2009/04/03

Судлаач

За ойрд муу блогтоо салхи савир ч оруулалгүй, шарилж зэрлэгийг нь ч зулгаалгүй зэгсэн удаадахлаа шүү. Ингээд зөнгөртөөл яваал байвал зөнгөртөөл байхын байна, тэгсэн чинь хайртай амьтнаа харанхуйд уяж хаячихаад хоол ундгүй байлгаад ч байгаа юм шиг, торонд шувуу хорьчихоод тоохгүй хойно урдуур нь сэлбэлзээд байгаа ч юм шиг нэг л сонин оргиод болдгүү. Энэ янзаараа “Сак блогчин сардаа нэг бичлэг” дүрмийг би лав мөрдөж чадахгүй шинжтэй.

Гэхдээ саяын хэд хоног зүгээр суугаагүй ээ бас. Судалгааны ажлаа үргэлжлүүлж, судлах объектоо хайх, энэ талаар эрдэмтэн мэргэдийн үгийг сонсох, ганц нэг газар өөрийн санаачлагаар очиж праахчиг хийх гэх мэт ажил амжуулж л явлаа. Ид ажилладаг улирал маань эхэлжугааг хэлэх үү, жаал зугаа бэлтгэл базаамаар байдаг, яджаахад их дээд сургуулийн лээкц, консалтаацийн урилга дороос өндийхөө больсон.

Миний судалгааны ажил бол нэртэй төртэй эрдэмтдийн тэр бүр барьж авч зүрхэлдэггүй сэдэв л дээ. Судлагдахуун талаасаа Монголд анх удаа гэх үү дээ. Яахуу, праахчиг талаасаа вол нэлээд түгээмэл дэлгэрсэн, улс орны өнцөг булан бүрт хэрэглэгддэг л асуудал. Гэхдээ энийг онол, аргазүйтэй холбоно гэдэг баргийн академичийн барчих боорцог биш шүү дээ. Ямар сайндаа өөрийнхөө десартаацийг өөрөө удирдаж байхав.

Өвөл жоохон цөөрдөг улирлын чанартай л болохоос биш миний дадлага ажил зуны цагт бол судалгааны объектоор дутнаа нэг байхгүй, өөрийн санаачлагаар /урилгагүй/ очоод судлаа судлаа явчихад гэчнээн урамтай. Намар бол жинхэнэ сэзоон орж байгаа нь тэр. 8 сарын сүүлээр гэрээсээ гараал 10 сарын эхээр дөнгөж амьтай голтой амьтан орж ирдэгээс харахад энэ ажилдаа ямар их дур сонирхолтой, үнэн сэтгэлээсээ ханддаг нь ойлгогдох байх. Хацар ам холцруутах, үс гэзэг ширэлдэн даахирч, өмд хувцас урагдах эд нар вол юу ч биш. Жинхэнэ судлаач хүн энэ байтугай юм үздэгийн байна лээ. Одоо хийж байгаа дагавар ажлаасаа уран бүтээлийн чөлөө авах л жоохон хэцүү дээ, бусдаараа бол ч бууз хуушуур л гэсэн үг.

Яасан, гадарлав уу миний судалгааны ажлын сэдвийг? Тиймээ, би бол найр судлаач. Десартаацийн маань нэр “Олон үндэстний найрын онцлог давуу тал, хоорондын ялгаа, дахин давтагдашгүй чанар”. Энэ сэдвээрээ пи ээч ди хийгээд авбал амьд явсны хэрэг бүтчих гээд байгаан. Гэхдээ нэг зовлон байнаа, би найр эхэлжухад овоо нэг судлаач шиг сууж байгаад сүүл рүүгээ яасан нь мэдэгдэхгүй тасарчаад байгаан. Бүр яаж ч контроолдоод нэмэргүй. Тэгээд эхлэх үйл явц дээр аягүй сүрхий харьцуулсан дүн шинжилгээ хийдэг мөртлөө төгсгөл хэсэг рүүгээ нөгөө найраа бүр тараагаад, чирүүлж түлхүүлж гардаг юм шиг байгаан. Одоо тэгээд ямар олон түмнийг хууралтайн биш судалгааныхаа нэрэнд “Олон үндэсний найрын эхлэл-ийн онцлог давуу тал… бла бла” гэж нэмэлт өөрчлөлт оруулах бодолтой байгаа.

Яахуу, нэгэнт ам нээснийх десартаацийхаа оршил хэсгээс жоохон ярий л даа. Ер нь хот газрын найраас хөдөөний найр илүү тасархай. Гэрээ дүүртэл хоёр хуваагдан тойрч суугаад, уртын дуу хадааж, хагас миатрын голчтой хулаар, ойр ойрхон давталттайгаар айраг залгиж, дараа нь үгээр идэлцэж, гол усаараа талцан нударга зөрүүлээд… ай мөн сайхан шүү дээ. За тэгээд хүүхнүүд нь завсар зайгаар нь амжуулж адуучин Гонгор ч юм уу саахалтын Готов руу хандрах, “Дугараа эргэх бүрдээ дунд голын ногоо шиг дуниартаад Дуу шиг сайхан та минь хаанахын чиг ендөнгөөгөө вэ” гэх мэтээр hээтэн хаях. Хээтэн гэнэ... сээтэн шүү. “Буриад зоны найр” дэд сэдвийн параграам орж ирцэн явжийна.

Цаашлаад өмссөн дээл, унасан мориороо зиндаархалцах, хэт хутга, хөөрөг даалингаараа өрсөлдөх, халуун хошуутай мал амлачаад өгөхгүй мурих, жоохон дургүй хүргээд байвал гурван усаар авсан хорзыг сувс гэж чамлах, найрын гол дүр болохын тулд гайгүй бадриун биетэйг нь сонгож өдөх гээд асар чухал элемэнтүүд бас бий. Эрчүүд нь урьд хождын өс хонзон, өгөө аваагаа нэхэлцэж, өвөр түрүү, нармай наламдагаа нээлцэхийг харжээ суух ч бас л тэнгэрлэг шүү дээ. Өвөө нар ч гэсэн үнэнхүү жавхаалаг үзэлцэнэ, чухамдаа их найрагчийн хэлсэн “Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана” гэдэг мөр яг биелэлээ олж байгаам.

Хотын найр бол яахуу, голдуу энд тэндхийн баар ресторанд цомцойж суугаад таардагийн. Цолны угаалга, хурим, насны найр гэсэн хэдхээн катгоорт эргэлдэнэ. Урилгагүй яваад очихоор үүдэнд нь шалгах магадлалтай талаасаа жоохон эрсдэлтэй л байдын. Гэхдээ мартчиж энэ тэр гээд аргалахаа мэдэж л байгаа байлгүй. Ороодохвол учиртай шүүдээ, хэн нэгнийх нь хамаатан царайлсан хүн танилцуулга эхлэхээс өмнө амжиж жаал идэж ууж авах хэрэгтэй. Тэгээл найрын эзэн ширээ ширээг танилцуулаад эхлэнгүүт худлаа босч явж зураг мураг дарж эдэр. Аа тий, ажилладаггүй ч байсан хамаагүй аппараат олж зүүхээ мартав.

Тэгээд хүмүүс хэрхэн халамцаж, микрофон булаалдаж, найрын эзнийг үг сүггүй магтаж, тэрийг нь найрын эзэн намбалаг нь аргагүй улаа бутран сууж сонсох, хүмүүс дугтуй гэдэг цаасны цаана хэдэн ч төгрөг өгч болох, яасхийж ширээний даргаар сонгогдох, огцруулах гээд байвал хэрхэн тамгаа авч зугатаах гээд амин чухал судалгааны фактууд яг энэ үеэр гарч ирдийн. Бас найраа хэн гэдэг алдартай хүнээр хөтлүүлж, ямар дуучин ацарч дуулуулах гэх мэт тухайн найр хийгчийн бэл бэлчингээс хамааралтай асуудал ч багагүй байдын. Энэ бүгдэд ажиглалт анализ хийж, харьцуулан судална гэдэг ямар их мэдлэгтэй, мэдрэмжтэй хүний ажил болохыг дээр дурдсан.

Ер нь тэгээд олон үндэстний найр болгон онцлох шинж чанартай шүү дээ. Буриад найр вол жишээ нь хутга гаргаж нанчилдахгүй бол ямар ч утгагүй, казах найр бол хүүхнээ хулгайлж босго давуулахгүй бол сонирхолгүй, баяд найр бол бэр гуйгсдыг доош нь хийх, дөрвөдүүд Галданбошигт, Цэдэнбалаа ярьж хоорондоо цэц булаалдах гэхчлэн өвөрмөц арга барил бий. Аа бас Өвөрхангайхан “Үлэмжийн чанар” дуулахаар найр тараачлаа гэж уурладаг, Булганыхан будаагаа булаацалдаж хэрэлддэг, боржигон найр босч суух, орж гарахдаа найрын даргаас зөвшөөрөл авдаг маш хатуу дэгтэй гэх мэтчилэн сэдэв тус бүрээр А4-н 25 хуудас бүтээл байгаа. Десартаациа бичихэд ганц л асуудал байдын, намайг албан ёсоор урьдаг хамуурцан галаваатай хүн байдаггүй тул хаа газрын найрнаас хоцорчих гээд байдаг гэмтэй. Та нар тэр тал дээр туслалцаа үзүүлж, хэл чимээ дуулгаж байхыг бодоорой, судлаач хүн чинь ичиж эмээхээ мэддэгүй, идэж уух нь дийлдэггүйгээрээ онцлогтой шүү дээ. Найрын улирал дөхөхөөр л нүд сэргэж, хумс ургаж, гэдэс жавхаажин өнгө ордог маань ч үүнтэй холбоотой байх.

15 Сэтгэгдэл:

алтаргана said...

хахаха хамгаалууштай чухал сэдэв бариад авуийн биш үү...цолоо авахасаа өмнө зарлаад патиант энэ тэрээ алдав даа, мундаг найрчингууд зөндөө бий шүү

нээрээ ойрд чи алга болоод , ядаж байхад гамп бас алга...уг нь нүүрний арьс үрчийхгүй зүгээр ч юм уу даа хэхэ

mrbileg said...

bi yag itgetsen yamr geech mundag sedev yum boloo geel gaihaal unshaalaailaa unshaalaila tegsen bish yumaa hehe uran bultree bsiin baishdee

Pearle Deppsu said...

ккк...

одоо ч тэгүүл эрүүл явах нь ховордох юм байна даа

Amgaa said...

Хамтарч ажиллая тэхүүү?

Тэр цол зэрэг гуншинг нь чи ав яаахуу.

dao said...

хэ хэ. тэр найрын сэдвүүд дотроос төгсгөл хэсгийг нь гаргачуул ямар ч найрчин хийгээгүй таг онгоноороо сэдэв бол байгаал юм байна

ЗОРИГТ8 said...

Шинжлэх ухаанч бүсгүйн диссартаацад амжилт хүсье

Sansar Choinyambuu said...

Ene chin Ph.D avahad tomdohoor sedev bn daa. Daraagiinhaa zergiig Nairnii togsgold shinjilgee hiij chaddag bolohooroo avna biz ?

*NICE LADY* said...

hongoroo chamd amjilt husie,
martsanaas tuslah avahgui biz, nairand nugasgui durtai deer n erchuudiig urhidah derveger hiimel sormuustai shde, bi... kkkkkkk

Idea said...

Алтаргана: хэхэ харин юу ч болоогүй байхад зарлачдаг буруудчвуу яав. Гэхдээ тэр мундаг найрчид дотор чинь над шиг ингээд аливааг ажил хэрэг болгочих нь хэд бол ккк.

Мистер Билэг: Гүй яахуу дээ, сэдэв нь жоохон сонин болохоос бас л ур чадвар, ухаалаг тархи, уужим ходоод шаардсан ажил шүү дээ.

Дээпсүү: Чухмаа, ямар сайндаа эрүүл байгаа дээрээ хүмүүсийн сэтгэгдэлд хариулж сууна.

Амгаа: Өө чи миний аяыг даахгүй байхөө. Би чинь нэг гаруул тэгээл хээрээр гэр, хэцээр дэр хийгээд явчдын. Яахуу, шавь ороод гуруун сарын эхлэн суралцагчийн курст суувал суу.

Дао: Ганц ч гэсэн төгсгөл харчихынмсан гэж насаараа л найр хэсглээ. Ёстой барахгүйм бна лээ.

Санни: Дараагийн цол юүв, Ардын найрчин уу? өө нээрээ энэ чинь төрийн шагнал. Шинжлэх ухаан талаасаа вол Академич найрчин болох уу.

Гайгүй күүхэн: За даа судалгаанд маань дэрвэгэр сормуус эд нар нээх хэрэггүйм байнлээ дээ, сайтар чангаруулж хичээллэсэн давсаг байхад л болоо явчдын.

Anonymous said...

Ingeed garaad irdeg chin yasan saiiin. Iim olon honog yugaan hiisiin? tag alga bolchihiin.

bum said...

одоо тэгвэл наырны дундаас нэг очоод үзвэл яасийм дээ. Тэртээ тэргүй эхлэлийг нь мэдэж байгаа юм чинь. Ингэж их судалгаа хйичихсэн хүнд бас хий ороод тэсэхгүй гүйгээд очдог тал байдаг байж магадгүй л юм

Arsun said...

Хэхэ төгсгөлийг нь мэдээд авбал ажил дууслаа.

Idea said...

Үлмэдэх: Харин гараад л ирлээ шүү дээ. Энэ хооронд найр дутлын хам шинж өвчнөөр өвдөж, судалгаагаа тасалдуулж.. өө их юм болсоон.

Бум ах: Найрын дундаас очсон ч яг адилхан, ууж идэх юмны бараа харахлаар л ухаан санаа самуурч,үндсэн ажлаа мартчихаад байгаан.

Арсун: Төгсгөлийг нь мэдлээ гэхэд хооронд нь харьцуулна, судлана шинжлэнэ гээд бас олон жил хэрэгтэй шдээ. Одоо яая гэхэв, дур сонирхолтой юм болохоор яваад байхаас.

ариука said...

найран дээр дуул энэ тэр гээл, би дуулж чаддагүй маа гээл, өмнө нь үг хэлж байгаагүй болхоор гэж мэгээл, нэг сайхан найрын дуутай болчхийнсан,

Idea said...

Ариука: тэр тал дээр шавь орж болий шүү. Миний судалгааны бас дэд сэдэв дээ. Яг ямар үед ямар дуу дуулж найрчин олны сэтгэлийг хөдөлгөж, нялмас юуг нь цэлэлзүүлэхэв гээл. Тухайлбал байдал жоохон тийм, идэж уух юм хомс байвал "Ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн"-г дуулж болжийно. Хүмүүс халцгаагаад байдал түгшүүртэй байвал "Бөмбөг дэлбэрбэл аюултай", найр тарах гэж байвал "Явах цаг боллоо хонгор мээн" гэж явж өгнө дөө.