2009/05/24

Бээлий шатлаа...

Хэдэн өдрийн өмнө блог анд Бороогийн “Гадаад хэлээр дуулдаг байж билээ” бичлэгийг уншаад хүүхэд насны дурсамж сэргэн үхтлээ инээв. Тэрнээс хойш үе үе аманд “Бээлий шатлаа” хэмээх “утга төгөлдөр” дуу орж ирэх болж. “Бээлий шатлаа ... чиний миний, том жижиг бээлий шатлаа” гээд дуулсан чинь манай охин “Та чинь одоо юугаа дуулаад байгаан бэ, юм хум шатаад байгаа бол гал команд дуудаач” гэсэншд. Тэгэхээр нь италиар дуулж байна, чи ч юугаа мэдэхэв гээл томорцон.

Оросоос өөр хэлний үнэр ч аваагүй мань мэт багадаа гадаад дууг хэрхэн дуудлагаар нь монгол руу “орчуулж”, өөрийнхөөрөө авч өгдөг байсан тухай Бороогийн бичсэн дээр баяжуулж ганц нэг жишээ давхардуулалгүй оруулмаар санагдлаа. Гадаад дотоодоор явж галуу шувууны мах идсэн, гахай нохойны хэл сурсан хүмүүст бол гайхуулах ч юм биш, Итгэлт баяны данс шиг ичмээр дамшиг байгаан. Эхлээд манай үеийнхэн ийшээ ороод “Бээлий шатлаа” хэмээх нийтийн дуугаа нэг дагаад дуулчаарай.

За тэгээд “Макарина” гээд гар хөлийн хөдөлгөөнтэй дуутай бүжиг моодонд орвоо, нэг хэсэг. Тэрийг нь “Махаар яанаа” гэж сонсоод бүр “Манжин байхад махаар яанаа” гээл аягүй ахуйлаг сэтгэхүйгээр хөрвүүлэн гараа ташаандаа авч байгаад дуулж бүждэг байлаа шд.

Бас Лэди Гагагийн “Бөөс” гэдэг дуу байна. “Бөөс бөөс бөөс, алаг эрээн бөөс” гэж дуулдаг байсныг эргээд сонссон чинь “Boys boys boys, we like boys in cars” гэж байсан байна лээ. Ер нь бол нээх утгаас гажаагүй л байгааз дээ ккк. /хөвгүүдэд алуулсаан/

Гэснээс ганц гадарладаг гээд гайхуулаад байсан орос дуугаа бүр эвийн эротикоор сонсоод гуйвуулж дуулж байсан удаатай шүү. Ёоо бичих гэсэн жоохон ичээд. За яады, ингэж дуулдаг байсан л юм чинь. “Байжий байжий тонгой, аа чихье чихье чихье даа” гэдэг дууг эндээс лавлаад сонсчоорой.

Дараагийн дуу бол ерээд оны дундуур хит болсон Элтон Жоны “Sacrifice”. Дахилтыг нь “Көөвөн көөвөн ахаа Бадам байхгүй” гэж монголчилдог байв. Зарим нэг нь нутгийн аялгаар “Көөв көөв хо хадам баагий” гэж дуулдаг байсан гэж байлээ. Аль нь ч бай ёстой Рагугийн хэлдгээр “мэдрэмж баакүү” нөхдүүд байгааз.

Манай эгчийн нэг найзыг Лида гэдэг байлаа. Хүүхэддээ орос нэр өгч чамирхдаг байсан соц үеийн бүтээгдэхүүн л дээ. Ангийнхных нь авгайлж дууддаг хоч Лээбээ. Эгчийн найз нар хичээл давтах нэрийдлээр манайд цуглаад “Modern Talking” хамтлагийн пянзыг их тавьдаг байв. Хачирхалтай нь яаж ч сонссон нэг дуун дээр нь Лээбээ эгчийн нэр гараад байдаг байв. Бүр шээрэн болгож дооглоод ч байх шиг. Тэгсэн “Cherry cherry lady” гэдгийг би “Шээрэн шээрэн Лээбээ” болгож сонсоод байсан юм байна лээ. Ноднингийн айдол дээр нэг болгар хүүхэн Мariah Carey-гийн “Without you”-г “Кээн ли даабат дээбэт юу” гээл авч өгдөг шиг хэхэ.

Ингээд бичээд байвал овоо урт жагсаалт гарах шинжтэй. Гэхдээ үүнийг одоо нээх гадаад хэл сурчихаад онгироод байгаадаа ч биш хүүхэд насны хөгжилтэй дурсамжаа сэргээх үүднээс, бас “Universe best songs-2009” уралдааны финалд үлдсэн 25 оролцогчид амжилт хүссэндээ сараачлаа. Шоу зохиогдсон өдрөөс эхлээд л хэлний болон хоолойны авъяастай монгол залуусаараа үнэхээр бахархсан. Манай Шарын голын Бодьгэрэл гэж охин бүр гуравдугаар шат хүртэл нь явсан шүү, хөөрхөн. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр залуусын маань сэтгэлгээ тэлж, мэдлэг боловсрол, биеэ авч явах чадвар дээшилж байгааг харуулсан сайхан шоу гэж бодож байна. Сүүлийн шалгаруулалт нь 31-нд “UB palace”-т болох юм байна лээ. Тэр үеэр хотод байсан бол малгай духдуулж маск зүүгээд үзэхгүй юу ккк.

15 Сэтгэгдэл:

amor said...

аанхаа, хүүхэд нас гоё ш дэ..
ламабада-г бол Баярсайхан мээмээ унжуулаад гээд л ондгонож гардаг байсан ш дэ ичмээр хэхэ..

modern talking бол шүтээн байлаа шүү дээ, одоо ч хааяа сонсдогийн..
хаалга цонхоо дэлгээд л хамаг чанга дээр нь пянзаа тавиад сайхан байжээ.
танай шарын голыхон аймаар авъяастай дуучид ш дэ.

Arsun said...

Хаахаха.

Arsun said...

Хаахаха.

ариука said...

Баажии баажий домбоо, бааран бааран бааран Содмоо гэж дуулж байснаа л санажийн,

Баажий, Содмоо нь хажуу айлын хүүхдүүд,

Amgaa said...

Эээ муураа муураа сэгсэр гэж нэг итали дуу вайна. Юу ч гэж байгаан бөө мэд :p

БОРОО said...

хэхэ. Бээлий шатлаа гэдгийг чинь за байз нэг гоёоор хэлсэн байсан. Миний ГөГө-гийн блог дээр хүмүүс сэтгэгдэлээр бичсэн байналээ.

Энд байгаа. Миний энэ блогоор зочилоорой.

http://after.blog.gogo.mn/entry/ff80808121317d72012132ae16760053/

Bayarmaa.T said...

Yaagaav, 2 jiliin umnu 25-r suvgaar olnii tanil bolson humuus, ihevchlen nastaichuudiig tsugluulaad shine onii bayar temdegledeg nevtruuleg garsan sh de, teruun deer Baabar baga bhdaa duuldag baisan oros duugaa yarihad ni bas uhtlee ineej bilee. Provojala provojala gej duuldagiig mani hun Purev jaalaa, Purev jaalaa geed l duuldag baisan gej hehe. Iim ym olon l baidag blgui dee tee.

B.Tumennast said...

haha yahav uuruu uurtuu oilgomjtoi bolgood duulaad l bolj l bna shd. Eniig unshsan chin Bolgariin idol-d neg huuhen orood Can't leave gedgiig Ken lee geed l avj ugsun sanaand orchloo.

gegeen said...

elegnii em dohuul aliv, hahahaha.

tumee 33 said...

Ohinii surguuliin *bieiin tamiriin sportiin bayar* deer , Chingis haan gedeg duunii ayand dasgal hiih nomer baigaad ...nadad yaah argagui Mongold duuldag baisan Chingis haan, Chingis haan heer ochij gedsee maajaad...gej sonsogdood bna lee...

ZAYA said...

Бээлий шатлаа гэж гарчиг хараад л Италийн дууг дуулдаг тухай байх нь гэж бодлоо ш дээ.

June said...

Хэхэхэ, хөөрхөн дурсамж байна.

Idea said...

Амор: Одоо нэг тэгээд ондгоноод үзээч, яах бол хэхэ. манай Шарын голынхон дуулна ч, уйлна ч, ууна ч, унана ч ккк.

Арсун: Аягүй адил давтамжтай инээсэн байна шд.

Ариука: Хажуу айлын хүүхдүүддээ дуу зохиож өгөөд мундаг байжээ, чи.

Амгаа: Муур нь бороонд норчоол сэгсэрч хатаах тухай дуулж байгааг ойлгохгүй байгаамуу, толгой муутай хог вэ.

Бороо: Нөгөө блогоор чинь орж үзлээ, олсонгүй ээ, өөрөөр хэлснийг.

Баярмаа: хэхэ харин тэхх. Соонсголоороо ойролцоо буулгах ч яахав, монгол үгтэй адилтгаад дуулдаг байснаа бодохоор л инээд хүрээд байгаан.

Түмэннаст: Харин тэхх наад жишээг чинь би бичлэгтээ оруулсан байгаа.

Түмээ 13: Чи тэгээд дагаж дуулаад бүжиглэсэн биз дээ, монгол хүн байна.

Заяа: Яая мундаг юм аа, шууд итали хэл ойлгодог.

June: Харин тэхх, баярлалаа.

bbatzorig said...

Бээлий шатлаагаас гадна Албано & Роминагийн ci sara гээд дууг нь "чи сайраа" гэдэг байсан санагдана. Ер нь хамгийн сайн санаж байгаа нь Баярсайхан мээмээ унжуулаад л даа. We are the world гэдгийг нээрээ Би яасын бэ? гэдэг байх шүү. Чингис хааны хувьд бол "Хээр очоод боовоо маажаад, хээр очоод юмаа маажаад" гэсэн нэлээн муухай хувилбарыг мэдэх юм байна. Бас Michael Jackson Billie Jean дээрээ Бадамаа гээд байдаг юм даа. Намайг жоохон байхад нэг ах Michael Jackson Бадамаа гээд монгол найз охинтой байснаа санан дурсаж дуулсан юм гэж толгой эргүүлдэг байсан.

Эртээр би нэг тамил дууг англиар гүтгэж дуулсан Бенни Лава гэдэг дууг блог дээрээ тавьсан чинь хүмүүс ойлгодоггүй. Энэ чинь монголоор бол Баярсайхан мөөмөө унжуулдагтай ижил юм гэж тайлбарлаж байж ойлгуулсан шт. Зарим хүмүүс энэтхэг аялгатай англиар дуулсан дуу байна гэж бодсон гэсэн.

Idea said...

Хэхэ наад жишээнүүд чинь яг шүү. Харин тэр Чи сайраа-г сайн мэдэхгүй юм байнаа. Сонсвол мэдэж магад. Блогоор чинь зочиллоо, таалагдлаа.