2008/05/01

Будаа хаанаас олох вэ?

Өнөөдөр хаврын сүүл сарын эхний өдөр. Аргын тооллын тавдугаар сарын нэгэн. Билгийн тооллын шинийн 27. Ангалзуур одтой, хялалзуур мэнгэтэй, ямбий суудалтай, ямбатай ямаа өдөр.

Өглөөний нар өчигдрөөс хойш мандаж, маргаашнаас жаргах сурагтай. Тухайн өдөр арван хоёр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба архи тамхи хэрэглэж, айлын авгай нөхөр эргүүлбээс атаатан лугаа учирч, арзгар толгойноосоо салах нигууртай тул шартсан хийгээд шалигласан нөхдүүд сайтар биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг өөрийн бугуйнд буй тул өрөөл бусдад харуулалгүй хянамгай байгууштай. Хол газар яваар одогсод гэрээсээ гарч чанх доошоо мөрөө гаргавал зохимжтой. Ойр орчимд чинь траншейний нүх олдохгүй бол овоолсон шороон дээр гарч олон дахин үсэрбээс аян замд тохиож мэдэх аливаа муу зүйлээс гэтлэх магадлалтай.
Үс шинээр авахуулах буюу засуулбаас үүрд халзан үлдэнэ.
Зурхайг зурсан алганы хээ арилгагч Тэр ч биш, Энэ ч биш, Хэн ч биш...

.... Зурхай гэж, бидний амьдралд ямар их үүрэгтэй юм бэ? Уржигдар овоо зав гарахаар нь ойрхон танил үсчин рүү харайлгаад очтол “муу өдөр” гээд амарчихсан байх юм. “Чика өдөр” чинь хэзээ тохиох вэ гээд утсаар асуусан чинь “Гол нь хоёр дахь өдөр хүмүүс ирдэггүй юмаа, тэгээд амарч байна. Чам мэтийн хэнэггүй нөхдүүд ховор шүү дээ” гэх.
Үеэл эгч төрөх сургаар эмнэлэг рүү майжигнах гэтэл “Хийсвэр хийнэ гэхээр нь сүлд өдрөө оръё гээд хойшлуулчлаа” гэсэн мессэж ирж байна. “Үхэж төрөхөд өдөр ямар хамаатай юм” гэж бичээд гомдоочихлоо.
Хугарсан хумсаа тэгшлэх санаатай хумсны хутга суртал “Хүүе өнөөдөр туулай өдөр. Хумс авбал үгүйрч хоосроно” гэх юм. “Яахаараа туулай өдөр хоосордгийн” гэхээр “Сэтэрхий уруултай болохоор” гээд ганган тайлбартай.
Аав нь өнгөрсөн айлын охин уйлж байна “Хэлээд байхад тэрсүүд өдөр хамаагүй гарч, харш жилтэй хүнтэй маргаснаас хараал хүрээд явчлаа” гэж...

Хүн гээч амьтан ер нь яагаад заавал шулуун дардан замаар амьдрах гээд байдаг юм бол. Айсуй зовлонг арцаар арвилж, өдөр харж өргөл бариад ч зайлуулж чадна гэж үү? Болдог юм болдгоороо, болдоггүй нь болдоггүйгээрээ. Зовлон байхгүй бол жаргалыг яаж мэдрэх билээ. Аливаа саад бэрхшээл тохиодоггүй бол амьдрал ямар уйтгартай байх бол. Бодоод үз дээ, өглөө ямар ч асуудалгүй яг 6 цагт сэрнэ. Бүх зүйл ягштал бэлэн, гарангуутаа унаа үүдэнд, ганц ч тоормос гишгэхгүй ажлынхаа гадаа ирнэ. Лифтээр өгсөөд, өрөөндөө ортол дарга инээгээд л, ажил мангар амархан, өдөр болгон цалин өгөөстэй, авах юм байхгүй бүх хэрэгцээ ханачихсан, өлсөх ч завгүй идэх юм бэлэн, өөрөөс шалтгаалах бүтэлгүйтлийн сураг ч үгүй.... Ёоо ямар утгагүй байнаа.

Зүгээр л зүйрлүүлэхэд ийм, түүнээс биш амьдрал гэдэг ажил гэрийг холбох замаас урт, ажлын давчуу өрөөнөөс өргөн, албаны ааштай даргаас гашуун, авдаг хэдэн төгрөгөөс үнэтэй нь мэдээж. Би ч тэр, хэн ч тэр бүхнийг шулуун дардан байлгах гэж мэрийдэг, бүтэхгүй болохоор нь бөөн уур уцаар, нус нулимс. Бүх юм санаснаар бүтдэг ертөнцөд очвол магадгүй бүтэн өдрийг өнгөрөөж чадахгүй байх. Зовлонгүй амьдрал өөрөө утгагүй, бэрхшээлгүй зорилго өөрөө амтгүй, хүрэшгүй мөрөөдөл өөрөө хоосон, хүний амьдралд зовлон юутай хэрэгтэй вэ?
Зовлонгүй, саадгүй амьдрах гэсэндээ зурхай шүтэж, лам тэжээж, лай хурааж, мэхэнд хууртаж, мөнгөө үрж, нервээ барж... Ай шуналт хүний орчлон...

.... Домог өгүүлсүү. Нар болсон ганц хүүтэй хүүхэн байж л дээ. Гай дайрч хүү нь гэнэт өөд болов. Хүүхэн энэлэн гашуудаж, бурхан багш дээр очжээ. Бурхан багш “Эхлээд миний ганц хүслийг биелүүл. Тэгвэл хүүг чинь амьдруулъя” гэж гэнэ. Хүүхэн ч уухайн тас юу ч хийхэд бэлэн байлаа. Бурхан багш түүнд харуй бүрий болохоос өмнө нэг аяга цагаан будаа олж ирэхийг даалгажээ. Гэхдээ зөвхөн зовлон үзээгүй айлаас авах ёстой. Өгсөн даалгавар нь амархан санагдаж хүүхэн баярлан гүйн гарлаа. Яваад л байж, хэсээд л байж, сураад л байж. Аяга будаа өгөхөөс хэн ч татгалзаагүй ч, аль нэг зовлон үзсэн үү гээд асуухаар бүгд үзсэн байх юм гэнэ.

Зарим нь нөхрөө эсвэл эхнэрээ алдсан, хайртай хүндээ хаягдаж гологдсон, мэхлэгдэж хууртсан, үгүй бол үгүйрч хоосорсон, үр хүүхэд нь үхсэн, аав ээж нь нас барсан, гэр орон нь галд шатсан, усанд урссан.. үгүй ер уй гашуу болоогүй айл нэгээхэн ч таардаггүй гэнэ.

Харанхуй ч болж, хүүхэн ч туйлдаж. Модны хожуул дээр суугаад уйлж гарав. Үй олон айлаас асууж байхад аягахан цагаан будаа өгчих хүн яагаад олдсонгүй вэ, би яасан азгүй, үйлийн лайтай толгой вэ?.... Гэнэт ухаарав. Үгүй ингэхэд би ганцаараа зовлон үзээгүй юм байна. Энэ айлууд бүгд л над шиг уй гашууд автаж, үхэл хагацал үзсэн байна шүү дээ. Гэтэл би яахаараа орчлонд ганцаараа зовсон юм шиг орь дуу тавина вэ? Будаа ч хэрэггүй, бурхан багшид буцаж очих бүр ч хэрэггүй юм байна гэж бодоод тайвшрав.
Энэ бол амьдралын хууль, бурхан ч түүнд үүнийг ойлгуулах гэж будааны эрэлд гаргажээ.

Ингээд бодохоор хүн бүр зовлон ирдэг. Зовохдоо биш зовлонг яаж давах вэ гэдгээс зовлонгийн их бага хамаардаг болтой. Эхээс төрөхдөө л траншейд амьдрах тавилантай, эсвэл архичин байх ёстой хүн гэж үгүй. амьдралд нь тулгарсан аливаа зовлонг сөрж чадахгүйн улмаас л тэнд очдог, сэтгэлийн тэнхээгүйдээ зовлонд идэгддэг. Магад тэрнээс ч илүү зовсон хүн өнөөдөр жаргаж яваа. Ялгаа нь ердөө л зовлонг яаж хүлээн авч, хэрхэн гэтэлсэнд байдаг. Зовлонг хүлээх хэрэгггүй, хүрээд ирвэл ирвэл зугатах хэрэггүй, даваад гар. Ямар энгийн ойлголт вэ.
Тэгвэл зовлонгоос ангижрах бас нэг арга байнаа. Зүгээр л цаг хугацааг хүлээх. Цаг хугацаа учирсан зовлонг зол болгож хувиргана.

... Түүх өгүүлсүү. Энэтхэгийн нэгэн тосгонд үгээгүй ядуу аав хүү хоёр байж л дээ. Өмссөн хувцасны тантаг нь өр сэтлэм, өл залгуулах өчүүхэн тариа нь зүрх шимшрэм. Харин ганц хурдан удмын сайхан цагаан морьтой байж. Урдуур хойгуур нь өнгөрсөн хүн бүр нүд унагаж үнэ хаяна. Амласан үнэ нь аав хүү хоёрыг насаар нь тэжээж дөнгөхөөр. Гэвч тэр хоёр морио зарсангүй, тосгон даяар энэ хоёрын эргүү тэнэгийг гайхав.

Гэтэл нэг өдөр өнөөх сайхан морийг нь хулгай авчихаж гэнэ, өргөн олон харуусан шогшров. Аав хүү хоёр аанай л ажрахгүй хэвээр, амьтан хүн тэр хоёрын усан тэнэгийг улам гайхав, өрөвдөв. Удсан ч үгүй өнөө морь нь өчнөөн зэрлэг адуу дагуулаад ирэв гэнэ. Амь нь тасрах дөхөөд байсан аав хүү хоёр азарга адуутай болж баяжив, ард олон атаархсандаа ам хэлээ билүүдэв.

Төдөлгүй хүү нь зэрлэг сүргийг сургаж байгаад унаж бэртэн хөлөө хугалав. Хөгшин хонины насгүй өвгөн хөлгүй хүү хоёрт дахиад л зовлон ирэх нь тэр. Нутгийн олон өрөвдөхдөө нулимсаа барьж ядна, аав хүү хоёр амгалан хэвээр. Ард олон тэдний азгүй, хувьгүйг ам дамжин цуурав. Удсан ч үгүй дайн гарч тосгоны эр сүвтэй болгоныг өчиггүй дайчлав. Гэтэл хөгшний хөлгүй хүү үлдэж, аавыгаа амьсгал хураах хүртэл нь ачилсан юм гэдэг.

Ирж болсон юм чинь явж болдгийн жишээ энд харагдаж байгаа биз. Би дэлхийн зургаан тэрбум хүний нэг, эд эсээр бүтээгдсэн, энгийн л нэг бодгаль болохоор зовж л таараа. Харин ялагдлаа ялалт, зовлонгоо зол болгож хувиргах тэвчээр, сэтгэлийн хат хэр билээ. Асуудлын гол үүнд л байна. Амархан юм даа энэ орчлон.

Амьдрал ямар сайхан бэ, алтан нар юутай өнгөлөг юм, аз жаргал яасан амттай юм, ариун хайр юутай ховор юм бэ? Зүрхнээс урсах нулимснаас минь бал амтагдаж, зүүдэлж сэрэх мөч бүр минь давтагдашгүй, зуны цэцэгс хаврын хавартаа дэлбээлж буй цагт зурхайтай зурхайгүй урд минь гэгээн харгуй бий.

Өчигдрийн шаналан өнөөдөр бодоход өчүүхэн жаахан, эгштэл гунигласнаа эргээд санахаар ичиж улаймаар, өмнөх замаа өөдрөгөөр төсөөлөхөд өрнүүн гэгээлэг, өглөө босоод хорвоог харахад цэлгэр уужим, өнгө будаг эрээлсэн гэрэлт орчлонд хүн болж төрнө гэдэг юутай гайхамшиг...

21 Сэтгэгдэл:

gump said...

Нэг лут хүн зовж үзэхгүй бол жаргалыг мэдрэхгүй гэж хэлсэн гэнэ лээ.

Дан зовоод байсанаас морио зараад цэрэг татлагынхандл авилга өгөөд цэрэгээс мултраад болчих л байсым байшд

Friska said...

зовлон үгүй ээ, жаргал үгүй ээ гэж бас нэг лут хүн хэлсийн гэнэ лээ. Хүмүүс зовлон зохиохдоо, зовлон гээчийнхээ үрийг тарихдаа гарамгай хирнээ зовлонгоо эдлэх тун дургүйм.
тэгээл нээх үс хумс гээл дэмий юман дээр болохгүй өдөр зохиохын...байнга үйлдэгддэг үйлдэл дээр зохиох хэрэгтэй шд, бааж болохгүй өдөр ч гэдийм үү. ер нь архи уудаггүй өдөр гээд гаргачихийсан, хэнд хэлж тэлвээзээр яриулдиймлээ.энэ өдөр архи уувал ахиад архи уух боломж үл олдоноо гээл.

Arsun said...

Tsag hugatsaa buhniig formatlana.
hehe.

Sonin ulgeruud /surgaaliud/ baina shuu.

Anonymous said...

Gehdee spiritual thing bolohoor hetsuu l dee, ymar ih powerful, humuusiig hovsdoj chaddiin be gedgiig hamriin hiid deer ui tumen humuus tsuglarsan baisaniig haraad uuriin erhgui tegej sanagdsan.

Za uur deeree neg jishee avia. Neg zaluutai taniltslaa. Ovoo oir dotno bolj baigaad lamd uzuultel ystoi hereggui geed negative taliin medeelleer bumbugduulev. Uur hund uzuultel bas l yag adilhan um helj bsan, dahiad l uur lamd, bas l adilhan, neg ni ch sain gej heleegui, ih sonin. (Getel hamt yvj bsan naiziin maani zaluug hachin sain hun, zayanii hani mun bna gej ireed l ). Bi ter ued toogoogui, setgeldee halit sejiglej bsan ch denduu dassan setgelee tataj chadaagui. Gehdee etsiin etsest bi haramsaad hotsorson. Helseer baital ni ingej uuriiguu huurah ymar hereg bsiin bol gej nileen hugatsaand shanalsan. Odoo hashir, ter talin zuil deer itgedeg bolood baigaa.

Er ni amidral uuruu baylag bolohoor az jargaliig ni l iluutei avh umsan.

peakfinder said...

Heleed yah ve, hund jargah neg cag baihad zovoh neg cag irdeg yum genelee. Harin ter ajil torloo zurhaigaar zohicuulahiig oilgodoggui yumaa.
Nodnin mongold ochood usee zasuulah geed uschind ochson oroi 10 cag hurtel oochirloson. Gaigui nertei uschin bas deer n' us zasdag, baljinnyamtai odor baisan yum genelee. Medsen bol neg odor huleehgui yu.
Minii eelj irehed nogoo uschin maan' humuusiig haraaj aldsan. Hoorhii cai ch uuh zav garaagui, mongo toldog uilchluulegch baihad tanil, hamaatan sadan geed cuvaa tasraagui. Deer n' bi met orchihson yavj baigaa yum chin'.
Tegsen usee yuroosoo tairuulj baigaagui geed gezegtei busgui ireed, iveel jilteigeeree us tairaad og geed shalaad suuchihsan. Uschin maan' oroi bolchihloo onoodor amjihgui bi hondood yavuulaya, daraa ireed zasuulchih gelee. Huuhen jaahan bodoj baisnaa tanaih tegeed salaalsan us tuudeg yum baigaa biz dee gesen. Bi ineedee barih gej ih zovson doo.
Za neg ih urt comment bolchihloo, uuchlaarai.

Anonymous said...

Найз нь имэйл явуулсан шүү. үзээд хариугаа явуулчихаарай за...Болжмор

melkadies said...

idea neg saihan bichleg oruulah yum bish biz. negdsen blog deeree ain. saihan l tuuhuud sonschloo.

gegeen said...

hehe, aihtar blogch baihnee, ulgeruud ni hoorhon surgamjtai yum baina. bi iimerhuu yum unshih ih durtai. onoodriin bichlegt yamar olon hun orj irj comment uldeegee ve geed l gaihaj bn. gokshniihoo blog-g bas linkendee nemeerei. www.gegeen.com shuu

Битмин said...

Жаргаж үзээгүй хүн гэж байдаг боловуу.
Зовлон мэдэрдэггүй хүн байдаг болов уу.
Инээх уйлах гэж байдаггүй бол яах бол
Архи тамхи байдаггүй бол яах бол

amor said...

сайхан бичжээ..
зовлонг даваад л гарах хэрэгтэй...
зовлон сэтгэлийн хат суулгадаг гэжийгаа..

Idea said...

Гамп: Хаха сайхан үг, бас боломжийн хувилбар байна. Чиний энэ ухаан уу, ундарч байдаг янзын хог шүү. Өвгөн хүү хоёрын сэтгээгүйг сэтгэсэн байхын.
Фриска: Архи уудаггүй өдөр гэж гаргавал шар тайлдаг өдөр гэж өөр нэгийг зохиогоод л уух байх даа хэхэ.
Арсун: Таны санал болгосны дагуу сонссон сургаалаа сугандаа хавчаад л, эхнээс нь бага багаар баяжуулж оруулж байгаа нь энэ.
Үлмэдэх: Ёстой яаж ч болохгүй жишээ байна. Бодууштай. Амьдралаас аль болох сайхныг авах юмсан гэдэг чинь чинь сайхан өгүүлбэр байна.
Пийки: Сайн өдөр нь ядаж салаагаа түүлгэе гэж бодсон байх нь хэхэ. Хөгжилтэй юм.
Болжмор: Мэйл авсан, хариу явуулнаа. Үнэндээ найз нь зав муутай байгаа, гэхдээ оролцолгүй яахвээ.
Мэлка: Завгүй, залхуу, чадваргүй гурав нийлэхээр гараас юм гарч өгөхгүй байнаа. Гэхдээ санаж явбал бүтэх байх.
Гэгээн: Нэмэлгүй яахвээ, чиний блог гоё мэдээлэлтэй юм байна лээ. Дандаа орж уншдагийн. Даанч сэтгэгдэл үлдээх гэсэн болохгүй байсан санагдаж байна.
Е.Битмийн: Жаргаж үзээгүй хүн гэж мэр сэр байдаг л байх
Зовлон мэдэрдэггүй хүн гэж харин байхгүй л болов уу
Инээх уйлах ээлжилдэггүй бол энэ хорвоо утгагүй
Идээний дээж архи тамхи үгүй бол амьдрал аймшигтай...
Амор: Баярлалаа. Санал нэг байнаа.

tsoom said...

chi neeree bichne gej yostoi terledeg bish irledeg busgui yumaa,

Bi zurhaid neg ikh itgeed baigadgui boloch bas uguisgedegui hun, gehdee bas muhar suseg ikh baih yumaa.

Minii oyutan ueiin naiz ohin maani shalgakt uguhuus 7 honogiin umnuus ehleed tolgoigoo ugaadaggui zanshiltai, umshsan yum ni ursdag musrdag l gene he he

Oogii said...

Авьяас билгээ даруухан зангаар чимэг хийсэн Айдоо эгчдээ сэтгүүлчдийн баярын мэнд хүргэе.
Үзэг нь иртэй, үг нь ончтой мэргэн хурц, үзэл бодол нь зөв зүйтэй хэний ч өмнө бөхийхгүй энэ хэвээрээ байгаарай.

ganga said...

Idea mini yamar goyo bichne ve. Saraa bagshiin uner baih shig. Chi ulam uran yaruu bolgojee.

Idea said...

Цоом: Баярлалаа. Зурхайд огт итгэхгүй байх нь хаашаа юм, гэхдээ бараг л бие засахдаа хүртэл өдөр хардаг хүмүүсийг сайн ойлгодоггүй юмаа. Ямар нэг юм болохоо хүрвэл сайн өдөр ч тохиодог юм шиг ээ. Ерөнхийдөө хүмүүсийн жил ус, төрсөн өдөр гаригтай холбоотой зурлагад бол итгэдэг юм, цэвэр шинжлэх ухааны үүдэлтэй болохоор тэр байх.
Харин танай найз охин инээдтэй юмаа. Сурсан эрдэм толгой угаахаар арилдаг бол +40-с дээш градус халдаг халуун орныхон толгойдоо юм тогтоодоггүй, ой муутай улс байх нь л дээ хэхэ.
Зочилж, хөгжилтэй яриа дэлгэсэнд дахин талархав.

Оогий: Баярлалаа. Үзэг, үйлс нэгт дүүдээ ч бас эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн бат орон зай эзэлсэн сайн сэтгүүлч болоорой. Дундаа ганцхан үзэгтэй ядуу улс шүү дээ бид чинь хэхэ.

Ганга: Баярлалаа, муу дүүгээ нүүр улайж нүд бүлтэртэл магтах юм даа. Одоо нөгөөх нь шөнө унтахгүй шомбойгоод суучихнаа, магтаал дуулгаж болдоггүй шаар байгаам.
Зөв анзаарчээ, бясалгалаас сонссон дуулснаа мартахгүй санаатай баяжуулж оруулж байгаа юм. Гэхдээ би Саран багшийн курсэд сууж чадаагүй юмаа, Эрдэнэбат гээд эрэгтэй багшийнхт суусан. Тэгж байгаад Саран багшийнхт сууна гэж бодож байгаа, лекцүүд нь их гоё байх. Гэхдээ багш нь хэн байхдаа гол нь биш бясалгалаас юу ойлгосон нь л чухал байх. Санаанд үлдсэн сургаал үгсээс баяжуулж дэлгэрүүлээд хаа нэг ч хамаагүй оруулаад байя гэж бодож байгаа.

gegeen said...

www.gegeen.com deer setgegdel uldeej boldog bolgotsiin, neg heseg dairaltand ortood, 1 of my admin approval nehdeg bolgotson baisiin

gegeen said...

www.gegeen.com deer setgegdel uldeej boldog bolgotsiin, neg heseg dairaltand ortood, 1 of my admin approval nehdeg bolgotson baisiin, odoo zuv zugeer, yu durtaigaa bichij bolno, bi emzegleh hereggui, unen ug hatuu bolovch uils heregt tustai, hudal baisan ch ug sonsoj sur geed jaal surgaali hairlatsiin. welcome anytime

Segsger said...

Sain ohin... /ashgui dee geed neeeh urt sanaa aldsanaa tushiitel ineed aldlaa shuu ho/

Болжмор said...

Сайн байна уу дарга аа...би гэж ханаж цадахаа мэдэхгүй амьтан энд бас нэг гэртээ болчихлоо...тэгээд даргынд эхэлж морилохгүй бол ёсонд хазгай юм болох байх гээд...хэхэ тэгжугаад бусадтай нь тулж ажиллана аа...

Idea said...

Гэгээн: за ойлголоо. Аяаар орж бичнээ, асуух юм ч гардагийн.
Сэгсгэр: Инээснийг асуу гэдийн хэхэ
Болжмор: Зүйтэй зүйтэй даргынхаараа эхэлж оролгүй яахав /хаха албан тушаалд нугасгүй/. Тэгж байгаад шинэ гэрээр чинь орж жавар үргэтэл жаал орилно оо. Блогспот дажгүй оюунлаг сайт шүү, welcome!

Anonymous said...

Битгий шаа муу гөлөг минь. Туй май. Муу тэнэг хараал идсэн үхэр монгол. Үхэж далд ороорой чи.