2008/02/15

Эрдэнийн зүйлээр бөөлжих үү, наадах уу

Блогоороо шагайж сүүлийн бичлэг оруулсан сар өдрөө харав. Хаа байсан 2 долоо хоногийн өмнө багш нарын өдөрт зориулж татласан хэдэн шад мөр тоосонд дарагдаж, шарласан үзэгдэнэ.
Энэ хооронд цагаан сар, гэгээн валентин, эрээн бодол, бараан өдөр, хүйтэн амьсгал, нойтон уцаар гээд тэмдэг нэрийн "ямар" гэсэн асуултад хариулагдахаар яасан ч олон юм тохиов дээ. Хулгана гахай хоёр суудлаа сольж, хувь хувьсгалын ажил холилдож, хуурамч үнэн хоёр зэрэгцэж, хундага дарс аяга кофетой хэлхэлдчихсэн ч байх шиг.

Мэдэхгүй юм даа, том толгойлж дураараа аашилж гаргасан энэ шийдвэр чухам юугаар төгсөхийг хэлж чадахгүй нь. Өнөө жилийн өнгийг өөрчлөлт шинэчлэлтээр тодорхойлдог лут амьтан болох гэж байж өрөөстэй тосго нурааж, өндөгөнд сүүдэр тусгах вий гэхээс айдас хүрч, арзайтлаа чичрэн суух. Мэддэг чаддагуудын дунд мелинхолик царайлж, ам харагч, аялдан дагагч болчихсон бүлтэлзэж зогсох. Цаад наадах цар хүрээг үл ойлгон царайгаа бараалгаж, үгээ залгиж эдэр.

Хулганахан минь чи наддаа юу л авчираад байна даа. Үлгэрийн эрдэнэсээ замдаа гээж, үүр шөнийн нойронд минь хоосон ирэв үү. Үүрэглэх зуураа би эрдэнэстэй андуурч зүйрмэглэх цагаараа ганцаар мөрөөдөв үү. Аль эсвэл, багадаа шимтэн уншдаг зохиол шиг баатарлаг гавьяа, сайн үйлс бүтээсэн үед минь аман дахь алт мөнгөнөөсөө алган дээр минь алгуурхан тавих уу. Анзаарч ухаарч байгаа юм даанч алга даа надад. Авлаа гэхэд би эрдэнийн зүйлээр чинь бөөлжих үү, наадах уу, мэдэж байгаа юм бас л алга.

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушгийг илүүд үзсэндээ л би энд ингэж өрөвдөлтэй дүрд тоглон, өөрийгөө золиослож өрөөлөөс дутаагаа мэдэрч явна. Ирээдүй гэж юу болох хийгээд итгэл даахуйн утга учрыг уландаа гишгэсэн мэт. Хүсч байсан болгон хүзүүгээр татахад хөндий хоосон, хөшүүнги аашилж хөсөр хаягдаж болзошгүй хөөрхийлөлтэй дүр оногджээ надад. Гэвч би энэ дүрэндээ дурлаж байна, гэнэт сонгосон шигээ огцом орхихоо ч мэдэж байна. Сэтгэл минь хов хоосорч, сэмрэгдэж урагдах ямар ч өргөс алга.

Би аз жаргалтай байна, битүүхэндээ баяртай байна. Замд торох шарилж хамхуул төдийхнийг зайлуулж өшиглөх хөл надад байна. Сүнс мэт дагах ховын салхийг сүүдэр бараадуулж үлдэн хөөж чадна. Хөлөөс толгой хүртэлх сонжсон харц хөмхий зуух ширүүн төрхөнд минь дальдирна.

Алив надад тэвчээрийн эрдэнэсээсээ өгөөрэй, алгаа тосоод авъя, авдар дээрээ залъя. ам цагаан хулгана минь. Өнгө будгаар ялгасан өдрүүдийг би үдмээр байна, өөрөөс шалтгаалах өчүүхэн доройг үргээмээр байна. Олны нүд, үг хоёроос огт эмээж мэддэггүй, онцгой нэгэн гэнэн тэнэг болмоор байна.

Учир бүтүүлэг үгс, үл ойлгогдох сэглээсийг минь уцаараа тэвчиж уншсан таньд баярлалаа. Ухаж ойлгох гэж ухаан зараад хэрэггүй, учир холбогдол хийгээд үр дүн үгүй. Өөрөөсөө айсан нэгний өнгөцхөн чичирхийлэлд автаж, өчүүхэн юманд тухлан цагаа бүү үрээрэй.

20 Сэтгэгдэл:

3apaa said...

Хаа байсан 2 долоо хоногийн өмнө багш нарын өдөрт зориулж татласан хэдэн шад мөр тоосонд дарагдаж, шарласан үзэгдэнэ.

Чи комбүүдэрийнхээ дэлгэцээ цэвэрлээ...

Zandaa said...

Idea havryn sar garlaa marlaa gesen zolgoony ugend budilaad bgaam bishuu. arai ert bna shdee bid 2-yn nuguu SARUUD he he he. Tsagaasaa umnu icheeneesee garchihval yadgiig chi ug n sain medne dee. BI ch tsas hanzartal hed honog untah mini

gump said...

ингэээд уншаад байхнэээ өчүүхэн амьтаны идэш тэжээлийг нь гуйгаад байгаамуу хаашаа Юм. Эсүүл бөөлжисийг нь гуйгаад байна уу би нэг тиймэрхүү л ойлголоо гэж. Би 2-р ангийн хичээлээс цаадхыг ойлгодогүй байсымдоо

xvv said...

Зорилгоо мартахгүй байх хэрэгтэй, зорилго ариун бол хүрэх зам нь ямар ч байж болно гэж хэн нэгэн хүн хэлж байсан бүдэг бадаг санагдана. Үнэхээр ариун зорилгод хүрэх гэж байгаа бол наана нь хэн юу гэж хэлэх, бас жижиг сажиг муу зүйл хийхэд гэмгүй. Гэхдээ өчүүхэн муу зүйл хийж байна гэж андуураад шүдэнзний мод түлхтэл байшин нураад зорилго будаа болж ч магадгүй тул болж өгвөл зөв замаар зүтгээрэй! Болохгүй бол харин шавар шавхайн дундуур дайраад туучаад зогсолгүй, шантралгүй үзээд байгаарай! Дэмжиж байна шүү!!!

oyunaa said...

Idea minii naiz erdniin zuilseer booljood baigaarai, bid teruugeer chine naadaad baiya aa...

Oogii said...

xexe (ineej bgaan). Bi ug ni bichleg unshaad comment bichex gej blogger-uudiin comment part ruu (It means blogs only I read) ordog yum.tegeed umnux comment-uudiig unshaad yu bichex gej baisanaa martchixaad baidag bolchixloo. Ineedtei yum. Ene udaad bas l tegew ...

Idea said...

Зараа: Угааж арчаад зүлгээд ч нэмэр алга. Урдаас шаралж бүрэлзсэн юм л байх юм. Шил арчигч шингэн л хэрэгтэй юм шиг байна.
Зандаа: Золгооны үгэнд хууртсан юм бишээ, зүгээр л зовлон руугаа цаанаасаа тэмүүлээд байх шиг байна. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж. Ичээнээсээ эрт гарч, бээрч даараад буцаж бэдрэхийн зовлонг уул нь сайн мэднэ л дээ. Гэхдээ л энэ жил маний хувьд сарын кампанит ажил аль хэдийнэ эхэлчихээд байнаа. Аягүй чиний ичээн дээр очиж, унтуулахгүй уриа лоозон хашгирч, халдвар тархааж магадгүй шүү, бэлтгэлтэй байгаарай хэхэ.
Гамп: Идэш тэжээл, бөөлжис ялгадас гээд юм юмыг л гуймаар байна. Даанч гуйсан зоргоор өгөхгүй байх л доо. Аая худлаа яриал, чи лаг гадаад хэлтэйм байна лээшд. Дончаа, вий виш юу шүвээ мээрий крийсмэс гээл. Хэзээ 2-р ангид англи оржээсийн.
Хүү: Авцалдаа муутай санааг минь аргагүй л зангарагтай ойлгожээ. Зорьсон зорилго минь ариун ч зориг тэвчээр минь шавхагдаад байна. Гэвч хичээнээ, баярлалаа.
Оюунаа: Эрдэнийн зүйлээр бөөлжихийн тулд эрхэм сайныг идэх ёстой байх. Гэтэл идэш тэжээл минь хөвд хөеө төдийхөн, итгэл найдвар минь сүүмийх оч шиг бүдэгхэн байна даа, одоохондоо. Тоглож наадах нь бүү хэл тоож хармааргүй зүйл гаргах вий гэж эмээж байна. Гэвч урам өгсөнд баярлалаа, бурам мэт өег санагдлаа.

Idea said...

Оогий: Хэхэ санахаараа бичээрэй.

Gerel said...

Zorilgo taviad tuundee hurch chaddag hun l hamgiin mundag hun shuude. Zorilgodoo hurtel asuudal zondool tohioldoh bh ter bolgond shantralgui zutgeed l baigaarai. Sanaa zov bol zaya zov gedeg shuu de.

Oogii said...

Bi chinii bichlegiin diilenxiig unshlaa. yamar ch baisan bid 2 neg mergejiltei yum. xarin namaig bodoxod sursan medsen zuiliinxee ur ashgiig sain gargaj bgaad chin bayar xurgiye. Bi odoo xurtel setguul zuin salwart suudlaa oloogui l bna.
/sanaa aldaw/

Idea said...

Гэрэл: Үнэндээ зорилгодоо хүрэхийн тулд бүгдийг үл хайхран зүтгэмээр байна. Даанч зам зуур жижиг сажиг мөртлөө анхаарахгүй байхын аргагүй юмнууд гарч ирж садаа болоод, өөрөө би түүртээд байхийн. Магадгүй өөрчлөлтөд бэлэн бус, сул дорой байгаагийн шинж байж ч болох. Урам өгч дэмжсэнд их баярлалаа. Чамд бас амжилт хүсье.
Оогий: Юуны өмнө цаг заваа зориулан бичлэгүүдийг минь саатан уншсан мэргэжил нэгт анддаа баярлалаа. Бидний ажил хэцүү ч хийж чадвал уул
нь сайхан мэргэжил шиг байгаан. Би ч гэсэн тийм сайн байр сууриа олоогүй, сурсан мэдсэнээ бүрэн ашиглаж чадахгүй л явж байна. Гэхдээ бусдад буруу саналгүй, бусармаг юманд орооцолдолгүйхэн шиг явж байтал болох байх л гэж боддог.
Ижил мэргэжилтэйн хувь 2-уулаа илүү дотно танилцаж болно шүү дээ. Хэзээ нэгэн цагт хамтарч сонин гаргах, эсвэл ТВ студи байгуулах ч юм билүү хэхэ. Амжилт!

Болорхон said...

Өнөөрдийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг ч дэмий хэлсэн үг биш байх аа. Энд нэг андийнхаа "Өнөөдөр гэж юу юм бэ? Маргаашийн төлөөх золиос уу?" гэж хэлэхэд нь маргаашийг өмөөрөн маргалдаж байсан минь санагдаж байна. Би ч ер нь алсаа хараад амин зорилготой явбал өнөөдөр уруу явсан ч өөр нэг өдөр өгсөх байх аа л гэж боддогийм. Хулгана чамд хур бороо ер нь юм юм л хайрлах байх өө...

Oogii said...

Bi setguulcheer baga xugatsaand ajillasan ch ene mergejildee ix xairtai. Ug ni bur bagaasaa setguulch geseer bgaad l bolson xun shu dee. Mergejiliin talaas naizuud bolmoor l bna shuu (by my heart). Bi setguulch gexeesee orchuulagch tal ruugaa tulxuu ajilladag. Gexdee xezee negen tsagt setguulch mergeliinxee id baxiig xumuust xaruulax yumsan gej ix boddog.
Nadad setguulcheer ajillaxad tusalwal bi English and French zaaj ugch chadnaa :-)

A.Амарсайхан said...

Дурлаа юу даа?

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
Idea said...

Болорхон: Хулгана жилийн хуранд хэт норж, хуй салхинд цөм нэвчихвий гэхээс эрүү дагжтал эмээх өдөр ирдэг юм байнаа хэхэ.
Маргаашийн төлөө ямар ч бэлтгэлгүй зүтгэх нь гартаа мод бариагүй зуудаг нохойны өөдөөс дайрахтай адилхан ч юм шиг. Өөх мөрөөдөж хоосон хоносноос өнөөдрөөрөө амьдарч уушигаа зулгаагаамаар эсэн бусын эрээн бодол, эсэргүү санаа толгойд эргэлдээд байна. Энэ өдрүүдийн л ард гарчих юмсандаа.
Оогий: Найзууд болоход бэлэн, хэл заалгах бүр ч бэлэн шүү хэхэ.
Чиний наад хүсэл чинь мөд биелнэ гэдэгт би итгэлтэй байнаа. Welcome.
Амраа: Дурлалтай манатай л байна хэхэ.

Anonymous said...

za da chinii bon bon zorchigdeh geed bgaamaa da, amidraliin nariin utga uchir bon bon yavahad bdgiim shig sanagdaad bgaa, gehdee syyliin yed, ug ni gotslol dyriin gomdmoor ulaan uruult shig l 'mikagiin hellegeer' yavlaa, daanch daaj tevchihgyi tarchlaantai yum bilee...bi bon bon d durtai..harin chi oor yumaaa..amjilt hysie, aidaa hoorhon bysgyi mini...

ZAYA said...

idei-гийн хулгана жилд амжилт хүсье. Сэтгээлчийн хувьд ололттой байх жил шүү.
Монголын нууц товчоог хулгана жилд бүтээсэн гэдэг. Тэгэхээр хоосонгүй жил болох байхаа.

gump said...

энэ юм бичкүүү байна ууу. Эсүүл би сохроо юу.

Хөөрхий нэг бөөлжис яриал таг болчих чинь.

Idea said...

Ананомиуст: хэхэ санал нэг байнаа, бөн бөн явахын утга учрыг мэдэрч байна. Гэхдээ заримдаа чадахгүйгээ мэдэхгүй гол дүрд тоглох гэж өөрийгөө зовоогоод, өрөөлийг үргээгээд л явна.
Тэсэхийн аргагүй тарчлаантай байдаг гэж яасан үнэн бэ?

Одоо яая гэхэв, нэгэнт өрчихсөн шатраар дуустал нүүхээс. Нүүдлээ эхлээгүй байж "мад"-нд унахаа урьдчилж хараагүй минь тоогүй. Хэзээ нэг хоёр биш юм гэхэд нэг нүүдлийн цаадхыг хардаг болох бол.

Гэснээс, чамайг хэн гэдгийг мэдсэн шүү, гурван цэг, жижгээр эхэлсэн өгүүлбэр гээд л. Нэрээ нуугаад ороод ирж байгаа чинь ч нэгийг хэлж байна. Хүндэлж явдагаа энд хэлэх илүүц биз, зүгээр л бидний үе битгий хурдан дуусаасай л гэж хүсэх байна.
Заяа: Арын сайхан хангайн алаг нүдэн бүсгүйд баярлалаа. Хулгана жил хураар үерлэх минь яамай, хуурай газрыг норгоод байх хуруу дарам тунадасаар таслахгүй авахсан л гэж мөрөөднөм.
Гамп: Оготны огиудаст хахчихаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон байгааг минь харахгүй байна уу. Нуруун дундуур цохиж туслахын оронд нүдэндээ эргэлзэж мэдэн будилаад л зогсоод байхын. Зэвүүн амьтан бэ /уурсав/