Саяын хэдэн өдөр байнга л бараан юм дуулж баргар царайллаа. Хөмсгөө атируулж, хөнгөн гунигт идүүлж явахаар энгийн гэгээлэг юм бодож олоод, блогтоо оруулъя хэмээн сэтгэл шулуудав. Дэнгийн эрвээхэй гэрэл лүү тэмүүлдэг шиг дэмий юманд дурлахуй дор шууд л орцны жижүүр эгч мэлсхийтэл санаанд буув.
Манай орц тэр хавьдаа хамгийн цэвэрхэн, бас давхар бүрдээ гэрэлтэй, дулаахан. Муухан айлаас дээр байгаагийн шалтгаан мэдээж миний сайных биш. Өглөөд гэрээс гарахад чийгтэй алчуураар арчсан шал, анхилуун үнэр угтана. Шөнийн нэг, хоёроос хойш хүний хөл татарсан хойно ирж таарвал жижүүр эгчийг шалаа сойздож угааж байхыг харна. Idea үүнийг мөн ч олон харсан даа.
Манай байр сүүлийн үеийн шинэ байр биш, зүгээр л социализмын үед оросууд барьсан Сансрын жирийн нэг таван давхар. Тэгсэн мөртлөө хана, шалных нь будаг ховхроогүй, хаалга нь аяархан мөртлөө сайн хаагддаг, хамгийн гол нь хэзээ ч хоггүй бараг Ideaгийн гэрээс цэмцгэр.
Хүн тэгж цэвэрлээд байхад бид ч хогоо уутанд хийгээд нэг давхартаа эвтэйхэн тавьдаг. Тэнд тавьсан хог удна гэж үгүй, нэг л мэдэхэд алга болчихдог. Сурсан зангаараа өглөөд орноосоо босоол цонх руу зүглэхэд нөгөө эгч цагаан уут барьчихсан ойр орчмыг цэвэрлэж тонголзож явах. Аль нэг айлд нь ус алдвал хэзээний гүйгээд орчихсон гар утсаараа ч хамаагүй дуудлага өгч зогсох. Хэзээ ус тасрах, цахилгаан хязгаарлахыг байнга бичиж самбарт хадна. Хөдөө гадаа яваад ирэхэд найдвартай, жоохон танил биш царай харагдвал асууж шалгаана, гэхдээ эвтэйхнээр.
Саяхан өглөө эрт эсрэг байрны найзындаа юм авахаар очоод жижүүр эгчдээ бүр хайртай болов. Найм өнгөрөөд ороход тэдний жижүүр орцондоо ус цацаж байлаа. Найзындаа хальт орчоод гараад иртэл, ёооё, бөөн шороо тоос, тортог товруу. Шалаа шүүрдэж байгаа нь тэр юм байх. Яг хүмүүс ажил хичээлдээ гардаг ид үеэр шүү. Тоосоор амьсгалсан уушиг хотын утаагаар утуулахаар юу болох бол.
Найздаа хэлтэл харин ч шаардлага тавьдаг болсноор цэвэрлэдэг болчоод байгаан. Эртээр манай тоолуур алга болоод, мэдэхгүй гэж гүрийгээд, иймэрхүү ядруу хүнээр юуг нь төлүүлэх вэ гээд өөрсдөө худалдаж авсан гэж жишим ч үгүй ярилаа. Уул нь жижүүрүүд адилхан л цалин авдаг баймаар.
Өөртэй хамаатай бүхнээ тэнгэрт тултал магтах гэсэнгүй би. Хамгийн гол нь ямар ч ажлыг их бага гэж ялгалгүй хийсэн шиг хийж, хариуцсан шиг хариуцах сайхан гэдэг л энэ эгчээс харагддаг. Амьдрал хүнддээ тэр эгч жижүүр хийгээгүй, ач зээгээ харангаа завсраар нь амжуулдаг. Ажилсаг, сайхан сэтгэлтэй ийм л хүмүүсийг харж баясах сайхан, хааяа ч гэсэн урмын үг хэлчих юмсан гэж боддог. Тэр эгчтэй би бараг юм ярьдаггүй, зүгээр л хог тарихгүйг хичээдэг. Тэр эгч бас миний бичсэнийг хэзээ ч олж уншихгүй.
Ер нь бид энгийн боловч өөрсөддөө хамгийн хэрэгтэй юмыг тэр болгон анзаарч үнэлдэггүй. Өдөр тутам байх л ёстой юм шиг үздэг, гэтэл байхгүй болчихвол төсөөлж байснаас ч илүү орон зай гарна гэдгийг мэдэрдэггүй юм шиг.
Өчүүхэн гэлтгүй өөрт тустай юмсыг олж харж, хүний сэтгэл шингэсэн гэгээлэг болгоныг хүндэлж явахсан гэж бодогдох юм. Манай гэрийнхэн ч энэ эгчид ам сайтай, харагдахгүй удвал хаачив ийчив гээд сүйд болно. Гэтэл Idea-г бол гэр нь заваарч гэдэс нь өлсөхгүй л бол санах хүн бараг байхгүй дээ гсн ккк.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
12 Сэтгэгдэл:
Санаачлагатай ажилсаг хүн бэ. Үг дуугадаггүй юм бол нэг өдөр энэ бичлэгээ хэвлэж аваад гэртээ орохдоо үүдэнд нь тавьчихвал тэр хүн уншаад лав уурлахгүй баярлах байхаа даа... :D
Шинэ жилээр энэ бичлэгээ принтерлээд бэлэглэчих. Их ажилтай хүнийг урамшуулах сайхан бичлэг болсон байна. Хүн баярлуулах их буян юм шүү...
Ooriin onogdson ajlaa saihan hiideg humuus uramtai shuu. Neeree ene bichsenee zaaval unshuulaarai, uram orno shuu dee.
Чи баярлаж талархдагаа заавал илэрхийлээрэй. Ийм л хүмүүсийг хүндлэлтэй. Арсун
Neeree bayarlaj yavdgaa helbel bur uram oroh baih shuu. Mongold maani iim ajilsag saihan setgeltei emegteichuud zunduu baigaa.
Нэг хэсэг орцнууд их муухай байдаг байсан. Одоо харин овоо цэвэрхэн болоод байгаа. Танай орцны эгч шиг хүн олон байвал бүр ч сайхан цэвэрхэн болох байхдаа.
idea neeree ug gej uran tsetseniig helehuu. neg huniig magtval tengert gartal ni magtah yumaa. deer bi bas ahiigaa magtsan bichlegiig chini unshij baisan yum bna.
anx udaa blogoor chini orloo...taalagdlaa.. :-)
Нээрээ Зараа, Цовоо, Peakfinder, Aрсун, Ганаа нарын зөвлөснөөр тэр эгчид бичсэнээ үзүүлдэггүй юм гэхэд шинэ жилээр гоё үгтэй grating өгье гэж бодлоо. Оногдсон ажлаа гололгүй сэтгэлээсээ хийдэгт нь талархах ёстой юм байна.
Заяад: Харин тиймээ, өөдлөх айл үүднээсээ гэж орц цэвэрхэн байх сайхан шүү. Бид ч бас шаардлага тавиуштай юм байна лээ.
Melkadies-т: Блогоор минь тухтай зочилж цаг заваа зориулсанд талархав. Хүнийг тэнгэрт тултал магтах нь гол биш зүгээр л сайн талыг нь олж харах нь илүү чухал юм шиг байгаан. Би нээрээ ахынхаа тухай бичиж бичиж байгаагүй шд, чи Iga-тай андуурсан байхаа. Гэхдээ их урам орлоо.
Тэнэмэлд: Хааяаа ингээд энэ хавиар тэнэж байл даа гсн ккк. Шилдэг бичлэгээр шалгарсанд чинь баяр хүргэе.
Tnx all! Өө нээрээ монгол хэлээ дээдлье гэж бодоод байгаа. Гялайлаа та бүхэндээ!
бөн бөн бөн гээд завгvй байна уу
Тэр эгчид аймар хайр хүрсээн...
Ийм сайн хүн үнэхээр олдоход хэцүү шүү. Хааяаа ч гэсэн сайхан үг хэлчихэж байвал тэ..
Здравствуйте,
Надежная и проверенная [url=http://popplers.ru/]адалт партнерка[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в непростом бизнесе рунета.
прекрасная возможность надежно заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Партнерская программа[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, личный подход к каждому партнеру.
Покупаем ру трафик по следующим ценам за 1000 уникальных переходов:
DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.
Ждем Вас в нашей программе!
Support: 498994074
Post a Comment