2008/04/25

Сураг ажиг

Хоосон амлаад, нуухан нүдлээд яваад байсан чинь хоног өдрүүд урсаад, хоёр долоо хоног хоолой дээр хутга тулгасан юм шиг хүүе гэхийн завдалгүй өнгөрчихөж. Юу ч хийдэггүй хүн хамгийн завгүй байдаг, бас завгүйгээ үргэлж гайхдаг гэж яг үнэн, чухамхүү ямар амьтан надад зориулаад хэлчихсэн юм бол гэмээр.

Бичих сэдэв толгойд, бэлэн үг цээжинд, билэг авьяас энүүхэнд, бийр янтай халаасанд гээд л худлаа пээдийгээд, бөглөөний жийрэг шиг бүлт бүлт үсрээд алга болсноо бодсон чинь гэнэт хацар шатаад халуу оргиод ирдэг байна шд. Ичсэндээ эндхийн интернэт кафены ширээний тавцанг шинэ болтол ханцуйгаараа зүлгээд сууж байна. Үйлчлэгч хүүхэн баярлаж байгаа бололтой үрлэн чихэр өгчихөөд явлаа.

Сүүлийн бичлэгт ирсэн сэтгэгдлүүдийг үзвээс нэг бус хүн намайг хаачив ийчив, хаяг тогтооход алга уу, моргоос асуув уу, модонд төөрчив үү, эрүүлжүүлэхт ороогүй юу, энд тэнд баригдчихаагүй байгаа гээд эрэл сурал болсон байх юм. Зарим нь бүр аглаг хөвчид аваачиж ангын арьс нөмөргөөд, аливаа нүглийг тэвчүүлж арван цагаан буяны замаар оруулчихжээ. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг блогт хэрэгтэй бондгор юм гэж бодогдонгуут шөнө унтахгүй шомбойгоод суумаар ч юм шиг, шонгийн мод түшиж шүлэг тэрлэмээр ч юм шиг бяр амтагдаад бачуураад ирэх чинь.

Юутай ч амьд байгаагаа мэдэгдэж, алба амины ажлаас арзгар нүүрээ түр холдуулж ажиг сураг өгье гэж бодлоо. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр энийг ч бичнэ, тэрийг ч оруулна гэж худлаа төлөвлөөд хуруугаа ч хөдөлгөхгүй явсаар насыг элээх нь шиг байна. Гэхдээ яг өнөөдрийн хувьд хотоос холгүй газар ажлаар яваа тул олныг үл нуршин, одооноос эхлээд бичлэгээ таслахгүй, өдөр бүр биш гэхэд өнжөөд нэгийг оруулж байх болно гээд албан ёсоор амлачихъя.

Улаанбаатарын утаанаас холдож уушиг зүрх түр амсхийгээд ирсэн чинь уужим амьсгаа авч, ухаан мэдрэл саруулжаад урдах хойдхоо санаж эхэлж байх чинь. Удахгүй буцаад л булингартах байх даа, за энэ ч яахав. Хүмүүсийн блогоор хальт шагайсан чинь төр засгийн амьдрал, түмэн олны бухимдал, айсуй сонгуулийн прогноз, ажил хэрэгч санаачлага гээд нүд баясгаж, шүд загатнуулах сонин хачин ихтэй байна, тэгж байгаад тухтай хэсэхээс.

Жижигхэн блогоор минь зочлогсдын жингийн цуваа тасарч, жим нь бүдгэрээд зэрлэг өвсөнд дарагдах шахсан байна, надаас олигтой амьтан байсан бол нар салхи ойрхон оруулж, орсон гарсанд аяга цайны амсар зуулгаж байхгүй юу. Гэхдээ гэрийн эзэгтэй алга байна гээд хоёр нүүр гаргаж холуур тойролгүй гарч ороод, ганц хоёр үг үлдээгээд явсан та нартаа баярлаж байна шүү.

Өө тийм, бас бус хүмүүс бясалгалын тухай асуусан байна. Овоо юм ойлгож мэдэж, сонсож дуулсан ч оруулж амжилгүй явсаар салан баавгайг дуурайж сул тавиад сугаараа цувуулаад дуусчихсан. Бясалгахад чинь бас авьяас шаарддаг юм шиг байна лээ, багш намайг болж өгвөл дахиж ирэх гээд хэрэггүй, бие дааж үргэлжлүүлээрэй гэсэн хэхэ. Мянгад ганц тохиолддог маягтай ангалзуур мөртлөө өндөлзөж дэгэлзсэн өтсөн бөгстэй, өдөж айлгүйтсэн бүтэлгүй царайтай нөхрөөс хурдхан салж амръя гэж бодож байгаа нь нүүрэн дээр нь илт байгаа юм чинь.

За за нутгийн индиануудтай тулж нударга зөрүүлэхээсээ өмнө буудлаа зүглье. Зүс таньдаг ганц нэг юм таарчуул зүгээр байхгүй шил юм мултална, энэ тэрүүгээр гудамж метрлэнэ, илүү дутуу юм хайж баар хэснэ, эцэст нь гар зөрүүлэх юм болно. Маргаашийн ажил төрөл будаа, машинаасаа хоцроод, сураггүй алга болсон тул сурвалжилж байна гээд зурагтаар зарлуулж байвал та нарын минь л нэр төрөнд тааруу юм болох байх даа, би ч яахав гсн хэхэ.

16 Сэтгэгдэл:

melkadies said...

yum oruuldag gevel bolj dee haya uidsan uyed unshij suuhad

Arsun said...

Neeree l "Бичих сэдэв толгойд, бэлэн үг цээжинд, билэг авьяас энүүхэнд, бийр янтай халаасанд" ni yawdag baihdaa. Surgaali ugsee salan baawgain ulgereer sugaaraa tsuwuulaad duusgachihwaa.

amor said...

2,3 шагайсан чинь бахь байдгаараа л...
ажилгүй хүүхэн бна даа гэж дүгнэчихээд л...
сая харин холбоосоор ортол гэрээ цэвэрлээд гэзгээ самначихсан сууж бна ш дэ овоо доо..

peakfinder said...

Ugui ingeed amid mend baigaagaa duulgadag sain ohin shuu.

Хөхтолбот said...

Ааштайм чинь хаалгаа саваад гарсан байхын, нугас нь унжаад хаалга нь чихраад байхаар нь тосолчоод, бөхлөчихөөд гарлаа.

Шонгийн мод л түшжийж шүлэг бичдиймуу чи...

Завгүй байцгаагаа бүгдээрээ ойлгожыгоо ааштаа, хавар угаасаа хүнийг ийм болгожийна ш д. Өвөл л их олон хүүхэд хийгдэж зун намар ихээр төрдөг гэсэн дундаж харж л байсым байна.

Oogii said...

хэхэхэх бэлэн цэцэг үг, бэлэг авьяасаа гэж .... Бишрэмээр шүүү энэ Айдоог :-)

Oogii said...

яааанааа билэг юм байна гсн

Tsolmon said...

he he chi shuu, jaahan ineegeed duhan dahi zuraasaa todruulchihlaa, gehdee saihan bailaa

Алтайн уулс.. said...

he he..jaj iim uran tsetsen ug tolgoid urgadag bnaa..baxduushtai..unshuushtai..ineeguushtei..;-)

ganga said...

Hunii nuurend nudraga buulgahdaa userdeg uu?

ganga said...

Gudamj metrlej yavaad hural tasalvaa geh geed nudraga yariad garaad yavsan baina shuu.

Idea said...

Мэлка: Уйдсаны зугааг, уурласны аашийг гаргаж байвал сайртай арван хуруугаа салж унатал кийборд нүддэгийн минь хэрэг гарч байгаан.

Арсун: Сугаа тас хавчаад суниах ч үгүй гүрийж яваа. Тэгж байгаад тэсэрнээ хэхэ.

Амор: Гэр цэвэрхэн, гэзэг цэгцтэй байгаа дээр минь ороод ирдэг нь яамай даа. Заримдаа ч "Нохойн хороон дахь ноорхой хүүхэн. Гахайн байран дахь галзуу хүүхэн. Тэр юу вэ" гээл оньсого таалгахаар хүмүүс шууд "Idea" гэдгийншд.

Пийки: Хэхэ хааяа хэсэг яасан нь мэдэгдэхгүй алга болохоор гоё байдгиймаа. Хүмүүсийн анхаарлын төвд жаахан ч гэсэн ордог гэжугам.

Хөхтолбот: Чи юунд иймийн. Надад гоё нэр олсон уу. Би нээрээ чамд бодож бодож Гөөхий нэр олсон шд. Хөхөө гэж дуудсанаас л хөөрхөн байгааз дээ. Галавсай их л баярлаж байна лээ.

Оогий: Цэцэг навч ургуулаад л байна уу хэхэ.

Цолмон: Духандаа зураастай хүн ухаантай байдгийн гэж сонсоод би сүүлийн үед байнга үрчийж байгаа.

Алтайн уулс: Зочилсонд талархууштай, зориулж сайхан магтаал хайрласанд баярлууштай. Хаалга үүдээ үргэлж дэлгүүштэй, хааяа ч гэсэн орж ирэхийг уриуштай...

Ганга: Нударгыг заавал нүүрэнд биш элгэнд буулгаж болдог юм байна лээ. Рост шаардахгүй мөртлөө үйлчилгээ сайтай хэхэ. Тэгж байгаар танайхаар тухтай орж цай ёроолдомз.

gegeen said...

hehe, belen cecen ugtei aihtar zolig bn. Idea -g todorhoilson todorhoilolt chini ih sonirhol tatlaa.

www.gegeen.com

gump said...

нэг л бусдыг зодож нүддэгээрээ айлгаж ичээсэни хүн

vitaminjuulalt said...

Хоолой дээр хутга тавихаар хүүе гэхийн завгүй болдиймбий вий хи хи

Idea said...

Гэгээн: Хэхэ аль утгаараа айхтар золиг болж байгаам бол. Тэр тодорхойлолт надад заримдаа гоёдоод байдгиймаа.

Гамп: Айлгана чиг агсамнана чиг. Чи хүртэл айгаад дандаа байхгүй араар орж ирээд байгаа биз дээ хэхэ.

Е.Битмийн: Хаха нээрээ тэгдэг байх л гэж бодож байна. Юундаа шоолоод байгаан. Чамайг буланд шахаж хутга тулгаж байгаад дуу дуулуулж үзье байз. Утсаа өгөөрэй.