2008/06/07

Өөрийнхөөрөө

За ойрд ч утаа гартал улайсч, утгаа алдтал улстөржлөө. Тэглээ гээд тэнтгэр хатан тэнгэрт гарах биш бахь байдгийнхаа баруун хаяанд л барзайж байгаам чинь. Дандаа яаж ховыг хоол болгож, бухимдлаар буцалсан ус хийхэв, хүн байна даа энэ чинь бүсэлхийнээс доошхи юм яръя. Бүсэлхийнээс доошхи юм гэхээр бөгс бөөр гэж ойлгоод нүд нүүрээ сойтоолгоод байна уу үгүй юу? Өмд гутал ярих гэж байна наана чинь.

Ингэсийн, саяхан хоолоо сойж, хорголоо тоолохын наахнуур юм болж байж өөртөө нэг сандаал авлаа. Хэлбэр хийц нь таалагдаад, дээрээс нь оросоос оруулж ирсэн гэж тормолзох худалдагч охины хөөрхөн сормуусанд нь болоод авчихлаа. Хүн болсоор зуны онгорхой гуталд ийм их мөнгө зарж явсангүй. /0.0001 тэрбум төгрөгөөр ккк/ Далийж, нарийлж, дашчойлон хийдийн хамбаас асуух шахуу юм болж байж авсан сандаалаа ажилдаа өмсөж ирэв. Үүдээр оронгуут нэг хүүхэн “Хөөх ямар гоё сандаал өмсөө вэ” гэж уулга алдахад чухам Баянзүрхт нэр дэвших батламжаа гардсан баатар шиг додигор алхлав. Яагаад заавал Баянзүрх гэж үү, яахав дээ би тэнд амьдардаг л байхгүй юу.

Тэгсэн өрөөндөө оронгуут гайгүй санаа нийлдэг нэг эгч хүүшээ чи чинь ямар аймаар сандаал өмсчихсийн, ордонд оруулахгүй дээ гэх нь тэр. Хартал нээрээ арай л гялгар цялгар, гандангийн оройд өлгөсөн очир ганжир шиг харагдаад явчихав. /өнөөдөр чинь юу болоод гандан хийд яриад байнаа/. Ялангуяа хоншооронд нь, хоншоор ч арай биш юмаа дээхнэ хавьд нь тогтоосон гоёл нь илүү санагдаад хормын зуур мулт татаад шидчихэв. Ордны хэдэн харуултай үргэлжийн мөнхөд өмд банзалны хэрүүлтэй байдаг хүн дээрээс нь гутал нэмээд яахав гэж бодлоо.

Өдөр тийш нь өөр редакцийн найз охинтой коридорт тааралдаад шинэ гутал авснаа сэмхэн шивнэлээ. Өнөөх чинь харангуутаа “Хүүе ээ, дээр нь юм байсан юмуу, яагаад нээх сонин цулгай харагдаад байнаа” гэх нь тэр. Нэмэлт тоногийг нь мулт татсанаа хэлтэл “Мангартаад байгаачээ, цаанаасаа үйлдвэрээсээ гаргасан юмыг өөрчлөхөөр ямар олигтой байхын” гэлээ. Орой очоод сандаалыг салахаас нь өмнө, салтааг задрахаас нь өмнө, сахлыг хусахаас нь өмнө, Сайхансамбууг хоосрохоос нь өмнө, сайн гэгч нь наалдан пад. /Яагаав зурагтаар яваад байгаа цавууны реклам байгаа даа. Авгайгаа уурлахаас нь өмнө энэ тэр гээд. Тэрнээс жишээ авсий шүү, гадаадад байдгууд нь ойлгохгүй ээ одоо/. Тэгээд буцааж наахдаа нэгийг нь жоохон далий туучлаа. Нэг л их мурий сандаалтай амьтан яваад байсан чинь төрсөн ганц дүү маань гэрт ирээд “Та чинь одоо хоёр өөр гутал өмсөөд байгаамуу, сонин харагдаад байхын” гэхээр нь хуулж авч ижилхэн болгож наадаг баатар болгоод татсан чинь.. урагдчихсан.

За тэгээд оёдолчноос эхлээд гуталчин хүртэл явснаа яривал “Фауст” эмгэнэлт жүжгээс ч дор хошин шог юм болно. Юутай ч нэг зүйлийг айхавтар ойлгов. Өөрийнхөөрөө байх... Өөрийнхөөрөө орилбол мэлхий шиг гуагласан ч яахав гэж манай Сэгсээкийн блогт байдаг даа.

Нэг ийм үлгэр санаанд орж байна. Аав, хүү хоёр амралтын өдөр бага сага юмаа зарахаар илжгэндээ ачаад зах руу явж л дээ. Зам нь нэлээд хол байж. Хэсэг явж байтал замд тааралдсан хүмүүс "Энэ хол замд нэг нь ч гэсэн илжгээ унаад явбал зүгээр юм даа" гэж гэнэ. Ингээд аав нь илжгээ унаад явж байв. Гэтэл хүмүүс "Энэ ямар ямбатай эцэг вэ. Нялх үрээ алхуулаад, өөрөө илжгээ унасан байх юм" гэхийг сонсоод хүүдээ илжгээ унууллаа.

Нэлээн явсны дараа хүмүүс "Энэ эрхээрээ хатмарыг хараачээ. Хөгшин настай эцгээ алхуулаад өөрөө илжиг унаад явж байх юм" гэж муулахыг сонсов. Тэгээд аав, хүү хоёулаа илжгэндээ сундлаад явав гэнэ. Хvмvvс тэднийг хараад "Энэ хоёрыг явж байгааг ээ. Илжиг ч гэсэн амьтан шүү дээ. Өөрсдөө явж чаддаггүй юм байх даа. Арай дэндүү өрөвдөх сэтгэлгүй юм аа" гэж шуугиж гэнэ. Аав, хүү хоёр яах учраа олохгүй гайхаж гайхаж илжгээ үүрч явахаар болжээ. Илжиг ч их гайхаж гэнэ. Тэгээд гүүрэн дээгүүр гарч явахдаа илжиг өөрийнхөө дүрсийг усанд хараад айж цочин ухасхийхэд эцэг, хүү хоёр цор ганц өмч болсон амьтнаа усанд алдчихжээ.

Үүн шиг бусдын бодлоор яваад байвал хүн хамгийн үнэ цэнэтэй юмаа алддаг аж. Тэр үнэтэй юм нь амьдрал шүү дээ. Яг энэ цаг мөчид миний хувьд тэр үнэтэй юм нь сандаал л болж таарч байна. Мэдээж би тэр гутлыг харангуутаа таалаад л аваа биз. Үнэндээ худалдагч охины дэрвэгэр сормуус надад наалдахгүй, бас би лесби биш юм чинь тэрэнд дурлаагүй, тэгэхээр эдийн шуналдаа хөтлөгдөөд л авсан хэрэг. Гэтэл амьтны аманд багтсаар гутал ч үгүй, мөнгө ч үгүй, зуны халууныг сайраг хөллөж, сайран өсгийлж өнгөрөөх болчихоод сууж байна.

Заримдаа ер нь тэгдэг дээ, хамгийнхаа гоё хувцсыг өмсөөд өөртөө аймаар таалагдчихсан, өег царайтай явж байтал хэн нэг нь “Чи чинь одоо юу өмсчихсийн бэ” гээд л хэлчихвэл будаа. Тэр өдрийн настерн тэр дороо нисээский. Эсвэл ойрд уулзаагүй нэг баачка “Чи минь ямар ядруу харагдаад байнаа, бие чинь зүгээр үү” гээл халамжтай нь аргагүй асуучих юм бол өнгөрөө. Өөрөөсөө өвчин олчих санаатай үхтэл биеэ чагнаад чичрээд дайрчихна. За байз сүүлийн хоёр хоног махан хоол идээгүй, тэрнээс болж байгаамуу, гүй ээ харин ч ходоод гэдсэнд сайн байлгүй дээ. Аан шөнө дутуу нойртой хоносон юм байна шд, дутуу ч юу байхав долоон цаг унтсан, тэгвэл яг өглөө толгой өвдсөнөөс болсон юм байна, өө өчигдөр винодсон юм чинь өвдөлгүй ч яахав дээ гээд л бөөн бодрол бясалгал, явдал суудал...Тэгж тэгж нэг өвчин олж аваад санаа амрана. Тэгээд тэр өвчтэй дүрдээ гүн итгээд эрүүл эрхтнээ муудтал шаналах буюу эсвэл эм тариа замбараагүй хэрэглэнэ. Эцэст нь үнэнгээсээ өвчний үүр болон пад.

Ер нь би хүн болгонд сайхан харагдах албагүй, бас найзын нүд минийхээс тэс өөр, адаглаад тэрний хараа нь муудчихсан байхын хэн байг гэхэв гэдгийг мэдээд байгаа хэрнээ амьдрал дээр зөрчөөстэй, амьтны амаар хувиараастай. Товчхондоо “Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүхэнд таалагдах” гэдгийг үргэлж умартаж, уураг тархиа угаалгаастай. Ерөөсөө яг одооноос эхлээд бусдын илүү үгийг буруу хоолойгоороо давуулаад, өөрөө л болно гэж үзсэн бол өрөөлийн амнаас ангид явнаа. Орчлон хорвоог өөрийнхөөрөө л туулбал оготны нүхэнд насыг барсан ч яахав /туйлшрах/ кккк. Өөртөө үнэтэй юмаа үргэлж хайрлаж яваарай хэмээн өрөөсөн хөлт миний бие, бишээ хөл нүцгэн хүүхний гар нүцгэн сургамжласан нь энэ болой.

20 Сэтгэгдэл:

Javkhlan said...

нээрээ тийм шүү. би ч яахав тэр тал дээрээ гайгүй. хэн намайг хардагын гээл алхаад байна. Харин охид хүүхнүүд маань л хэцүү дээ. Өөрийнхөөрөө биш өрөөлийнхөөрл яваад байх юм. За яахав бүсгүй заяа юм даа. хэхэ

Алтайн уулс.. said...

xe xe xe..ter xoorxii sandaal ix zovson bnashdee..ooriinxooroo bx shig
saixan jum xaa bna..xyn bolgond taalagdax gevel nas guizexgui bxoo..xend xamaatai..surgamjtai bichleg bna..thanks

Тоонто said...

Хайран шаахай...авах гээхийн ухааныг хослуулан амьдарваас зохилтой...

uka said...

Xexe ingeed uurlaj buhimdalgui funny yum icheed yvahaaraa huurhun bdgiin

ganga said...

Duu ohin ter sandaald ih tachaaldej dee, havar huchtei. Hair durlaldaa ooriinhoo zurhee chagnaarai. Goyo bichdeg shuu.

ZAYA said...

хайран ч шаахай, өөрийнхөөрөө байх нь хамгийн чухал...

gump said...

эдээрээ тоголсон хүн эвдэхийн цондон.

Миний юу бодож юу өмсөж юу хийж буй хэнд ч хүртээлгүйгээс гадна бусдын юу өмсөж юу бодож юу хийж байна надад бас хүртээлгүй гээл бодчих. Би лав даган мөрдхийг хичээшгээпд хэдэн аруун жил болжийно. Амьд хөгжимтэй хамтлаг сонсоод байгуул арай л дөхөм болоод байдын байна лээ.

Аугаа их айдаад аймшигүйгээр зөлвлөлөө дөө

Anonymous said...

he he huurhun yum aaa. uhtlee ineelee. chinii tsaraig nudendee tusuulj bgaad unshlaa geech

Anonymous said...

Жижигхээн юмнаас том санаа гаргаад, жишээ сэлтээр баяжуулж бичих нь бодвол чадвартай л холбоотой байх даа. Би бол нэг сандаал авсан чинь дээрх юм нь шаал илүү харагдаад татаж аваад буцаж наагаад бүүр долоон дор юм болгоод тавьцан л гэээл болоо юм байна.

Болжмор said...

Ээ туучий даа...уг нь ч зун сандалтай хөл янзтай харагддагын шүү тээ...за яахуу яахуу....тэр сандаалын бодийг хөтлөөгүй бол өөрийнхөөрөө байхын таашаалыг мэдрээ ч үү мэдээ ч үү тээ...
өөрийнхөөрөө баймаар байвч заримдаа өөрийн эрхгүй өрөөлд хамрагдчих гээд байдынмаа...ихэнхидээ....хэхэ

peakfinder said...

Nogoo edeeree oroldvol evdehiin temdeg gedeg bolj dee. Horvoogiin humuus oor oor yum taaldag bolohoor bugdiin sanaand niicuulne gedeg baihgui baihaa.

Anonymous said...

Uhtelee ineeleeshd, ooriin chin blog-g sayahnaas unshij ehelsen yumaa. Ih taalagdaj baigaa shuu.
Bayarlalaa.

Anonymous said...

Teneguudiin oron AMERIK-n talaar medeelel oruullaa. Sonirhono biz de ALL. yagtiim.blog.banjig.net

mind said...

ordon mordongoor yavdaggui bolohoor uranhai jiinstei ch hamaagui tuuj l yavna

Idea said...

Æàâõàà: Õýõý õàðèí òèéìýý, çàðèìäàà õ¿íèé òºëºº àìüäàð÷ áàéãàà þì øèã ë áàéíà
Àëòàéí óóëñ: Áàÿðëàëàà, õàðèí ÿàäàã ÷ áàéñàí ººðèéíõºº áîäëûã ë íýãä¿ãýýðò òàâüæ áàéõààñ
Òîîíòî: ßàã ¿íýí
Óêà: Áóõèìäìààðã¿é ë áàéõûí, äààí÷ áîëîõã¿éìîî
Ãàíãà: Õàðèí ç¿ðõýý ÷àãíààä ë õºë í¿öãýí ã¿éãýýä áàéãàà
Çàÿà: Õýëýýä þóõýâ, õàðàìñààä áàðàõàâ
Ãàìï: Ñàéõàí çºâëºãºº áàéíà. Äàíäàà ãðàíæ ñîíñîæ áàéõààñ.
¯ëìýäýõ1: õýõý õàëòàéñàí, õàðàìññàí õà÷èí öàðàé òºñººëºãäºæ áàéãàà áèç äýý?
¯ëìýäýõ2: ×àäâàð þó áàéõàâ äýý, äóð ë ãýñýí ¿ã êêê. Çàðèìäàà ÷ îëîí äîëîîí þì ÷àë÷äàã õ¿íýýñ ÷óõàì ¿íýíèéã öººí ¿ãýýð õýëäýã íü èë¿¿ä òîîöîãääîã ø¿¿.
Áîëæìîð: Õàðèí òèéìýý çààâàë ýäýýðýý òîãëîæ áàéæ ýëäâèéã îéëãîõ þì äàà.
Ïèéêè: Ñàíàë íýã áàéíàà. Îäîî
ñàíäààëã¿é ÿàíàà.
¯ëìýäýõ3: Çî÷èëñîíä áàÿðëàëàà.
¯ëìýäýõ4: Ñîíèðõîëã¿é ÿàõâýý.
Ìèíä: ßàëò ÷ ¿ã¿é àæëûí øààðäëàãààð ë îðîõ þì äàà. Ò¿¿íýýñ áèø õ¿ñýýä áàéõ þì àëãà. Çàðèìäàà ÷ óãëààø ºìñººä óðàíõàé æèíñòýé ã¿éõ ÷ ñàéõàí ø¿¿.

Мөнхбаатар said...

Гар загатнав. Хөрвүүлэв.
- - - - - - - - -

Жавхаа: Хэхэ харин тиймээ, заримдаа хүний төлөө амьдарч байгаа юм шиг л байна
Алтайн уулс: Баярлалаа, харин яадаг ч байсан өөрийнхөө бодлыг л нэгдүгээрт тавьж байхаас
Тоонто: Яаг үнэн
Ука: Бухимдмааргүй л байхын, даанч болохгүймоо
Ганга: Харин зүрхээ чагнаад л хөл нүцгэн гүйгээд байгаа
Заяа: Хэлээд юухэв, харамсаад барахав
Гамп: Сайхан зөвлөгөө байна. Дандаа гранж сонсож байхаас.
Үлмэдэх1: хэхэ халтайсан, харамссан хачин царай төсөөлөгдөж байгаа биз дээ?
Үлмэдэх2: Чадвар юу байхав дээ, дур л гэсэн үг ккк. Заримдаа ч олон долоон юм чалчдаг хүнээс чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг нь илүүд тооцогддог шүү.
Болжмор: Харин тиймээ заавал эдээрээ тоглож байж элдвийг ойлгох юм даа.
Пийки: Санал нэг байнаа. Одоо
сандаалгүй яанаа.
Үлмэдэх3: Зочилсонд баярлалаа.
Үлмэдэх4: Сонирхолгүй яахвээ.
Минд: Яалт ч үгүй ажлын шаардлагаар л орох юм даа. Түүнээс биш хүсээд байх юм алга. Заримдаа ч углааш өмсөөд уранхай жинстэй гүйх ч сайхан шүү.

gegeen said...

hehe, chi shoo, chinii naraa bid nar shoo.

savaahiimaa, sairan osgiit, sandaal nyadlagch, saihan saraachigchdaa YU sanasan YESON TSAGAAN husel ni setgelchlen butehiin yerooliig devshuulye.

www.gegeen.com

Idea said...

Мөнхбаатар: Загатнаагаа гаргаж цаг зарцуулж иржгэр үсгийг эвд нь оруулсанд баярлалаа.
Гэгээн: Сайхан ерөөлд сайран өсгийт миний бие гүнээ талархав.

melkadies said...

yoo ineed hureed yag uhlee. iljig gaihaad biahdaa ayahav dee. ha ha ha ha

Болорхон said...

Idea.iin bichlegiig gants ynshyyshtai sanagdaad bdgiim nydend haragdaad. yran gej bas ygiin shid gej.... kkkkk.