2008/05/06

Өдрийн зураглал

Цас бороо холилдон орж агаар чийгшээд л, цаанаа нэг уужим амьсгаа авмаар сайхан өдөр байна. Өглөө гаруут л том том ширхэг задгайлсан үсийг минь илбэн бударсаар, газар буухаасаа өмнө хайлан урсаж яльгүй нимгэн хувцасласныг минь сануулах мэт хөлийн дотор нулимсарна.

Удтал уйлагнаагүй тэнгэрийн хатсан элэг дэвтэж, уласгасан уугих улаан шороо хаашаа ч юм оджээ. Өдөр хагаслан буусан зөөлөн хуранд дэвтэхдээ уулын түймэр унтарч, уяхан нэг нь дэнсэлнэ. Хот тэр чигээрээ чимээгүй дүнхийж, цонхонд мөр татуулан урсах усан судлын цаанаас улам ч дүнсгэр харагдах шиг. Цас, мөрөөдөл, гуниг гурваас чинагш хорвоо буй...


Тогтворгүй хөвсөлзөх сэтгэлээ торгоож ядахдаа дундын чаатанд дөрвөн мөр тэрлэж орхив.

Idea: Хөвөн цас хөлд унахдаа бороо болон шалбайж
Хөнгөн гуниг сэтгэлд хургахдаа жавар болон шандуурна
Чийг даасан савхин хүрэмний цаанаас сэтгэл сэрмийж
Чиний одсон зүгийг нууцгайхан ширтэнэ...
6 May 08, 10:40

хэмээхүй дор хэрүүлч, шогч Зараа ноёнтон үргэлжлүүлсэн нь:

3apaa: Намайг л нууцгайхан харуулдаа юу ?
Намрыг л нэхэн үгүйлээ юү?
Хүрэм чинь чийг даагаад байна уу?
Хөнгөн гуниг хөндий сийгээд байна уу?
Өвгөн цас унахдаа удалгүй хайлна
Өнгөрсөн явдал гуниг нэхэн сэдрээнэ
Нимгэн хүрэм нэвт жиндүүлж хайрна
Нууцхан харц чинь зөвхөн намайг төөнөнө
6 May 08, 10:52

хэмээн “их юм” санаж шүлэглэжээ. Дунд нь “оооо ееее камоооон” хэмээн Гаамп хүү түрлэг нэмсэн байх юм. Цааш үргэлжлэхүйд:

Хүсэл: Цас бишээ энэ
Цаг хугацааны нулимс
Өнгөрөн одсон сайхан бүхэнд гуниглаж
Өөдөөс тосон санаандгүй учралд баясаж
Уйлнам...
6 May 08, 12:30

хэмээн сэтгэлийн учигаа хөндсөн байхуйд авьяас билэгт Арзгар толгойт өлгөн авч өгүүлрүүн:

Segsger: Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад
Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж
Амьдрал хэцэн дээр тохсон хэврэг бөс мэт
Амьсгалах чимээ нь чихний дэргэдүүр өнгөрөхөд
Мөнөөх эртний моддын мөчрөөс солонго татаж
Мөнгөлөг дуут шувуун цээжний гүнээс алдармой
6 May 08, 12:30

гэх ахуйд Шүлэгч авхай тосон авч ийн уянгалав.

Shulegch: Би яг л энэ цас шиг, цасны судал шиг
Биелүүлж амжаагүй мөрөөдөлдөө урсаж буй лаа шиг
Дагжитлаа чичрэх хэврэг амьдралын хүлээсэн дунд
Дандаа чамайг аргадсаар зэвэрч яваа төмөр мэт...үл далд орно,
гэвч үнээ алдсаар ....
6 May 08, 12:31
хэмээн халаглахуй дор

Фриска: Арай гэж хөл дээрээ тогтон тэнцмэр аядахад...ахиад л
Амьдрал яагаад ийм салхитайм бэ
6 May 08, 14:49
хэмээн шүүрс алдсаар нэгэн цагийн онгодноос төрсөн шүлгийг төгсгөмой.

10 Сэтгэгдэл:

gump said...

би хэзээ нэг юм хум зохиож сурч. Энэ балиар заваан үзэл сурталгүй үг хэллэгээ бусдын шүлэг дундуур хэлхээ больдын болдооо

3apaa said...

Худлаа өөрчлөөд байгаарай!
3apaa: Намайг нууцгайхан ширтэж байна уу? Намар ирээд байна уу? Хүрэм нь чийг даагаад байна уу? Хөнгөн гуниг жаварлаад байна уу?
6 May 08, 10:49
3apaa: Өвгөн цас унахдаа хайлна Өнгөрсөн явдал гуниг нь сэдрээнэ Хулхи савхи нь чийг татна Хулгай нүдээр намайг төөнөнө
6 May 08, 10:52

Idea said...

Гамп: За яахав дээ дандаа үзэл сурталтай хүмүүсийн дунд нэг балиар заваан юм байсан нь сонирхолтой шдээ. Тэгээл шүлэг энэ тэр чадахгүй оо еее камоон бейби энэ тэр гээд явж л бай л даа. Кипок өнгө аяс бас хэрэгтэй шд.
Зараа: Хүн аймаар утгагүй юмыг чинь засаад харин овоо шүлэг дүрстэй болгож байхад хэл ам хийхнүү энэ чинь. Өөх өгсөн хүнтэй үүр цайтал заргалдана гэгчээр. Утга санааг нь алдалгүйгээр ийм аятайхан болгосонд харин баярлалаа гэмээр байхад.

Хөхтолбот said...

энэ сэгсгэрийн бичсэнийг мань мэтийн гар шууд буруу буулгажийна ш д, сонс доо

Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад- Нэг тийм хүнгүй газар
Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж- Мэдээ сонсонгоо сэрэл хүсэл нь төрөөд
Амьдрал хэцэн дээр тохсон хэврэг бөс мэт- Бүх юм нээх эмзэгхэн агаад хүрч ядах мэт тэвэчиж бас ядаад
Амьсгалах чимээ нь чихний дэргэдүүр өнгөрөхөд- Хий сүг мэт нэгний аьсгалыг чихээрээ мэдрээд суухнээ
Мөнөөх эртний моддын мөчрөөс солонго татаж- Нэг тийм нууц хэллэгээр илэрхийлсэн хүний эртнээс үгээр илэрхийлэшгүй сайхан мэдрэмж төрөөд
Мөнгөлөг дуут шувуун цээжний гүнээс алдармой- Бүүр бие махбодийнх нь гүнээс цагаан өнгөтэй зүйл урсан гараадхаж гэнэ шүү дээ, хэхэхэ

Найзаараа жаахан даапаалахад уурлахгүй хүн байгаамоо, яады яады

Yuki said...

мундаг ардууд шүү, дээрийн шүлэг бас сакк байсан. күй шүлэг мэдкүй гээд ичээд дуугай суужаахаар Гамп шиг орилцон бол бас дунд нь нэр гарах байжшүү.

клаус said...

энэ зургийг хараад яасан гоё хот вэ гэж бодоол суужийлаа...хаха

Segsger said...

Ааа муу борвиндоо толботой босоо ороолон чи ингэж явдаг юм бий. Үгийн урнаар далдалсан утгын минь үнэн дүрийг нүцгэлсэн чамтай тооцоотой доо хө. ккккккккккк

Segsger said...

Хөөе Idea гуай, Зараагийн заргалддаг зөв шд. Зохиогчийн эрх энэ тэр гээд хуультай шүү наадах чинь. Хэргээ бага дээр нь цайруулахгүй бол цаад зараа чинь заргаараа алдартай этгээд шүү. Хүмүүс заргаа авахаар явахдаа зарааны өргөс энэ тэрийг гутлынхаа ул энэ тэрд хийдгийг мэдэх үү? Idea ч өнгөрчээ /чихээ дарав/

Idea said...

Хөхтолбот: Сэгсгэрийн шүлгийг цэмцгэр болгоцон байна шд. Гөөхий чи бас тэгжугад авьяастайм байна шүү. Сээкс+гэр та хоёрыг нийлүүлээд тавьчуул ч.
Юки: Дараагийн удаа хөгшөөн бөмбөр нүдээд ч юмуу эсвэл бөөс няслах чимээ гаргаад ч хамаагүй ороод ирээрэй.
Клаус: Наад зургийг чинь авсан хүнд учир байгаам. Хоёр хэрзгэр барилгын араг ясны дунд холхих хэдэн жаажгий автобустай гудамжийг Манхетины гудамж шиг харагдуулж байгаа биз дээ. /онгиров/
Сэгсгэр: Гөөхий ч өнгөрсөөн /чихээ дарав/Зараа оюуны өмчийн хороонд оочерлоод зогсож байгаа сурагтай л байна лээ. Эцийн эцэст авьяастай хүнд аливаа хэл ам, хэрүүл зарга үйлчиддэггүй л байхгүй юу ккк.

Pearle Deppsu said...

ta nar neeree het blogtoj bna shyy


hehe