2008/09/07

Төмс

/нэг үзэгдэлт жүжгэн бажаг/
Уурлавал уурлаж, урвайвал урвайхаар юмс зөндөө л байна. Төлөвлөж явсан ажил төө сөөмөөр холдож, бодож байсан гол зүйл боломжгүй болж хойшлов. Болгоомжгүй тэнэгээсээ болж бас л хэлтгий гэшгиж, болох болохгүйн манан дунд босон суун бэдэрлээ. Их санасан газраа есөн шөнө хоосон хонож, итгэж найдаж явсан нэгэн эгээ л хоолойд олс углах шахаж ч байх шиг. Гэхдээ яахав.

Өвчин зовлон хэлж ирдэг юм шиг өөнтөглөж янзгүйтэх нэгэн байхад өр зөөлөн хандаж өөрийг өгүүлэх нөгөө нь байх л юм. Буман өнгөөр солонгорох хорвоогийн тоосон дунд буян нүгэл эрээлжилж, буцах ирэх ээлжилдэг жамтай хойно.

Цаг хугацааны эргэлтэд үл нурах гоморхлыг цаанаа тээгээд л явбал цаас шиг нимгэрч, хөөс шиг хийсэхээ мэдэж байна. Харин... хавар тарьж намар ургадаг төмсийг хадгалахдаа ямар горим сахих вэ? Хамар сэтлэх шахсан ялзарсан энэ ногоог хаанаа агуулж насан туршдаа чирэх вэ?

Төмс гомдол хоёр ямар холбоотой болохыг төвөггүй ойлгуулах нэгэн түүх хүүрнэе. Бяцхан тархинд минь хөнгөн ухаарал нэмсэн бага ангийн багшийнхаа энгийн сургаалаас хуваалцью.

... Амьдрах ухааны хичээл дээр багш бидэнд нэг өвөрмөц даалгавар өгсөн юм. Уурлаж, гомдож яваа хүнийхээ тоогоор уутанд төмс хийж ирэх. Өгсөн даалгавраа маргааш нь шалгахад өнгө өнгийн хүүдий гарч ирэв. Зарим нь уутны ёроолд ганц хоёрхоон төмс хийсэн бол зарим нь өөрөө өргөж даахгүй шахмыг авчирсан байлаа. Төмстэй уутаа дараачийн хичээл хүртэл хаа явсан газраа авч явахыг багш даалгав.

Тэгээд л учрыг нь ойлгоогүй ууттай төмс санжигнуулсан хүмүүс хэд хоног явлаа. Долоо хоногт ганц ордог хичээлийн цаг арайхийж болонгуут бид нар багшид бөөн хэл үг тавилаа. Энэ төмс чинь хүнд байна, ялзарч байна, муухай үнэртээд байна, одоо хаяя л даа багшаа гээд л. Тэгтэл багш “Та нар хэн нэгэнд гомдсон гомдлоо дотроо хадгалаад тээгээд явбал яг энэ ялзарсан төмс шиг өөрсдийг чинь зовоож, хаа явсан газар чинь яршиг төвөг болно. Харин тэр дороо мартаад, юу ч болоогүй юм шиг явбал сэтгэл санаа чинь хөнгөн, эрч хүчтэй сайхан байх болно” гэж хэлж билээ.

Үнэндээ голдоо ортол гомдлоо гээд өөрийгөө л зовоохын нэмэр, тунирхаж туйлширлаа гээд үр дүнд хүрэх нь ховор. Өнгөрсөн болгоныг өрцнийхөө цаагуур шидчихээд өмнөх харгуйгаасаа өөр сайхныг олно би. /туг намируулж, реализм нэвт үнэртүүлсээр тайзнаас буун одов/

10 Сэтгэгдэл:

Anonymous said...

wow goyo bichleg, gaihamshigtai bagshiin mergen uhaan baina daa. za baiz nadad heden toms heregtei yum bol gej neg bodoj uzlee. getel tomsnii chanar bas hamaarah yum baina. yadaj baihad ene zasag tor yag urd zugees irj bui yalt ch ugui muu tomsiig yamar ch tatvarguigeer oruulsan bolohoor yaagaad ch yum minii muu setgel yalzarch unerteh ni aimaar yum. yaadai baiz?

gegeen said...

hehe, helemgii dolomgoi ch gej jigteihen, bas tomsnii tuhai surgamjit oguullegiig gui ee mon saihan tuujee. chi shoo

ZAYA said...

Сайхан зүйрлэл байна шүү.
Гомдохгүй байхын төлөө.

Unknown said...

Тайзнаас буудаг хэсэг нь гоёиймаа

Мөнхбаатар said...

Энэ бажгийг үзэж байсан бол үүрэглэж сууж байгаад тайзнаас буудаг тэр хашилтанд байсанд үгэнд нь л сэрэх юм байна.

Даанч хашилтанд байгаа тэр үгийг нь тайзан дээр яаж харуулах болдоо гэдэг дээр л гайханхан байна.

Ингэхэд бажаг гэж юу гэсэн юм бол оо?

Tsoomii said...

ene chini l amidral sh dee, he he bi l lav gomdold durtai gehdee hend gomdoh be gedeg ikh chuhal.

Anonymous said...

gomdoh bas gomdooh nz bna gdg saihan yum bilee de..Yamar negen setgeliin gehyy..holboos bgaa bolohoor hyn gomddog bh...neg nziigaa nadad gomdohchgyi bolchihoor ni..ooroor helbel minii yaaj ayaglah ter hynd sonin bish bolchih ni tun tom SHIITGEL, GESGEEL bsan shyy...tegeheeer gomdoh gomdooh nztai bna gedeg SAIHAAAN ghgsiin...

happy

Anonymous said...

Өвчин зовлон хэлж ирдэг юм шиг өөнтөглөж янзгүйтэх нэгэн байхад өр зөөлөн хандаж өөрийг өгүүлэх нөгөө нь байх л юм arai nadad gomdooguio baigaa daa aichihlaa.

Arsun said...

- Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
- Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
/ЛуйзА Хей-гийн философийн зарчмуудаас/

Idea said...

Чацарганы бут: Сайхан хэллээ. Хужаа төмс хүний зан чанарын илэрхийлэл болжээ гэж.
Гэгээн: Би шоо гсн /ингээд юм дуулгаж болдгүй хог байгаан/. Тэр өгүүллэгийг багш маань туусныг би буулгаж байгаан.
Заяа: Гомдохгүй, гомдоохгүй байх гэж л хичээх юм, даанч чадахгүймоо.
Битмийн Е: Тэр хэсгийг дахиулах уу, надаар.
Мөнхбаатар: Зөвхөн мөнгө л хүн бүхэнд таалагддаг гэжуга.
Цоомий: Сэтгэлээ чилээх дуртай бүсгүй бололтой хэхэ. Гомдохдоо арай царай хардийн биш бээз.
Хаппи: Зөрөхийн аргагүй зүйрлэл байнаа. Гэхдээ гомдолтын хүлээс тайлагдах хүртлээ үзэн ядалт болчих гээд байдаг гэмтэй.
Үлмэдэх: Буух нэргүй, буцах хаяггүй хүнд гомдоод ч яахав дээ.
Арсун: Чухал үед хэрэгтэй зарчим байна баярлав.