2007/12/10

Зүүлэг "цэцэн" үгс

Ханилж яваад нөхрөө
Зажилж яваад бохио.

Залхуугийн гэрт түлээгүй
Завхайгийн халаасанд бэлгэвчгүй.

Нойтон хүний доодох нь дуугүй.

Хонгорынхны эрээн гаднаа
Могойн эрээн дотроо.

Мал дагавал ам тосдоно
Нам дагавал халаас түнтийнэ.

Ээждээ эрд гарахыг заах
Энхбаярт авилга авахыг заах.

Хуурсаар хуурсаар худалч
Хулхидсаар хулхидсаар улстөрч.

Уур биеийг зовоох
Утаа уушгийг зовоох.

Үүл буудвал бороо орно
Үнэг буудвал вертолёт унана.

Төрөө засаад гэрээ зас
Гэрээ засаад нэрээ зас.

4 Сэтгэгдэл:

3apaa said...

Цаг үетэйгээ хөл нийлүүлсэн догь зүйр үгсүүд байна шүү.
Цэцэн үг Адъяад
Цэцэг навч "Цэцэгт"
Хошин үг Аглууд
Хонх дамар ТВ9-д кххх. За за олигтой болж өгсөнгүй. :P

Arsun said...

Нисдэг тэргээр танк манкийг будаа болгоод байж харагддаг. Үнэг буудаад уначихдаг гэнээ. Ийм л батлан хамгаалахтай улсуу.

Idea said...

Аая мань Зараа бас мөчөөгөө өгөхгүй байна шүү.
Харин тиймээ Арсуны хэлдэг үнэн шүү. Тэр хэргийн буруутан нь хэн болсон гээч. Албаны нисдэг тэрэг амины зугаалганд өгч явуулсан сайд ч биш, улсын хөрөнгө унагасан Ц.Батаа ч биш, нисдэг тэрэгний доогуур эрээ цээргүй гүйж, төрийн өндөр албан тушаалтанг буудахад нь оногдоогүй гайхал үнэг болж таарсан гэжуга.

Билгээ said...

Батаа гэдэг УИХ-н гишүүн байдаг гэдгийг тэр гайхал үнэгний тусламжтайгаар мэдэж авсан шд.