2007/12/10

Даашинзны төлөөх “дайн”

Ёолк дөхөхдөө зэрэгцээд ёстой нэг том асуудал шуургатай өдрийн даашинзны хормой шиг шуударч ирээд сөхөгддөнө дөө. Охид бүсгүйчүүл ялангуяа сайн мэднэ. “Юугаа өмсөж, хуйхаа майжих вэ?” гэж. Эрчүүд бол яахав, галзуу ганц гонжоом байхад л хаваасаг. Тэр нь байнга өмсөж улиг болоогүй, бараандуу өнгөтэй, бага зэрэг саа ч юмуу гоёлын оруулгатай бол бүр тасархай. За тэгээд гангараанд угладаг гялгар хар бажийнк ганцыг жийчихвэл гарч өгнө дөө.

Гэтэл хүүхнүүд бид яав, тэр үдэшлэгт юу өмссөнөөр тухайн жилийн өнгө тодорхойлогддог гэжуга. /кккк/. Өнгө дэгжин, загвар өвөрмөц, өөрт зохисон, өндөр үнэтэй гээд явж өгнө дөө, палаажинд тавих шалгуур. Өрөөлийн юм авч өмсвөл үнэлгээ буурна, өнгөрсөн жилийн юмаа давтаж өмсвөл бүр хамаг рейтинг будаа, түүнээ дагаад баярын навстрен навс.

Байгууллагын үдэшлэгийн зар тараа ч үгүй байхад баярын даашинзны сураг өрөөнөөс өрөө, ширээнээс ширээ дамжина. Хэний хүү хэн гэгч хэдэн төгрөгний үнэтэй палааж хаанаас захиж авчруулж байгаа тухай хэрэгтэй хэрэггүй үг яриа хэлтэс нэгжээр хэсүүчилж, хоосон атаагаар хачирлагдан ховын салхи хөлөглөн ходоод гэдэг хоржигнуулна.

Ядруухан мань мэт нь мянга сонирхохгүй байлаа гээд яаж ч болохгүй хоморгонд нь хорголоо тоолохоос аргагүйд хүрнэ. Олигтой юм олж өмсөхгүй байснаас орохгүй байсан нь хамаагүй дээр болдог. Хэнд ч хэрэггүй энэ утгагүй өрсөлдөөнөөс хэчнээн хүсээд ч холуур тойрч чадашгүй.

За тэгээд палаажийг нэг юм болголоо гэж бодоход тохирох сандаал туфль, цүнх, ээмэг зүүлт, үс гэзэг, нүүр ам гээд араас нь мянган гоёл шаардагдаж, түмэн бухимдал төрүүлнэ. Яршигтай баяр юмаа, хэзээ нэг манайхан гадныхан шиг хиртэй жинстэйгээ оргилуун дарс буудуулаад, хэнэг ч үгүй гадуур зугаалж хээ шаагүй тэмдэглэдэг болох бол.

Шүдний өвчин болсон энэ ажлыг шуурхай шийдэж, эртхэн нэг тийш болгохоор саяын амралтын өдрүүдэд Idea даашинзны дайнд мордов оо.

Хорооллын ордог гардаг салангид дэлгүүрүүдээр хөлөө эцэж хөмсөгөө халцартал явав. /Нээх халцархай хөмсөгтэй хүн таарвал тэр чинь би шүү гсн кккк/. Бүгд нэгнээсээ копидчихсон юм шиг адилхан, урьд хөршийн улиг болсон “бэрэнд” лангуу дүүргэнэ. Гялгар цялгар ч гэж жигтэйхэн, гар исгэж нүд гялбамаараа хө.

“Билэг”, “Минж плаза”, “Ачлал” гуравт нь арай гайгүй материалтай юмнууд байв. Гэхдээ размер таарахгүй, бас өнгө таалагдаагүйгээс орхилоо. Дараагийн маршрут: “Гурван гал”, “Выставка”, “UB mart”. Бас л болсонгүй. Арай хэтэрхий дэгжин, чухам л гацуур мод шиг гангадаад болж өгдөггүй. Аятайхан, даруу, чанарлаг нэг нь түрийвчтэй минь дайн зарлана. Түрийвч даашинз хоёрын дайн бүтэн өдөр үргэлжилж, эцэст нь түрийвчний ялагдлаар өндөрлөв өө хөөрхий.

Захиалж оёулах талын юм бодов, бөс барааны дэлгүүрүүд бас л бүсгүйчүүдээр дүүрчээ. Нөгөө л улаан шар боронзтой даавуу, уйтгартай эрээн, мяраан саатай материал. Гэтэл хүмүүс ярьж байнаа “гадуур палааж оёчих газар алга. Бүгд захиалгандаа дарагдаад хавьтуулахгүй байна” гэж. Хальт чих дэлссэн энэ яриаг сонсоод л хамаг сонирхол буурав, тэндээс гарлаа.

Интернэтээр захиалъя. Юуны төлөө цахим ертөнцөд амьдарч байгаа билээ. чаддагаараа гүүглдэж байгаад баахан сайт олов. Бүгдийг нь харлаа, үзлээ, шуналаа тэвчиж, шүлсээ барих гэж зовлоо. Үнэхээр өөр юмаа. Манайхан ингэхэд яагаад энэ гоё загвартай, материалтай хувцаснуудын албан ёсны борлуулагч болж болдоггүй юм бол. Асар бүтээлч асуудал босч ирэв. /Зар: Баярын дараа бренд хувцасны дэлгүүр нээх хөрөнгө оруулагч хайж байна/

Явсан нохой яс зууж, ядарсан хүн ус уухын үлгэрээр нэг хямдхан сайт олов. Та нарт маань ч хэрэг болох юуны магад. www.ever-pretty.com, www.shop-dress.com хоёр л арай хямд юм байна лээ. бусад нь аймаар үнэтэй, ихэнхдээ урт даашинз байдаг. Надад бол жижиг биетэй хүнд тохирсон богино палааж гоё санагддагийн. Америкийнх, тэгээд дискаунттай гээд боддоо, гол нь манайх руу явуулдаггүй юм байна. Гэвч нүдээ аньж, шүдээ зууж байгаа нэг ийм загвар захиалчихлаа. Солонгос руу 3 хонож очино, тэнд байгаа таньдаг хүн маань аваад наашаа каргодоно гсн. /Дахин зар: прокатлуулна кккк/ Гэхдээ нэг л итгэж чадахгүй байна. Яг цаг дээрээ ямар юм ирж халаах юм бол.

Богино даашинзууд нь 29-120 доллар. 45-60 доллараар хөөрхөн загвар хийцтэй даашинз авч болохоор байна. Энэ захичихаад байгаа маань 54 доллар. 12 доллараар ачуулдаг гэсэн. Боломжийн байгаа биз. Гурав хоногийн дотор Сөүлд очно, тэндээс манай найз өгч явуулна, долоо хоногийн дараа л Idea нь ийм байна, тийм байна гэж хэлэхээс, одоо хэлэх арга алга.

Энэ бүр хэд гээч, 29 $, ийм хямдхан мөртлөө хөөрхөн л байгаа биз дээ, гэхдээ чанар, материал, хийц эд нарыг нь энэ удаагийнхийг харж байгаад дараа жил эртнээс эндээс захиална гэж боджуга. Хувцас бурхан, бие чөтгөрөө гэж. Палаажны төлөөх “дайн” ингэж нэг түрдээ намжив. Тоймгүй олон палааж нүдэнд харагднаа хө, торойж үлдсэн нэгийг нь захиалнаа хө, толгойд түмэн өнгийн бодол эргэлдэнээ хө, томоогүй дүр чинь сэтгэлд хоногшиноо хө гэж дуу хүртэл зохиох нь дутав шд. Ганц удаа өмсөх хувцасны төлөө галзуурах нь холгүй юм болох юмаа нээрээ, нүцгэн шоу зохиогддог ч болоосой гсн .


15 Сэтгэгдэл:

3apaa said...

Заак 29$-ийн палаажтаа гээд нэг нөхөр хашгираад байвал тэр чинь би шүү!

ganga said...

Europ mayagaar budeg daruu baival tsarai muutai baahah teatriin duuchdiin dund taiz tseverleheer zogsoj baigaa uilchlegch shig mult doosh orood evgui yum bilee. Ene unen utgagui.

Arsun said...

Ааха, даашинзны зургийг сайн харж авлаа.

Idea said...

Зараад: За ягшдэ, миний захисан нь 80$-оос хямдраад 54 $, дээрээс нь хүргэлтийн 12$ нэмэгдээд бараг 70 болж байгаа шүү. Тоонд муу юм байж хүн шоолохоо урдаа барихийн. Тэгээд орил, орил, чи өөрөө л байдалд орно доо. Хүмүүс гайхаал, энэ ямар сонин залуу вэ? гээл хихи.
Гангад: Харин тиймээ, өөрөө хүсэхгүй байгаа хэрнээ хүн дуурайж хөлөө хөлдөөх үнэн утгагүй шүү нээрээ.
Арсунд: Хувцасны зураг сайн харлаа гээд хүнийг танина гэсэн үг биш шүү дээ. айн

peakfinder said...

Uneheer hachin baigaa yum shuu. End bol nogoo aihavtar bayachuul tegej goyodog baih daa. Suuliin 10 aad jil tiim daashinznii asuudal garaagui yum baina. Neg bodliin amar ch yum uu. Neleen deehne mongold neg arga barand bolson arga hemjeend oroh bolood, za barand yum chin' geed jinstei guigeed ochson ter heden zuun hun dotor oor jinstei engiin huvcaslasan hun biagaagui evgui baisan shuu.
Ene ih mongiig oor yumand zarcuuldagsan bol..

ZAYA said...

Даашинзны асуудлаа наанаас чинь шийдэх гээд үзье. Баярлалаа.

Unknown said...

шинэ жилийн гоёлын даашинз ч нээрээ асуудал шүү. Би ч яахуууу нөгөө муу хар гонжоо гсн ...

Cаарал said...

Bas neg sain arga bol ertnees zagvariin mergejliin togsoh angiin oyutan 1 sain naiztai boloh.

Arsun said...

Даашинзаа ирэхээр дотор нь орж байгаад зургаа тавина биз дээ хэхэ

Idea said...

peakfindert: Монголд хүүхнүүдийн жилд палаажинд зарцуулах мөнгийг тооцож үзвэл дахиад нэг аймаг байгуулчих дайны юм гарах байхаа тэ. Бусдаас дор орохгүй юмсан гэх монгол сэтгэлгээ бүр дэндээд утгагүй өрсөлдөөн болж хувирах юм. Үнэн утгагүй.
Zayad: Манай найз охины захисан нь ирчихсэн, өнгө нь интернэтэд байснаасаа арай бүдэг байна лээ, бусдаараа бол зүгээр л юм байна лээ.
Хуруу: Галзуу хар гонжтой залуу явж өгөхийн биз дээ. Харин эрэгтэй болж төрсөн ч болоосой, гсн
Пүүж: Нээрээ наадах чинь санадаг санаа байна шүү. Би ерөөсөө дизайнер танихгүйм байна, Зар: "Загварын ангийн аятайхан залуутай танилцана" гсн хихи, 1 сумаар хоёр туулай буудах гээд байвал яахуу
Арсун: харин даашинзан дотор нь орж багтах нь уу, үгүй юу гэдэг л байна. хэхэхэ

Мика /美香/ said...

Bi bas Palaj avya..:-)

A.Амарсайхан said...

Пөөх сайхан санаа байна шүү. Хаягийг нь бичээд авчихлаа. Дараа жил авгайдаа сюрприз барина аа. /Энэ жил амжихгүй нээ, 18-нд/

Anonymous said...

ovsgootoi gedeg ni,hehe, goo goo palaaj hardjiina, idea shine jileer USEEE palaajtai gangan miss yavhiim bnaoldoo, hehe, haltsarhai humsug sergeen zasvarlana, 80 dollar gsn

Idea said...

Микад: Яасан палааж авсан уу, минийх ирсэн л дээ, жоохон томдож байна. Хасуулах ажилтай болчлоо, гэхдээ яахав, материал бол шал өөр л байдым байна.
Амарсайханд: Сюрприз барих ч сайхан шүү. Авах бүүр сайхан. Авгайдаа магтуулах илүү сайхан байх даа бодуул.
Нанад: Хөмсөг үнэгүй сэргээж өгөх юм бол палаажаа нэг удаа өмсүүлнэ. Хэхэ.

Anonymous said...

hehe, saikhan naimaachin gariimaa chi bas tegjaagaad, nadad gohiroltoi l maimaa bolhiim bna, yaj cj bodson, degsnees chamaig yum daa geed unegui gergeej ogdiimyy (araa bodnoo bas)