиад л хоосон улстөржилт, хов жив дифляцитай уралдан уухайлж, борлуулалтгүй үйлдвэрлэл, бодлогогүй шийдвэр, хэрэглэгчгүй бизнес, хэтэвч хоосон хүн тоогоо алдах вий гэсэн болгоомжлол төрөх нь зүйн хэрэг.

Өлзийт хэмээх томчуудын бэл бэлчин, ёндоогоороо өрсөлддөг хороололд очиж, бэлгэнд авсан шинэхэн эмээлээ тохож үзэхээр саваагүйрхсэн сайдыг энгийн үед бөөн бөөнөөрөө сүрэглэн дагаж, сүрийн хүчийг үзүүлдэг хамгаалагчид нь яагаад хорьж, үгүйдээ зэрэгцээ морьтой хөтөлж хамгаалж явж болоогүй юм бол. Гал усны гашуун зовлон тохиоход амиа золиход ч бэлэн байх ёстойнхоо төлөө тэд бараа болдог болохоос хоосон толгой, хөөсөн булчингаа гайхуулж мэдээ авах гэсэн хэдэн сэтгүүлчийг хөөж туух гэж цалинждаггүй байлтай.

Ер нь ганц С.Баяр ч биш төрийн том албан тушаал хашиж, ард түмний хувь заяаг атгаж яваа эрхмүүд хаана ч явсан хариуцлагатай алхаж гишгэж, ялихгүй маяг ямааны гарц гэдгийг санаж явахад илүүдэхгүй болов уу.

26 Сэтгэгдэл:

neenee said...

Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Чепак said...

Зєв хє Чимхээд бай чимхээд бай
Нээрээ гэцїї цаг болж байхад гийгїїлж хийсэн юмгїй байж юун эмээлсэг ийн.

Морины бусгаанд тогтохгїй юм бол унаж яадын.

Тэгээд тэрийгээ нээр гавъяа байгуулсан юм шиг зарлаад байгаа маа

ЗОРИГТ 8 said...

Саяхан бас Ерөнхийлөгч маань морьноос унаж буй бичлэг нэт-р л нэг цацагдаж шуугиан тарьж байсансан. Одоо Ерөнхий сайд маань бас л морьноос уналаа. Манай 2 ч дээ. Эрийн хийморьгүй, хүлэгийн золбоогүй 2 ч болдоо.

Amgaa said...

Яахав агаар салхинд гарч сэргээд авъя л гэж бодсон биз хөөрхий. Тийм юм болно гэж яаж мэдэхэв.
Хэцүү ч юмаа да өрөвдөөд байхийн цаадхыг чинь.

Anonymous said...

Нээрээ морь булгихаас хамгаалж чаддаггүй хамгаалагч нар юу гэж террорист, хөлсний этгээдүүдээс хамгаалж чадах вэ дээ. Хоосон бараа сүртэй ард олон сэтгүүлчдийг хяргачих гээд байдаг байж нэг морь бусгахад л ерөнхий сайдаа тавиад туучихдаг тийм хамгаалагчдыг халсан нь дээр байхаа.

Pearle Deppsu said...

наад муу комунистыг чинь харахаар уур хүрээд байгаамаа.

хувийн шалтгаантай болоод ч тэрүү, ерөөсөө л нүд хорсоод байгаам.


тэр топ "я" гэж яасан сүрхий тодорхойлолт вэ хэхэ

Anonymous said...

Yeronhii saidiig unagsan moriig tsagdan horison gene. Huuli zuin said Ts.Nyamdorj tsagdaagiinhand ter morinii talaar etseg eh ah duu naiz no'hod ugshil garal uusliinhee talaar medeelel tsugluulah daalgavar ogson gene. tsagdaagiinhnii odoogiin baidlaar olj togtoogood baigaa ni ter mori urd ni naadmaar yeronhiilogch Enhbayariig busgasan baij magadgui gene, mon ugshil ni Suhbaatar aimgaas garaltai bur Batzandangiin aaviinh ni aduunaas ch garaltai baih magadlaltai deer ni 7 sariin 1-nd MAHN-iin bairnii omnoh tsetserlegt idshilj yavsan ni ug heregtei holbootoig uguisgeh argagui gej togtoojee. Iimees ter morind eruugiin huulid zaasnaar zandachlah gemt herg uusgej sejigtneer tataj gants hudagt horihoor boljee gesen medeenuud baina.

Anonymous said...

nere mori unaj baigad unad xugalsan ch yumu gui ch yumu...

xamgalagchtaiga zodoldson ch yumu bu med

arsun said...

Нэг эр эхнэрээ нас барахад "Халуун зунаар саалиа хаяад үхдэг эм гэж байдагаа" гээд гасалж байсан гэдэг.

Б.Батзориг said...

good point!

Anonymous said...

ýíý æèë òºðèéí òîì÷óóäàä ìîðü óíàõ õýò õàòóóäàíà ãýæ ìýðãý òºëºãò áóóñàí àæ. Õàðèí ¿õýð óíóóë óíàæ áýðòýõýýñ õîëóóð ãýæ Àðãî áàãøèéí çóðõàéä áóóñíûã *NICE LADY* ìèíèé áèå õºâð¿¿ëýâ

Anonymous said...

suuliin ued surj bga gadaad heleeree bichij ongirson chine ur dun n neg iimerhuu bolchihloo...
Martsanaas ene jil turiin tomchuudad mori unah harsh buguud unaj hugarah niguurtai , harin uher unuul unaj bertehees holuur baina gej Argo bagshiin zurhaid buusniig *NICE LADY* minii bie huvruulev...

ТАРЧЛААН said...

ГАРЧИГТ ХАНДАВ.
ХҮН ӨВДӨХ ЭРХГҮЙ.

Anonymous said...

Osol bol osol, adguus bol adguus. Onholdoj bertseniih ni tuluu odgui hiimorguigeer duudaj buhumdah hereg yu baina. Morinoos unadaggui mongol hun gej haana baisan yum. Hunii uvchin zovlongoor tavlah ch sainy shinj bishee. Uvduh erhgui uheh erhgui arai heternee. Tsag ni irvel hen ch zogsoohgui, yun hyamralsag, yun songuulsag yum dee.

AntiDotE said...

wow, хурцхан аваад хаяцан бээшд, өөрөө үзэж хардаггүй биз?

Anonymous said...

..arai l hetryylchlee bun bun mini...

haraanii untsog galt 'bulandah' tiishee bolchij erthen gandan orj nom unshuul naizaa....

Idea said...

Нээнээ: Баярлалаа, линктэй тавьсанд.

Чепак: Харин жоохон дэмий л юм болсон.

Зоригт: Адгуусны ая олох амаргүй байх, ер нь олон нийтийн арга хэмжээн дээр төрийн томчууд морь унах ёстой гэж хэн хэлсэн юм.

Амгаа: Мэдээж унаж бэртэнэ гэж бодоогүй байх л даа. Гэхдээ би л бол жоохон юм уучихсан, тэгээд дөрөөнд багтахгүй бандгар гуталтай явсан бол унахгүй л байсан.

Үлмэдэх: Халахаас илүү жоохон дасгалжуулсан нь дээр биз. Нэг л их айхын бараа, идэхийн нэмэр болсон юмнууд, таргалаад л...

Сувдансондор: Амин хувийн шалтгааныг чинь Айдиа яаж мэдэхэв. Топ-ын тухайд жоохон муухай загначлаа, дизайнер Соёлмаагийн өгсөн нэр гэнэ лээ.

Үлмэдэх: хэхэ тэр сартай хээр байцаалтанд юу ч дугарахгүй, янцгаахаас өөр авиа гаргахгүй байгаа нь сэжигтэй дэг шүү.

Үлмэдэх: Тэр нь яалт ч үгүй үнэн юм гэсээн. Хэвлэлийн төлөөлөгч худал мэдээлэл хийх эрхгүй.

Арсун: хэхэ харин тэр шиг л юм болсон. Сүү саалийн цагаар сүүжээ хугалдаг сайд бас байдаг аа.

Батзориг: tnx

Nice lady: Алдарт Аргогийн үгнээс зөрөхөөр ингэж байгаа байхгүй юу. Үхрээ далагнуулж явсан бол үхэхээс наахнуур юм болоо ч уу, гүй ч үү.

Тарчлаан: Гарчигийг яльгүй засав. "Сайд өвдөх эрхгүй"
Гэснээс, "Өөр ертөнцийн залууд" номыг чинь олж үзсэн. Сайхан болсон байна лээ, баяр хүргэв.

Үлмэдэх: Ерөнхий сайд өвдвөл өч төчнөөн төсвийн хөрөнгөөр гадаад явж эмчлүүлдэг. Элэг зүрх мэт нь дүүрч гэхэд илүү маягаас бол ясаа хугалдаг нь яавч сайхан санагдахгүй л байна. Чи бид хоёр бол яахав өвдсөн ч, үхсэн ч өөрсдийн хэрэг.

Antidote: Зуд лавширч, зурхайч олширч байгаа цагт би дутъя даа.

Үлмэдэх: Сонсоод л төрсөн анхны сэтгэгдлээр бичсэн болохоор хэтрүүлсэн тал бий байх.
Харааны тухайд хялар нь долирт шилжиж байж болзошгүй тул гандан гарснаас эмнэлэг зүглэсэн нь дээр биз дээ.

Anonymous said...

Anh udaa blogt chini zochilj baina, bux bichleguudiig unshix gej 2 odor bolov, ix taalagdlaa bichsen zuiluud chini, bainga chinii blogoor zochilj bainaa, xarin ulam ix bicheerei, ooriigoo ix shuumjlex yumaa, minii bodloor oortoo iluu itgeltei baival ter yanz buriin eldev jijig asuudluud baihgui bolox bish uu? Za yamar ch gesen ajil amidrald chini amjilt xusei.

болжгоно said...

унаа л биз, тэрэнд чинь саваагүй нохой мохой болгоод, хорчгор ч байхдаа яахав дээ.

зовлон хэлж ирдэг биш, хийсч ирдэг гэдэг шиг, муу ч гэсэн төрийн тэргүүнд байгаа хүн шдээ, сонгогдож гархад нь юу юу гэж магтацгааж байлаа, гарсан хойно нь хийсэн алдаан дээр нь өөгшүүлээд элдэв юм бичих нь хэрэг байгаа гэж үү?

морьтон монгол бла бла...100% баталгаа гэж хаа байсан юм.
шинэ зуунд амьдарч байгаагаа мартаагүй биз, үргэлж нүүдэлчид шиг морьны дөрөөн дээрээс улсаа удирдаад байна гэж юу байхав дээ.
морьноос унаад үхчихсэн хүмүүс ч алийг тэр гэхэв.
харин ч талийчихаагүй нь их юм, одоогоор баяр шиг юм хийж байгаа улс төрч байхгүй байна гээд хэлчихвэл яадаг юм бол.
нэг л сэдэв нь олдохгүй байгаа юм шиг, хотод төрж өссөн цагаан амьтан, монгол хүн байж уначихлаа гээд шоолоод байгаа хүмүүсийг гайхжээн.
салхинд гараа л биз, осол болоо л биз, ёстой л хэн нь саранд хуцаад байгаа юм бол доо гэж.
сэтгүүлч хүн байж наануу цаануутай бичвэл яасан юм бэ? хатуу үг хэлсэн бол уучлаарай. хэлэхгүй байж тэссэнгүй.

Idea said...

Үлмэдэх: баярлалаа. Өөрт чинь бас амжилт хүсье.

Болжгоно: Энд гол нь хариуцлагын тухай хэлэх гэж оролдсон л доо. Өөрөө харин зөвхөн мориноос унахтай холбож ойлгосон бололтой.
Бас сэтгүүлчид аливааг өөрийнхөө өнцгөөс бичих эрх бий, хэн нэгнээр сэдэв заалгаж биш. Тэгээд ч энэ миний хувийн талбар болохоос сонины талбай биш учир хүн бүхэнд таалагдах албагүй.
Эцэст нь үнэт цагаа үрж уншиж, бас уртаас урт сэтгэгдэл бичсэнд талархав.

35 said...

Одоо энэ эрэмдэг зэрэмдэг , эргүү согтуу хэдэн хөгшчүүлээсээ салаад, бие эрүүл, ухаан саруул залуусын гарт засаг төрийн жолоог өгөх юмсан. Архаг хөгшчүүд шударгуу залуусаас айгаад, Ерөнхийлөгийн сонгуульд заавал хөгшин төгцгүүд нэр дэвшүүлнэ гээд нас заачдаг. Энэ маань Үндсэн хуулийн: -Монгол Улсын иргэнийг нас хүйс яс үндэсээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна

Anonymous said...

..'setgyylch hyn ooriin untsgoos harj bichneeee'...bas 'ooriin talbar deeree bichjiine, soniniiih bish'...hehe, gangan bnaaa ta guai...gants yg gazar geehgyi gan hiigeed bdag baishte.. hehe

untsgiin hazailtaa baga deer ni zasaj av hyyhee...

happy

xvv said...

7 сарын 1-нд өчнөөн юм болоод байхад юу ч хийхгүй байсаар шөнө болгож загалмайлсан эцгээрээ ТВ энэ тэрийг хаалгаж байж, хүн амьтны амь хөнөөж, хамаг байдгаараа тахил өргөж байж л ганц удаа болсон жижигхэн үймээнийг эхнээс нь анзаараад зохицуулж чадахгүй байсан хүн яаж ч морь гэдэг амьтан бусгадаг, дээр нь дөрөөнд хөл багтахгүй бол унадаг, унавал гэмтдэг, олигтойхон бусгачихсан бол тэнгэрт хальдаг гэдгийг мэдэх вэ дээ? Үргээд чирээд давхисан бол ч...
Бас балгачихсан явсан бол одоо хөөрхий муу ерөнхий сайд маань балгасан явсан, эр хүн уулгүй яахав, уусан бол бусгаад байгаа омголон морин дээр яаж тогтох вэ. хөөрхийг Idea одоо дэндүүлсэн байна шүү. Энэ хүмүүс бас хэлжийшдээ hahahahaa

Anonymous said...

Болж муу хог олон хүүхдүүдийн зовлонг үзээд байсийн, тэднийг буруутай гээд байгаа ч хэнээс юунаас болоод тэд болон, тэдний эцэг эх зовж, амьдын хагацал үзэж байгаа билээ. С. Баяр болоод түүний хүүхдүүд хэзээ ч сайн сайхан амьдрахгүй байхаа. Нүгэл нүдээрээ гарна гэдэг байхаа. Энэ хүний амьдрал гаднаа сайхан харагдаж байгаа ч цаанаа бол хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй байхаа.

Confidence of Youth said...

morinoos unaagui bhaa, setguulch hun teriig olj medne biz :D

Bas inflation deflation 2 zereg boldoggui yum. Uchir ni ene 2 biy biyniihee esreg zuil. Math-r tailbarlaval 1 too chini sorog bas eyreg zereg baij bolohgui bizde?

Busad ni bol daj boljee. Ter top "ya" ene ter bol hehe, cool! Keep it up!

ТАРЧЛААН said...

ХЭ ХЭ. БАЯРЛАЛААА