2009/08/23

Залхаг инээд-2

Хөдөөгүүр тэнэж тэнэж ирсээн. Хар дээрээ халтар, бор дээрээ борцтой төстэй борлог даага... өө юүвдээ бор зүсмийн бондгор бүсгүй блогоо нээгээд богцоо задалж, болсон явдлаа болоогүйтэй нь хамт бодож болгоон бодитоор бичих гэж байна.

Заза худлаа ярьсийн, юуных нь болсон явдал байхав, нэг өгүүлбэрт бо-гоор эхэлсэн хэдэн үг оруулж болохнов гэж үзсийн, лав арван бо байна. Харин хөдөө явж, хөхөрч харласан нь үнэн л дээ. Шарын гол-Дархан-Сэлэнгэ-Амарбаясгалант-Дорноговь-Хамрын хийд-Улаанбаатар-Сансрын тунель гэсэн маршрутаар яваад ирсэн. Аяар аян замын ганц нэг зураг хийгээд алтны нинжа нарын амьдралаар юм бичиж оруулна гэсэн дунд хугацааны старчээг байгаа. Барах нь уу, гүй юу.

За тэгээл, юу юугүй амралтын цөөхөн хоног арилж өгөхийм даа. Гадуур дотуур явж хөөцөлдөх ажил зөндөө л байхын. Яджаахад хотын зам нэл түгжээ, яацарсын. Одоо л гэхэд “Өргөө” орж кино үзмээр байна. Содмонголын клонкоос бензин авахаар урамшуулалд нь 40 мянга тутамд 1 тасалбар өгч байна лээ. Зөвхөн өдрийн цагаар хүчинтэй нь жоохон тиймхэн, бацаанууд шиг өдрийн кино хэсээл явах нь байна шүү дээ.

Нэтээс хол арав хоносон чинь нэг бодлын аягүй зүгээрийм, гэхдээ блогоо хальт өгүүлсэн. Лазангийн зоогоор хатгуулаад байгаа л болохоос биш биччих сэдэв бишгүй л байхын. Гэхдээ twitter мэтийн хам хум сүр сар юманд өөрийгөө дасгаж амарчлах шинжтэй. Хэзээ энэ эвшээлт, суниалт, тэрий хадалт, таван хошуу пооз авалтаас ангижирч post holiday shock-ноос гарах юм байгаан. Ямар сайндаа юунд ч юм залхуу хүрэхээр дууны үг гуйвуулж дүйвүүлж зугаацдаг минь хөдөлчлөө.

Урьд нь өдөр шөнөгүй орсон борооноос залхаж “Залхаг инээд-1”-ийг цуглуулж түүвэрлэж эвлүүлж нийлүүлж оруулж байсым байна. Одоо бол яг юунаас залхаад байгаан бүү мэд, хамаг бие хөшөөд, хөдлөхөөс дургүй хүрээд, хоёр гар бадайраад, хоёр хөл хүнд оргиод, хоёр чих шуугиад, хоёр нүдний нялмас... заза болно болно... яахнуу гэсэн чинь явж өгдөг байшд.

Доорхыг умшаад инээх нь инээж, мушийх нь мушийж, эгдүүцэх нь эгдүүцэж, нэмэх нь нэмж, хачирлах нь хачирлаарай.

Секси аавтай хүний дуу:
... Олон сайхан үртэй мөртлөө аав минь даанч дуртай.

Хужаа хоолны газар ажиллуулдаг хүний дуу:
... Ум зандан ширээ байнаа хө
Сум зандан гуйланз байнаа хө
Үнэр сайтай шамбанз байнаа хө
Өнгий нь гартал зүлгээд байнаа хө....

Бутач хүний дуу:
... Нутгийн ах нар аав минь юм шиг харагдаад байнаа.

Барилгын компанийн захирлуудын дуу:
...Бид нар бүгдийг нураана
Бид нар бүгдийг бүтээнэ.

Ажлын байраа эзгүй орхисон хүний дуу:
...Уулын нугад адуугаа залчихаад
Учралт чамдаа дөрөөгөө жийнээ.

Хоолны менютай дуу:
... Далайн ногоон хайтай байна
Давсанд ороосон шанцай байна
Давхар голтой байцаа байна.

Хулхидуулсан хүний дуу:
... Алтан нарыг аргамжаад авчирна гэсэн чинь яалаа даа.

Шоронгоос оргосон хүний дуу:
... Алдуул мал шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхан

Манж зантай хүний дуу:
...Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Түлхүүрээ гээсэн хүний дуу:
... Өргөө гэрийнхээ үүдийг нээх юмсан

Фоспортой амрагтай хүний дуу:
... Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.

Туулын бургасанд амьдардаг хүмүүсийн дуу:
... Дэлгэр мөрний урсгалыг сөрж л явъя хоёулаа
Хэцүү амьдарлын хүндийг үүрч л явъя хоёулаа

Оршуулганд оролцогчдын дуу:
... Чамайг тойрон эргэлдэнэ

Чөтгөртэй таарсан хүний дуу:
Чагнаад байхнээ аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлахымаа

Солир хүний дуу:
... Нарны хооронд саран байлаа

Пластик хагалгаанд орсон хүүхний дуу:
... Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болжуу би

Гар хангалга хийж байгаа хүний дуу:
... Хөхний чинь товчийг имэрсэн ч биш дээ
Хөөрхөн царай чинь нүдэнд харагданаа

Хүчингийн хэрэгтний өмгөөлөгчийн дуу:
Чиний харцанд буруу байхгүй ээ
Сайхны өмнө харц буруугүй

Рокерт дурласан ижил хүйстний дуу:
... Гэзэгтэй зандан тэнгэрийн дагина минь

Сэйл зарласан хүний дуу:
... Би зуун хувь, би зуун хувь

Тоггүй оёдолчны дуу:
... Зүсний чинь сайханд
Зүү сүвлэмээр ээ

Солгой хоолойтны дуу:
... Дуулсан дуундаа өөрөө би уяраад...

Эрхтэний донор хүний дуу:
... Зүсрэх бороотойд анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан зүрхээ өгчихсөн байсан

/үргэлжлэл байгаа байх өө/

25 Сэтгэгдэл:

khaka said...

Uu goyo goyo, hehe.

uka said...

хэхэ чам шиг болохын сон. Залхуугаа хүрэнгүүт инээдтэй юм бичиж эрч хүч авдаг. Би бол улам лазагнаал сулбайгаал сулдаа ганхаад сууж байдын.

Amgaa said...

Хахаха савж унах гэжээнэ. Нэмэхэд

Хүнээр даалгаж байгаа хүний дуу
Дандаа ийм л ийм л байгаарай.

Харко-д зориулсан дуу
Өнгө өнгийн ертөнцийн өөр нэгэн өнгө нь чи байж :D

Галавсай said...

Цэн цэнгийн бөгж нь сарвуунд минь тогтохоон байлаа ...гэж. Турж эцээд турсага болсон хүний дуу юм гэсэн базарваань.

huhtolbot said...

hehehe gar hangalgachin hunii duu ntr geed bsan chen hahaha ter tagnai chatand duulsan bai sh d hahaha

jichdee sanal: zia tegeed zuir ugsend tailbar zuuhguim uu

ЗОРИГТ8 said...

бэлэн цэцэн бушуу түргэн гоё хүн юмаа

Arsun said...

Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ...

Манж зантай хүний дуу гэв үү? Заргалдана шүү.

sanakae said...

хаха баахан баясав.

Javkhlan said...

hehe duunuudiig bol yag heljee.

harin neg yum asuuhad Orgood odor ni batsaanuudiin kino gardag yum baina shunu ni yamar kino gardagiin?

A.Амарсайхан said...

Чононгоо

Гаж донтны дуу

Dosu said...

hehe ineedtein

Witness said...

Тагнайгийн бичсэнээр "Үхэрчин хүү Цэрэндорж" гар хангалагчны дуу юм гэсэн шүү.

Anonymous said...

Залхаг (1) I хүн амьтны ааль байдал гавшгай эелдэггүй, болхи бохир буюу залхуу хашин.
(2) нус идээр мэт норшин нялгар юм.

Оогий said...

xexexe

Anonymous said...

Сэтгэл тавгүй үед танайхыг бараадах сайхан шүү. Инээсээрийн байгаад таарлаа.

Жаагий said...

Айдайгийн бичлэгүүдийг яагаад ч юм нэг амьсгаагаар уншаад дуусчдын шд. Их хурдан хэмнэлтэй уншигдаад байдгийн.

gegeen said...

yaval iim alia hoshin ugtei boloh ve

Idea said...

Кhaka: Баярлалаа хэхэ

Ука: Сулбайгаад сулдаа ганхан жороолоход чинь бас авьяас хэрэгтэй биз дээ ккк.

Амгаа: Муу найзын минь унадаг тусдаг өвчин эдгэдэггүй юу, нэмэлтүүд даж байсаа.

Галавсай: Тэгээд бандайгаад бандагандаа багтахаа байчихсан хүнд зориулж нэг дуу аваач хө.

Хөхтолбот: Хүн чинь ер нь тэгээд өөртөө хамааралтай дууг их дуулдаг байж болох талтай ккк, дараа нь зүйр үгэнд зүүлт хийнээ.

Зоригт: Жирэн год гээл байнуу надыг, нотлох баримт юу байна?

Арсун: Заргалдаад заргаа аваад зад найрлаарай за, харий... ккк

Санаахай: Баясуулсандаа бас баясав. ккк яг я үсэг орхиод бичих гэжийшд.

Жавхлан: Кинондоо биш зрителдээ байгаамаа ккк.

Амраа: Юун гаж донтон? анчны дуу гээч

Досу: уйлуулах уу чамайг дараа нь?

Вийтнэс: Тэр дууны үгийг мэдэхгүймаа, нэг олж үзэхээс

Үлмэдэх: Монгол хэлний толиос хуулж оруулсанд талархав, эхний утгаас нь нэг их гажаагүй гэж ойлгож байгаа.

Оогий: Мань нэг иймэрхүү компани байгуулуул дампуурчдаг болуу, хямарсан хүмүүст үйлчилдэг...

Жаагий: Юм ховордсон үед амьсгалаа ч гэсэн хэмнье гээл ганц амьсгаанд тааруулдын.

Гэгээн: Сайн ус уу хөгшөөн

Anonymous said...

Gomo hunii duu

Tsergiin nuhur uu hu
Tserenteigee hoyulaa hu

алтаргана said...

хаха жаахан баргар гэртээ орж ирсэн чинь энд орж ирээд сэтгэл цэлмэчихэв. Яаж зүгээр гарахав нэмнээ

Тахианы эсвэл өндөгний дуу

Бөөрөнхий биеийг минь өсгөсөн
Ээжийнхээ ачийг яанам бэ хөөөөөөө

Муур багш said...

Өвлийн идэшээ дуусч байгаа хүний дуу
Цээжний махаа барах нь дээ хөөө

Муур багш said...

Эхнэр нь гадагшаа гаргахгүй байгаа хүний дуу
Аяаа анд минь чи хаалгыг минь тогшооч

сайхан санаа said...

хаха алаад хаячиж... алтаргана эгээгийн сээгийгээ.. өндөг гэнэ үүү хахахахаха

buk said...

Emegteichuudiig shalgan newtruulehiin duu... haguur ni zorson busgui we chi...

puuj said...

Zalhag ineediig ooriinhooroo urgeljluulsen shoo.