2008/10/22

Сураг

Сухай улаан мод цэцэглэм их борооноор
Сураггүй болсон андаас хэл чимээ дууллаа... гэж хэний шүлгэнд гардаг билээ. Удтал таг байсан хүнээс гэнэтхэн мэйл аваад уйлмаар ч юм шиг болчихлоо. Дээрээс нь гар нийлж ажиллъя гэж хүлээж байсан хүн ажилдаа орохгүй гэнэ. Дахиад л ганцаараа гүрийнэ, уйтгартай, бас ялтай юм шиг.

Оргилж байсан тэмүүлэл хаашаа ч юм одож, сэтгэлд ассан оч хормын төдийд бөхөв. Ийм хэврэг байж болохгүй, гэхдээ л... Зарим нэг хүний хөгийн жижиг авир инээд хүргэнэ, эгдүү бас хүргэнэ, эргэлзээн төрүүлнэ. Магад энэ миний байх ёстой газар мөн ч юм уу биш ч юм уу. Уусан шингэлээ ч орон зай минь үгүйлэгдэхгүй, угтаа анхаарал тавих хүн минь зөвхөн би өөрөө...

Ирээдүйг бодох хэтэрхий хайран, цагийн гарз. Ирээд л буцах өдөр хоногууд нэгэн хэвийн, үзэн ядам...

5 Сэтгэгдэл:

Soronzon said...

Зүс үзээгүй хичнээн хүнтэй намайг чи танилцуулав аа.
Зүйл бүрийн хичнээн айлаар намайг чи оруулав даа.
Харь холын газар орныг ойр дөт болгоном, чи минь!
Xар элэгтэн хүн олныг ах дүүс болгоном, ивээлт минь! гэж таны "мэдлэг зууж ирсэн" ариун Гангын их дууч Рабиндранаат Таагүүр хэлсэн шүү, Бүү цөхөр.

Мөнхбаатар said...

Сураг цуурай мэт.
Сурсан зан дүүжин мэт.
Амьдрал хэмнэл мэт.
Амьсгал хөгжим мэт.
Цөхрөл шан мэт.
Цөөрөх нь жам мэт.

Сураг - Итгэл
Сурсан зан - Хэмнэл
Амьдрал - Хүсэл
Амьсгал - Алхаа
Цөхрөл - Сургааль
Цөөрөх нь - Боломж

Anonymous said...

Арай ядан хөл дээрээ тогтон тэнцмэр алдахад
Ахиад л...
Амьдрал яагаад ийм салхитай юм бэ...

гэж танай нэг блогчин бичсэн байсан. Фриска билүү.

Arsun said...

tes tes

Idea said...

Соронзон, Мөнхбаатар, Ука нарт баярлав. Сэдэвтэй айхтар уялдсан, сэтгэлд ёгхийтэл юм бодуулсан гоё мөртүүд байна. Цэнэг авлаа, урам орлоо, уужралыг оллоо...

Арсунд: Тэсэхгүй гээд тэсрэлтэйм биш дээ. Тэнэг юмаа орчлон... гээл сүржигнээд байхгүй юу хэхэ.