2011/02/21

Дачих уу?

Бүүр дээр үеийхнийг бол мэдкума зүгэр, ах эгч нарын үед л лав хайраа илчлэхдээ лайтай лайтай үгтэй захидлууд шидэлцдэг байсышд. Хааяа хүргэж өгч хариуг нь авдаг хариуцлагтай элч төлөөлөгчөөр томилогдож явснаа хаа ч хэлнэ би... Харин замдаа захиаг наалтаар нь эвтэйхэн задлаад цэвэрхэн умшчихаад, эвхээсээр нь буцаагаад наачихдаг гатнуулчин явснаа нээх хэлэх гээд ч яахуу....

За тэгээл, захианууд бол:
...СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлын минь
Дугаар номер нэг... гэх буюу,

Нарнаас саранд
Навчнаас цэцгэнд
Надаас чамд... гэж ирээл уран цэцэн гэж юүхэв, уярч хайлаад өөрийн эрхгүй уншихгүйгээр “yes” гэчихмээр эхлэл явна даа.

Тэгээл:
Би нарыг хүснэ
Би салхийг хүснэ
Нар намайг дагана
Салхи намайг үлээнэ
Сайхан чи минь намайг гийгүүлнэ... гэдэг ч юм уу,

...Алд цагаан цаасаар
Алаг зүрхээ орлуулж
Алтан номын үсгээр
Амрагийн захиаг тэрлэнэм... гээл өрнөл хэсэг явж байснаа,

Болрын өнгөөр гялалзсан
Хорвоогийн нэгэн өдөр
Бодлын үзүүрт тодорсон
Охин чамтай үерхмээр байна.. гээл гол санаагаа шургуулаал,

Уулын цэцэг олон боловч
Улаан цэцэг ховор шүү
Үеийн охид олон боловч
Үнэнч чи минь ганцхан шүү... хэмээн хошгируулангуутаа,

Яана гэнээ чи,
Яасан гэнээ чи,
Сална гэнэ ээ чи,
Сайхан мэдээрэй чи... гэж заналхийлсхийгээд,

Зүрхэлж хэлсэн үгийг минь
Зүгээр битгий өнгөрүүлээрэй
Зүүдэлж үдсэн өдрүүдийг минь
Зөвтгөж бодож үзээрэй... гээл хариугаа нэхээд наачина даа.

Тэгээд төгсгөлд нь:
Ганцаараа уншаад
Галд шидээрэй... гээл нууцлахаа бас мартахгүй.

Аа бас, одоонийхон англи үг мүг оролцуулж гангардаг шиг тухайн үедээ орос үг орлуулж каакардаг жишээ байшд.

“Үерхлийн письмо”

Вечер болгон чинийхээ
Луна шиг царайг харах гэж
Ваша окногоор эргэлдэж
Домашный бүдүүн хозейкэд
Дурак болтлоо загнуулаад

Энэхүү үерхлийн письмог
Младший братаар хүргүүлэв
Гэтэл ты минь наддаа
Гэмгүй байтал ответ өгч

Баярласандаа болоод мой сердце
Балбаж гарав аа, как барабан
Конвертыг задлахад рука салгалаад
Задалсан хойноо голово эргэлээ

Почему чи наддаа
Письмоны алдааг засаад
Под хийсэн анализыг
Подарок болгон буцаасан юм бэ? гээл, яджаахад майр языктай нааассс.

Аа харин маний үед бол яахав дээ, уран цэцэн захиа хомсдож, дурсгалын дэвтэр гээд нэг юм аялах нь аялдаг л байлаа, гэхдээ одоо санаанд үлдэхээр дурсамжтай юм алга. Кинонд явна, ууланд гарна, хамт дугуй унана, магнитфоны кассет, приставканы вичис халь солилцоно... гэсгээл ойлголцчихдог болсон. Оюутан байхад FM-ээр дуу захиалсан баньд бол бас хэсэгтээ л хөөрхөн харагддаг байлаа.

Одоо үед гэсэн чинь мэйл, мессеж, чаат гээд юу л бол юу. Текник технологи дэвшихийн хэрээр хүүхэд залуусын сэтгэлээ илчлэх арга улам боловсронгуй болж, заримдаа бүр хэт олшроод залхаах тийшээ хандаад байгаан болуу даа. Юм хэчнээн хөгжлөө ч үерхлийн захиа аваад улаа бутран унших, эзнийг нь олчих санаатай эрэн сурвалжлах аян өрнүүлэхийг гүйцэхгүй л болуу даа.

Ер нь вол, үе үеэрээ, нас насаараа байх сайхан л даа. Жишээ нь орчин үеийн охидод “хосуудын дугаар”-тай, тэгээд 247 өдрийн турш хайраа илчлээл, мессеж нисгээл, нэгж саваал байгаа хөвгүүн саак л харагдана шүү дээ.

Валентин өнгөрсөн ч хайр мөнх, маарт, цэргийн баяр гээл үргэлжилнэ, оройтоогүй дээрээ оройхон гараад ширүүхэн дайрчуул хэн чамайг “Дачих уу?” гээл басхиймбээ, тиймиздээ...гүйвлүү? бодох л асуудал...

/Доорх комикс дээр дарж, зургийг томруулж харвал тун зүгээр/

17 Сэтгэгдэл:

Amgaa said...

Өө болжээшдэ

uka said...

Саак блогчид сардаа нэг реклам хийдэг болжээээ, уул нь бичлэг хийдэг байсан чинь

Anonymous said...

Ene humuus yagaad Unitel-g reklamdaad bgaan bol... Mika bas.

etvgen said...

Намайг жоохон байхад ах нар охидийг инээлгэж бас хөгжөөж л татдаг байсан харин одоо бол МӨНГӨтэй л бол охидууд өөрсдөө тэврээд үнсдэг болчихсоншдээ ^^

Бүх блогчид л энэ суртачилгааг хийж байна лээ нээх гоё бичлэг уншиж уншиж сүүлд нь суртачилгаа харах жоохон тийм л байна :((

Anonymous said...

Дачих уу? гэж юу гэж байгаа юм бэ? Монголд гарсан бас нэг этгээд хэллэг юм уу? Үнэнгээсээ асууж байгаа юм шүү, тайлбарлаад өгөөрэй. Баярлалаа. М

puuj said...
This comment has been removed by the author.
puuj said...

Maniigaa boduul russkii yaziiktai huuhen shuu ene idea.

ZAYA said...

Цагийн юм цагтаа сайхаан, даан ч орчин үеийнхийг хэрэглэх завшаан алга оо.

Anonymous said...

"3 îõèí" ãýýä íýã ÿäöàí õàìòëàã Äà÷èõ óó? íýðòýé äóó äóóëñíààñ õîéø èéì ¿ã ãàðöàí ë áàéíëýý. Àìæèõ óó, áàðàõ óó, ÷àäàõ óó ãýñýí óòãàòàéìóóäàà õààøàà ûí. Íàä ëàâ òààëàãääàã ÷ ã¿é. Áàññàí, òîõóóðõñàí, ºøèðõñºí ºí㺠àÿñ õàðàãäààä áàéäãûí.

Anonymous said...

"3 охин" гээд нэг ядцан хамтлаг Дачих уу? нэртэй дуу дуулснаас хойш ийм үг гарцан л байнлээ. Амжих уу, барах уу, чадах уу гэсэн утгатаймуудаа хаашаа ын. Над лав таалагддаг ч гүй. Бассан, тохуурхсан, өширхсөн өнгө аяс харагдаад байдгын.


гээд нэг хүн бичсэн нь буржийчихаж...

DBD Muruudugch said...

Үе үеийн дурсамжаа гэж. Тухайн үедээ л сайхан шүү дээ. Гэхдээ хайрын захиа бичих, бичсэнээ эзэнд өгөх,эзэн нь авч унших, уншсаны дараа хариу өгөх ч бас өрнөл ихтэй сайхан үйл явдал шүү. Хэхэ
Орчин үед бол утасны дугаарыг нь олж авах нь л чухал байх даа. Орчин үеийн хайраа илчлэх асуудал бас л хөөрхөн өрнөдөг байхоо. Үнэндээ энэ талаар сайн мэдэхгүй юм

ENZO and FREEDOM said...

Абу ижи нар маань ёстой ана мана ач тач дачилдаж байжээ. хммм

Anonymous said...

Бурхан бол DJ
Амьдрал бол аялгуу
Хайр бол хэмнэл
Харин чи темп .........

shardeelt said...

Odoo bol helber ni l uur bolohoos asuulga ni ijil shuudee.

Anonymous said...

Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе, Адиааа. Шинэ бичлэг бичих болоогүй юу, реклам харж залхлаа.

puuj said...

Пүүлчиг блогийн ерөнхийлөгч Пүүж зарлиг болгох нь

Зарим нэр бүхий блогчдод цол олгох тухай

Цахим ертөнцөд олон жил үр бүтээлтэй ажиллаж цагийг алах,өдөр өнгөрөөх үйлст бахдам амжилт гаргасан дараах нэр бүхий блогчдыг дараах цол гуншингаар шагнасугай.
Нэг

1.Артагийн Артаньян
2.Гахай Гаамф
3.Айдаагийн Idea
4.Сэгсгэрийн Андуусанаа(ангийн найздаа арын хаалгаар ардын өхгүй юм бол өөр хэндээ өхийн бэ)
5.Алиа Амарсайхан нарын зэрэг 15 хүнд
Ардын блогч цол,арзайсан арван хурууны дүрс бүхий алтан соёмбот тэмдэгээр
Хоёр
1.Юки сан
2.Надаас 61 ах Түмээ
3.Дэндүү дээ даанч дэндүү Дэндэв
4.Хулигааны Хулигаан

тэргүүтэй 25 хүнд гавъяат блогч цол олгож гарын 5 сарвууны дүрс бүхий одонгоор тус тус шагнасугай.
Жич:

Төрийн дээд цолоор шагнагдагсад АНУ-ын Чикаго хотноо байрлах Пүүлчиг блогын төв оффист хоёр хувь цээж зураг,250 доллар,нэг нэг морьтой Чингистэй ирж шагналаа авна уу.



АНУ-ын Чикаго хот 2011.3.10

K said...

yanziin bichhiima ... :)