2007/10/22

Найз

Гайхуулж гийгүүлэх юмаар гавихгүй Idea гуайд яаж хэдэн гайгүй найз заяасийн. Ганц бардамнал нь болсон тэднээрээ тэр юм л бол бахархана. Наргүйгээр орчлон ертөнцийг төсөөлөх аргагүй шиг найзгүйгээр тэр өөрийгөө зүүдэлж ч чадахгүй. Хөгжил хөөр, гуниг шаналалаа найзуудтайгаа хуаалцахыгаа тэрбээр хөөсөрсөн пиво шимж, хөлөө эцтэлээ дискодохтой адил чухам жаргал гэж үздэг. Баргийн юм хүлээж авахаа больсон данхар толгой нь Далай ламын сургаалаас ганц л шадыг тогтоожээ. “Ариун хишиг нөхөрлөлийнх тул Найз нөхдөдөө цаг гарга”

Бас болоогүй найзуудаа хоёр ангилсан гэжуга. Оюунлаг, материаллаг гэж. Өөрөө шалихгүйм байж материаллаг найзуудаа нээх ойшоож үзэхгүй. Хааяа дэлдүүлж сүүлдүүлж байж нэг уулзана. Уулзахаараа яриа хөөрөө нийлэхгүй, удаан суувал маргах шинжтэй болохоор нь хурдхан дутааж одно. Хүн муулахад нь үг хачирлахгүй, хувцас ярихад нь моод ойлгохгүй, өчүүхэн юмыг дэвэргэхэд нь өсгөж нэмэрлэхгүй, хоёрын хооронд ярианд нь хошуу холбохгүй болохоор тэр өөрөө ч мөдхөн жийгдэх магадлалтай. Гэхдээ бүрмөсөн холбоогоо тасалчиж чадахгүй эргэж хургаад байхыг бодоход материаллаг найзуудад нь хоргодох юм бас байдаг бололтой.

Харин оюунлаг найзуудынхаа араас хөлөө хугалчих шахаал гүйнэ. Хаягдчихна гэж их айдгийм шиг байгайн, зайлуул. Idea-гийн энэ ангилалд багтах найзууд нь юмыг өөр өнцгөөс харж сурсан, өрөөлийн амжилт ололтонд өөрийн юм шиг баярладаг, бие биенээ ойлгож дэмжин, урамшуулахын төлөө төрсөн хэдэн найдвартай бачка бий. Барагтай л бол гуньж гутрана гэж үгүй, өнөөдөр болохгүй юм маргааш болж л таараа гэсэн өөдрөг үзэлтэй болохоор Idea өөхөнд дурлах үнэрч нохой шиг тэмүүлнэ. Нөгөө хэд нь ч гэсэн сав л хийвэл Idea-д орчлонгийн сайн муу хийгээд авах гээхүйн ухааныг учирлан таниулж, хоосон толгойг нь цэнэглэж хоёр нүднийх нь нуухыг авч өгнө. Хов жив, зовлон зүдгүүр ярих, бусдыг өөрийнхөөрөө дүгнэх, тулга тойрсон сэтгэлгээнд хавчигдахаас тэд үргэлж жийрхэнэ. Бор дарс, болж бүтэхгүй явдлаас ангид байхыг бас хичээнэ. Хөөрч баясч байгаа юмыг нь хөндлөнгийн хүн харвал ойлгохооргүй ч юм шиг.

Ийм л хэдэн найзуудынхаа буянаар Idea гэж нөхөр нартын чулуу хөдөлгөж, насны тоо нэмж яваа хүн дээ. Насны тоо гэснээс өнөөдөр Idea-гийн оюунлаг найзуудынх нь манлайд явдаг нэгэн Эрхмийн төрсөн өдөр тохиожуга. Харилцааны соёл, Харааны мэдрэхүй, Хажуудахаа хайрлахуй, Хараалыг тэвчихүйн онол гээд хэд хэдэн хичээлийг заалгасны хувьд тэр энэ найздаа жигтэйхэн хайртай. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу гэж ирээл нөгөө найзыгаа өөртэйгөө ижилсүүлэх гэж ядна. Энэ найздаа баяр хүргэх гэж яваал эдгээрийг оршлын оронд нуршсан болтой юм.

Ямар ч гэсэн тэр нөхөр “Намайг үргэлж хурцалж, бас зөөллөж, дэмжиж, урамшуулж явдаг найз “Тэнгэрийн хаан”-даа тэнгэр мэт уужим, од мэт өнгөлөг, оргилуун дарс мэт бялхаж явахыг хүсье. Санасан зорьсноо биелүүлж, сатаарсан бүхнээ өөрийн болгоорой” хэмээн ерөөснийг энд дамжуулъя.

Happy birthday to you my dear.

19 Сэтгэгдэл:

3apaa said...

Happy birthday to your dear! Заавал дамжуулаарай! Оюунлагт татагдаж яваа бол та мянган мунхагаас өндөрт нисэн дүүлж яваам байна. Би ч бас хажууд чинь нисжээ байгааг харж байна уу?

3apaa said...

Хөөе хөө ингэхэд нэг л юм аминчлан гуйж болно байхаа. Хүнд битий хэлээрэй гсн.
Блогийнхоо загварыг жоохон өөрчлөөд үсгийн өнгийг нь хар ч юм уу өөр өнгөөр мялааж уншихад хялбар болгож хайрла!

Idea said...

Зараагийн зөвлөснөөр блогонцорынхоо нүүр царайг бага зэрэг өөрчлөх гэж үзлээ. Хэв загвар, үзэмж дизайны чиглэлийн юманд хэзээнээсээ эв дүй муутай болохоор нэг иймэрхүү юм түрдээ сонгов. Яваандаа яаж аятайхан болгох талаар санаа оноо байвал хэлээрэй, бас санал болгочихоор samlpe blog, имидж эдэр илгээвэл ихэд талархана. Энэ удаа ямар ч гэсэн нүд хоргосон улаан өнгөнөөсөө татгалзахыг урьтал болгов.

PS: Нисч яваад нэг хартал Зараа урд явахын. Өргөснийх нь оронд өд дэвж, өөрөө элин халин явааг нь харахад гүйцэгдэх шинжгүй гсн. хэхэ Амжилт!

3apaa said...

Ээ чи минь яасан сайн хүүхэн гээч вээ? Ёстой сайхан болчиж.
Микаагийн (http://mikarito.blogspot.com/) блогийн сонирхолтой 10-н бичлэгт чинийх орсон байна. Баяр хүргэе. Сүүлийн сэтгэгдэл хардаг код тавьчихвал гоё болнодоо.

3apaa said...

За нөгөө коодийг энд биччий гэсэн чинь болохгүй байна.

Nana said...

zeee gej ireel,xixi zee ineed gedeg chin nana-iin brend sign, brand color, oor yu yu bdgiin nana geheer neeh ikh ineed gej tosoolj bolii shuu gsn,xixi. buh bichlegii chin unmshlaa, 9 shidiin stiil iimaaj, hurts tongorog shig ugsuud, teed nambalag, uyangalag, tegsnee bas hiip hoop, alternativ 9 shidiin ongo stiilteim geech, muuhai taalgddag gejiisht. bicheed baigaarai, ubaa-ubaa ingeel ubaa ni umsii,xixi

3apaa said...

Юун уббаа?! Чи ажима биддээ?

Nana said...

zaraa dugai l bai shoo, ain?

3apaa said...

Хи хи хи... Энэ хүүхний блогийг хоёулаа сайхан чат болгожийнаа тэ :P

byambaa said...

ih surhii saihan bichih yumaa.

naizuudaa huvaana gedeg chin bas boljiinee. bi bas huvaaya baiz.

bi bas uuruu naizuudiinhaa materiallag naiz bish oyunlag naiz bolohiig hicheenee.

Idea said...

Энэ зараа одоо яагаад намайг хүүхэн мүүхэн гээдайгаан болоо, мань чинь эр шд, яджаахад

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Өө хөөрхий яасан хүүхэнлэг залуу вэ ккк

Nana said...

zaraa, zarooooooooo,

peakfinder said...

oyunlagiin araas yavj baigaa bol zov tiishee l yavj bainagesen ug. uhaantai zaluu baina shuu. bi ch gesen ehleed emegtei gej bodson sh dee.

2onki said...

Ene Idea hezee huisee soliylaad emegtei bolziin?:-)

2onki said...

eregtei bolziin gej bichih gesiin, byryy bichchle, sorry

Idea said...

Миний нас, хүйс хийгээд мэдлэг, мэргэжил, урд хождын амьдрал, янаг амрагийн явдлаас хагас хугас гадарладаг хүмүүс болж өгвөл дуугайхан байхыг бодоорой /бантав/

Anonymous said...

зиак найзуудаа хувааж хочилж хүнээ байжээ чи.\уурлав\бас хуйсээ солиулсан гэх юм тааралдвал танихгуйм бна л доо.харин би нээрээ угийн атаархуу юм болохоороо баян хунтэй найзалхаар нөгөө атаач зан нь эрвэгнээд байдийш дээ.