2008/06/24

Залхаг инээд

Учиргүй догдлоод л сүйд байсан усан борооноосоо өнөөдөр залхаж үхэх нь, удахгүй хувирах юмаа хүний хүсэл тачаал. Аливаа юм угаасаа хэр хэмжээнээс хэтрэх буюу олон давтагтахаар л анхны сайхан сэтгэгдэл навс өөрчлөгдөж улиг болдог талтай. Одоо энэ сонгуулийн сурталчилгаа юу? Ээ чухам энэ хорвоо дэлхийд над шиг ухаалаг, хөөрхөн, сайхан, шударга хүн алга. Би л гарахгүй бол улс орон гэдэг чинь бутарч сөнөөд, төр засаг чинь тарж унах гээд байна гээд л хоног өдөр алгасахгүй, хоол унд ч идүүлчихгүй 24 цагийн ажиллагаатай машин механизм шиг л түчигнэж байна.

Шуурга шиг хуйлрах сурталчилгаа, цуурга эвдэж орж ирэх сонин цаас, шаагиад салахгүй уйланхай тэнгэр, шалбайтал норсон газрын хөрсийг эс өгүүлж жоохон инээцгээх үү, хэдүүлээ. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина гэгчээр хийх байхаа олж ядахдаа хэдэн дууны үг гуйвуулж баяслаа. Энд тэндгүй л байдаг зүйл л дээ, гэхдээ яадаг юм. Хоол болтол шийр зугаа. Сонгууль болтол солиорол зугаа. Түрээрэй...

Сонгуулийн дараа Төрийн албан хаагч дуулж байна:
Одоо ингээд халагдана гэхээр...

Будлиу цаг уурчны дуу:
Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ

Биеэ үнэлэгч бүсгүйн дуунаас:
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ

Хоёр орны харилцаанд сэв суулгах дуу:
Наран улсын бөхийн дэвжээг хотолзуулсан
Нарлаг Монголын хүчтэнүүдийг дагуулсан

Паарны ойролцоо унтсан хүний дуу:
Зүүрмэглэх нойрондоо би чамайгаа
Наран болгон гийгүүлэв ээ
Зүйрлэшгvй илчинд чинь би өөрөө
Навчис болон дэлгэрэв ээ хө

Сарын тэмдгээ хүлээсэн бүсгүйн дуу:
Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр баяртай явдаг

Мини юбкатай хүүхний дуу:
Учиртайхан харц намайг дагана

Зоонтоггүй хүний дуу:
Хавар намрын бороо нь хүртэл
Хацар хацрыг минь норгоод л байна

Нусны алчуургүй хүний дуу:
Миний нулимсыг салхи л арчина

Шуналтай хүний дуу:
Тэвэр дүүрэн цэцэг өгч сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү

Дүлий хүний дуу:
Итгэж надад хэлсэн vгийг чинь
Сонсоогvйдээ би буруутай

Амиа хорлож байгаа хүний сүүлчийн үг:
Амьдралаа, амьдрал аа би чамд хайртай

Гомо залуусын дуу:
Эр хоёр загал
Эзний хоёр загал

Занаж хорссон хүний дуу:
Орхиод л гарсан тэр л чинь дүр чинь ээ
Ой тойнд мэт хоногшоод байна даа хө

Гозон хүний дуу:
Зулзган цагаан хус минь ээ хө
Зулай шүргэм ганхана аа хө

Заргач хүний дуу:
Намайг чамд дурласан гэж хэн хэлсэн бэ

Тураалтай хүний дуу:
Дэр хуваах тавиланд сөгдөөд
Дэрсхэн биеэ чамдаа зориулъя даа

Өөрийн толгойгүй хүний дуу:
Чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Чиний аясаар би хөглөгдөх дуртай

Дээвэр нь цоорхой сургуульд сурдаг оюутны дуу:
Үүл нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль

Эрүүлжүүлэхэд хоносон хүний дуу:
Цэнгэлийн дарсанд хөлчүүхэн явахад минь
Цэнгийн нүүдэлтэй алсхан одсон

Орон гаран хүний дуу:
Ууган үрээ үнэрлэсээр
Инээсэн байтлаа уйлах юм аа

Үерт автангаа алдсан хүний дуу:
Дэргэд шивнэсэн горхи намайг орхиж холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно оо

/Үргэлжлүүлж болно, бас ямар дуунаас авсанаа ишлэж болно/

24 Сэтгэгдэл:

нана said...

чи амьтныг давхар давхар алааяжээ

Гүү тэр төрийн албан хаагчийн дуу юу, хайн станэрэ, Ццццццццц...

gump said...

Ааая яая ая ая үргэлжлүүлий ямар дуунаас аванаа ишлээд яахын

Чаддагсан бол энд нь энэнээс олон дуу сэтгэгдэлээр бичээд хаячихынсан

Хөхтолбот said...

Хөөрхий Амгаа Санаа 2 минь
Энд ингэж хус мустай дуунд оржийх ч гэж

arsun said...

Чи битгий хүн айлгаад байгаарай, хэ хэ.

khuder said...

ёстой сүүпер. сайн инээж авлаа.
тэр заргач хүн бол бүр нүдэнд харгдлаа.
заавал үргэлжлүүлээрэй.

Мөнхбаатар said...

Залхахын наахнуур болоод инээхээ болилоо.

Сонгуультай холбогдож магадгүй:
Зөвхөн чам руу
Хуй салхи минь би чамаас гуйя
Урсах нулимсаа би чамдаа эрхшээе
Алдаж ухаарсан сонголтыг минь
Ард түмэнд минь бүү хэлээч

uka said...

За би нэгэн мундаг дуучин болж эхнээс нь эхлээд ямар дуу гэдгийг нь тааяаа.

1.“Халагдах цэргийн вальс”
2.“Оройтсон бороо”
3.“Ээждээ”
4.“Кёкүшюзан”
5.“Чи бидэн хоёр”
6.“Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтдоггүй”
7.“Маями аялгуу”
8.“Санааны чимээ”
9.“Миний нулимсыг салхи л арчина”
10.“Чамтай бас чамгүй”
11.“Зөөлөн буруу”
12.“Амьдралаа би чамд хайртай”
13.“Эр хоёр загал”
14. “Хүлээлт”
15. “Зулзаган цагаан хус”
16. “Хайрын хорвоо”
17. “Зүүдний учрал”
18.“Аялгуу”
19.“Оюутан насны минь аялгуу”
20.“Цэцэг ичээм”
21.“Хайрын цэнхэр нулимс”
22.“Монголын үнэртэй салхи”

Ганц нэгийг нь худлаа туучвуу яав. Ийм сайхан дуунуудыг ингэдэг чи нээрээ. Гэхдээ байж болох л юм хэхэ. Юмыг ямар нүдээр харахав гэдгээс их юм хамаарахымаа. Хэхэхэхэ марзан хог.

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Түлхүүрээ хаясан хүний дуу:
ӨргөөӨөө гээЭЭээрийнхээЭЭээ үүҮүүдийг нЭээЭЭхиймсааААаан...

amor said...

залхсан буюу цөхөрсөн хүний хүний дуу.
дэндүү дээ дэндүү даанч дэндүү дээ...

Chuka said...

тураалтай хүний дуу
цэн цэнгийн алтан бөгж н ээ хуруунд н тогтохоо болилоо кк

Anonymous said...

Ene neg huruu zai shig huuhen haa yavsan gazraa bujignuulj yavah ymaa. Chutguriin baga adtai gej.

amg@@ said...

Гөхөө юунд иймийн
Чөтгөртэй дуу
Гил хар шөнийн зүүдэнд
Цал буурал үстэй ирэв үү

Oogii said...

superaaaaa. xugjiltei yumaaa

Segsger said...

Агсам хүний дуу: ХЭН ЮМ БЭ, ХЭН ЮМ БЭ ЧИ... ЧИ ХЭН ЮМ, ЧИ ХЭН ЮМ...

Segsger said...

ЭР ХОЁР ЗАГАЛ ЭЗНИЙ ХОЁР ЗАГАЛ чинь Мормоны хос залуусын дуу ш дээ. Монмончуудыг сүлд дуугүй болгож яахнав Idea минь. Цаад гомочууд чинь бол хангалттай олон дуутай... ЦЭРГИЙН НӨХРӨӨ ХӨ ЦЭРЭНТЭЙГЭЭ ХОЁУЛАА ХӨ гээд л эхэлнэ шүү дээ

Idea said...

Нана: Зэрэгцүүлж зогсоож байгаад сүлбэчихсэн шд ккк. Үнэхээр ингэж дуулах хүн цөөнгүй байгаа биз дээ.
Гамп: Үргэлжлүүлнээ тэгжугад. Биччих л дээ, мань чамайг загнахгүй шд.
Гөөхий: За чи битгий шургаад байгаарай. Би нийт гозончуудад хандсан шүү.
Арсун: Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр яагаад юу юуны туханд хүрэхгүй айж ичээд байна аа.
Хүдэр: Хэхэ тэгнээ. Заавал заргачийг нь хардаг ямар учир байна? Зочилсонд баярлалаа.
Мөнхбаатар: Инээхээсээ ч залхчихсан уу. Энэ дууг гоё хувиргасан байна шд.
Ука: Хөөх чи юунд иймийн. Надаас илүү нэрлэжээ.
Зараа: Чи ч нэг иймэрхүү л дуу дуулна даа.
Амор: Хэхэ тийм байна. Манайхан ч мундаг байна шүү.
Чука: Ккккк сайхан хэллээ.
Үлмэдэх: Магтан хийнэ гэж энийг хэлдэг байх даа. Хуруу зай шиг чөтгөр л гэсэн үг юм байна л даа.
Амгаа: Наадхыг чинь мэдноо. Жоохон шинэлэг дуу оруулъя гэж бодоол бичээгүйийн. Гэхдээ баярлав, их л өндөр залуу бололтой. Гөхөө атаархаад үхэх гээд байхыг бодоход.
Оогий: Залхсан хүний цангасан инээд л гэж үүнийг хэлэх байх даа.
Сэгсгэр: Наадхын чинь хариу дуу нь: "Цагтаа би эрчүүдийг уярааж
Цахилж явсан үзэсгэлэн гоо" гээлүү.
Мормоны эрчүүд хоёроороо явдаг юмуу , мэдэхгүй шд. Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ юу яадаг ч гоё дуу шүү.

Болорхон said...

Unuudur bi yamar ch ineeh beltgelgyi bhad chin yhehees naahna boltol ineelgechihlee. Yo yo eleg eleg gej hymyys ineedeg bol yo yoy zurh zurh gej ineelee shdee. Gesen genethen ineesen bas saihan ba shyy. hamgiin ih ineelgesen ni ter nysnii alchyyrgyi, bas mormonuudiin bas shynaltai tegeed dylii hynii dyy. kkkkkkk

peakfinder said...

Adtai gedeg n'...

melkadies said...

bodi melka shagaigaad garsi shuu

Nana said...

zaraagiin duu hamgiin lag ni, /idaa ataarchuu yahuu :P/

Idea said...

Болорхон: Овоодоо чи минь, огт санаандгүй орж ирээд инээсэн бол. Заримдаа төлөвлөөгүй юм амттай байдаг шүү. За тэгээд зүрхээ гамнаж яваарай хэхэ.
Пийки: Адтай ч, ааштай ч, амтай ч, арзгар нүүртэй ч ккк.
Мэлка: Аая бодь хүн бодиороо л байх юм доо. Бодиороо л байгаад байгаарай гсн ккк.
Нана: Ийм олон дуунаас ганцхан Зарааг онцлоод чи юунд иймийн. За яахав, хүний сэтгэлд хэмжүүр байх биш. хэхэ

Зараа said...

Солир хїний дуу:

Уул їїл нь нийлэн харагдаад

Єлсгєлєн хїний дуу:

ээжийн бор аяга харагдаад байна

enkhzorig08 said...

Enzo
Ха Ха Ёооё божэмой. Энэ 3 4 хороолол хавиар нэг хүний элэг нь хөшөөд үхцэн байвал миний дурсгалыг хүндэтгээд Idea эгч минь тэр мэдээг нийтэлчээрэй.