2007/12/18

“Үзэгний харшил”

Харшил хөдлөөд хамаг бие зарайгаад хэрэг алга. Хаа сайгүй тэнүүчлэх ханиадны нян халдчихсан юмуу гэхнээ нэг л биш. Хотжилтыг дагаж гарч ирж байгаа олон шинэ өвчний нэг нь харшил гэсэн. Шарилжны, тоосны, нарны, усны, навчны, цэцэгний гээд тоймгүй олон харшил эмч нарын толгойг эргүүлж, тоо бодуулж байгаа сурагтай.

Гэтэл миний харшил нэг л сонин, тэр гэхийн тэмдэггүй, ойлгоход бэрх, онош нь ч тодорхойгүй. Зай завсаргүй чалчдаг мөртлөө заримдаа дуугаа хураачихна. Хөөрч догдолдог болгоноосоо хөндийрөх нь ч хурдан, саймшрах нь ч санааных. Огт хүсэхгүй юмтай олон цагаар зууралдах нь энүүхэнд. Олны дунд ганцаардана, нартай өдөр жиндэнэ. Бусдад яримаар санагдсаныгаа хав дарна, хэлэх гэсэн үгээ хүнд биш цаасанд шивнэнэ, удахгүй ураад хаячихна. Эргүүлээд зүйнэ, эвлүүлээд наана. Нууцлах ёстойгоо нураагаад тавьчихна. Хамаг юмаа компьютероосоо устгана, харин төдөлгүй сэргээх гэж байдгаа барна. Чадахгүй юмгүй хэрнээ цагаа тулахаар чаддаг юмгүй.

Үе үе харшил нь хөдлөхөөрөө үг нь цөөрөөд үзгээ шүүрээд авна. Эсвэл эрээ цээргүй аашилж, элдэв маяг гаргана. Этгээд гажиг царайлна, эргүү юм шиг зүүлэгтэнэ.
Сүүлийн үед сүрхий бүтээлч дүр эсгэж олон ааштай хүн шиг олиггүй энэ харшлаасаа ангижрах гэж үзэв, өөрөө ч ойлгодоггүй өвчиндөө онош өгөх гэж оролдов. “Үзэгний харшил…”
Үнэхээр “Үзэгний харшил” гэхээс өөр нэр олдсонгүй. Итгэж найдаж явсан бүхэн нь талаар болоход хамаг уураа өнөө муу үзгэндээ гаргана. Санаж бодсон нь бүтээд ирэхээрээ сайрхаж үзгэндээ л хамаг бяраа үзүүлнэ. Урам хугарч, урвайхаараа гарын дор нь байдаг ганц “боол” болох үзгээ далдын далд хийнэ, тэгсэнээ сэтгэл нь хоосорчихсон юм шиг санагдаад тэсэхгүй гаргаад л ирнэ.

Харшил нь хөдөлсөн хүмүүс хамаг гол үүсгэгчээс зайлсхийдэг бол Idea үйлээ эдэлж үсээ зулгааж байх ёстой юм шиг хэзээний л сайртай хэдэн хуруугаараа үзгээ тэмтэрнэ, сарвайж салж унатал юу ч юм сараачна. Хэнд ч хэрэгтэй юм, хэлэхэд хэцүү.

Бусдын бусармаг болгоныг мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг царайлах үед сэтгэлээр унана, сэтгэл доторхоо сэрээдэж биш үзэгний хошуунд өлгөж гаргах гэж тарчилна. Зоорь хөрөнгө зоосонд шунадаггүй хэрнээ зовлон руугаа үзэгтэйгээ тэмүүлнэ. Мэдэхгүй хэрнээ мэдэмхийрэх хүмүүс дунд мэргэжлээ зүхнэ, мэдрэлээ алдана, үзгээ тээршаана, үтэр түргэн далд орооч гэхээр “үгүй” гэж зүүгдэнэ.

Хэн нэгний гүтгэлэг дайралтыг чимээгүйхэн залгиж орхиод чихгүй мэт хэнэггүйхэн урагшаа алхана. Атаа хорсол, үзэн ядалт, үл ойшоолтыг дааж гардаг мөртлөө амин хувьд нь хэрэгтэй санал ирэхээр зориг нь хүрэхгүй өвдөг сөхрөнө. /Саяхан яг л ийм юм болсон доо. Авдаг хэдийг чинь арай ахиулъя, адаглаад л хэл усаа сайжруул гээд төсөлд ажиллах санал тавьж байхад хэдэн өдөр бодож бодож өнөө л үзгэндээ үнэнч үлдэв./

Үзэг нь чухам юугаар гийгүүлэх гээд байгааг үнэндээ өөрөө ч мэдэхгүй. Хааяа бичиж байгаа юмаа ойлгохгүй. Хашлаганаас сад тавих үеэр шиг хамаа намаагүй үсчинэ.

Хүндэлж биширч явдаг нэгэн сайн сэтгүүлч хорвоогоос халив. Хүний амь гэдэг үзэгний хошуунаас ч хэврэг болжээ. Idea санаа алдана, үзгээ шүүрч авна. Гэвч хүний урманд хоёр үг ч холбосонгүй. Тэр чадсангүй, үзэг нь ч урагшилсангүй. Ийм л харшилд гүн нэрвэгджээ. Хүссэн юмаа бичиж чадахгүй хэрнээ хүсээгүй болгоныг хамж шимнэ, халтар гөлөг шиг хайж бэдрэнэ.

Сэтгэцийн гажиг, сэтгэлийн зовлонтой тэмцэлдэхдээ заримдаа үзэгнээсээ тусламж хүснэ, эсвэл салах ёс хийнэ. Хай саагүй харшилын эм эрнэ. Хайж хайж үзгэн дээрээ л бууна. Өрөвдмөөр, үзэн ядмаар нэг хүн байх, өвдчихөөд, эдгэдэггүй нэг өвчин байх, эвдэрчихээд, засагддаггүй нэг үзэг байх, энэ гуравгүйгээр Idea хэн ч биш байх...

21 Сэтгэгдэл:

ganga said...

Bi toosni harshiltai, horvood hovor vzegni harshiltai dvvd ataarhav (tsagaan ataa). Mergejliin vzegchin gesendee "sain duriin uran saikhanch" blogchidoosoo ers yalgarana shuu. Yag vnendee bid "uran" ch bish, "saikhan" ch bish bichih yum. Uran tsetsen olon bichleg gargaarai, harin harshilaa edgeej bolohgui shuu.

Anonymous said...

Iljig modon hudargandaa gej ene dee Idea. Gehdee uzegteigee uldsen chini zuv ch baij magadgui.

3apaa said...

Тамын амьтан тамдаа жаргалтай :P

nana said...

z
Idea good girl .

Билгээ said...

харшил гэхээр надад лав муу, муухай эсвэл загатнуулдаг, заваан гэсэн ойлголт төржийнө, тээд энэ бичлэгийг уул нь Үзэгний үнэ цэнэ гэвэл зүгээр байсыму, гэж уншиж суулаа.. Үзэг та 2 бөн бөн гээл явжаагаан байна даа.

teneghen said...

bon bon bish bolohooroo bachuuraad bgaan bishyy.bgaag bgaagaar ni medeeleh urlagiig ezemshsen hyniig setgyylch gdg bh, urlagtaa ynench baih mgl d hetsyy bna uu...magadgyi l yum.....tegvel zohiolch bolchihvol amardoo..

Idea said...

Ганга: За даа үзэгний харшил ч нэх гайхуулах эд биш дээ, тэгээд ч би тийм "мэргэжлийн" биш шүү дээ. Гэхдээ урам өгсөнд баярлалаа.
Заавал уран сайхан байхдаа биш бичиж байгаадаа чухал гэж боддогийн. Манайхан дотор муухан үзэгчнээс илүү бичдэг, хэрэгтэй юм оруулдаг блогчид зөндөө шүү. Ер нь блог гэдэг их гоё талбар юмаа, сонины талбайгаас илүү гэгээлэг, чөлөөтэй ч юм шиг. Би бүр дурлаад байгаа.
Үлмэдэхт: Санал нэг байна, гэхдээ амьдрал баян, сонголт арвин шүү дээ.
Зараа: За даа, там ч гэж арай хэлж болохгүйма, хүсвэл өөрөө яваад өгч болох юм чинь, тавьж явуулдаг там ч гэж юу байхав. Зарааны зулзага ээждээ зөөлөн гэдэгтэй төстэй юм ккк.
Нана: Сайн охин байх гээл ядаад л явна даа найз нь. Заримдаа ч эсрэгээрээ л байна.
Билгээ: Хэхэ тийм ч байж болох юм. Гэхдээ үзэгнээс өөрөө заримдаа залхдаг, ядардаг, зугтдаг болохоор харшилтай зүйрлэсэн юм л даа. Хэрэв дандаа дурладаг байсан бол "үнэ цэнэ" гэх л байсан байх. Иймэрхүү маягаар санаа өгч байгаарай.
Тэнэгхэнд: Авьяастай байсан бол аль хэдийн зохиолч болчихгүй юу. хэхэ
Чиний хэлдгээр заримдаа манайд байгааг байгаагаар нь мэдээлэх орчин дулимаг байх юмаа, гэвч яахав оногдсон юмаа хийгээд бөн бөнтөж байтал учир нь олдох байлгүй.

VVЛЭН НААДГАЙТ said...

amarsaikhan-ii blog deer aviyas unerteed baihaar chin irlee,
- Авьяастай байсан бол аль хэдийн зохиолч болчихгүй юу.
geel oodoos aviyasgui geel uramgui, yanzgui ugtaj bainaa?

Idea said...

Гүй ээ, Үүлэн наадгайт аа /хэхэ сүр нэр юмаа/. Наадах чинь даруу зан байхгүй юу даа, гсн. Гэхдээ надаас авьяас олж үнэрлэсэн бол үнэн баярлажийна. Цаашид үнэртүүлээд л, сэнгэнүүлээд л, ханхлуулаад л явахыг бодий за юу.

Билгээ said...

нээрээ сүртэй нэртэймаа, тэгээд эмэгтэй бол бүр "сүртэй" шд.. хэхэ

uulen naadgait said...

sur nert ni neutral gej avsan ;D

тэнэмэл said...

hey..zul sariin bayariin mend xyrgii..:-)

Idea said...

Үүлэн наадгайт: Сүрийг бадруулж, хүчийг үзүүлэгч маань нейтрал байгаа нь яамай даа. Билгээ бид хоёрт хоёуланд нь ашигтайм байна, гсн хэхэ

Тэнэмэл: Чамд ч бас Зул сарын мэнд хүргэе! Аргагүй л хаа сайгүй тэнэж, хаяа хатавчгүй орж гарч явдаг хүн гэсэндээ хамгийн түрүүн мэнд хүргэж байна шүү.

Арсун said...

Amaraa ahiindaa ochood uzeg gui
Altan hoshuutaig gej ontslooroi
Ongod chini sederwel sedreg sedreg
shine jiliin mend hurgeye

Ганаа_бж said...

Shine onii mend. Saihan bayarlaarai.

ganga said...

Bayariin mend saihan bayarlaarai

тэнэмэл said...

idea..shine onii mend xyrgii.. :-)

Mika said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

ganga said...

Tsahiur hagalagch aviyaslag duu ohinoo ireh 2008 ond shildegiin shideg bolno gedegt itgenem. Saihan shineleerei.

Ганаа_бж said...

Avyaslag duudee shildgeer todorsond ni bayar hurgeh geed yaran orj irev.
Shine ondoo tsetsen tselmeg ugsee uralduulan olon saihan bichleg bidendee hurgene gej naidaj baina.
Saihan bayarlaarai.

эртний андаас said...

Ишшшшшш зовлон нэгт минь.үнэн сэтгэлийн үг байна шд. энэ муу узгийг узэн ядахаараа дараа нь гомдчих бий гэж айдаг шд.одинаараа байгаарай гэдэг шиг энэ муу узгэндээ унэнч байсан нь өлзийтэй л гэж бодохым