2007/10/18

Тэд намайг мэдэхгүй

Тэсэхийн аргагүй шаналанг өөртөө тээж
Тэвчээр алдан түүндээ ялагдчихаад
Тэнэглэл, шандуурлын дунд өндийдөг гэж
Тэнгэр минь! Тэд намайг мэдэхгүй


Санаа алдаж нууцхан гуниглах дуртай гэж
Салхинаа тэргүүн гудайх өвсийг өрөвддөг гэж
Намрын хяруу унахад сэтгэл эзгүйрч бодмоглоод
Нахиагаа гөвөх моддыг налж суугаад мэгшдэг гэж
Тэд намайг мэдэхгүй


Хатуу үгийн сүүдэрт хаяахан жиндээд
Халирах зүрхээ аргадаж үл чадан өширхчөөд
Хэн нэгнээс аврал эрэлхийлж, бас үзэн ядаж
Хэзээ ч дахиж амьдрахгүй мэт аягладаг гэж
Тэд намайг мэдэхгүй


Оньс мэт ертөнцдөө бусдад найр тавьдаггүй ч
Өөрийнх болоогүй тэр эрхмийг үгүйлэхдээ
Уйтгар нулимс бүхнийг агшин зуур огоорч
Уруулынхаа будгийг сэргээгээд
Уйтгарлахаа болоод алхдаг гэж
Тэд намайг мэдэхгүй ...

2 Сэтгэгдэл:

Nana said...

jinken go go shuleg baina.

эртний андаас said...

энэ идеа гуай одоо хэнийг өөрийнх болгох гээ л уруул муруулаа будчаад мод түшээд суугаад байдын зугээр.