2008/07/10

Сайхан наадаарай

Юу юугүй наадамшаад эхэллээ. Энэ жилийн эрийн гурван наадам нар хур тэгшрээд, нарийн өвс сугсраад сайхан болох бололтой догоо. Дэлгэр зуны найртай наадмаа дэнж хотолзтол сайхан тэмдэглээрэй.



Шандаст хүлэг хурдан байг.
Шөрмөст бөхчүүд хүчтэй байг.
Чавхдаст нум мэргэн байг.
Idea нь оюутан ахуй цагтаа сахилгүйтэж бичсэн саваагүй шүлгээс ганцыг оруулчихаад сумын наадамд суналзаж, улаан буланд гунхалзахаар яаран хөдөөг зорилоо. /ккк таньдгууд шоолоод үзээрэй/

Таны эзгүй наадам
Нар таныг харуулдах шиг дэвжээ голлочихоод явдаггүй
Наадам таныг хүлээх шиг чимээгүй санаашраад болдоггүй
Салхи таныг эзнүйчлэх шиг надаар наадаад салдаггүй
Сайхан залуус олон ч танаар дутаад горьгүй
Эрмэг тэгш цээжээ тэвхэлзүүлээд алхдаг сан
“Эр бор харцага”-ыг гэгэлзүүлээд аялдагсан
Эрэвгэр алаг нүдээ ирмэсгээд инээдэгсэн
Эрэмгий хүдэр гараа өргөсгээд дэвдэгсэн
Наадмын дэвжээнд зодоглоход тань нутгийн уулс түшиж
Намас гээд хазайхад тань нуурын усан уулгалаж
Нар уулын цаагуур шурган алдан аальгүйтэж
Намайг нууцхан дэгэлздэгийг тохуурхах мэт мишээдэгсэн.
Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна
Холоос ч болов харах аз дутлаа энэ удаа
Гараа арчаад хаясан хуушуурны цаасыг тань нандигнасаар
Ганцхан жил юм байна, хоног тоолон хүлээе дээ...
2000. 09. 12

12 Сэтгэгдэл:

ganga said...

Хайр дүү минь сайхан наадаарай.

amor said...

сайхан наадаарай, оюутан насны шүлэг чинь гоё шүлэг байнаа.

Ганаа_бж said...

Saihan naadaarai.

peakfinder said...

Saihan bayarlaarai.

2onki said...

paah, heniigee harj ingej bichdeg bsan bna aa:) haanaasaa irsen ongod ve

Сумьяа said...

Яасан гоё шүлэг вэ.

amg@@ said...

Истоо сайхан наадам боллооо

Oogii said...

saixan naadaarai

Idea said...

Ганга: Баярлалаа. Та ч бас. Айраг цагаа, айлын залуу эргүүлж яваад блогт тань тусгайлан баярын мэнд хүргэж амжсангүй, сорри шүү.
Амор: Баярлалаа. Чи ч бас найр наадмаа сайхан үргэлжлүүлээрэй.
Ганаа бж: Баярлалаа. Сайхан наадаарай. Наадмын дараа намрын найрууд залгах байх даа тэ.
Пийки: Сайхан наадаад л байгаарай хэхэ.
Онки: Мээдкүй. Тухайн үедээ хэн нэгнийг хараад л халираад явж байтал хийсч ирсэн онгод биз.
Сумъяа: Баярлалаа. Наадам сайхан биз дээ.
Амгаа: Тэхх. Тасархай наадав.
Оогий: Чи ч гэсэн сайхан наадсан уу. Одоо ч найрын улирал эхэлж байна, сайхан даа сайхан.

gump said...

Идлэээ уулааа энэнээс илүү наадам гэж хаа байхав. Харин бөх моринд хэн түрүүлчивээ

arsun said...

Saihan naadaw uu? Delhii delegnene l gej ene baihdaa.

Anonymous said...

har nyalhaaraa heniigee haraad huushiin tostoi tsas nandignasiim be dee?