2008/03/10

Улс төрөөр хэл хальтирахуй-3

Егөөтэй ертөнцийн гуравууд

Мөнгөгүй хүний ирээдүй нэг бүрхэг
Мөрийтэй тоглоомчдын амьдрал нэг бүрхэг
Төргүй ард түмний төөрөг нэг бүрхэг

Ядуу тарчиг айлын дээвэр нэг цоорхой
Ярьдаг томчуудын баталсан хууль нэг цоорхой
Ятгасны үгээр зардаг төсөв нэг цоорхой

Хоол нэхээд ходоод завгүй
Хор найруулаад улс төрчид завгүй
Хоёуланд нь түүртээд төр завгүй

Нам нам дагаад улс төр нэг бутархай
Лам лам дагаад шашин нэг бутархай
Ийш тийш цацсаар эдийн засаг нэг бутархай

Түшээдийн бодсон нь хийхдээ нэг өөр
Түмэнд амласнаа биелүүлэхдээ нэг өөр
Төсөл хөтөлбөрийн зарцуулалт нэг өөр

Төр шашныг хослуулж бариад Ерөнхийлөгч нэг бахдам
Төгс төгөлдөр дүр эсгэдэг нэр дэвшигч нэг бахдам
Түүнд нь сүнсгүй итгэдэг түмэн олон нэг бахдам

Албан тушаал горьдсон залуус нэг долдой
Арын хаалгаар дэвшсэн түшээд нэг долдой
Андын үгийг худалдсан авилгач нэг долдой

Давсаг шээсээр баян
Дэлэн сүүгээр баян
Дарга бялдуучдаар баян

Ерийн бус үгтэй зарууд

Иргэдийн тархийг угааж, илүү мэдээллийг арчина. Урд хождын амлалтын толбыг ул мөргүй арилгана.
“Худалч Дэлфин” хуурай хими цэвэрлэгээ

Сүх жанжинг “хүрэл”-дэж, Хүрлээ гишүүнийг “сүх”-дэнэ.
Монголын уран дархчуудын холбоо

Сонгуулийн хар цагаан улаан пиарыг аливаа ашиг сонирхлын дагуу, чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.
“Бохир PR” агентлаг

Нэр дэвшигчдийн зүрх зоригийг мохоож, хэл амыг гацаах харын талын заслаар үйлчилнэ. Өрсөлдөгчдийг өөд нь татаж, өнгө зүсийг тордоно.
Бөө, мөргөлийн үндэсний холбоо

Томчуудын ширээний, шивнээний, шинэ амрагийн утасны дугаарын жагсаалтыг захиалгаар хэвлэж зарна.
“Чагнаа” хэвлэх үйлдвэр

Эх орны хишгээс бага зэргийг өгнө
МАХ нам
Ахын амласнаас арай ихийг өгнө
А нам
Өгөх юм байхгүй, өөрсдөө эхлээд авна
Их нам

Цаасан дээрх байшинг цалингийн зээлээр зарна. Дөчин мянган айлын орон сууцнаас дөнгөж дөрөвхөн үлдсэн тул яарна уу.
Барилга, хот байгуулалтын яам

Төрийн албанаас хураагдаж, тоногдож дууссан том жипнүүдийг толгой нь эргэсэн дуракуудад дуудлагаар худалдана. Өргөнөөр оролцоно уу.

Төрийн өмчийн хороо

Ерөөлтэй зүйлэг цэцэн үгс

Mөнгөтэй бол талын чинээ
Мөнгөгүй бол алгын чинээ

Авилга авдаггүй түшээдийг түшээд гэхгүй
Ардыг хулхидаггүй хүнийг дарга гэхгүй

Хууль солихыг Нямдоржоор заалгах
Хүүхэн солихыг Баяраар заалгах

Үе үе нэг цадах
Улс төрийн сонгуулиар нэг цадах

Уулыг цас дарах
Ульдгийг Энхбаяр дарах

Хэлж ярихаа мэддэггүй
Хэнтийн гурван тэнэг
Хэнтэй яахаа мэдэрдэггүй
Хэнхэг гурван тэнэг

Сонгино хэрчвэл нүд улайх
Сонин уншвал нүүр улайх

Дуугарвал дуу нэг
Дургүйцвэл дугтараа нэг

Дэм дэмэндээ
Дэгээ хөлөндөө

Эргээд гүтгэхэд нөхөд сайхан
Эргүүлж хутгахад хов сайхан

Ус үзээгүй байж гутал тайлах
Ухаарч бодоогүй байж хувцас тайлах

/үргэлжилнэ/

15 Сэтгэгдэл:

gump said...

тэр их намд орсоор юм байна. Иймэрхүү улс төржилтийг бол сонирхомоор л юм байна. Тэр сайн энэ муу гэснээс амар юм

Клаус said...

хахахаха..........жаааа би нэг зүйр үг хачир болгоёооо........

Эрийг хүүхэн дарна
Уулыг хөрөө дарна

Idea said...

Гамп: Чи Их намд ор оо. Тэгээд Батзандан шиг бархираад, Баасан авгай шиг хархираад явж бай.
Клаус: Гоё зүйр үг байна. Гэхдээ жоохон засварлъя,

Хүүхнийг эр дарна
Хөвчийг хөрөө дарна
гэвэл ямрав хэхэ.

melkadies said...

tsetsen tselmeg gej hachin yumaa nohor chini zovno doo. barij idehguishdee

sanakae said...

Саяхан аль сувгаар билээ гараад байсан та бичсэн юм уу

ZAYA said...

ккк...

Idea said...

Мэлка: Яаж ийж байгаад чамтай л суух юмсан хэхэ.
Санаке: Би хааяа иймэрхүү юм бичиж энд тэнд өгдөг л юм. Зүгээр сонирхлоороо гэх үү дээ. Яг тогтсон суваг энэ тэр байхгүй ээ. Зарим нь өөр автороор энд тэнд гарсан байдаг. Нээх тоодоггүймоо, тэртэй тэргүй бүгдийг нь зохионо гэж байхгүй хүн амьтны яриа, энэ тэрхэнийг эмхэтгэхийг нь эмхэтгээд, өөрөө нэмж хачирлахыг нь хачирлаад явж л байдаг юм.

Oogii said...

:-0

Клаус said...

сайхан засаж.......

Арсун said...

Øèëäýã õýìýýõ çóðõàé÷ íü
Øèíèéí íýãíýý îëñîíã¿é
Øèíæèæ òîâëîñîí áèò¿¿íä
Øèíèéí ñàðàí ìèøýýâýý, õººðõèé.

Ãàâúÿàò õýìýýñýí ëàìòàí íü
Ãàé ëàéãàà ÿëãàõã¿é ãààðñààð
Ýçýí ×èíãýñ õààíû ãàâúÿàã
Ýíý öàãò áàòàëãààæóóëíà ãýâýý, õººðõèé
Õýõý, õýë íàéðóóëãûã çàñààðàé õº.

Huhtolbot said...

Урилга: Манай тэмцээнд орвол яана
Ухуулга: Түрүүлбэл таныг Мэлкиадастай суулгаж өгий.
Уншуулга: http://hudalch-huuhduud.blog.banjig.net/

Болорхон said...

kkkkkkkk

Ayunga said...

Сайн байна уу Та,

Уулзаж амжаагүй яваа ч www.mongolhuuhed.org-д хамтарна гэсэнд нь их баярлаж байгаа шүү . Зав нь гарвал орж үзээд санал сэтгэгдлээ хайрлаарай :D

Idea said...

Оогий: Морзоор бичээд байгаамуу хэхэ.
Клаус: Таалагдсан бол болж дээ.
Арсун: Арзайгаад харагдахгүй байна шдээ, ах аа. Кириликээр бичээд дахин оруулаарай, гуйжийна. Уул нь мөр дарсныг бодоход шүлэг л юм шиг байна.
Хөхтолбот: Уриалгыг хүлээж авлаа.
Ухуулга биелэхгүй байх аа, Мэлка намайг тоохгүй шд. Уншуулгыг ой тоондоо оруулав.
Болорхон: инээснийг асуу гэдгийн хэхэ.
Уянга: Уулзах өдөр ирэх байх аа.Заавал орж үзэж, чадах юм байвал чадлаараа дэмжинэ гэж бодож байгаа. Зочилсонд баярлалаа.

Idea said...

Арсун ахын фонт нь танигдахгүй байгаа комментыг ихэд сонирхолтой байсан тул хөрвүүлж оруулав. Хэл найруулгыг нь засаарай гэсэн байна, ганц нэг үгнээс өөр засах юм алгоо, сайн бичсэн байна.

Шилдэг хэмээх зурхайч нь
Шиний нэгнээ оносонгүй
Шинжиж товлосон битүүнд
Шинийн саран мандаваа, хөөрхий

Гавьяат цолтой ламтан нь
Гай лайгаа ялгахгүй гаарсаар
Эзэн Чингисийн суу билгийг
Энэ цагт батлана гэв ээ.