2008/03/12

Түр завсарлага

Зиак, Идеа гэгч эрин зууны манлай эрдэмтэн доктор, эрх баригч намын нөлөө бүхий гишүүн, ирэх сонгуулиар их хуралд сонгогдож мэдэх рейтинг өндөр яваа... за за хүн мэдэхгүйм шиг худлаа бүлтрээд яахав, эрхэлж эргүүтэхээс өөрийг үл мэдэгч, идэж унтахаас бусдыг үл чадагч элий балай энэ нөхөр интернэт байтугай компютероос хол хэд хонох болчлоо.

За тэгээд түр завсарлаад ирэх хооронд элдвээр хэлээд, эмэгтэйчүүдийн баяраар ичихгүй баахан бэлэг авчаад цэргийн баяраар ум хумгүй бултлаа, нарийндаа хатсан хог энээ тэрээ гээд зүүн чих зүгээр байлгахгүй байв таминь ээ. Тэгж яривал яс юман дээрээ цэргийн алба хаасан нь хэд билээ гээлүү...

Ямар ч гэсэн худалчийн тэмцээнд амжиж ирэхийг бодно, материалаа явуулцан гэжуга, шүүж шалгаруулах энэ тэрд өөрөө байж улаан нүүрээ улалзуулахгүй бол ар өврийн хаалга, авилга хээл хахууль шургалж, шалгаруулалтын комиссынхон танил тал харж, тал тохой татаж юуны магад. Зарим нэг нь Клаус руу ерөнхийлөгч эд нарыг яриулаад байгаа сурагтай байсан, би бол тэгж амьтан хүнээр яриулж, арга ядсан юм хийх ч үгүй өөрийнхөө хар толгой, халтар нүүрээрээ л үзэж тарж үсэрч наалдана гэж боджуга.

Гэхдээ мань шүүгчид бас ганц шил ганзай, гайгүй хүүхэн шуухан харахаараа сахалтай хошуугаа дэвсээд, сайртай өвдгөө сөхөрч мэдэх нөхөд тул оролцогчид, хөндлөнгийн ажиглагчид нөхцөл байдалд хянуур нямбай хандаасай гэж хүсч байна. Буцаж ирээд шагналаа угааж бут авах төлөвлөгөөтэй байна. Хундага тавилгүй хага шидэж, хутга тавилгүй ирэлж хурцалж, жаран жил жанчилдаж наян жил нанчилдахад хүрэлцэх юмаар шагнахын байгааз дээ.

За за завсарлагааны хонх дуугарлаа... жин жин... дүн дан... түс тас... түмпэн шанага... түр бака.

10 Сэтгэгдэл:

Bayasum said...

хүн болгон чаддийн болохоор гөө мөн олон хүнийг хамарчийнаа..

Oogii said...

za za. Tegeed mash sain "dayanch" xiine shuuu. Gam ene teree sain bariad. Taniig baixguid ch uidax baix doo

Anonymous said...

Idea, bi chinii blogiig unshih hiazgaargui ih durtai, guitsee.

gump said...

за сэнгээ хүүхээ. Гүүдбаая шүү. Бакоо жүүс шүү

artagnan- артаньян said...

энэ улсууд яагаад гэнт гэнт өдөр дараалаад чөлөө мэдүүлээд байна. Бүлгэм дугуйлан үүсгэж байгаа бол хэлээрэй хөөе. Жигүүрийн дарга марга хий гэвүүл хийшүү. Уг нь хорхой хүрээ л байдийн, даанч урлагийн үзлэгт л багийн ахлагч болж байснаас өөр юуны ч дарга хийж үзээгүй хүн.

opal said...

ene gump ah end yamar ih ailguitee weee
uuruu bas chuluu awaad alga bolchood...

Arsun said...

Yaasan uddiinbee

Клаус said...

"Арын хаалганы комисс" гэдэг чинь ёстой яршигтай эд байдын байна....түрүүлсэн этгээдэд "юм" гэхэд юм биш,"юм биш" юмуу гэхэд "юм ч" юм шиг тийм л юм өгнө гээл бодоод байгаа.....

Хөхтолбот said...

Санал авна санал авна

Idea said...

Баяасум: Харин тиймээ, гэхдээ амархан ч гэсэн цагаа тулахаар үнэн ярьчих гээд эвгүй юм байна лээ.
Оогий: Аглаг хөвч ууланд даяан хийж байгаад ирлээ. Анхны зорилго маань бүтэлгүйтсэнийг эс тооцвол амжилттай шүү хэхэ.
Үлмэдэх: Блогыг минь шимтэн уншдагт хязгааргүй их баярлалаа. Гүйцээ.
Гамп: Хай, буцаад ирлээ. Харин чи хааччихваа.
Артагнан: "Чөлөө авагсдын түр хороо" байгуулсан. Яахав нарийн бичиг хийвэл хий.
Опал: Өвдсөн ч өмхийгөө тавихгүй гэгчээр цаадах чинь явж чадахгүй байгаа хэрнээ янз бүр болоод маяглаад гүйгээд байгаа сураг дуулдсан. Одоо гэхдээ зүгээр болоо байлгүй дээ. Тйиэрхүү хүмүүс ямар тийм амархан юу яах биш. хэхэ
Арсун: Нээх удаагүйш дээ хэхэ.
Клаус: Аая арын хаалганы комисс ажлаасаа залхаж эхэлсэн байна. Авсан авилгадаа ханасан бололтой. /хардав/
Хөхтолбот: Санал өгнө, санал өгнө, сандал ч өгнө, сандаал ч өгнө, сарпаан ч өгнө. Чамд толбо арилгагч өгнө, цаадуулд чинь хүссэн юмыг нь өгнө. /гэнэт тодорсон өглөгч/