2008/07/15

Хонь хадгалж үлдсэн минь

Наадмын хэдэн өдөр чухам хөнжилдөө унтах завгүй хөөрцөглөн ажилласан хөтлөгч найзад маань өчигдөр яаралтай ажил гарч, хугас өдөр эфир зогсоочилгүй явуулж байхыг надаас гуйлаа. FM байгуулаад удаагүй байгаа болохоор хөөрхий минь өөрийн юм өргүй гэгчээр тэгж өдөр шөнөгүй зүтгэсэн хэрэг л дээ.



Би ч яахав, айраг цагаа, айлын залуу эргүүлсэн шигээ сайхан амарсан хүн үгүй гэж чадсангүй. Халуун наранд шарагдаж хар дээрээ халтар, бор дээрээ борц болсноо ч тоохгүй, араажаваар ямар нүүр харагдах биш гээд л ангайж мэлийгээд үлдлээ.

Баахан дуу явуулаад, баярын голдуу хэдэн мэндчилгээ завсраар нь шургуулаад байж бай, битгий илүү олон юм яриарай гэсэн захиасыг чанд сахиж ажилдаа оров. Миний явуулсан мэндчилгээнүүдээс хальт сийрүүлбэл:

* * *
Наадмын барилдаанаар 20 сая төгрөгний найраа амжилттай хийж, начин болсон найздаа зориулж УГЖ Жаргалсайханы дуулсан “Тамирчны алдар хямдхан олдоогүй” дуугаар ая баръя.
* * *
Хэвтэрт ороод удсан өвөөдөө зориулж “Хурд” хамтлагийн “Алив бос” дуугаар мэндчилгээ дэвшүүлье.
* * *
Цэнгэлдэх хүрээлэнд үүлэн чөлөөний нар шиг хальт үзэгдээд өнгөрсөн Ерөнхий сайд С.Баярт зориулж блогчин Idea-гийн зохиосон “Таны эзгүй наадам” шүлгээр бадаг өргөж байна.
* * *
Кальц дутагдсанаас ясны сийрэгжилтэнд орж яваа эмгэн буурал ээждээ зориулж дуучин Батсүхийн дуулсан “Жилээс жилд жижгэрсэн жаахан буурал ээж минь” дуугаар дуун хадаг баръя.
* * *
Хамгаас хайрт хадам ээждээ зориулж, СТА Баясгалангийн дуулсан “Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” дуугаар мэндийн ерөөл дэвшүүлье.
* * *
Гоо сайхны хагалгаанд орон давхраа хийлгэсэн найз Урангоодоо зориулж Амаржаргалын дуулсан “Давхраатай алаг нүд чинь ээ хө Даанчиг сайхан тормолзоно” дуугаар ая барьж байна.
* * *
Чихэндээ аппарат зүүсэн найзынхаа үерхдэг охинд нь хандаж “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” дуугаар мэндчилж байна.
* * *
Хурхирч унтдаг ахдаа зориулж Ш.Гүрбазарын үг, Л.Балхжавын ая “Хар дарахаас минь өмнө сэрээгээрэй” дууг зориулъя.
* * *
“Монгол шуудан” компанийн 30 жилийн ойг тохиолдуулан хамт олондоо “37 дахь захидал” дууг УГЖ Ариунаагийн дуулснаар хүргэж байна.
* * *
Сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн өрсөлдөгчиддөө зориулж нэр дэвшигч Б.Мөнхтуяа, Т.Ганди нараас дуучин Отгоогийн уулсан “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” дууг зориулсныг манай FM дамжуулж байна.
* * *
80 насных нь ой тохиож буй азай буурал өвөөдөө зориулж "Нисванис" хамтлагийн "Булш" дуугаар ая баръя.
* * *
Найрын ширээ засахаар нусаа хацартаа нааж үлдсэн дүү нартаа зориулж “Ерөөл-тэй орчлон” дууг УГЖ Баясгалангийн дуулснаар эгшигэн хадаг болгоё.
* * *
Хөдөөнөөс дөнгөж хотод орж ирсэн өвгөн эмгэндээ зориулж, хөгшин хүнд арай зөөлөн юм гэж “Люмино” хамтлагийн “Бамбалзана, бумбалзана” дуугаар мэндчилгээ дэвшүүлж байна.
* * *
Ганц худагийн урьдчилсан хорих төвд саатуулагдсан шинэхэн танилаа “Гэртээ ирлээ” дуугаар ая барин угтаж байгаа хэсэг хоригдлын хүсэлтийг манай радио уламжилж байгаадаа таатай байна.
* * *
Сүргийн манлай явсан сэтэр халзан сэрхэндээ зориулж, малчин эзнээс нь “Манлай явсаныг чинь мартахгүй” дуугаар ая дууны мэндчилгээ явуулжээ гэх мэт...

... Хөтлөгч хийж, хөгөө хөлдөө чирсэн тухайд нэг иймэрхүү. Загнуулахаас айгаад зарим фактаа нуучихаад байгаа нь энэ. Эцэст нь надад итгэж ажлаа үлдээсэн найздаа хандаж “Уучлаарай хө. Хөгшин нь жоохон сахилгүйтчихлээ. Гэхдээ чононд хонь хадгалуулсан чиний л буруу” гэж хэлье дээ.

22 Сэтгэгдэл:

sanakae said...

FM хөтлөгч хийвэл уран цэцэн үгтэй IDEA чадах байхаа. Ёстой чононд хадгалуулсан хонь байх.

amg@@ said...

Дараа нь найз чинь чамд зориулж "Арзгар толгойг нь аваад хаямаар" гэдэг дуу явуулж байгаа сонсогдоно лээ.

3apaa said...
This comment has been removed by the author.
peakfinder said...

Yaj zugeer ongorooh ve dee, tiimee?

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Хамгаас хайрт Айдаадаа Дэндүүдээ даанч дэндүү гэдэг дууг л зориулчийдаа тэхүү? Эсхүл Чигчийн чинээ бишээ чихээ өөрөө угааяаа!

nana said...

aidaad zoriulj ,hehe, denduu dee denduu gedeg duug blogchid oovtoooroo dyyluyaaa,hehe

arsun said...

"битгий илүү олон юм яриарай" гээд байхад чинь бүлт үсрээд. Даравч дардайх юмаа нээрээ.

gump said...

Дэндүү дээ дэндүү.

Халуун хөнжилийн сурвалжлагч таг шүү

xocoo said...

Хаха өөрт чинь араажавын хөтлөгч болох авьяас ч байна шүү.

Өнөржаргал said...

Whahahaa.. nice shuu!

uka said...

Хэхэ нээрээ ингэж хөтлөөгүй биз дээ. Дэгсдүүлж байгаа байлгүй дээ.

Тэр дээр Айдия-д зориулсан "Дэндүү дээ, даанч дэндүү" дуун дээр түрлэг нэмж байна шүү. Одоо хоёрдугаар хоолой хийх хүн ороод ирвэл ч ...

ganza said...

хөөе би хоёрдугаар хоолой хийе. Инкээл сайхан хоор оркестр бэлэн болоо шүү дээ.

xvv said...

4-r hooloi hereggui biz?

Ганаа_бж said...

Hadam eejid zoriulsan duu bol tasarhai... hehe.

Idea said...

Санаахай: Намайг ажилд авсан FM удахгүй дампуурах байх даа хаха. Гэснээс ойрд үзэгдэхгүй хаагуур яваад байна?
Амгаа: Харин тэгсэн сурагтай. Амьтдаас нууж явсийн, чи хаагуур нь сонсчихвоо. Урт чих хүзүү орооно гэдгийн шүү хэхэ.
Пийки: Хэлээд юүхэв, алтан боломж олдож байхад.
Зараа, Нана, Гаамп, Ука, Ганза, Үлмэдэх, Хүү нарт: Күй ер. Хоолой хоршиж ирээл хоороороо "Дэндүү дээ даанч дэндүү"-г орилолдож гэнэ. Би та нарыг дэндүүдээ яасийн. Өөр зориулаад дуулчих дуу алга уу надад. BX-ийн "Чи хөөрхөн"-ийг байя гэхэд Батсүхийн "Монгол бүсгүйн үзэсгэлэн" энэ гээд аюулын сайхан дуу байшд, цаад караокед чинь.
Арсун: Булавч бултайгаад байгаа юмыг яах юм хэхэ.
Хосоо: Зориг оруулсанд баярлалаа. Ажлаа солиноо ерөөсөө. Зочилсонд талархаж байна шүү.
Өнөрөө: Үнэлсэнд, бас зочилсонд гялайлаа.
Ука: Нээрээ гэм дээ. Одоо найзынхаа нүүрийг харж чадахгүй, утсаа салгачаал туугаад байгаа.
Хүү: Хоор дууны удирдаач л мэдэх байх даа.
Ганаа бж: хэхэ харин тэхх. Энэ дууны нөгөө онигоо нь "Хэний ээж хамгийн хурдан бэ" гэсэн чинь "Баясгалангийн ээж" гэдэг юм байна лээ.

A.Амарсайхан said...

Болиорой Айдаа гуай. Манай нутгийнхан л лав хүчээрээ цол авцгаасан шүү. Наад дуугаа Батзориг заанаар начин хийсэн залууд нэр зааж зориулаарай.

Anonymous said...

Idea uulzalt margaash ymuu, chi yagaad ene talaar dugarahaa bolichihvoo. Ul oilgoltsol garaa yu?

Idea said...

Амраа ах: Хэхэ үнэн аймаар жалга довны үзэлтэй. Би тэгвэл "Амраа ахын нутгийн бөхчүүдээс өөр найраагаар начин болсон..." гэж зарлах байсан юм байна тээ.

Үлмэдэх: Тиймээ, уулзалт маргааш. http://3apaa.blogspot.com/ энд илүү дэлгэрэнгүй байгаа. Үл ойлголцол энэ тэр гараагүй ээ хэхэ, айхтар албаны хэллэг байна шүү. Нөхцөл байдал нэгдмэл байр суурьтай, харилцан итгэлцлийг эрхэмлэх хэмжээнд байгааг онцлон тэмдэглье. êêê

Anonymous said...

yagaad shine yum oruulahgui bnoo? unshigch

Vitaminjuulalt said...

Надыг бодуул сайхан наадамлажээ.
Би ч муу архитайгаа л хэд хоног ноцолдлоо.
Цол л нэмсэнгүй жил алдаад гэцүүм
Болкүү бол орцны начин ч хамаагүй найркаа, найрааны алингаар нь ч хамаагүй авахымсан.
Түмэн олон минь сйахан наадав уу.
Энэ сйахан гэж шинэ моод байгаан гэсэн хэ хэ. дэлээт бакспээс эвдэрцөөн

Anonymous said...

Энэ бүсгүй айраг цагаанд цадаагүй, айлын залууд ханаагүй бололтой. Шинэ юм оруулахгүй өчнөөн хоног таг шүү.