... Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай.
Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг…
Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн...
Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий…
Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг.
Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх.
Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.
Нүд алдам сайхан монгол залууг би харах дуртай, нүгэл хурааж цээжээ хөндүүрлэтэл шүүрс алдмаар болдог...
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
18 Сэтгэгдэл:
Хм эрийн хэнээтнүүд гсн. Хүүхэн болгон ийм бодолтой байдаг бол мөн сайхнаа? Мөн ч сайхнаа... Надад таарчихаар иймэрхүү бодолтой дэл сул юм мэдэж байгаарай кххх...
Olloogiin heden huuhnuud manai Idea-giin zurhend ni orson baina sho, ter shoknoosoo garch chadku l yavnuu. Gehdee end er huniig sain talaas ni saihan durselj bichjee. Bushuuhan mongoldoo ochij bgaad, mongol zaluuchuudaa byats darahiinsan geeluu. haha
Заа Ука гэж хүүхэнтэй танилцвал болгоомжтой байх юм шүү гсн... Их хүнд хүүхэн бололтой :P
Tа хоёрыг танилцуулаал өгий л дээ. бусдыг нь яахаа өөрсдөө мэд.эр муу ч эмийн дээр гэдэг дээ хихи
Идеа чамайг эрийн хэнээтэн энэ тэр гэж ойлгох нь байшд. Бичлэг нь хувийн асуудлыг л илэрхийлээд байдаг бол унших ч бичих ч хэрэг юу байнаа тэ.
Эрчүүд уншаад нэгийг бодох сайхан бичлэг байнаа, хүнд урам дэм өгөх шиг буян хаана байхав. Амжилт шүү Идеа.
Аа яаяааа, Ганц удаа гялтайх үг сонсогддог гэжийншдээ. Монгол эр.
Saihan bichjee.
Iga-d: харин тиймээ найз минь, энэ бичлэгийг хүмүүс өөрсдийнхөөрөө л хүлээж авч байна. Намайг эрийн хэнээтэйдээ, эсвэл эрчүүдэд таалагдаж анхаарлыг нь татах гэсэндээ ийм юм бичлээ гэх хүмүүс ч байна. Бас хэн нэгэнтэй муудалцчихаад долигнох, тал засах, "борлогдох" зорилгоор бичлээ ч гэх хүн байна. Уул нь би хүний сайн талыг нь олж харах, сэтгэлийн дэм өгч урамшуулж дэмжихийг хичээж явдагийн. Тэгээд ухааныхаа хэрээр ойлгоцгооно биз дээ. Бичлэг болгоныг миний хувийн асуудал болгож ойлгоод байгаа өчүүхэн дотортой, өрөвдмөөр бодолтой ганц нэг хүмүүсийн сэтгэгдлийг устгасан, тэр нь ч дээр биз.
zia K, ene bichlegiig bichigch bysgyid yuunii omno bayarlasnaa helye. yaaj ingej er hynii dotor orson yum shig mederch chadaj bnaa, gaihaltai. zarim neg erchyydiin helj bsan ygs ooriin erhgyi tolgoind orj irtel bichsen bna. goodluck!
Mongol er hun gedgeeree omogshtol saihan bichjee. Ug durslul, utga sanaa ni tansag yumaa. Byarlalaa.
Harin ehnii setgegdel bichsen zaluugiin tuhaid heden ug helmeer sanagdlaa.
Dald saihniig olj harj chadaj baigaa bisgui eriin heneeten boldog bol sonin ym bna. Hun hunii unelemj uur ym daa.
Bas chamd taarsan del sul ym oldoh baihaa gej eruue.
ãàéõàëòàé...
Анонимус минээ чи тийм их серёзны хүн үү? Тоглоом шоглоом ялгаж салгаж сурмаар юм!
º÷¿¿õýí äîòîðòîé ºðºâä캺ð õ¿ì¿¿ñ ãýæ ÿã ÿìàð õ¿íèéã òîäîðõîéëäîã þì áýidea?×àìä òààëàãäàõã¿é ñýòãýãäýë áè÷ñýí õ¿ì¿¿ñèéã õýëäýã þìàà äàà.
idea chiniiheer uchuuhen dotortoi uruvdmuur humuus gej chinii setgeld niitseegui comment bichsen humuus yumaa daa. Esvel tiim humuust zoriulsan todorhoilolt baidag yum uu?
Нэмж хэлэхэд цаад эрчүүд хүүхнүүдээс илүү эмзэг сэтгэлтэй гэнээ.
Saihan ugend ilbeduuleed seygel uyaraad nulims unagaav gej hudlaa shaagaad ch yahav gehdee neeree saihan bichleg bna. yu bilee geed l bodood yavchihlaa shdee. he he.
хажуудах хардаа урласан уедээ уншвал нэгийг бодогдуулах л юм байна. хи хи. би ч одоо уянгын халил малил панаал манаал уярхаа өнгөрсөн дурак доо. гэхдээ гоё бичжээ
сайхан нийтлэл байна гоё ч хэлжээ
Post a Comment