2009/10/04

Dear messenger!

Сайн санадаггүй юм аа, яг хэдийнээс энэ манджуга нар шиг малигар шар нүүртэй, дарвагар амтай нөхөртэй хувь заяагаа холбосноо. Эхэндээ ч нэг их тоодоггүй байлаа, сүүлдээ ажил хэргийн, амин хувийн ихэнх харилцаа энэ нөхрөөр дамжиж, чухам түүнийг ажил хаялт зарлах үед далиа хуйхлуулсан жигүүртэн шиг урвайж унжийдаг болов. Өглөөнөөс үдэш хүртэл хамт байж, үл ялигхан холдохоор үгүйлэгдэж, өдрийн газрыг цагаар, цагийн газрыг хормоор товчлон довтолгох шар элчгүйгээр би хэнсэн билээ.

Заримдаа зайгүй бүчих спамуудаас залхахдаа, эсвэл завгүй үедээ ад үзэн бачимдаж өрөөлөөс өөрийгөө нуух үе байдаг ч хааяа хачин жигтэй дүрсгүйтмээр санагдаж хаа хамаагүй нэгнийг гэнэт цочоож гижигдмээр.

Саяхан ажлынхаа эгчийг залуу даргатай мессенжердэж байхад нь хажуугаар нь ороод янагийн үнсэлт явуулчихсан. Мань хүний сандарсан гэж юүхэв. Үсгээ олохгүй сандчиж, би биш энэ Идеа шүү... энтэр гээл. Нэг удаа урдхан талд маань суудаг өрөөний хүүхэн Солонгост байдаг дүү рүүгээ офлайн үлдээж байснаа хүн дуудлаа гээд гараад явчихав. Тэр хоорондуур нь сахилгүйтмээр санагдаад өнөөхийг нь үргэлжлүүллээ. “Эгч нь шинэ жилээр чиний явуулсан ягаан торгоор”.... гээд орхисон байхлаар нь “... левчик бандааш хийж өмссөн” гэж нэмж бичээд илгээчихэв. Удаж удаж орж ирсэн мань хүн анзаарсан ч үгүй ажлаа үргэлжлүүлэв. Маргааш нь бөөн уур, “дүү Солонгосоос яриад бүхэл бүтэл зургаан метр торго явуулж байхад ердөө левчик бандааш болгоод байхдаа яадын” гэж байна, ямар балиар хорлонтой амьтан нь тэгээд биччихдэг байнаа гээд цамнаж өгсөн. Дараа нь намайг мэдчихээд “энэ муу эрэгтэй байсан бол З.Энхболд шиг зэвүүн, хорчин амьтан байхгүй юу” гэж билээ кк.

Гэхдээ харилцаа холбоо яаж ч хөгжсөн хүний дуу хоолойны өнгө, үгийн далайц, нүдний харц зэргийг орлуулж чадахгүй гэдгийг сүүлийн үед ойлгох боллоо. Мессенжерээр санаагаа бүрэн илэрхийлж чадаагүйгээсээ болоод хүн гомдоож ч үзэв. Малтигар шарыг яаж ч эмоцлуулаад гаргаж чаддаггүй санаа, ойлгуулж болдоггүй шалтгаан гэж байх юм.

За за, доорх бичилхэн киног үзээгүй нь үзээд нэгэн өдрийг сайхан эерэг сэтгэлтэй угтаарай. Амьдрал санаандгүй тохиолоор дүүрэн, ахин давтагдашгүй гэнэтийн учралаар баян байдаг болохоор хүний хорвоод хүн яарч ирээд, хоргодож буцдаг юм болов уу гэж бодогддог. Ямар байх нь хамаагүй, зүгээр л мессенжер ашигладаг, миний листэнд байдаг, байдаггүй бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэв.

23 Сэтгэгдэл:

Юки said...

яааая даа чамайг, яагаад иймим сахилгагүйн бээ чи ай чи? Сүмд аваачиж гэлмаа болгуул таарсы

A.Амарсайхан said...

Романтик гоё кино шүү

Anonymous said...

hehe, amidral iimii te..2nd time yneheer hurdtai ai,..hehe..saihan bolchloo..tnx idea bysgyi....chi ch mundag shyy..gyalalzuur shulganuur...

Ганзо нь said...

Хэхэ, хүнүүсээр тоглох ч гоё шүү. Тантай нэг мсжрдэх юмсан, гижиг хүрээд байх юм, хаха.

ЗОРИГТ8 said...

яааг над шиг...

Sponge said...

Хаха хааяа хүнүүсээр тоглох ч зүгээр шүү

Amgaa said...

Хаха алхиймаа чи нээрээ.
Кино ёстой хөөрхөн кино.

Anonymous said...

Кино бол яаг л бичлэг шиг тэ. Удаан чатлаад байвал дурлаж ч магадгүй идтэй...

жигүүр

iin said...

байдаггүй хүнд бас мэнд гэжээ,

Сайн уу,

БОРОО said...

хэхэ. Би бас ажлынханыхаа мснжэрээр их тоглодог байж билээ.

uka said...

Eoo kinog uzeed yamar ih ym bodov oo. Huuhen ni nuhurtei bh vii,suuld uulzahdaa mashind dairuulchih vii geel... Ashgui gegeelel saihan tugsluu. Neeree l yaj ch messengerdej boloh ym daa, maltigar shard hair ch hureh shig.

Tnx Idea, keep going!

Arsun said...

Саваагүйтэх зүгээр шүү

Anonymous said...

Америкэд бишээ Ажил дээрээ байна, Шинэ Зеландад бишээ Ширээнийхээ ард байна хаа ч хамтдаа Яахуу мснжэр :P

сайхан санаа said...

энэ хөөрхөн зино шүү... би эхлээд энэ охин нь хэлгүймб олуу гээл айжээж билээ гэснээс.. мсж-рээ за за... гэхийг нэг нь аядуу хэлсэн нь өнгөөх нь заззз заззз гэж хэолсэнээр ч ойлгож болох хэцүү эддээ

Erhtsas said...

Дэггүй бүсгүй шүү чи нээрээ.

Nana said...

Гэхдээ харилцаа холбоо яаж ч хөгжсөн хүний дуу хоолойны өнгө, үгийн далайц, нүдний харц зэргийг орлуулж чадахгүй baigaasaaS Bolood neteer ochnoon durlaj ochnoon genedevsht,kk

gegeen said...

kkk, uneen ho. teed l gokshiniig chini tiv yalgasaad yavchiahar uulzii uchrii, hezee ireh ve geed baidiim sh dee kunuus

Барбагш нар нь said...

хэхэ, хөөрхөн кино үзэв. Энэ хүмүүс мээсэнжрээр дурлалаа л гэхийн, тэгдэглим байхдаа бас. artga

buka said...

Ta messengereer durlajiisnuu... humuus durlaadaidiin bilee shd... ayagui goe huuhnii zurag send hiichiheer uulziya geel... yagaaw reklam bdg daa kkk

ZAYA said...

Хэ хэ малигар шараас болоод...
гээд янз янзын юм гарч ирнэ шүү.

Галдаа said...

Би нэг нөхрийн ЫДтай яг нэг цэгийн зөрүүтэй Ыд нээж аваад нэг хүнийг баахан даапалж авж билээ. Хариуд нь харин чамгүй юм хүртсөөн

uka said...

Happy birthday to you Idea!

Idea said...

Юки: Аягүй бол очсон өдрөө хөөгдөх байх өө.

Амраа ах: Тийн шүү

Үлмэдэх: Гялалзуур шулгануур, галзуу хулгана шиг салгалуур...гэж үү хихи. Зочилдогт талархав, амьдрал иймийм болуу аль эсвэл кино болохоор...

Ганзо: Гижиг нь хүрсэн хүнд гижиг тайлах үйлчилгээ хийж болно шд, хордлого тайлах гэдэг шиг хэхэ

Зоригт: Энэ залуу шиг сонин тохиолоор найз бүсгүйтэй болсым байна гэж ойлгох уу эсвэл хурал дээр сандалтайгаа савж унаж байжээ гэж ойх уу

Спонжи:Хихи хэлээд юүхэв. Дараа нь зэмлүүлэх бүр гоё.

Амгаа: Алийшд мань чинь, кино даж шүү.

Жигүүр: Чаатаар романс үүсгэсэн хүмүүс зөндөө гэдэг шүү, эхлээд дотоод сэтгэлээ нээлцдэг болохоор тэр байхдаа. Шууд уулзаж нармайгаа нээлцсэнээс

Ийн: Сайн сайн уу, юувайна?

Бороо: Хааяа шоглоом болчих гээд байдаг ч мань одоо ч тоглосоор байгаа.

Ука: Малтигар шард өөр бас олон дүрс дутуу байнаа хихи, өлсөж үхгэж байгаа өлөн ходоод гэх мэт.

Арсун: Хаха та бас саваагүйтхийг дэмжинээ.

Үлмэдэх: Гоё хэлсэн байна, яахоо руу орчуулж явуулаад хувиа аваач.

Сайхансанаа: Хэлээд юүхэв, үг үсгийн дутуугаас болж аль буруу ойлголцохыг тэр гэхэв хэхэ. Би бас хүүхнийг хэлгүй юм болуу гэж бодсон шд.

Эрхцас: Жоохон дэг илүүчлэхгүй биз.

Нана: хэхэ "Мессенжерт хулхидуулсан дурлалын түүх" гэдэг ном бичээч. Бээстсэллэр болно доо.

Гэгээн: Мессенжер байхгүй байсан бол баахан буцах хаяггүй захиа ирэх байсан байх даа, Ногоон тивийн Гэгээн бүсгүйд... гээл. Улаанбаатар байгаа миний аавд гэдэг шиг.
Артаг: Дурлах нэг нь дурладым байгааз. Чи бид хоёр шиг хөлдүү гарууд бол мессенжерээр пиав дамжуулж уудаг бол ямар гоё вэ гэхэрхүү юм л мөрөөдөж яваа даа.

Бука: Дурлах нь ч юу юм, яахав хүний төсөөлөл гэдэг хүчтэй шд ер нь вол. Аль хараагүй хүнийг алд дэлэм зөрүүлж төсөөлөөд, дараа нь уулзаад инээд хүрч байсныг тэр гэхэв хихи.

Заяа: Чухмаа, эзэн холбогдогчгүй хүүхэд ч гарч ирэхийг хэн байг гэхэв. Хуруу шилний хүүхэд гэдэг шиг хихи.

Галдаа: хаха балай хог. Хариуд нь юу хүртсэн бол доо чи, гахайн ханиуд уу?

Ука: Бөөстсөн өдрийн мэндийг бүгдээс түрүүлж хүргэсэн Укадаа бөөн бөөн талархал дэвшүүлж бүсэлхийгээ хүртэл бөхийе өө.
/ёоох арай гэж шүлгэн хариу бичив/