Нээрээ өчигдөр нам жим, “Их тулааны өмнө чив чимээгүй” гэгчээр ямар гоё байв аа. Зурагтаар хөгжөөнт танин мэдэхүйн хөөрхөн хөөрхөн нэвтрүүлэг гараад л, гудамж талбайд малтийсан том нүүр харагдахгүй. Нэр дэвшээгүй минь их юм, тэгсэн бол малийтал авахуулсан нүүрэн дээр минь пялайтал хэдэн батга харагдаад, рейтинг навс унахгүй юу. Энэ одоо нүүрэн дээрх хад асгаа янзалж чадахгүй байж, яаж улс эх орныг хөгжүүлэх товарищ вэ гээд нэг ч сонгогч санал өгөхгүй онигоо болж энэ тэр.
Газрын зөвшөөрөлгүй гарчихаад байдаг энэ муу хэдэн цагаан батганаас салчих санаатай уржигдар гоо сайханд орлоо. Миний янгууч, гоо сайханчийн яргачин хоёр нэг л эвцэлдэж өгсөнгүй, чухам салоны нарийн орон дээр амь тавингаа алдав. За миний батга, баас ч яахав. Гарч л байдаг юм, гайхуулж гийгүүлэх эд биш. Тэгээд эрээн нүүрлэсэн амьтан харьж явтал хэдэн блогчин нөхөд уулзаж байгаа бололтой дуудаж байнаа. Манай Сээгий дарга “Заавал ир. Тушааж байна” энэ тэр гэж мессеж явуулаад, Зараа бүр “Ирэхгүй бол цалинтай чинь ярина гэнээ” гээд үг хэл дамжуулж байх юм. Ямар дарга гэхээрээ ажилтнаа пиво ууж буу халах цугларалтанд ирсэнгүй гэж арга хэмжээ авдаг байнаа.
Үгүй тэгээд бодсон чинь нээх гоё ч юм шиг. Манай ажил хэвлэл мэдээллийн ууган байгууллага, одоо төрийн мэдэлд байгаа цорын ганц мэдээллийн агентлаг. Бид мэргэжлийн дэвжээнд хүч сорьж яваа мөртлөө иргэний дуу хоолой болсон блогийг сайшаан дэмжиж, талархаж оролцдог сэтгүүлчид. Бод л доо, ерөнхий захирал, орлогч захирал, сонины эрхлэгч, нөлөө бүхий ажилтантайгаа /тэр нь би ккк/ бултаараа блогддог газар манайхаас өөр байна уу?
Одоо яг намайг шууд хамаардаг албаны даргадаа блог нээгээд өгчихвөл амьд явсны хэрэг бүтчих гээд байхын. Алаг үзэлт, ааш муут энэ даргын блогын нэр “Тарчлаант үгс”, “Тамын тогоо”, “Шаардан шаналгахуй”, “Шанаадан унагахуй” юу ч байсан яахав, хувилбар бол зөндөө. Гол нь адайр зантай, уцаар ихтэй мань хүн блог бичдэг, дундын чаатанд бид нар шиг дураараа бурдаг болчихвол сайхнаа. Тэгвэл чухам би гэдэг хүн тааваараа жаалж, тааллаараа жаргадаг болохгүй юу. Далимдуулж даваадуулаад бүр эс юм болох юм болов уу? “Шөнөжин блогдсон тул чөлөө өгнө үү”, “Блогтоо хөрөнгө оруулах шаардлага тулгарсан тул цалин ахиухан бичнэ үү” гээд л. Даанч ёстой сэрүүн зүүд, сэхүүн мөрөөдөл гэдэг нь л энэ байх даа.
Анх удаа би үүнийг ярьж бичиж байгаа юм биш л дээ, хоёр сарын өмнө Ганга эгчийн байгуулсан блогчдын хамтын ажиллагааны багууд, “Ойр-алс” үүсгэл санаачлага бий. Даанч дэлхийн өнцөг булан бүрээс хандсан, онлайн сүлжээн дээр тулгуурласан болохоор бодит ажил болтлоо бас удах юм шиг байна. “Хүн хэлээрээ” гэгчээр блогчид биеэрээ эхэлж уулзаж, ямар ажил хийж, яаж хамтран ажиллах, ямар үр дүнд хүрэх боломжоо ярилцахгүй бол эхлүүлсэн ажил маань тунхаг шинжтэй болж, гарт баригдах үр дүн харагдахгүй болохоор урамгүй болчих гээд байна.
“2008 оны 7-р сарын 4”-ний баасан гаригийн 19 цагт 00 минутанд.
Уулзах газар болбоос: Brauhuase-ийн “Рондо” ресторан
/нэг их үнэтэй биш, бас “эмзэг бүлгийн“ хямд биш. Ямар ч гэсэн 1-2 пивоны мөнгөтэйгээ ирэхийг надаар эс хэлүүлэх буй за/
Санал болгох нэр: MBC буюу Mongolian Bloggers Club
Анхаарах зүйлс: Уулзалтанд ирнэ гэдгээ доор комментоор ирэх лхагва гаригаас өмнө мэдэгдэнэ үү. Яагаад гэвэл олон хүн ирэх учир захиалгаа “Рондо”-д хоёр өдрийн өмнө өгнө. Уулзах өдөр Баасан гуайн төрсөн өдөртэй давхцах учир зайлшгүй захиалга өгөх шаардлагатай. Иймд эвгүй байдалд орохгүйн тулд эхэлж мэдэгдэх нь туйлын зүйтэй арга болoй. Зохион байгуулалтыг наана нь хиймээр л байна. Зохицуулах багт хүслээрээ орох хүн байвал нээлттэй шүү.
Хэлэлцэх асуудал:
1. Холбооны нэрийг сонгох
2. Боломж бололцоо, нөөцөө тодорхойлох
3. Хийгдэх ажлуудыг жагсааж сонгох
4. Хэтийн төлөвийг ярилцах
5. Бусад
Мөн өөр санаа оноо, санал болгох нэр ус, санал шүүмж байвал бүгд цээжиндээ хадгалж, зүрхэндээ нандигнаж ирнэ үү. Аливаад ажил хэрэгч, бас хөгжил хөөртэй хандаж, ганц олдох амьдралаа үр бүтээлтэй өнгөрөөе, залуус аа. Бүртгүүлээ бүртгүүлээ явчаарай. Бас блогтоо энэ зар, товыг тавьж тарааж түгээхэд тусалбал бидний хэдэн нөхөд болоод хилийн чинад дахь блогчдод хэн хэнд нь тустай бус уу.
28 Сэтгэгдэл:
За тэгнэ тэр. Зараа ахын блог дээрх бичсэнд нэг их олон хүн саналаа хэлэхгүй байхаар нь гайхаад л байлаа. Илүү чанга дуугарах гээд л "их тулааны өмнө чив чимээгүй" байж :)
7-сарын 4-нд Нийслэл Хүрээ орохоор эртнээс базаая. Би очно шүү. Намайг оролцуулна биз дээ? Зохион байгуулах багт орж чадахгүйгээ эртхэн мэдэгдэж байна. Холоос очих юм.
Зарыг далайцтай тарааж чадахгүй ч чадахаараа чармайсу.
Gadaadad bui humuus Arsuntai hiisen yariltslagiig haanaas olj unshih ve? Geriih ni tuhai todorhoi medeh gesen yum. Haa negtee sonin.mn deer ch yum uu hevlegdsen uu? Thanks.
Za yamar ch geed neg heseg n' uulzaldah bolj, saihan sanagdaj baina shuu. Ur buteeltei uulzacgaagaarai, soninoo shuurhai sonsgooroi.
За амжилт хүсье....уулзалтын сонин хүлээгээд л сууж байя хө...
Yoo naadmiin daraa bsan bol ochij bgaad saihan uulzahgui yu. Za yahav ta nar ehelj l bai, mani tegeed belen yman deer pad geed l ochiy. hehe yamar neeh suidtei blogchin bish
Анон-д: Арсунтай хийсэн ярилцлагыг MONTSAME.MN-ийн Нийтлэлчийн булангаас уншина уу. Одоо даруйхан тавьчихъя.
Би тэр блогчин гэдэг ангилалд багтжугаан болуу
Архи олдох болуу
Тэгүүл ч Гамп бид 2 хэлхэлдэл гүйгээд очно.
Yostoi goyo, Yanztai. Bi ochnooo
Vitanminjuulalt-d:
Уух поошиг нь ирэх аваас, уулгах нь архи нь байх ажгуу.
Шингээх ходоод нь байх аваас, боловсрох ундаа нь бэлэн ажгуу.
Алдарт Антарктид-н олон улсын нэр томёоны толь бичгийн манай эриний 10000 оны хувилбарт блогчин-г дараах байдлаар тайлбарласан байна.
Блогчин гэдэг нь үзэг барьж цаас баасталгүйгээр, бум бужигнаж түм түжигнэсэн интернет-н орчинд, өөрийн хүсэл сэтгэл, санаа бодлоо бусадтай хуваалцахаар кийборд балбаж, дэлгэц ширтсэн 21-р зууны гомо сапанс-г хэлнэ гэжээ.
Конфи миний бие Баасан гариг болгонд жам ёсоор биш заншил ёсоор үйлддэг "агуу их"/"ostentatious" бие засалтыг 50 биш, 5 минутанд дуусгаж чадвал та бүхний зохион байгуулж буй олон нийтээр шилэн бүрээ үлээх их оркестра-т ханцуй шамдан оролцож, том жижиг бүрээнээс голж шилэлгүйгээр үлээхээ цээж юугаан дэлгээд атгасан гараар балбан байж зарласугай.
Яг яс очих очихгүйг зөвхөн тухайн өдрийн нарийн бүдүүн, тахир муруй, шулуун гэдэс мэдтүгэй!
Peace,
Confi
1 хүн нэмээд бүртгэчихээрэй :D
bi ch blogchin bish l de, zugeer l blog unshigch bichih yumsan gej ih boddiin daanch unshij enjoy bolsoor baigaad tsoohon heden minut maani yavchdiin..
Uulzaltand chini amjilt husey, mgl-d bsan bol ochij hogjoon demhihgui yu(olon jil hunii nutagt bsaar baigaad ali neg bulegleld bagtdaggui bolohooroo iimerhuu yum sonsohoor buur horhoi hodlood bdag boltson bna lee. Tegeed buur iim ih tsetsen tselmeg humuus uulzahad ni ochij sonsuul ch...
za za haduurchiina.
Good luck and enjoy yourselves!
сайхан арга хэмжээ болох бололтойдог шүү..
дэмжээд сууж байя, харихаараа гүйгээд очих болноо..
сайхан арга хэмжээ болох бололтойдог шүү..
дэмжээд сууж байя, харихаараа гүйгээд очих болноо..
Za bi negdyaaa
Би дэмжиж байгаа. Очно гэдэгтээ итгэлтэй байна.
Мөнхбаатар: Харин тиймээ, дугарсан шиг дугарч,уулзсан шиг уулзъя гэж бодоод л.
Хоцров оо хөөе, холын хүн эртхэн дөхөөрэй. Агаарын саатал, тэмээний туйлдал, бинзений хомсдол, улстөрийн сөргөлдөөн гэх мэт шалтгаан хүлээж авахгүй шүү. Зар тарааж буйд талархаж байгаа шүү.
Үлмэдэх 1: Сэгсгэрийн бичсэнчлэн www.montsame.mn нийтлэлийн буланд байгаа. Гэхдээ амраар нь би удахгүй блогтоо оруулчихъя.
Пийки: Энэ уулзалт зөвхөн Монголд байдагуудад хамаатай биш шүү. Бид зүгээр ойр байгаагийнх эхлүүлээд авъя. Эхэлчихсэн байхад хол байгаануудаа хамруулахад хялбар л гэж бодож байна.
Болжмор: Сонин ч дуулгана, та хэдийг ч татаж оролцуулна.
Ука: Гадаад дотоодоороо ялгараад хэрэггүй шүү. Бид гол нь блогчдын сүлжээ л байгуулах нь чухал байна. Блоггеруудын нэтворкоос ном ч гарна, сонин ч гарна, хүүхэд ч гарна гсн кккк.
Сэгсгэр: Баярлалаа хө. Гэхдээ би блогтоо бас давхар оруулчъя.
.Битмийнжүүлэлт: Багтахаар барав уу. Чухам чи чухал шүү. Архитай архигүй Гаамп та хоёрыг хөтлөлцүүлээд ирүүлнэ. Гэхдээ урьдчилан сануулахад уухдаа биш уулзахдаа шүү хэхэ.
Оогий: Чи очно гээд хөөрөх яах вэ. Зохион байгуулна гэдгээ мэдэж байгаа биз дээ.
Конфи: Битмийнд сайхан тайлбарласан. Тодорхойлолт ч бас ончтой байна. Гэдэс гүзээ, ууш идшээ одооноос тааруулж байгаад ирэхийг бодоорой.
Үлмэдэх 2: Нэр хаяг нь тодорхой биш нэг хүнийг бүртгэлээ. Хэн гэдгээ уулзалт дээр хэлж сюрприз барих байлгүй дээ.
Үлмэдэх 3: Дуртай юмаа хийхэд зав олддог юм байна лээ. Хүсэл сонирхол байгаа цагт чи удахгүй бичиж эхлэх байх аа. Монголд байсан бол дуртайяа урих байлаа.. Гэхдээ гадаадад байлаа гээд цахим ертөнцөд хил хязгаар байх биш хаалга үргэлж нээлттэй шүү. Ойлгодог, дэмждэг хүмүүс хэзээд ч илүүдэхгүй.
.
Амор: Найдаж байна аа. Заавал холбоо бариарай. Эхний удаа л бид уулзаж байгаа болохоос блоггерийн сүлжээ гадна дотны ялгаа байхгүй шүү.
Том дарга: За том дарга нэгдэж байгаа хойно бид ч ар талдаа асаалттай танктай боллоо хэхэ.
Аяко: Баярлалаа. Хэл үггүй бүртгэв.
За би очихоор одоо бас яадын бол. Вордпрессийн цөөхөн хэд нь очоод шоовдор болчихвол .... ииииииииииий
2006 оноос хойш блог гээч юмны учрыг нь олж, хужрыг нь тунгаачих санаатай хэд гурав алхсаар өдийг хүрлээ найз нь. Тийм ч учраас "Монголын блогчдыг маш олон болоосой" гэж хүссээр ирсийм чаавас..
Блогтой зууралдаж явах зуураа "Монголын Блогчдын Холбоо" гэдэг юмтай болохыг гөөмөн их мөрөөдсийм. Тиймээс Клуб биш холбоо гэдэг энэ нэрээ санал болгоё.
Ная олон комент дундаас саналаараа зохион байгуулцах хүн гараагүйм шиг байна. Тэхээр хүн хүчний хомсдолд орж л байгаа байх. Сэтгэл нь сайхан ийн гэгчээр хамтдаа "зохиолцох" багт оръё гэсэн хүсэлтэй байна.
Өчигдөрийн явдлаас болоод хөл хорио тогтоож, архи пиво зарахгүй, олон нийтээрээ цугларвал хөөж тараах маягтай болсон тул 7 сарын 4нд гэдэг худлаа болж байгаам болуу?? гэж хардаж байна даа..
нээрээ энэ онцгой байдлаас болоод уулзалтын тов өөрчлөгдөх юм болуу? Тэгүүл томоор зар бичээд энд тэндгүй хадчихаарай гэж л гуйх байна.
Нээрээ энэ товын тухай нэг юм шийдсэн нь дээр байх аа? Баталгаажуулдаг юм уу цагийг хойшлуулах тухайд баттай үг хэрэгтэй байна.
Өмнийн говиос тэмээгээр ирэх над мэтийн хүмүүст их чухал байна.
Мика эгчийн хэлдгээр хүн хүч муутай байгаа бол би туслана шүү. Хөл гарын чинь үзүүрт зарагдаад явжийж болношт. Ажилгүй амьтан байгаан би.
Нээрээ хойшлох л байх даа тэ.
Сумъяа: Тэнд энд бичдэг гэдэг нь онц биш ээ. Бие биеэ ойлгодог, дэмждэг, уншдаг, дотоод ертөнцийн түвшинд эхлээд хүлээн зөвшөөрдөг л байх нь чухал байх. Тэрнээс бүгд блогспотынх байлаа гээд бие биеэ огт мэддэггүй, уншиж байгаагүй, блогуудаараа орж гарч үзээгүй баахан өөдгөө сөөргөө нөхөд нэг дор цуглавал олигтой шийдэл гарахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр хаана бичдэг нь гол биш гэж дахин хэлье. Хүсч байгаа хэнд боловч нээлттэй шүү.
Мика: Угаасаа чамтай холбогдож зохион байгуулалтын багт орохыг урих гэж байлаа. Сайн хүн санаагаараа гэж. Уулзалт хойшилсон ч Оогий, Зараа хэдүүлээ даруй уулзаж бас бус зүйл ярилцмаар байна.
Аяко, Мөнхбаатар нарт: Чадах хэмжээгээрээ "том" зар тавилаа. Цааш түгээвэл ихэд баярлана. Мөнхбаатарын тухайд тэмээгээ хэд хоног амрааж тэнхрүүлж авсан нь дээр болж байна. D:
Сумьяа: Холбоо барих ямар нэг хаяг, утсаа миний гүүгл хаяг руу бичээд явуулаарай хө. Баярлалаа.
uulzalt hedend bolson be?
Uneheer yamar negen buteelch zuil hiih bol bi ch bas gar bie oroltsoj ajillamaar l baina. Chadval shuu dee :P
Өөөөөөөөөөөөөөхөөөөөөөөөөхөөөөөөөөө
намайг эмнэлэгт байх хоогуур бас хор найруулаад уулзалтыг нууцаар зохион байгуулсан байна гэнэээээ
ааанхааан
та нар ингэж явдаг юм бий вий
Жич: тэр блогчид блогспотруу уригдсан гарууд л ордог юм байна шд. би орох эрхтэй байж болох уу? энэ талаар хэнд хандах вэ?
Ниси: Яг одоогоор тогтоогүй байна. Тодорхой болохоор нь хэлнээ. Ямар нэг бүтээлч зүйл хийнэ гэдэгтэй итгэлтэй байгаа. Welcome.
Пейрль: Бүү санаа зовоо хэхэ. 4-нд уулзах байсан ч орон даяар зарлагдсан онц байдлаас болоод хойшилчихсон байгаа. Наадмын дараа болох байх, ирээрэй. Тухайн үед нь бичлэг оруулна.
Post a Comment