2009/06/08

Сарьсан багваахай

Цаг нь болоогүй байгаа юмыг цагаас нь урьтан хүлээж догдолж, уурлаж бухимдаж, маажиж малтаад нэмэргүй гэдгийг яс махаараа, хацар духаараа мэдэрсэн хүн нэг ширхэг байна даа энүүгээр. Нарнаас нуугдах сарьсан багваахайн амьдрал минь наанадаж дахиад хоёр долоо хоног үргэлжлэх нь.

Хоёр сар орчмын өмнө би гэдэг хүн бодлогогүй, болгоомжгүйгээсээ болоод нүүрээ түлж, түлэнхийн шархыг эдгэртэл гэрийн хорионд орж, гэрэлт нарнаас зугатаах болсон билээ. Битүү таглагддаг тэр түргэн болгогч сав чинь ёстой аюултайм байлаа шүү таминь ээ, үеийн нөхөд, үр хүүхэд, атаат дайсан, ач гучдаа захихад.

Гэртээ ганцаараа үлдмэгцээ дураараа дургиж, дунд чөмгөө духан дээрээ иртэл жиргэдэг зангаараа санаачлага гарган сав суулга худалдаж аваад, сайн дураараа шампааньск буудуулсийм болохоор хэндээ ч гомдохов. Зарсан хүн нь ч надтайгаа таарсан, заагаад хэлээд өгчихгүй гээл хааяа уур хүрдэгийн. Одоо ч нэг үеэ бодоход түлэнхий нь эдгэрээд хэдэн сорвины л асуудал байна. Хурц нар, хуурай салхинаас хамгаалахгүй бол эмчилгээ үр дүнгүй болдог гэсэн.

Тэгээд яахуу дээ, учиргүй хөөрхөн байгаагүй ч урдахаасаа урод болчихсон хүн чинь царай муутай нэгний зовлонг аягүй гүнзгий ойлгодог юм байна. “Симба” дээр гардаг Сорвитын зүс нь муухай ч сэтгэл нь сайхан юм байлээ шд уул нь. Тэр муу Мустафа л араатны хааны титмээ алдчих вий гэж айхдаа худлаа хор найруулаад... өө юү вэ хүүхэлдэйн кино ярьцан явжийна. Юун дээр зогслоо? Тэр скоровар чинь ёстой аюултай... өө түрүүн ярьцийшд, яагаад анхаарал төвлөрөхгүй байнаа.

Ямартаа ч энэ цаг хугацааг бурханаас надад өгсөн тайм аут гэж ойлгож байгаа. Улс төрийн хов жив, улангасан буцлах нийгмийн амьдралаас хэсэг ч гэсэн амсхийж, өнгөрснөө дүгнэж өнөөдрөө эргэцүүлж ирээдүйгээ төлөвлөж, юунд ч санаа зовохгүй, яарч сандрахгүй байх нэг бодлын сайхан ч юм шиг. Заавал нүүрийг минь түлж байж завсарлага өгдөг бурхан ч бас новшийн гар байна шүү, цагаа тулахаар ккк.

Гэхдээ гэртээ гиюүрч зүгээр суугаагүй ээ зайлуул. Хүний ном редакторлох өрнөөс саллаа, тоохоо больчихсон тэмдэгний цуглуулгаа тоймлож янзаллаа, тордохоо мартчихаад байдаг хэдэн цэцгээ арчиллаа, дөрвөн оронтой лавлах утасны компанид гэрээгээр цуврал социал рекламны сценари хийлээ, уншъя гэж бодож байсан номнуудын ард гарлаа, болоогүй ээ фришки шиг нүүрээ мантуун бууз болгох санаатай өдөр болгон мантуун бууз хийж идэж байгаа, яахав зүгээр байснаас нэмэртэй л юм байна. Бясалгалд явсан бас. Энэ удаа номын багшаа ногоон нүдээрээ сэм ширтээд байлгүй жимбийтэл сууж байгаад жинхэнэ утгаар нь бясалгасан шүү харин ч.

Үд хүртэл унтаал, босонгуутаа блогдоол, сайт харж байгаад гоё гоё хоол дууриаж хийгээл, идээл таргалаал. Хашрахгүй шинээр туршаал, ёоо хоолноос болж үхэх вий дээ энэ хүүхэд. Тэгээд л хаалга цонх хамаг юмаа битүүлсэн чигтээ орой хүртэл зурагт таг гөлрөөстэй, эсвэл номоо тэврээл орчлонгоос тас. Харин үдэш болонгуут шар малгай шамшийтал духдуулж, хар шил хамар дээрээ тогтоож аваад гарч өгнө дөө. Байрны гадаа бацаануудтай тоглох буюу салхилж суугаа хөгшчүүлтэй бодлоо уралдуулж, бодлогын шийдвэр гаргахад оролцоно.

Моргежийн зээлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх тухай, Лондонгийн бирж дээр металийн үнэ ханшийн хэлбэлзэл ямар байгаа, улс орны батлан хамгаалах салбарын уналт ололт, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах арга зам гэх мэт өргөн дэлгэр асуудлаар үзэл санаагаа өрсөлдүүлнэ. За тэгээд озоны давхаргын цоорхойг хэрхэн нөхөхөөс эхлээд одооны хүүхдүүдийг яаж даруулгатай хүмүүжүүлэх вэ гээд юу эсийг ярилцаж, мэтгэлцэхэв бид хэд. Хааяа хоёр хуваагдаад талцаж муудах юм гарна. Танай муу хүзүүгүй Элбэгээг юу хийхийг нь харъя, чиний авилгач Энхбаяраас чинь л дээр гэх мэтээр цээжин дэх цэцэн мэргэн үгээрээ цэц булаалдах энүүхэнд. Заримдаа зад канастардаж, над мэт нь навс хожигдоно.

Нэг удаа өөр хувцастай хажуугаар нь өнгөрч явтал “Манай нэгдүгээр орцны нүүрэндээ сорвитой, нүдэндээ галтай охин яагаад гарч ирэхгүй байнаа. Царайгаар шалихгүй ч яриагаар явах хүүхэд шүү” гэцэн авч өгч байжуу. Цагтаа нүүрэндээ пүүдэртэй, нүдэндээ коонтуртай хүүхэн явсымсан. Гэнэтийн юм гэж гэнэтийн л байдаг юм байна. Тэрнээс хойш аймар хашир болсон. Жорлонгийн почки хагарчихвий, разетка руу ус ороод буудчихвий, урд яваа хүн сунайхдаа нүд рүү гараа хийчих вий, унтаж байтал цонхоор чулуу шидээд толгой хагалчихвий гээд л. Юухан хээхнээс хүртэл айж болгоомжилдог болсон байна лээ. Ай хөөрхий өмнө нь залуу ч явж, зоригтой ч явж.

Гэснээс би угийн улаан хэлтэнг урдуураа өнгөрөөдөггүй урамтай сайхан хэрэлддэг хүн дээ. Хорон муу үгийг хэрхэн ходоодны мухраас урсгаж, хэрэлдэгч этгээдийн ганц ч үгийг газар унагалгүй тосон авч ганхийхгүй болтол нам дардаг чадварыг минь хөндлөнгөөс харсан хүн бахархан хүндэлсэндээ баярын нялмас унагамаар сайхан амьтан явлаа шд. Тэгсэн толботой нүүрнээс болоод төрөлх ур чадвараа алдчихаад байна.

Эртүүд супермаркетийн кассанд оочерлож байсан чинь нэг хүүхэн баахан юм тэврээд шууд урдуур дайрдаг байна шд. “Хөөе оочерлоорой” гэсэн чинь “Сүртэй ийн” жэхшиг. Уур хүрээд тэр мууг уватанага мэхээр касснаас түлхээд холдуулчмаар байсан ч нүүрний сорвио санангуутаа нүгэлтэй хүн шиг гөлөлзөөд өнгөрсөн. Энэ муу түлэнхий гоо сайхнаас минь гадна давтагдашгүй унаган авьяасыг минь даанчиг муухай гутааж байна даа. Хөвчийг цас дарж, хөөрхнийг сорви дардаг гэдгийг истоо зүүдэлсэнгүй явж. За яахуу, цаг цагаараа байдаггүй, цалин бүтнээрээ үлддэггүй. Толбоноосоо салчихаад тормолзож явах өдөр мөд ирэх байлгүй дээ тээ?... тэххх.

28 Сэтгэгдэл:

Anonymous said...

hahaha argagui l gandan buurashgui gal tsogtoi huuhen yum daa. Bi l ingeed nuur amaa tulchihsen bol yun blog, yun hoshignoh. Setgel sanaagaar unaad tsonhoor usechihsen bgaa. Chamd amjilt husie, hurdan edgeerei.

PUZL said...

Дээрх хүнтэй санал нэг байна. Хэхэ, нээрэн өөртэй чинь уран үг уралдуулаад урд тань гишгэх хүн гарахгүй шинжтэй.

amor said...

хайран нүүр .. одоо тэгээд гайгүй болж бна уу?
сорвитой ч бай сорвигүй ч бай Idea хэвээрээ л байгаарай!
амаа түлцэн биш ямар тэ?

Soronzon said...

Дээр нэг харсан
Давгүй л бүсгүй байна лээ шүү дээ, өөрөө.
Тоогүй юм болж дээ.
Бушуу түргэн тормолзохын
Бэлгэтэй ерөөл өргөе өө!

Хvсэл said...

Сэтгэлдээ сэвгүй, үгэндээ өөгүй шигээ хурдхан нүүрэндээ сорвигүй болохыг ерөөе... үнэхээр уран бичих юм аа :)

Alta said...

Тэр цаг тун удахгүй ирнэ ээ. :)

Anonymous said...

Ee bas daa, hairan um, sorry. esen busiin daralttai umnuud chini ayultai shuu,
geed urdahaasaa iluu huurhun boloh biz geye.

June said...

Өө золиг оо. Нүрэндээ муухай сорвитой үлдэх вий. Сорвигүй эдгээдэг арга чаргыг мэддэг эмч домчоос нь асуугаад хэрэглээрэй.
Түргэн буцалгагчийн тагны хий гаргагчаар нь хийг нь сайн гаргаж байж тагийг нь онгойлохгүй бол тэгэж бууддаг гэсэн ш дээ.

fraeulein said...

Өө ямар балай юм бэ нүүрээ түлчихдэг чинь. Хурдан эдгээрэй

ариука said...

хэхэ, бичлэг хүлээгээд хааччив, гээд байсан чинь, түлэгдциймуу даа, аймаар байгааз, би нэг удаа ахынд яаж түлэгдчээгүй ийн, нэлээн хөрцөн байсан байх, тагыг нь авах гээл жоохон суллацан чинь газраар нэг тостой шөл урсаал байсан урсаал байсан, арилгах гэж бөөн юм болж билээ,

ёоо, аймаар өвдсөн байхдаа,

хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэж тэр болгоомжлол хэхэ, за тэгээд хурдан эдээрэй,

Anonymous said...

хэхэ сүүлийн үед өөрийн чинь бичлэг манай ажил дээр афоризм болоод байгаа. Өглөө хоцроод орсон чинь манай нэг залуу намайг "нүүрэндээ пүүдэртэй нүдэндээ коонтуртай хүүхэн яасан орой ирдийн" гэсэн чинь нөгөөдөх нь "уур хүргээд байвал өрөөнөөс уватанага мэхээр түлхээд гаргачий шүү" гээд. Би юу яриад байгаан бол гээд гайхсан чинь тэд нар чиний блогын гаргачихсан сууж байсан. Түлэгдээд харамсалтай юм болжээ. Нүүр муухай болох ч эмэгтэй хүмүүсийн хувьд том асуудал шүү. Гэхдээ ингээд маазраад суухыг бодоход бас ч гайгүй байгаа бололтой. Ямар ч гэсэн өндөг шиг өөгүй болоорой гэж хүсье.
Х...

Гамп said...

хэрүүлч зан чинь дарагдаж байвал өшөө их түлэгдээсэй гэж боджээн. Даан ч дарагдсан шинж алгаа чамд

Amgaa said...

Тоогүй юм болжээ хайн.
Тэхдээ төрөлх зан бол дарагдаагүй байнөөө гоёоороо байна :D

Чепак said...

Daanch enuugeer teruugeer urviij haragdahgui bsiin maaaa
Za yadiin huurhuniig sorvi huuhniig zaluu chimdeg geed davhiad bai hehehe

bataa_tu said...

Ээ балар гэж. Гэхдээ зүгээр ээ. Хүн амьдралдаа ямар нэг хэмжээгээр түлэгддэг гэсэн. /наранд ч болтугай түлэгддэг гэж сонссон/ Хамгийн гол нь түрхэж байгаа тосоо битгий солиорой, яагаад ингээд мэдэмхийрээд байна гэвэл яг чам шиг нүүрээ түлж явлаа хө. Пирожки шиг нүүр чинь арилгасан өндөг шиг болно оо хө. Чиний блогоор доншуучилж явдаг нэг баагий байна аа.

Anonymous said...

harahiinsaan gej

peakfinder said...

Ye zoligoo, za tegeed emchiin ugend sain orood hurdan edgeerei.

Idea said...

Үлмэдэх: Түлэгдсэн болохоос түлхүүлсэн биш юу гэж цонхоор үсрэх билээ. Баярлалаа.

PUZL: Цагтаа хэрүүлийн ухааны дооктор явлаа. Одоо ч хий дэмий ам нь ангалзаж нүд нь бүлтэгнэхээс цаашгүй болж дээ ккк.

Амор: Арай л дээрдэж байна. Гэхдээ л тамгалуулсан юм шиг тарлан цоохор тэмдэгтэй хүүхэн болох нь. Үхсэн ч өмхийгээ тавихгүй гэгчээр бэртсэн ч бэлэн амаа гээхгүйг хичээнээ хэхэ.

Соронзон: Баярлалаа. Үл мэдэг сэвхнээс өөр өөлөх юмгүй байсан бор царайгаа одоо л их үгүйлж байна даа хэхэ.

Хүсэл: Баярлалаа. Ерөөлөөр болог.

Рiglet: Тэгээсэй л гэж хүсэх юм. Даанч адгах тусам арагшаа ухраад байх шиг, энэ цаг хугацаа.

Үлмэдэх: харин тийм байна, үүнээс хойш түүнээс цааш даралттай юмнаас миатр зайтай явахаас. Өмнөхөөсөө хөөрхнөө байг гэхэд хүний өмнөөс харахтайгаа болчих юмсаан гэж.

June: Тэр муу савыг үхэхээрээ үзэсгэлэнд тавинаа хэхэ. Сорвины эмчилгээг голдуу намар өвлөөс хийдэг гэсэн. Тэр хүртэл ингээд тэмээнээс тэмдэгтэй, томуунаас толботой явахаас хэхэ.

Fraeulein: Хэлээд юүхэв ээ. Очиж очиж нүүр шүү. Эдгэхийг ерөөсөнд баярлалаа.

Ариука: Өвдсөөн өвдсөн хэхэ. Гэхдээ болохоо байсан ч блогтойгоо хамт байсан шүү. Чи азтай өнгөрчээ, хойшид болгоомжтой байгаарай.

Үлмэдэх: Хэхэ "Сорвитой хүүхний сод үгс" гэдэг булан нээдийн билүү, сониндоо.

Гаамп: Аморын хэлдгээр амаа түлцэн биш яаж ч миарсан чам мэтийн юмнуудтай бол хэрэлдэнэ ч, хэмлэлдэнэ ч, үзэлцэнэ ч, үсдэлцэнэ ч.

Амгаа: Түймэрт өртсөн ч төрөлх зангаараа явноо.

Чепак: Сайхан хүүхэн сорвитой, саак залуу батгатай... гэж сонсоо биздээ ккк.

Батаа-Ту: Миний түлэгдэх лимит хэтрээд байнөө. Багадаа бас нэг түлэгдэж байсан гэсэн. Одоо ч багийнх шигээ сорвигүй эдгэнэ гэдэгт итгэл муутай л байна. Зөвлөлгөө өгсөнд талархав. Гэснээс өндгийг яаж арилгадагын?

Үлмэдэх: Хүний мууд хог вэ? Нээрээ нэгэнт түлэгдсэнийх зургаа авахуулаад блогтоо оруулдаг ч юм уу. Дахиж түлэгдээ ч үү, гүй ч үү. Дурсгалтай шд, хожим харжээ суухад.

Пийки: Эмчийн хэлснээс зөрөөд л давхиад байгаа. Гэхдээ гайгүй байх өө. Нүд хөмсөгтэйгээ салсандаа баярлаад байгаа.

chuups said...

goe bichdeg yum bn aa. buten 3 tsag blog-r chin heslee. taalagdlaa

Arsun said...

Заавал нүүрийг минь түлж байж завсарлага өгдөг бурхан ч бас новшийн гар байна шүү, цагаа тулахаар ккк. Хэхэ

алтаргана said...

байн байн орж ирдэг бичлэг хүлээдэг байлаа,

энэ жил чи гал дээр сууусан юм байлгүй.Одоо уг нь сорви арилгадаг тос энэ тэр зөндөө байдаг юм болцон гэсэн, харин таарах таарахгүй арилгадаг эсэх нь гэхээс.

Танайхаар айлчилж сэтгэлээ сэргээдэг шүү, ямар ч юмыг инээд алдвал сайхан бичнээ. Хурдан эдгээрэй бас олон юм бичээрэй, сайхан майхан гээд яахав, тэртэй тэргүй тасссс бичих юм чинь

Idea said...

Чуупс: Саатан уншиж, сайхан үгээр дэмжсэнд баярлалаа.

Арсун: Яасан, энэ хэсэгт буруу юм яриад бурханаа муулчиж уу хэхэ.

Алтаргана: Хэхэ харин тийм юм байлгүй дээ. Хийн дээр суугаагүй нь их юм гэж бодож байна шүү. Болсон болоогүй тос зөндөө л байх юм, ганц нэгийг нь хэрэглэж л байна. Нэлээн цаг хугацаа шаардах юм шиг байна. Дэм өгсөнд их баярлалаа.

artagnan said...

Муфаса гэл дээ. Мустафа чихшг. Шал түүрк хүний нэр мэр явжаахын.

artagnan said...

Муфаса гэл дээ. Мустафа чихшг. Шал түүрк хүний нэр мэр явжаахын.

artagnan said...

Үгэнд ордгүү болхоор чинь 2-ы 2 хэллээ шүү.

Arsun said...

Чөлөөтэй сэтгэж байнаа гэсэн юм.

nomusha said...

haha bas l yay getel l bichij bn shu sharh n edgesnii daraa mongoor urdeg bhaa mongo bish zeseer ch bilu tgd ureed l bhar neeree arildag um bn le shu hurdan edgerei =)

Anonymous said...

Ai daa mo'n toogui uyum boljee ter hoolnii sav.. Hairan saihan sav...