2008/09/02

Incredible India

Уянгалсан нь

Есдүгээр сарын 2. Ердийн л, гэхдээ миний хувьд нандин дурсамж агуулсан онцгой өдөр. Одоогоос яг хоёр жилийн өмнөх энэ өдрийг нэхэн дурсвал холын Энэтхэгт галт тэргэн дотор найздаа төрсөн өдрийн дуу дуулж явсан байх юм. Бичмээр л санагддаг байсан би Энэтхэгийн тухай, гэвч хэт хүссэн юмаа ярих болохоор хэл нь гацчихдаг хүүхэд шиг гар минь хөшчихдөг байлаа. Сэтгэлд минь томоос том орон зай үлдээсэн болохоор алинаас нь эхлэхээ мэддэггүй. Тэгээд, нэг л их насталжед автсан хүн бороо үнэртсэн хотхоныг, бум бужигнасан гудамжийг, ядартлаа хэсдэг байсан газруудаа яг л нүдэндээ харж байгаа юм шиг дурсан санадаг. Хоосон дурсамжиндаа өегшдэг байснаас биш хоёр үг холбож байгаагүй ээ, харин одоо л эхэлж байна.

Олон газраар явж орон улсыг хэсээгүй би, хэдхэн газар очсоноор минь хилийн чинад дахь аялал дуусна. Эхэлж зорьсон улс минь болоод ч тэр үү Энэтхэгт би жигтэйхэн хайртай. Ижилдэн дассан нөхдөө тэндээс олсон болохоор, ирэх цагийн мөрөөдлөө тэнд үлдээсэн болохоор, олны сайн мууг анхлан эргэцүүлсэн болохоор, огшиж байсан гомдлоо тэнд гээсэн болохоор Энэтхэг надад эгээ л эх нутаг шиг минь дотно. Ганц үзсэн газраа гайхуулж байна хөөрхий гэж гадаадаар явдаг хүмүүс тохуурхаж л байг, яадгийн.

Хүмүүс нь соёлгүй л гэнэ, хүүхнүүд нь гоёлгүй л гэнэ, гудамж нь бохир л гэнэ, гуйлгачин ихтэй л гэнэ. Гэвч, өнгөт орчлонгийн өөр хаанаас ч олохгүй дүр зургийг өнө эртний түүхтэй энэ л орон агуулдаг. Амгалан хийгээд амирлахуйн гайхамшиг ариун дагшин Гималайн өвөрт буй. Этгээд сонин заншил энд одоо ч хадгалагдсаар, эртний шашдирт дурсгал өнөө ч хэвээр оршсоор.

Учирласан нь


Одоогоос хоёр жил гурван сарын өмнө англи хэлэндээ “а”-аас дээшгүй мэдлэгтэй /хоёр багш эгчийг эс тооцвол/ найман бачка Энэтхэгийн Хайдерабад хотын гурван сарын курсийг зорьж байлаа. Хоёр эгчээрээ түшиг хийсэн бидний зургаа үе тэнгийнх, бие биедээ ихэрхэж томрох юмгүй ижи л темпийн нөхдүүд. Зуны гурван сар халуун оронд, хонин гүрвэл болохын наахнуур амьдрахдаа англи хэл сурсан гэж худлаа хэлэхгүй ч хүний нутагт өнгөрүүлсэн өдөр хоногууд гуниг баяр хосолсон, сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамжаар дүүрэн байсныг хэлэх юун.

Хөл тавьсан өдрөөс л хөгтэй явдал залгасан. Мумбайн онгоцны буудал дээр буунгуут л саунд орчихсон юм шиг амьсгаа давхцаж, ширүүн харц, том нүдтэй бараан царайтай энэтхэгүүд холхиод л. Солонгосын Инчон дээр бараг л хоёр хоног амьдрахдаа тэрүүхэн хооронд бусдын гял цялд дасчихсан бидэнд бүх юм бараантаж нүүгэлтээд л аймар санагдаж байлаа. Гудамжинд нь гараад бүр сэтгэл санаагаар унаж билээ. Үхэр, машин, рикшао /гурван дугуйт/, мотоцикл, явган хүн, хаалгагүй автобус, тэрнээс нь дүүжигнэн зүүгдэх хөл нүцгэн энэтхэгүүд... ээ бүү үзэгд, эх толгойтой юм гэж энд алгаа. Гэхдээ л долоон сая хүнтэй энэ хотод гурван сар болохдоо нэг ч замын осол харж байгаагүй. Зарим хэсэгтээ хамар сэтлэм, газраар нэг зулсан хоол хүнс, бараа таваар, жимс ногоо хөглөрөөстэй. Ядуу л төрсөн болсон ядуугаараа үхэх жамтай энэ оронд баян хоосны ялгаа тэнгэр газар шиг зөрүүтэй.

Хүүхнүүд нь хэзээ ч битүү гутал углаж үзээгүй байх гэмээр хөлтэй, хоёр л төрлийн загвар бүхий үндэсний хувцсаа түлхүү өмсдөг. Эрчүүд нь гадныхныг аальгүй нүдээр цоо ширтээстэй, хүний нүцгэн өвдөг мөр хараагүй улс уу гэж ундууцмаар. Хүн амын дийлэнх нь хинди шашнаа шүтдэг болохоор мах иддэггүй, хурц үнэртэй амтлагч бүхий цагаан хоолоо баруун гараараа шууд савардаж иддэг. Харин зүүн гар нь арай өөр зориулалттай.



Баар ресторан, банк дэлгүүр гээд үйлчилгээний салбарт нь дан эрчүүд, тэгсэн хэрнээ байшин барилга дээр эмэгтэйчүүд голдуу ажилладаг нь их л содон харагддаг байж билээ. Толгой дээрээ тоосго өрсөн авгай, зуурмаг шавар тэвэрсэн эмээ энэ тэр бол жирийн үзэгдэл. Энэ мэтийг анх ойлгодоггүй байхдаа юун яасан дэлхийд нэр хүнд, нөлөө нь өсч яваа, цөмийн зэвсэгтэй, үндэсний пуужинтай, мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч том гүрэн бэ гэж гайхдаг байлаа. Харин иргэншил гэгч нь ганц гаднах байдлыг хэлдэггүй гэдгийг мэдрээд ирэхээрээ иймэрхүү юмыг шал тоохгүй болсон. Юутай ч "Энэтхэгт ирсэн гадаадууд эхний жилдээ үзэн яддаг, хоёр дахь жилдээ дасдаг, гуравдах жилдээ хайртай бол хоргодож эхэлдэг" гэсэн яриа байдаг юм байна лээ. Үүнийг мань мэт нь гуравхан сард туулсан даа.

Ухаарсан нь

Удаан хугацаагаар байж, амьдралынх нь гүнд хутгалдаж байгаа хүмүүст бол шаггүй л байх, харин маниус чухам л тэтгэлэгээрээ тансаглаж, тэнүүлчээрээ тарвалзаж байгаад ирсэн. Нэгэн дээвэр дор янз янзын араншинтай, өөр өөр ёс заншилтай 30 орчим хүн хамтдаа амьдрах нь сонирхолтой ч амаргүй байлаа. Сонсдог хөгжим, иддэг хоолоороо хүртэл үл ойлголцож, хоорондоо дугарахгүй хоёр гурав хонох энүүхэнд. Эхэндээ бие биеэ үзэж чадахгүй байгаад сүүлдээ дасч, зарим нь дурлалцан хальт үерхэж, хамгийн сүүлийн өдөр салах гэж уйлаан майлаан болж байх жишээтэй. Биднийг хариуцаж байсан нэг багшийн тэнэг араншингаас болж хорьж цагдуулж, орох гарахаа бүртгүүлж, оройн наймтай уралдаад гаднаасаа цоожлуулж байсан нь биднийг улам нягтруулсан байж болох юм. Ялангуяа монголчууд хамгийн олуулаа мөртлөө хоорондоо эвтэй, бусад шигээ дуу дуугаа авалцан хэрэлдэхгүй амь нэгтэй байсан нь гадныхныг гайхуулдаг байлаа. Их Монголын 800 жилийн ой энэ тэр тохиосныг хэлэх үү наймуулаа хичээл дээрээ үндэсний хувцастайгаа ирээд улсаа сурталчилж энэ тэр, орой нь хуушуур бууз хийж үдэшлэг зохиож их өвчигнөсөн, одоо бодоход инээдтэй, гэхдээ л гоё.

Хааяа хэл хэлээрээ орилолдож, интернэтээ булаалдаж үзэн тардаг бол, заримдаа байрандаа дискоддог байлаа. Ихэнх нь муслим шашинтай болохоор архи дарс, авгай хүүхний асуудал хориотой, бид найм л хааяа “Хар Чингис”-ээ нууцаар мулталдаг байв. Сургалтын сүүлийн сард нь Энэтхэгийн хамаг дурсгалт газруудаар аялсан. Хайдерабад-Агра-Жайпур-Дэли аялалаас буцаж явахдаа яг л энэ өдөр галт тэргэнд бид наймын нэгнийх нь төрсөн өдөр тохиож билээ. Архигүй бэлэггүй маниус яахав, цаг тутамд хоороороо "Хамаг бөөсийг чинь түүе эээ" гээл дуулсан шигээ явж байсан. Бидэн дотор хоёр л хар байлаа, болоо ч үгүй нэг нь улсынхаа Ерөнхийлөгчийн туслах, нөгөөх нь Ерөнхий сайдынхаа эдийн засгийн зөвлөх гэжуга, элгийн байгаа биз. Манай адилтгах албан тушаалтнууд мань мэттэйгээ зэрэгцчихсэн тиймэрхүү юманд явж байвал ёстой тоон доторх үсэг болох байлгүй.

Буцах дөхөөд ирэхээр дандаа хэсдэг байсан дэлгүүр, сав л хийвэл очдог байсан нуур, цэцэрлэг, паркдаа хоргодмор болдог юм байна лээ. Анхандаа тоож ч хардаггүй байсан сари, курта, панжябигаар гоёх дуртай болчихсон ч байх шиг. Даавуу нь яг халуундаа зохицсон нимгэн, хөнгөн гоё хувцас байна лээ. Гар хуруу, биен дээрээ элдэв зураг зуруулаад л, тэр нь дор хаяж долоо хоног арилахгүй. Би лав зурагтай чигээрээ ирээд гэрийнхнийгээ шивээс гэж айлгаж байсийм чинь. Гэснээс энэтхэгүүдэд их зан гэж байхгүй, газар асуувал уриалгахан нь аргагүй зааж өгнө, үйлчилгээ гэж янзтай, гадныханд бүр нугасгүй, маниус хүртэл од болдог гээд бод доо кккк. Бас их тайван улсууд шиг байна лээ, уурлаж бухимдаж байгаа хүн хараагүй шд ерөөсөө. Яг явахын өмнөх орой би нэг шүлэг бичсийн, нэгэнт л дурсамжийн тасархайд үлдсэн болохоор энд бас оруулчья. Дараагийнхийг хэзээ хойно тэрлэмэр аядсан юмаа. Эдгээрээс Энэтхэгийн талаарх миний сэтгэгдэл илүү тод харагдах байх.

Баяртай Hyderabad

Зүсэр бороо дэвсэж аниргүй угтсан Hyderabad
Зөөлөн салхиар шившсээр гуниг тээн хоцорлоо
Зөрж өнгөрөх болгон нь танил дотно санагдаад
Зөрүүдхэн тавиланг алсалж сэтгэл хоргoдох нь яалтай.

Өнгөт амьдрал гэрэл шигээ алагласан
Өрнийн их хотод хүсэл минь уяатай
Өрнүүн мөрөөдөл шингээсээр хүлгийн жолоо залахад
Өмнөх харгуйг дэнсэлж хөнгөн гуниг хөврөөстэй.

Хүрэх алсын тэртээд хүрэн будан татаад
Хүний нутгийн салхинаас нандин бодрол үнэртэнэ
Зуурхан уйтгар үргээсээр дурсамжийн мананд бүдгэрэх
Зун нь мөнхөд хоногшсон Hyderabad минь баяртай.

2006.09.12



Энэтхэгийг дурсахуй

Эгэлхэн бүсгүй өөдөөс даруухан инээмсэглээд
Энгийн боловч хосгүй өвөрмөц гоёлоороо гайхуулна
Энхэр тансаг аялгуу зүрхний учгийг хөглөж
Энэтхэг орон яагаад ч юм өөрийн нутаг шиг элгэмсүү.

Найрсаг аядуу аалинд нь сэтгэл хургаж хоргодмоор
Намираа зөөлөн хур зүүдэнд хаяа шивэрнэ
Сониучирхан ширтэх залуус нь элдэв муу санаагүй
Солонгын өнгө эрээлжилсэн амьдрал энд хөвөрнө.

Бурхан бумбын орон үзэсгэлэнт Жагар нутаг
Буруу гишгэхийн аргагүй нөмөр нөөлөг орчлон
Хар цагааныг дэнсэлж амьдралын нугачааг тэгшитгэх
Харийн нэгэн ертөнц минийх юм шиг дотнохон.

Сац суварга бүр нь түүх шашдир өгүүлээд
Сайхан Энэтхэг орон санаанаас ердөө гарамгүй
Хот балгад бүрдээ эртний домог агуулсан
Хосгүй нэгэн өлгий дорнын хязгаарт цэнхэртэнэ.

Газар хол боловч сэтгэлд ойр дурсагдах
Ганга мөрний уснаас дахин нэг уухсан
Орчлонгийн хатууг хайлж урстал уянгалах
Омогших аялгуунд нь согттол нэг бүжихсэн.

Зөв санасан бүхэнд далдхан ухаарал хайрлаад
Зөрүү бодохын эцэсгүй гэгээлэг дагшин орон
Бум бужигнасан гудамжинд нууцхан гунигаа үлдээж
Буцахын ерөөл талбиж Гималайн тэргүүнд мэхийе.

2007.1.23

Эдгээрийн төгсгөлд намайг энэ сунжруу бичлэгийг хийхэд хүргэсэн эрхэм найз Мөөгийдөө төрсөн өдрийн мэнд хүргэж, нэг дуу зориулмаар санагдлаа. Сонсголын хичээл ордог байсан нэг сахалтай багш байлаа. Дандаа эмэгтэй хүнд гомдсон, бүтэлгүй хайрын аястай дуу шүлэг заадаг байж билээ. Делайла, Лемон трий юу юу ч билээ. Өөрөө дуундаа ороод л, уяраад л бодлогошироод суудгийг нь Оюун гурвуулаа их гайхаж ярьдаг байсан. "Энэ багш нэг бүсгүйд аймар хайртай байж байгаад хаягдсан байх тэ" гэж ирээд л таамаг дэвшүүлнэ. Гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц имиджтэй гоё багш шүү. Хамгийн анхны заасан дууг нь үгтэй нь орууллаа. Дагаж дуулаад нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Бас төрсөн өдрөө сак тэмдэглээрэй. Бусдадаа бас хандаж хэлэхэд миний төрсөн өдөр дөхөж байгаа шүү кккк.

Another Day in Paradise

She calls out to the man on the street
Sir can you help me?
It’s cold and I’ve no where to sleep,
Is there somewhere you can tell me?

He walks on, doesn’t look back
He pretends he can’t hear her
He starts to whistle as he crosses the street
Seems embarrassed to be there

Oh, think twice, ’cause it’s just another day for you
And me in paradise
Oh, think twice, ’cause it’s just another day for you,
You and me in paradise

She calls out to the man on the street
He can see she’s been crying
She’s got blisters on the soles of her feet
She can’t walk but she’s trying

Oh, think twice, ’cause it’s just another day for
And me in paradise
Oh, think twice, ’cause it’s just another day for you,
You and me in paradise

Oh lord, is there nothing more anybody can do
Oh lord, there must be something you can say

Oh, think twice, ’cause it’s just another day for
And me in paradise
Oh, think twice, ’cause it’s just another day for you,
You and me in paradise

You can tell from the lines on her face
You can see that she’s been there
Probably been moved on from every place
’cause she didn’t fit in this

Oh, think twice, ’cause it’s just another day for
And me in paradise
Oh, think twice, ’cause it’s just another day for you,
You and me in paradise

Just think about it

It’s just another day for you and me in paradise
It’s just another day for you and me in paradise
It’s just another day for you and me in paradise

24 Сэтгэгдэл:

Tsoomii said...

Uneheer ehnees ni duustal neg amisgaagaar unshaad duuschihlaa, ikh saihan dursamjiig iluu saihan nehen dursaj bichjee. hun bolgond yanz buriin dursamj ulddeg bolovch tuniigee ilerhiilj gargah gedeg ikh hetsuu baidag shuu. Yalanguya setgeld honogshson dursamjiig uudlah geheer hairan sanagdaad baidag yu, Bi enetheg humuusiig sain mednee, and naizaasaa yu ch haramlahaargui gunduugui,ikh zangui sain humuus baidag yum. Saihan dursamjaasaa huvaaltsand bayarlalaa.

Ingehed umnuh bichleg deerh minii commentiig unshsan uu.

Cаарал said...

guanz restorand ni hoolloj baisan uu?

Odkhuu.B said...

энэтхэг орноооор аялаад түүндээ бүүүр согтсон юм шиг л боллоо.Энэ дарсыг найруулж байгаа хүн бүр гайхалтай,шүтэн биширчээнэ,улаан ногоон фээн нь болчлоо ВАААААААВ

Idea said...

Цоомий: Баярлалаа. Үнэтэй дурсамжийн тухайд үнэн хэллээ, уудлах гэхээр хайран санагддаг гэж.
Сүүлийн сэтгэгдэл уншсан, сайхан шүлэг байна лээ. Зургийн тухайд харин аль болох хурдан өгмөөр л байна.
Саарал: Эвгүй санагддаг ч иддэг л байлаа. Өөр яахав дээ хэхэ. Юу хэлэх гээд байгааг чинь мэдэж байнаа, гэвч буцалсан идээнд бузар үгүй гэдэг.
Жаргал: Улаан ногоон шар фентэй болсондоо учиргүй баясч улайтлаа ичив. Урам хайрласанд баярлалаа.

Idea said...

Энэ бичлэгийг дахин засварлаж шинээр оруулсан тул эхнийх дээр нь сэтгэгдэл үлдээсэн байсан Алтайн уулс, Мугуй дүрс /өөр хэн хэн байлаа/нараас хүлцэл өчье. Чадвал дахиад оруулчихаарай.

Anonymous said...

idea mini ingej neg bichmeer de. he he. unshsan chini yostoi goy bailaaa yag l enethegtee butsaad ochson yum shig sanagdaj bna. uilmaar sanagdaad bna. bid hed yavah udur oirtoh tusam ulam l ih uilanhai bolj bsnaa sanaj bna uu. enetheg oron minii, chinii, bid bugdiin dursamjid mash tom oron zaig ezeldegiin huvid bi enethegt ter tusam hyderabad hotdoo dahij zaaval ochino gej bodoj bna. tegeh tusam nuguu heden angiin nuhud uu ulam sanaj bna. heze negen tsagt zaaval uulzana gej 2 uuland ni amalsan humuus bgaa da. TENEGuudiigee iluu ih sanaj bna te. he he

Anonymous said...

chadku..zalxuu..;-)

Anonymous said...

sonirxoltoi blaa

ZAYA said...

Энэтхэг хүмүүс, Энэтхэг орныг сайн мэдэхгүй болохоор их сайхан тэмдэглэл оруулсанд их баярлалаа.

Anonymous said...

saihan ayalal, dursamj baina. bi tegj bodloo.
harin ter "another day in eden" bil uu shuleg goyo yum. ih taaalagdlaa. keep going gedegsen.

ganga said...

кастын ялгаатай нийгэмтэй ер нь их сонин улс гэж дуулсан очиж үзээгүй байсан. Одоо ч бараг очилтгүй болчлоо, Идеа дүүгийн дүрслэлийг уншаад очоод ирэх шиг.

Anonymous said...

hey huuheen uuchlaarai, chinii bichsen Idea saihan er hund bi durtai gesen bichlegiig zovshoorolguigeer, chamaig untaj aih hoiguur copydood erhtsasiin blogt tavichihsan shuu. suuld ni uuchlalt guigaad muuhai ch yum bolloo, gehdee nadad saihan sanagdaad, zaluust,za tegeed baigaliin nas ni ahisan ch boitognoosoo salaagui negend hereg bolj magad geed, mongol er hunii omgorholoor iim yum hiilee. bayarlalaa bas uuchilsand ch gesen.

Anonymous said...

Saihan bichjee, uneheer taalagdlaa. Bi hezee ch India-d ochoogui gehdee hezee negen tsagt ochino gej muruuddug uu.

Udahgui boloh tursun udriin mend hurgie.

Anonymous said...

Saihan dursamj bna. Arai mergejiliin, ugiin urlagiin avyasaa ashiglaj saihan bichjee. Nadad blog yaj hutluh talaaraa zaaj ugnu uu? Indiad bi 6-7 jil bolson ch angli hel maani neg ih saijraagui. 2-3 heleer ni holij yarisaar bgaad alin ch ugui hotsorson. Bi jaahan mohoo uhaantai yum shig bgaa yum. Chi harin Hindi, sanskrit,tuvd hel suraad Enetheg yaruu nairag uzvel nilee hol yavahaar yum bish uu. Chamd talant bna shuu. duu mini. Ertnii surgaalid shorgooljind ch bolov erdem baival tuunees sur gedegiin ulgereer ahdaa blog hutluh argaasaa zaaj ugnu u? Minii e-mail: dmbrl@vodafone.ie

Idea said...

Тэмдэглэлийг уншиж сэтгэгдлээ үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Ирэх тав дахт их засвараас /эмнэлгээс/ гарч ирээд хүн тус бүрд нь хариулт бичнээ. Яг одоо яаруу сандруу хүний нэт ашиглан буйраа эргэж байгаа тул хүлцэл өчье. Бас яаж зүгээр байхав, нэг бичлэг нэмээд оруулчихлаа. Тэр блог асуусан хүнд ирэх долоо хоногоос мэйл бичихээ амлъя, тэр хүртэл амьтан хүнээс асууж л байгаарай, уул нь ч ядах юмгүй л дээ.

Anonymous said...

Naiz mini chi ingej bichih tsag bolsondoo , yg ongotsond suuh gej baihad ter shulegee bichicheed uzuulj baisniig sanaj baina. Gehdee chi neg udur alga bolchood nadad zagnuulsnaa bicheegui baina shuu kkk. Saihan baisaan tend saihan baisan. Tegej ih honogshino gej hen medehev. Saihan humuustei saihan ymsan shuu. CIEFL angiin Naiz ni.

Anonymous said...

Naiz mini, saihan bichjee. Yamar huurhun 3 ohin be. Bur uuriinhuu tursun udruur beleg avsan met bolloo.
Tom Naraa ni

СОНИУЧ said...

Bayarlaa Idea.

Anonymous said...

hey minii naiz aa chi chine yamar mundag bichdeg yum be naiz ni bur gaihlaa shdee chamd iim awyasbaidag yum baij estoi zuudelsengui uneheer goe niitlel dursamj bna bas shuleguud chine uneheer goe yag chinii setgeld biagaa ter neg zuiliig oguulsen bna mani ch gesen ingeed l bichihiig husej bna gehdee yag l chinii ehen ue shig sanaa baiwch gar mini hodloj ogohgui neg l sonin bna bichne dee:D naiz ni harih dohood l bna goe ch yum shig bas muuhai ch yum shig :D za amjilt husie :D

Anonymous said...

Hi naizuushka uneheer goe bichjee buur nudend haragdchihlaa ter gurvan sariig naiz ni tavisan duug ni sonsongoo dursan suuj bn yag l uchigdur yum shig sanagdaj bn shuu. Dahiad ch goe yum bichne gej naidaj bn shuu chi mini busdaas iluu shuu iluu iluu hehe

Idea said...

Мөөгий: Харин тиймээ, бүтэн 700 хоногийн дараа бичиж байгаадаа ичиж л байна. Гэхдээ огт дуугүй өнгөрснөөс дээр байх. Амлалтын тухайд, хүмүүс амандаа хэр хүрдгийг харж л байя.
Алтайн уулс: Залхуугийн гадаа түлээгүй гэдэг шүү хэхэ.
Дулмаа: Баярлалаа. Зочилсонд бас.
Заяа: Баярлалаа. Сайхан газар байна лээ, гэгээлэг. Очоод үзчихэд хэзээ ч харамсахгүй.
Чацарганы бут: Тиймээ сайхан аялал, сайхан дурсамж... Тэр их гоё дуу байгаамаа, утга төгөлдөр.
Шүлгүүдийн хувьд... баярлалаа.
Ганга: Харин тиймээ, гэхдээ би зууны нэг хувийг л дүрсэлсэн гэжуга.
Чацарганы бут: Намайг унтаж байхад юу хийж орхив оо хэхэ. Тэр бичлэг таалагдсан бол болж дээ. Энд тэнд тавьж болноо, гэхдээ эх сурвалжийг нь дурдах ганц болзолтой.
Алтаргана: Заавал очоорой, нэг л өөр мэдрэмж төрнө. Төрсөн өдөр яг сарын дараа хэхэ. Гэхдээ баярлалаа.
Үлмэдэх: Ямар гоё юм бэ, Энэтхэгт удсан байна шдээ. Би ч гэсэн хэл ус айхтар сураагүй ээ, зүгээр л сайхан баясч байгаад ирсэн. Блог нээх тухайд gmail дээр нэг хаягтай байхад л болоо. Тэгээд blogger.com руу орохоор шинээр нээх гээд байгаа. Тусгайлан мэйл бичье гэсэн үнэхээр амжсангүй, уучлаарай. Эмнэлгээс гарснаас хойш ажил ихтэй, ямар сайндаа одоо л аль дээрийн сэтгэгдлүүдэд хариулт бичиж суухав дээ.
CIEFL ангийн найз Даймкад: Нээрээ л тэгж их хоногшино гэж хэн мэдэхэв. Тэр өдөр та нарт хэлээгүй нуур руу явсандаа нэлээн загнуулж билээ. Гэхдээ ярьвал надаа ч гэсэн та хэдийн тухай зөндөө факт байгаа шүү хэхэ.
Том Нараа: Энэтхэг чамд минь ч гэсэн сайхан ертөнц байсан болохоор дотно санагдсан байхаа. Баярлалаа.
Хараа /Эрэгтэй Нараа/: Зүгээр ээ. Баярлалааг чинь балгах биш дээ хэхэ.
Чээтс: Юуны өмнө зочилсонд баярлалаа. Бас яг хэн гэдгийг чинь танихгүй байгаад уучлаарай. Харих дөхөж байна гэхийг бодоход гадаадад байгаа хүн бололтой. Бичмээр санагдсан зүйлээ шууд л эхлээрэй, хойшлуулаад хэрэггүй шүү.
Оюунаа: Хонгор найз минь, гурвуулаа өрөөндөө үнэн тасархай байсан шүү. Хагас бүтэн сайнд ажилтай юм шиг ядартлаа дэлгүүр хэсдэг, бас орой болгон зайрмаг, брийзер ... сайхан байжээ. Хурдхан уулзаж headache medicine-ээ хэрэглэх юмсан хэхэхэ.

ganuu said...

uneheer goyo bichjee bi odoo enethegt bna gehdee hydrebad bish ldee yavah boloogui ch gesen jaahan setgel horgodoj bna he he

Anonymous said...

hi!chamd ene udriin mendiig hurgie! bi bas yag odoogoos jiliin umnu enetheg ulsad 3 sariin kurst yavj bailaa.ongotsnoosoo buuchaad bugchim haluund oronguutaa butsaad ongotsondoo suugaad harimaar sanagdaj bilee.hehe.chini bichsen bichlegiig unhsaad ter ue ni nudend haragdchihlaa...uneheere Incredible India....setgeld dotno..yamar saindaa butsaj ircheed nzuudtaigaa uulzsan chini enetheg enehheg gej yariad buten 2 sar tedniigee zalhaahav de.hehe odoo bur ted enetheg gej yarihaaraa chini nutag gedgiin.... dahiad yamarch bsan ochij zugaalj bsan tsetserleg, gudamjuudaaraa yavna gej dotoroo bodoj yavdgiim...yu ni yum medku yamarch bsan neg l setgeld dotnoor namaig duudaad ch bgaam shig..... hamag goe dursamjuud maani sergeed shan bailaa.bayarlalaa.chamd amjilt husie!!!!

nara said...

Гоё бичжээ, нүдэнд үзэгдэж байна... чадвал үргэлжлэл хэлбэрээр, эсвэл бие даасан хэлбэрээр дурьдаж амжаагүй зүйлсийг нь бичиж явуулнаа. Харах өнцөг, мэдрэмж, сэтгэхүй төстэй юм шиг байна.

...олны сайн мууг анхлан эргэцүүлсэн болохоор, огшиж байсан гомдлоо тэнд гээсэн болохоор Энэтхэг надад эгээ л эх нутаг шиг минь дотно...хүний нутагт өнгөрүүлсэн өдөр хоногууд гуниг баяр хосолсон, сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамжаар дүүрэн...өнгөт орчлонгийн өөр хаанаас ч олохгүй дүр зургийг өнө эртний түүхтэй энэ л орон агуулдаг...