Баргийн юм хүлээж авахаа больсон банзан толгойг бясалгалаар балбахаар бас ч гэж гэсмэр аяддаг юм байна хөөрхий. Саяын хэд хоног амьтан хүний ятгалганд автан ам өчгөө өгөн байж “Амьдрах ухаан” бясалгалд явлаа. Хийж бүтээсэн юмаар гавихгүй хэрнээ хэрж хийрхэж явдаг чамархуу бадарчин стилийн, бараан зүсмийн хүмүүс иймэрхүү юмаар хичээллэвэл батгана үржүүлж, балин хийсэнтэй тэнцэх энэ насны буян болно гэж журмын нөхөд зөвлөөд байсын. Мань мэт бодлоо чөлөөлөх буюу юу ч бодохгүй хоосон сууж оюун тархиа гүн түвшинд амрааж суртлаа өдий ч хэсэг хугацаанд ч гэсэн хэвшсэн ажил, дадсан зуршлаасаа хөндийрч амьсгалаа чагнан анхаарлаа төвлөрүүлж байх нь аль ч утгаараа асар ашигтай юм байна гэдгийг мэдэрсэн нь их юм даа. Ингээд орхичилгүй цааш нь бие дааж үргэлжлүүлбэл Шири Шири Идеа Шанкар болтлоо гэгээрэх гэрэлт ирээдүй ч харагдаж байх шиг. За за тэгж ч бясалгалын заяа гомдоогоод яахав.
Мах идэхгүй, архи тамхи, кофе, сонгино, сармис хэрэглэхгүй гэх мэт шаардлага нь анхандаа хар ус ууж, хагд өвс идэж, харанхуй нүхэнд халтар тарвага бол гэж байгаа юм шиг яршигтай санагдаж, ярвайлттай явлаа шд. Гэтэл зөв амьсгалахаас эхлээд, өөрийнхөө тэвчээрийн хязгаарт дөхөх, бие, сэтгэл, амьсгал гурвын нэгдэл болсон иогын дасгал хийх зэрэг нь энэ талын ямар ч ойлгоцгүй над шиг юманд болмоор санагдсан юм чинь элдэвт эрдэмтэй, аливааг амархан сурдаг авхаалжтай хүмүүс бол өлгөж аваад өчнөөн үр дүн мэдрэх юм шиг байна лээ.
Царай чинь шингэрээд, бие чинь хөнгөрөөд, ааш чинь зөөлрөөд, ам хэл чинь багасаад ер нь чи өөрчлөгдөж байна эргэн тойрныхон хэлээд байхыг бодоход бас ч гэж хэд хоног дэмий гөлийж суугаагүй бололтой. Ядаж л хааяа нойр хулжаад зүсэн зүйлийн юм бодож хөрвөөдөг байсан чинь одоо шууд л дэр рүү толгой зүглэв үү үгүй юу хурхираад эхэлбэл яахав /кккк/. Өглөө зуу дуудуулж зуун нэг дэх дээрээ түлхүүлж татуулж, түүхий өндөг нүүрэндээ нялуулах шахам өндийдөг хүн саяын хэдэн өдөр санаачлагаараа эрт босоод нар сар од гурвыг нанчилдуулах дөхлөө шд.
Яджаахад бясалгалын багш гэж аятайхан дамшиг байсан гэжуга. Хаха буян номын үйл хийсэн ухаантай юм байж иймэрхүү бусармаг юм бичдэг над шиг хүн байдаг болов уу. Хөндлөнгөөс харвал завьжаа хүртэл завилаад суучихсан, нүдээ тас анин чухам хорвоогоос тасарсан чухал дүртэй хүн байх авч аниастай нүднийхээ аньсаган завсраар багш залууг хулгайгаар харсан шигээ суухаар ямар юмных нь бясалгал болохов дээ гээлүү ккккк.
За за маяглаж маазрах яахав. Нээрээ мэддэг хэрнээ мэдэхгүй юм шиг олон зүйлийг бясалгалын үеэр сонсож, ойлгож, тунгааж авсан шүү. Хэлээд яриад өгсөн юмыг хэрэгжүүлэх нь битгий хэл хэд хоноод л хоолны хачир болгож хоолой давуулчдаг болохоор хэр ач тусыг нь хүртэхээ хэлж мэдэхгүй л байна.
Ямар ч гэсэн өнгөц харахад өчүүхэн мэт боловч өөрт тустай, өрөөлд хэрэгтэй ганц хоёр сургаал өгүүллээс мартахгүйн улмаас блогтоо хальт сийрүүлье гэж бодоод байгаа. Энүүхнийг мэдэхгүй надаас тэнэг амьтан ч гэж юу байхав, гэхдээ хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг дээ. Буцаад буг чөтгөрийн дүрдээ орохоосоо өмнө амжаад дараагийн хэдэн бичлэгийг дан сургаалаар занималдах санаа байна, сачий хүрэх нь гүй юу.
35 Сэтгэгдэл:
Худлаа битий яриадай. Хэрүүл өдөөл жигтэйхэн л байхчүүлэй...
Arban tsagaan buyanyhaa zamaar orj dee hehe.
tsoli gazar honin gurvel bolj toroh boltugai.
Byasalgaliin uyer amisgaliin dasgal hiideg gej duulsan. ter dasgalaas bas zaaval bicheerei bayarlah baina. Yadaj des daraalal.
Hello, Idea!
I loved this post and this blog.
Have a nice day.
Давгүй шүү
Harin tiin /Zaraad hariulav/. Byasalgalyn bagshid durlasnaa byasalgasan gej anduuraagui baiz nuhuuur /hardav/
Neeree byasalgal xiixees umnu amisgaliin 7 suw buyu 7n chikranii tuxai medex xeregtei gesen.
Bi neex byasalgal xiideg amitan bolood baisan chin Xatanbaatar axtai sayaxan uulzaj yariltsaad 7n chikragaa "martchixsan" yawaad baisanaa medsen shdeee xaxa
Idea, I admire the way you write your blog, u r sooo talented and intelligent girl. I have so much to learn from you. Btw, congratulations for the competition you have won the 1st prize, you totally deserve it, your post was amazingly hilarious, so do your other posts. Hope you continue your writings, they bring people so much exquisite joy.
You are the best Idea!
Waiting for new posts :D
Regards,
Me
Зараа: Хар инергитэй хүнтэй тааруулж харьц гэж бясалгалаар заадаг юм байна лээ...
Арсун: Андуураад нүглийн зам руу хальтирчихгүй бол шүү дээ ккк.
Мэлка: Одоохондоо би амьд л байх шиг байхын. Аль эсвэл андуураад байгаа юм болов уу. Гэснээс тэр орос доктор та хэзээ эгч дүүс болчихсийн.
Ганга: Тэрийг бичсэнээс биеэр үзүүлбэл зүгээр юм байна лээ. Гэхдээ чадахаараа оруулнаа.
David Santos: Thank you very much.
Оогий: Баярлав. 7 чикра их чухал юм байна лээ. Яая чи Хатанбаатар багштай уулзаал лаг юмоо. Би тэр хүний чинь барааг ч хараагүй шд. Буянтайд нь үзэгдэж, бусдад нь сонсогддог юм гэнэ лээ ккк.
Сэгсгэр: Үг гуйвуулж байж үсдүүлэх нь л дээ энэ сэгсгэр гуай. Нээх дурлаад байсан юм байхгүй ээ, зүгээр өөрийгөө баясгах арга олохгүй бол бүтэн гурван цаг хөдөлгөөнгүй, хөлөө завилж, нүдээ аньж сууна гэдэг тэвчээрийн хат шаардсан ажил байна лээ.
Anonymous: Thanks for your nice words. I will try to keep it forever.
Энэ гадаад хүмүүс яаж миний бичлэгийг ойлгож уншаад байгаан бол. /мэлэнхоликтов/ Гэхдээ сүүлийнх нь монгол хүн байх шиг байнаа. Намайг арай дэгсдүүлж магтсан ч их баярлалаа. Блогтоо аль болох сонирхолтой, уншууртай бичлэг оруулахыг хичээх болно. Бүгдэд нь амжилт хүсье.
Amidrah uhaan byasalgaliin tuviin byasalgald 2-3 udaa suuj baisan. Dandaa l emegtei bagsh deer taaraad baidgiin, bi azgui yum baina l doo. Ayataihan esreg huisiin bagshaar zaalgaval bas uur baih daa tee.
Ганаа_бж: Хэхэ харин эрэгтэй багштай хичээл цөөхөн л гэсэн. Манай багш их мэдлэгтэй гоё хүн байна лээ. Би л зүгээр арзганаж байхгүй юу, тэрнээс эр эм ялгаа юу байхав дээ. Тэгж байгаад Саранцэцэг багшийнх дээр нэг явж үзнэ гэж бодож байгаа, лекцүүд нь илүү сонирхолтой байдаг байх.
Хүнээс юм сонсож явах сайхан. Дараа нь хэзээ нэгэн цагт хүнд юм сонсгох чиний ээлж ирдэг юм. Тэр үед сурсан мэдсэнээс гадна сонссон юм их хэрэг болдог бололтой.
уг нээрээ хэрэгтэй эд шигээ..
оюун санаа саруулсаад бүүр өөр төрөлд орчигдог гээд тээр жил нэг найз маань ухуулаад бсн. хөлдүү толгой ойшоогоогүй ш дэ..
Бум: Үнэн үг, шар тос. Сонсоход наалдацтай, авууштай ярьдаг хүнээс үг дуулж явах шиг хэрэгтэй юм хаа байхав. Өөрийн ээлж ирсэн чинь өрөөлд дуулгачих олигтой үггүй өрөвдмөөр царайлаад сууж байвал ичмээр ээ.
Амор: Хэхэ хөлдүү толгойтой хүн ганц би биш бололтой,гэхдээ гэсдэг л юм байна, үзсэн хүн ярьж байна. Гол нь буцаад царцаах уу, хөлдөөх үү, гэслгэн хэвээр нь сурсан дуулснаа хэрэгжүүлээд явах уу гэдэг нь толгойны эзнээс л шалтгаалах юм шиг байна лээ.
Гэхдээ нэг удаа яваад үзэхэд хэзээ ч илүүдэхгүй юм байна лээ гэдгийг баттай хэлж чадах байна.
Ergeldeed l baigaa
Бясалгаж байхдаа, яг юу хийдэг юм бэ? Энэ талаар би ойлголтгүй л тууж яваа...
Бичих гэж алах юмаа хэхэхэххэ
Sursan ermiig chini uzmeer baina
Surgaali ugiig chini sonsmoor baina
Еэээ базарваань энэ бясалгаж биднийг нэг гийгүүлэх нь.
Нэг хальт мэссэнжэрдий гэсэн болдгүйм байнав Галавсай мань 2 чиний мэссэнжэр АЯ ДИ-г хайгоол байна.
гөхөө найз миний гуйлгыг гуйцан байна...
Idea chinii batgana het urjeed baas oldohoo bailaa. Heterhii ih buyan hiih ch dee, demii l baidag ym daa kkkkkkk.
Idea chinii batgana het urjeed baas oldohoo bailaa. Heterhii ih buyan hiih ch dee, demii l baidag ym daa kkkkkkk.
Ym bicheech ee. Uka san shu
Хүүшээ энэ одоо багштайгаа ганцаарчилж бясалгасаар байгаад аглаг уулын даяанч болчихсон юм биш биз дээ. Баахан юм бичнэ гэж бүлтрээл алга болчихийн.
Аглагт суусан
Айдеа минь
Бусдыгаа бодоод
Буцаад ирээчээ
breend kuuken busdiig chileehee bolii shuu, blogtoi bolnoo gedeg chin busdiin haraat bolnoo gesen ug, zaaaaaaa!!!
bichQui bol boon har energyuud dairiishtee, yumaa bich geel.bicheel ehluul energy ni shuud tsairaal, yum bisalgalaas dutQuishtee,aidooo mini eee.
Idea mini minii blogoor zav gargaj neg shagaigaad blogchid hamtran ajillah bolomjiin talaar sanaa onoogoo helne uu.
Хэхэхэ: Гайхалтай блог байна.
Арсун: Мэдээд л байгаа хэхэ
Заяа: Бясалгаж байхдаа зүй нь бол амьсгалаа чагнаад өөрийгөө мэдрээд аль болох бодлоосоо чөлөөлөгдөх оролдлого хийх ёстой юм шиг байна лээ.
Мээш: Хэхэ би хэнийг ч алаагүй шд.
Зочилсонд баярлалаа. Завандаа орж ирж "алуулж" байгаарай.
Арсун: Сурсан эрдэм арчигдсан
Сургааль үгс мартагдсан
Худлаа амласандаа ороогдоод
Хуйхаа маажаад сууж байна.
Гамп: Эхлээд уул нь өөрөө гэгээрэх ёстойм шиг байна лээ. Даанч би улам бүдгэрцэн.
Гөөхий, Галавсаа хоёрт: Бөөн юм болж хаяг авчаад өөрсдөө алга болоод байгаа биз дээ. Аягүй бол аяга тагш юмнаас ID-г минь зарчаад арилаад өгсөн дөө. /хардав/
Ука: Батгана хэт үржээд баасаа энд тэндгүй цацаад, тэр нь батга болоод нүүрэн дээр гараад байна яахуу? /заваараал/
Үлмэдэх: Багш намайг дахиж битгий ирээрэй гэсэн. Гутраад гурав хоног ууланд амьдарсийн, зүгээр л юм байна лээ хэхэ.
Арсун: Аглагт суусан Idea чинь
Ангайж яваад буцаад ирлээ
Идэж унтаж,тэнэх тэнэглэхээс
Илүүг сурч даанч чадсангүй.
Нана: Бэлэн үгтэй брэнд хүүхэн гэж онгироосоор байгаад та нар хүн эвдээд хаяхчихийн. Таг эвдэрсэн хойно нь өөрсдөө засаарай.
Ганга: Ороод санал бодлоо бичсэн, таны мэйлийг ч авсан. Хариу өгч амжилгүй гөлийгөөд явж байтал ашгүй сайн санаат хүү хөрвүүлсэн байна лээ. Тэгээд эгч минь хуваарилтаа хийгээд хөтөлбөрөө гаргачуул бүгдийг нь дэмжинэ гэдгээ хэлсэн байгаа.
Үүнээ: хэхэ зочилсонд бас үнэлсэнд баярлалаа. Welcome!
zooz, idea-s avah sanaa ch ih bn, tuuh sanaa ch zondoo l torj bn. byasalgald ni suuhaar barah u, saraa bagsh chini manai eejtei ovor turiitei orj osson ui zaigui naizuud yum gesiishdee, mahgui hoolnuudaa daraa neg negendee helj turshlaga soliltsdog chini harin ih heregtei yum baina lee, medq baahan tsagaan budaanaas oor yum sanaand buuhgui baigaad baisan chini suuld So, jpn hoolnii gazruudaas zondoo sanaa delssiishd. sushi ene teriig ni hiij suraad jigteihen bolson, odoo baruund garaad haaya hereg boldiin ter chini hehe. yuhniig ch suraad avtsan baihad iluuddeggui gej unen shuu. byasalgaj barij suraagui ee, gehdee l mahgui hoolnuudiin ner torold nevterhii bolood, haaya hodoodondoo eeljiin amraltiig ni ogohod asuudalgui bolood baigaa. gehdee ch huushuurnaas hezee ch tatgalzdaggui, muu zurshilaasaa bol salahgui sanaa ih bn shuu, hehe. www.gegeen.com
eimeer daalguur ogson bEISHTEE, TAG EVDERCHIL BOLqUI SHUU, MANI METES ZASII GEED CH CHADVAR HURqUI BAIJ MEDNE. BEREEND GEDEG OOROO AIMEER HARIUSTLAGSHT,KKKE, ORLUULAH ARGAGUI BH LAV L.
Гэгээн: Зочилж тухлаад сайхан буу халсанд баярлав. Саран багшийн найз юм чинь танай ээж бас их гоё хүн байх аа. Тэгээд чамд Гэгээн гэж өгсөн байх хэхэ. Харин тийн, тэр цагаан хоол авчраад иддэг нь хамгийн гоё хичээл байсан. Би бас нэг их сайн бясалгаж чадахгүй л байгаа, эргэн тойрны бүх юмыг улам мэдрээд байгаам чинь. Харин тэр япон, со хоолноос чинь санаа хулгайлдаг нь мэдмээр юм байна. Суусан газрааасаа шороо атгаж сурсан хүн байна шүү. Миний блогноос ч дээ хүн сонирхож хусах юм байгаа болуу даа, байвал ав ав хэхэ.
Нана: За даа засварчин дуудах хэрэг гарч дээ тэгүүл, мань ер нь сүүлийн үед аймаар эвдэрч байгаагаа мэдрээд байгаа. хэхэ
Post a Comment