2007/11/05

Эвдэрснийхээ хэрээр ойлго

Жирийн нэг ажлын өдөр
Ажилдаа ирэнгүүтээ факсын цаас авахаар няравын өрөөнд ортол нэг иймэрхүү яриа өрнөв.
- Юун хурдан дуусчдагийн бэ? Саяхан л хэдийг аваа биз дээ.
- Тэд нарын чинь зарим нь гарахгүй байна. Дээр бүрзийсэн хэдэн дутуу хагас юм хэвтэж л байна, худлаа гэвэл очоод хар.
- Бусад нь зүгээр байхад танайх чинь одоо яачдын. Тэгээд бүгдийг нь задалчихсан уу.
- Угаасаа задалж шургуулж байж л болох болохгүйг нь үзнэ шд.
- Уул нь бүтнээрээ байсан бол актлаад сольж өгөхгүй юу
- Гайтай гайгүй нь гаднаасаа мэдэгддэг бол ухаж түнхээд байх шаардлага байсан ч үгүй.
- Аль эсвэл цаад юундаа байгаам болов уу.
- Мэдэхгүй, үздэг хүмүүст нь хэлэхээс

Дараа нь редакцидаа орж ирэв. Дарга:
- Чи нөгөөхөө дуусгачихсан уу. Би орлоо шүү.
- Арай болоогүй байнаа, жоохон нэмэлт юм хэрэгтэй байна. Түрүүн гацаад байсиймаа.
- Дуусахаараа хэлээрэй, давхар орчуул засагдахгүй улайгаад дэмий юм болчдогийн шүү.
- Мэднээ.

Макетчдын өрөөнд оров:
- Хүүш ээ, минийхийг одоо болтол тавиагүй байгаа юмуу, аль хэдийн болчоод байхад
- Өөрт чинь харуулъя гэж бодоол хүлээгээд байсийн. Байрлал нь ямар байвал зүгээр вэ?
- Босоогоор нь тавьчих аа, хэвтээ нь ч дээр юмуу. За за өөрсдөө хараад хэмжээ дамжааг нь үзэж байгаад хийчихгүй юу?
- Хаагуур тавих уу? Ардуур уу, урдуур уу?
- Дундуур зүгээр биз, доороос нь бага зэрэг өргөөрэй
- Жоохон зай гараад байна даа, яах уу?
- Жижигхэн юм олоод бөглөчих өө. Хурдан хөдлөөд гялс тавиадах л даа, би нүүрээ үзчээд гармаар байна.
- За байз л даа, эхлээд сайн хараадахъя. Яарч байж хагас дутуу юм болчуул дараа нь онцгүй шд.

Үүдний харуул ярьж байна:
- Чамайг доор хүн дуудаж байна
- Ямар хүн байна?
- Нэг залуу байна аа
- Нүүрээ янзалчихаад яваад очье оо, хүлээж бай гэчихгүй юу?

Харуул дамжуулж байна:
- Нүүрээ янзалж байна гэнээ, одоохон дууслаа, хүлээж бай гэнэ.
- Күй, надтай уулзах гэж юундаа тэгтлээ гоёдогийн бол?

11 Сэтгэгдэл:

3apaa said...

Ха ха сүрний 2-р сувгийн яриа өрнөдийм байнадаа хө.

Anonymous said...

he he ho ho ajildaa irenguut ni zaluu duudaal minii naiz ch erelttei l bgaam bn daa... er ni tegeed alibaa yumiig hevteegeer ni tavibal daraa hereglehed amar bdiim shuu

бж said...

Bichih gej ballaad hayahiimaa. Nulimsaa gartal ineeleeshd.

Idea said...

Күй, эсрэг хүйсний хүн ажил хэргийн шугамаар дуудуулж болдоггүй юмуу. Ер нь эвдэрснийхээ хэрээр ойлго гэсийшү хэхэ.
Аливааг хэвтээгээр тавих арвин туршлагаасаа хуваалцсанд талархав хаха.

Anonymous said...

Hey, Idea, haan ajilladagii chin medsii shu gsn, neeh nuugaad bsii

2onki said...

Ter ehnii zaasan deer hederlej bgaa ni yag Idea mun shu neeren, aji lhiij uzehiinsen

peakfinder said...

Za bur tolgoi eregchihlee. Ehleed emegeti gej bodson, tegsen eregeti bolood yavchihavaa. Onoodor emegeti bolchihov uu?
Sonirholtoi ajiltai yum bainaa.

peakfinder said...

emegtei eregtei gesen ug aldaatai bolson baina. zasaj oilgono uu?

iga said...

Хаха Үүдэнд уулзах хүн гоё горьдооск.

Arsun said...

Найзынхаа зараалаар "Онигоо" сонинг хэвлэхээс авахаар очсийн. Тэгсэн эзэн болтой хүн "цаад онигооны нөхрөө дуудчих" гэдгийн.

Anonymous said...

Нээрэн л ийм яриа өрнөдөг шүү. Анх ойлгохгүй, ангайгаад л байдаг байлаа шт. Одоо бол архагшиж байна дөө. Чамайг хаана ажилладаг, болоод нэрийг чинь хэн гэдгийг ч мэдээд авсан шүү. Зүс харсан бүсгүй байна лээ шт. Зургийг чинь харсан чинь.