2010/09/14

Өөрөө олоод баярлаг

xxx: hi duu minee, 1 medee gargaad uguuch
Idea: ok, yun tuhai medee ve?
xxx: Bymbatsogt gishuunii tuhai medee
Idea: aan za, gishuun yagaa ve?
xxx: gishuun yagaach guie, naizuud ni bayrluulsan bna
Idea: tursun udur ni boloo yu?
xxx: guie, surguuliinh ni oi bolson bna
Idea: 10 jiliinh ymu, ih surguuli ymu
xxx: 2-4-r angidaa surch bsan dund surguuli genee
Idea: hehe, tegeed gishuun oidoo oroltsson ymu?
xxx: ooroo oroltsoogui angiihan ni mori uralduulsan bna
Idea: haha, tegeed terend ni gishuun bayrlaa yu?
xxx: chi odoo yundaa durguilheed bgam be, gargaj chadahgui bol teriigee helchihne l biz de.
Idea: durguilheh ni yu ym, 76 gishuunii bayrlasan, gomdson toolond medee gargaad bval ch, za za yu ch gsn shidchih.
xxx: yahav, gishuuniig bayrluulah l gsn ym, yu ch gsn harahgui yu da, oruulchihval sain l bna.

Жич: Би сонинд оруулж чадсангүй ээ, харин өөрийн юм өргүй гэгчээр мэдээг өгсөн зурагтай нь блогтоо тавилаа. Дуртай юм бол өөрөө олж үзээд баярлана биз. Төрийн түшээд маань нэг удаа ч гэсэн баярлавал тэ, дандаа ард түмнийхээ төлөө зовж явдаг хүмүүс...

Ангийнхан нь С.Бямбацогт гишүүнийг баярлуулав

Энэ сарын 2-оос 3-ны өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын Баасанжавын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 80 жилийн ойн баяр тохиолоо. С.Бямбацогт гишүүн тус сургуульд 2-4-р ангидаа суралцаж байсан бөгөөд түүний ангийхан нь ангиасаа төрсөн төрийн түшээдээ хүндэтгэл үзүүлэн ойн баяр наадамд түүний нэр дээр хязаалан насны морь уралдуулсан нь айргийн 4-т хурдалсан байна. Хэдийгээр ойн баяр наадамд оролцож амжаагүй ч энэ мэдээг сонсоод эрхэм гишүүн маш их баярласан гэнэ. Учир нь түүний хувьд хурдан морь давхиулсан анхны тохиолдол нь бөгөөд анхны морь нь айргийн тавд хурдалсан нь эр хүний цог хийморийг илтгэлээ гэж Мянгад нутгийнхан бэлэгшээж байсан байна. Тэрээр хурдан морио 500 000 төгрөгөөр мялаажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

21 Сэтгэгдэл:

Оогий said...

Өөө ямар тэнэг мэдээ вээ. Шал тэнэг юм. Цаадах нь харин баярладаг л бх даа.

Amgaa said...

Хахахаха

uka said...

ed nar chini tiim ih bayr hooroor dutaj yavdag uls uu?

Anonymous said...

Jalga dovnii uzel, dolignol byalduulchlalaas yasan ch zalhdaggui humuus ve dee. Esvel terniigee teruuhen tendee l hiij baysna biz, zaaval tuviin hevleluudeer tsatsaj olnii durguig hurgeh yu bnaa

Төгөлдөр said...

Idea-н хэлснээр түмэн олныхоо төлөө өдөр шөнөгүй зовж явдаг байлгүй дээ хөөрхийс, нэг ч удаа болов баярлаг л дээ :))

serenity said...

долдигоноцын энэ мэдээг өгсөн гар

dao said...

УИХ-ын хэвлэлийн алба нь ийм мэдээ бэлтгэж ирүүлдэг улс уу кэкэ. гэснээс баярласан л байгаа хөөрхий :р

engunee said...

долигонож алддаг байшд

Anonymous said...

Нэг дор гурван удаа баярлажээ энэ гишүүн
2 жил бага ангид хамт сурсан найзууд нь морь уралдуулж, тэрийг нь хэвлэлийн алба мэдээлж, идей блогтоо тавьж давхар давхар л юм болж, аргагүй л мундаг хүн юм.

Arsun said...

Би өөрөө олоод ёстой их баярласандаа, хэхэ.

Дэндэв said...

Навсайтал доль шаажээ хахаха
Идээ чи шүү

peakfinder said...

Яанаа шал завхарсан юм. Баярлуулж байгаа нь ч, баярлаад байгаа нь ч, бас ийм юм бичүүлэх гээд зүтгээд байгаа нь ч...

Аниргүй said...

ёооооо ёоооо хахахаах элэг үхлээээшшшш

pbolor said...

Массийн өөрийнх нь ийм сул дорой, долигонуур, зусарч байгаад нь урам хугарч байна. Шинэчлэлт, өөрчлөлт, дэвшил үнэндээ алга... Муухай санагдчихлаа. Хаа сайгүй иймэрхүү мэдээнд цаг зав, танил талаа үрж арилжигсад зөндөө байдаг санагдчихлаа...

chuups said...

whaahahah , yooy arai bish yumaa

chinsee said...

76 balai Surguuli soyol baga solijoomoor ym 2-4 5-8 9- 10 geel yawhuu tegeed bugded ni hurteeh hurungu ni ulsiih ym da. daanch haramsaltai

Anonymous said...

ha ha chinii messengerdseniig unshaad saihan ineelee shde.
Ene medee news.mn deer garsan baisaniig unshaad yamar teneg medee be gej bodoj baisan yum. Idea chi ene medeeg news.mn deer hewlvvlsen yum uu

leo said...

he he aldiim bna

c said...

хахахаха

Bayarhuu said...

yoo yostoi alaad haysan.
yag ene messengeriinhee yaria huuruuteiguu cug sonindoo tavichih, kkk. unshsan hunii stress tailagdahaar goyo medee baina.

Anonymous said...

end odoo hezeedee ulsiin ih hurliin gishuun bolchihsiin.Altai trest geed hulhinii companyd ni halit ajillaj bh zuur oroigoor sanhuud suraad buh yumaa nariin bichgeeree hiilgedeg muriitei toglodog baagi bsn shd.