2007/10/19

“Бөн бөн”

Хүн бүхэнд л хааяа хийж байгаа ажлаасаа уйдаж залхах үе гардаг даа. Ер нь хэнд ч хэрэгтэй юм хийгээд байгаа юм, нэг л их чухал царайтай амьтан өглөө яарч давдганаж гараад, орой сунаж үхэх шахталаа ядарсан амьтан орж ирнэ. Орж ирэхдээ уур уцаартай, ялархуу омгорхуу ч гэж жигтэйхэн. Тэгсэн атлаа гарт баригдах бүтээл, гаднаа хуримтлуулсан баялаггүй мэт санагдаад “синдромтож” орхидог. Яг тийм үе тохиох бүрд би “бөн бөн”-ийг санадаг юм. Юун “бөн бөн” бэ гэвэл эзэн нь өөрөө ярьсан нэг хөгжилтэй хууч хуваалцъя.

Ноднингийн өдийд ажлын шаардлагаар нэгэн нөлөө бүхий улстөрчийн үүдийг сахих хэрэг гарав. Том биетэй ширүүн харцтай тэр нөхөр сэтгүүлчдэд нэлээд таагүй ханддаг бололтой уриалгахан биш угтлаа. Ажил хэрэгч царай гаргаад л, асуусанд цөөн хэдэн үгээр хэг ёг хийж хариулаад л. Яриа нэг л эвлэх янзгүй, албаны уур амьсгалтай байлаа. Тэгж тэгж намайг аяга кофегоор дайлах юм болов. Сэтгүүлчид бид ямар мөрөөрөө дуугүйхэн сууж байгаад хүний юм ууж идэхээ мэдэх биш “Таны амьдралд тохиолдсон, санаанаас гардаггүй хамгийн хөгжөөнтэй дурсамж юу вэ” гээд л тэс хөндлөнтөв.

Нөгөөх чинь хөмсөг зангидсан хэвээрээ хэсэг сууснаа ингэж ярилаа. “Би Хан-Уулын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Хошин урлагийн Туяа биднүүс нэг анги л даа. Дуу бүжиг энэ тэр юманд дүй муутай дуугүй бор банди байлаа. Авахаас сурлага жоохон гайгүй. Нэг удаа урлагийн үзлэгт ордог юм байна. Бэлдэж байна гээд л баахан явав. Өдөр алгасахгүй оройтоод л, хичээлдээ ч муудаад ирэв. Гэрийнхэн асуухаар урлагийн үзлэгт бэлдээд байгаа л юм ярина. 

Тэгсэн нөгөө номер маань ангиасаа шалгарч сургуулийн концертод оров. Дараа нь дүүргийнхэд орохоор болоод бүүр хичээлээсээ чөлөөлөгдөөд авлаа. Өвөө гэнэт уурлаад энэ нөхөр ер нь яваад л байх юм, юу хийж гийгүүлдэг хүн бэ гээд концертын бэлтгэл дээр гэнэт хүрээд ирэв.  Тэгсэн чинь нэг сэргэлэн бондгор охин /хошин шогийн Б.Туяа/ “Гангийн халуун наранд миний ээжий” гээд   дуулахаар ард нь зогсож байгаа гурван банди “Бөн бөн бөн” гээд бакал хийнэ.  “Гадсаа тойроод эргээд байдаг миний ээжий” гэхээр нь бид гурав “Бөн бөн бөн”.  Орой нь өвөө “хичээл ном хийхгүй сүр бадруулаад л  яваад байсан чинь ердөө л бөн бөн үү” гээд намайг суран бүсээр ороолгож гарсан даа” гэж ярив.

Би савж унатлаа инээв. Нөгөөх чинь ч бас дагаж хөхөрлөө. “Тэгээд та дүүргийн концертдоо орсон уу” гэсэн чинь “Өвөөгөөс айгаад ороогүй. Дараа нь багшид чухал номер тасаллаа гээд зөндөө загнуулсан” гэв. Тухайн үедээ хөгжилтэй санагдаад нулимсаа гартал инээсний хүчинд ярьж орсон ажил нааштай эргэчихлээ. Нулимс ингэж аминд ордогийг анх удаа л мэдэв. “Нөгөө хоёр бөн бөнтэйгээ холбоотой байдаг уу” гэтэл “Сүүлийн хэдэн жил сураггүй ээ, хаа нэгтээ бөн бөн гээд л явцгааж байгаа байх” гэсэн юм.
 
Түүн шиг нэг л их мундаг амьтан яваад  байдаг. Яс юман дээрээ ердөө л бөн бөн байгаадаа хааяа уур хүрэх үе гарах. Гэхдээ хүн өөрөө л хийж байгаагаасаа  таашаал авч, чухалд тооцож байвал аяндаа бүх зүйл болох юм шиг санагддаг.

Бас Гүржийн нэг кино байдаг даа. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодог сайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусах үед хэдхэн секунд л түүний бөмбөр эгшиглэдэг. Гэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим амтгүй. Нэг удаа   залуу сэтгэлээр  унаад тоглолтод ирсэнгүй. Дотно найзынхаа “тэр найралд чиний хэрэг алга” гэх  хорон үгэнд эмзэглэжээ.

Гэвч мань хүн хөгжим эгшиглэмэгц тайз руу яарч, хурдан хурдан алхалсаар орж ирээд цохиураа авмагц л бөмбөрөө тоглох цаг нь болсон байна. Хоёр гурав цохиод л хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур хүрч ирээд  залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ.  Энэ кино, бас тэр “бөн бөн”-ийн түүх  бол амьдралын чухал туслах дүр. Ийм дүргүйгээр амьдрал утгагүй гэдгийг хүмүүс харин тэр бүр ухаардаггүй.

Бүгдийг орвонгоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тэмцэлтэй амьдрах сайхан. Бас хийж байгаа ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх, яавал өөрт болон өрөөлд хэрэг болох бол гэж үргэлж эрэлхийлж явууштай. Бухимдах шантрах үе хэнд ч байх, Гол нь цагийн юмаа цагт нь амжуулаад, хүнд гавьяа болдоггүй юм гэхэд гай болохгүй л байх юм сан гэж бодогддог. “Бөн бөн”-өөр дутдаг хорвоод би ч бас “бөн бөн” гээд л явж байна.

18 Сэтгэгдэл:

2onki said...

Sain yy naiza,

bicheed baigaarai.

Naiz ni bas bun buntuul yavj l bna:-)

3apaa said...

Ха ха ёоо сайхан авлаадаа... Чи ер нь сэтгүүлч хүн үү гүй юу?

Мика /美香/ said...

Chinii ene bichleg uneheer sonirholtoi bsan uchir 7 honogiin sonirholtoi bichleguuddee oruullaa. Saihan bichsen bna lee shu. Good luck!!

Idea said...

Сонирхолтой бичлэгт багтсанаа хараад баярлах балмагдах зэрэгцэв шд. Эхлэн бичигч миний биед ахадсан шалгаруулалт бололтой. Атга бурам мэт урмаар шагнуулсан хүн чинь одоо бичээл байхаас гсн.

Микад. Чиний блог бас уншууштай, гоё юм байлээ. Ялалт амжилтыг ямагт гартаа атгаж яваарай. Thank u.

A.Амарсайхан said...

Бөн бөн байхгүй бол Туяагийн тэр дуу байхгүй. Бөн бөн-г захын нэг хүүхэд хийчихээргүй хоолой байсан байж таарна.
Оросын /Гүржийн билүү дээ/ нэг кино байдаг даа. Уучлаарай нэрийг нь мартжээ. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодог сайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусах үед хэдхэн секунд л түүний бөмбөр эгшиглэдэг. Тэгэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим явахгүй. Залуу хурдан хурдан алхалсаар орж ирээд, цохиураа авмагц л бөмбөрөө тоглох цаг нь болсон байна, хоёр гурав цохиод л хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур ирээд л залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ.
Сайхан кинонуудын сэтгэлд хоногшсон туслах дүрүүд байна. Хэдхэн секунд л үзэгдээд өнгөрдөг. "Би чамд хайртай"-гийн "Энэ балиар заваан юмыг хэн бичдэг байна аа" гээд хүрзээр тачигнатал зам урдаг хэсэг гээд л... Ийм дүрүүдгүйгээр кино явахгүй.

Nana said...

hehe, ёстой хөөрхөн бичлэг байна, шилдэг бичлэгт орохоос биш ЯА-Х-ОУУ.
бодоолайдын, хүн амьтан ч их заналхээлжийнэ, хаа маа ингэж дарамталаад ч байхём, энмуу блогоо хаагаал хаа дуртай зүгрүүгээ чивкдаа гүйчмээр, хэхэ, тэгсэн анх удаагаа л муу блогоо бөн бөн гэж нэрлэж байгаал,хихи, бүр насаараа үргэлжлүүлмээр санагдчлаа,хихи... бөн бөн бөн... хихихи

artagnan- артаньян said...

Олон санаа оргож буцаа л, туниад ч байгаамуу, туниулах гээд ч байгаамуу байсан чинь хүн амьтан "чи тэр бөн бөнийг олж уншаа" гээд байхийн. Тэхээр нь хайсаар байгаад НаНагийн гэрт байхаар нь шагайгаад харлаа. Тэгсэн харин яасан бэ хөгшөөн, яваад л бай л даа гэж хэлэх шиг болдог байшүү. Танилций талын цэцэг хэ.

byambaa said...

yostoi huurhun bichleg bnaa. bun bun geh bish tuya bolohiin tuluu.
amjilt husey.

Arsun said...

Ямар хөөрхөн юм бэ. Сургаар нь л давхиад ирлээ. Хэрэгтэй газраа бөн бөн гээд явж байхсан.
Бөн бөн ёстой гоё.

peakfinder said...

Yo yo yamar ineedtei tuuh ve? Neeree tegeed l ariig n' daaj baigaa hun chin' chuhal baihaas yahav.

ershuu said...

yooooooy yag eleg goshlooooo
bon bon bon kkke

Anonymous said...

yerdoo l bon bon gesnees..hehe..neeree bon bon yavsan ni amind olziitei amidrald nemertei dee..yalanguya mgl iin hachig shig naalddag hamaatan sadan, nz nuhdiin dund ene ni hamaagyi deer..amitnii deer garaad 'tuya'giin dyrd togolbol hereg bishdeed ehelne dee ho gej..hehe

Unknown said...

Хэ хэ хэ нээрээ гоё бичлэг байсан байна шүү. Би энэ бичлэгийг яагаад уншаагүй байсан юм болоо айн. Нанагийн блогоос ушаад эрэл сурал болж байж энэ бичлэгийг болж уншисан чинь харамсхааргүй гоё бичлэг байж шүү ....

Билгээ said...

Арайх гэж энэ алдартай бичлэгийг нь олж унглаавш. Хэн хүнгүй л бөн бөн явжийна дөө. Энэ бичлэгийг уншаад талдаа оролгүй бич гэсэн бөн бөн юм байна гэж бодож суулаа.

Idea said...

Зиак, блог дөнгөж бичиж эхэлж байхад энэ бичлэгийг оруулж байлаа. Саяхнаас л хүмүүсийн комментод хариу бичих, энэ тэр юм сурч байна.

Тэгэхээр хүн бүрчлэн хариу бичих нь хаашаа юм, нийтэд нь хэлэхэд энэ бичлэгийг сонирхож уншсанд, уншсаар байгаад талархав. Бас бичлэгээрээ рекламдаж өгсөн Нанад баярлав.

Зүгээр л энгийн юм шиг хэрнээ хүн бүрт ойр санагдсан болохоор та хэдэд таалагдсан байх. Бид бүгдээрээ л бөн бөн, зарим нь ажил дээрээ, зарим нь хичээл дээрээ бас гэртээ гээд л. Гол нь бөн бөнөөр дутдаг хорвоо болохоор хэрэгтэй газраа, хийх ёстой юмаа хийсэн шиг хийгээд л явах сайхан шүү. Бүгдэд нь амжилт, бас бөн бөн...

Anonymous said...

тэгээ л нөгөө туяа нь одо болоо л нөгөө баагий ардчилсан холбоондоо бөн бөн хийж байгаа хэрэг уу. яанаа. тэр будуун шиг насаараа бөн бөн болчихгүй юмсан.

Anonymous said...

ygyi ee, hyyhee
Ovoo hed nasalj, nileed hyntei yariltsaj yavsansan uor shig czini neeree iim belen zelen, tsetsen tselmeg ygtei hyntei taarcz baisangui, "bun bun"goe bainaa, sain ineej avlaa.Bayarlalaa

Idea said...

Эртний анд: Магад ч үгүй.
Үлмэдэх: Айхтар үгээр урамшуулсанд баярлалаа. Ахадсан магтаал байнаа, гэхдээ баярлалаа. Бөн бөн ч хөгжилтэй түүх л дээ.