2007/11/27

Өрөөлийг шоолохуйд...

Өөрөө нээх сайхан юм шиг өвөрмонголчуудыг шоолмоор санагдаад болдоггүй. Ярьж хэлж, орчуулж байгаа нь үнэн хөгийн инээдтэй ч зарим талаар утгыг нь зөв гаргасан ч юм шиг.
Ярианд нэлээд түгээмэл хэрэглэгддэг хэдэн үг бичлээ. Ганц нэг нь буруу байж магадгүй. Та нар засч залруулах, нэмэх юм байвал чөлөөтэй шүү.

Волейболын тэмцээн- Арьсан бөмбөгийг араас нь алгадах уралдаан
Авто ралли-Яршиг төвөгтэй замын уралдаан
Уран гулгалт- Галбирын халтиргаа
Мөхөөдөл идэх - Хөлдүүс мөлжих
Хайр дурлал- Бачим учир
Шилэн кабель - Гэрэл чавхдагч
Эмэгтэйчүүдийн эмнэлэг- Салтаа байцаах газар
Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч
Татвар авах өрөө-Сүйтгэл хураах газар
Хүчиндэх -Даран бузарлах
Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч
Өдрийн зочин- Гарагийн болзоо /нэвтрүүлгийн нэр/
Зочид буудал - Бачим эвцэлдээний газар
Бие засах газар - Эгшин зуур хөнгөрөх газар
Рашаан сувилал - Илж илаарших газар
Ерөнхий менежер - Хамаг бүдүүн дарга
Жишээ татах -Үлгэр ярих
Микрофон - Дуун цацруулагч
Шатахуун түгээх станц-Тос нэмэх газар
Төрсөн өдрийн бялуу-Насан баярын боов
Хөлийн шивэр-Бузар сарвууны үнэр
“Маамуу нааш ир” дууг орчуулах нь – “Come on baby!”

… гэх мэт үргэлжилнэ.

14 Сэтгэгдэл:

Anonymous said...

hair durlaliig - yanaglah gedeg bish biluu

Idea said...

Бас тэгж хэлдэг ч байж магадгүй. Кинон дээрээ лав "би чамд бачим учиртай болжээ" гэж байхыг нь сонссон. Хайртай болжээ гэж хэлж байгаа нь тэр юм байна лээ.

ZAYA said...

Хэ хэ элэг хөших нь ээ.

Arsun said...

Хахаха, Бас гаригийн шvvс гэхийн байнлээ.

3apaa said...

Dirty dancing-Бужир үсэргээ
Dancing with the wolf-Чинотой үсэргээ
The Godfather-Бурхан аав

melkadies said...

saihan busguigeer yu bna yaagaad yum bichihgui udaad bna

melkadies said...

neleen buhimdjee dee idea maani. bi ch bas neg udaa hunii yum huulaad shalgarchihsan yum shuu dee. saihan l baidag yum baina lee. ter hun bayarlaj l baigaa baih chi hun bayarluulaad ih sain zuil hiijee.

melkadies said...

Minii sanaa gajuu, tusguu, daliu, solgoi ilerchlee bi zugeer hun bayarluulah saihan gej heleh gesiin he he

Мика /美香/ said...

Чиний сэтгэгдэлийг уншлаа. Миний бичсэн сэтгэгдлүүд тэр дороо ордоггүй юм.

Үнэндээ би 7 хоногт 500 гаруй блогын бичлэгийг уншиж байна. Чиний блог ч гэсэн рийдэрт уншдаг блогуудын дунд байдаг.
Гэвч сүүлийн үед блогоо нүүлгэхээр зэхэж байгаа учир блогын ард, урд ямарч шинэчлэл хийгээгүй болно.

Чиний бичлэгийг тэр блогчин хуулж тавьсан явдал их онцгүй санагдаж байна. Тийм ч учраас тэр блогчны линкийг рийдрээсээ устгалаа. Мөн тэр бичлэг дээрээ ямарч байсан залруулга хийх нь зүйтэй болвуу гэж бодлоо..
Тухайн блогчин эх сурвалжийг нь дурьдаагүй үед би хэний блогноос КОПИ, ПЭЙСТ хийснийг мэдэх боломжгүй юм. Тэр олон бичлэг унших нь ямар их цаг хугацаа үрдэг болохыг ойлгоно гэж бодож байна.
Хүндэтгэсэн Мика

Idea said...

Мика, асуудлыг түргэн шуурхай шийдсэн чамд маш их баярлалаа. Олон блог уншиж шалгарууна гэдэг ямар хүнд хүчир, цаг зав шаардсан ажил гэдгийг үнэхээр ойлгодог учир талархаж явдаг шүү. Заримдаа өөрийнхөө ганц блогоор ч шагайж амжихгүй өдөр байдаг.

Намайг шалгаруулсангүй гэсэндээ биш нэг нэгнээ хүндэтгэе гэсэндээ гомдол гаргасан шүү. Цаашид улам хичээх болноо.

Нэгэн үзэл санаан дор нэгдэхтүн! said...

sayahan neg uvurmongoltoi messengerddegiin.getel chi mongol bi mongoldoo tullaa daa bid hoyor.Uvurmongol-chamd Mongoloo gej batlah uy bainaa gej baina.Bi hellee-eh hel,soyol Mongol undestenii erh chuluu,ulamjlal,deerees ni nub-s batlaj ugsun Mongol ulsiin irgenii unemleh baina getel Uvurlugch maani- chi bitgii hudlaa hel dee andaa.Tan nart unemleh baigaa ni unen erh chuluu chini baigaa ni unen busad ni bugd hudal.Yadaj ta nariin 70% tuvd nertei sh dee.Akedimik teatriin biletnii kassnii oocheriin nomer gej yaridag shd ee ta nar gej bilee.Uneheer bodood baihnee bid chini uvurchuudeesee iluu ih oros ug ,heregledeg,iluu olon tuvd nertei,jaahan orosjson taldaa um baina shuu dee gej bodloo

Arsun said...

Idea, чам шиг нэг хулгайлагдахсан.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Өө би ийм юм, болоод өнгөрсөнийг ер мэдсэнгүй шүү дэээ.. Дээр өвөр Монгол толь бичиг хэмээх бичллэгийг Yahoo Messenger-р яг Өвөр Монгол толь бичиг нэртэйгээр ирэхээр нь таалагдаад блог дээрээ тавьсан юмсан. Уучлаарай Idea, би тэр бичлэгийг устгачихая ааа.. Дахин дахин уучлалт гуйя..

Idea said...

Анхзаяад: Зүгээр ээ, санаатай, санаагүй иймэрхүү юм зөндөө гардгийг би одоо ойлгодог болсон. Цахим ертөнц гэдэг хил хязгаар, хаалга цонхгүйн дээр блог өөрөө сайн дурынх болохоор бараг дундын өмч шахуу юм байна лээ. Тэр үед би анх блог хөтөлж эхэлж байсан болохоор их сүртэй байж л дээ. Чи гэхдээ их сайн охин юм аа, хэзээ хойно ч гэсэн олж үзээд уучлал гуйж байдаг. Бүгдээрээ болж өгвөл юм ашиглахдаа эх сурвалжийг нь дурдаж байя, зохиогчгүй юм гэж үгүй шүү дээ. Энэ бид бүгдэд хамаатай. Чамд амжилт хүсье.