2009/10/30

Кино зохиол бичих нь

Ойрд лагшин жаахан чилээрхүү, лазан баахан хөдлүүрхүү байгаа ч төрөлхийн өлөн ховдог царайтай, өлөв долов хийн үүгээр түүгээр шиншилж явдаг хүний зангаар боломжийн орлоготой, бодоожийн ашигтай нэг бизнес санаа олчоод блогтоо оруулахгүй бол уун идэвч санагдаад унтаж сэрэвч зүүдлэгдээд болохын биш.

Ер нь би цаг үргэлж л улс орондоо болоод урд хожидод хэрэг болохуйц юм тоочиглож, хэрэгжүүлдэггүй ч хэлж ярьж суудаг, хэл амаа зүлгүүрдэж хүн амьтныг өдөж хатгаж явдаг үнэнхээрийн бүтээлч, худалхээрийн санаачлагатай нэгэн шүү дээ.

За тэр өөрийгөө дөвийлгөх яахуу, бүгдээрээ сайхан кино зохиол бичиж мөнгө олий. Гадуур юу л байна ханиад байна, ханиадны хажуугаар нян байна, вирус байна, тэгээд шинэ кино байна, аа бас Сү овогтой, сүүмгэр нүдтэй, бэл томтой, бэлчээр жижигтэй нэг шинэ Ерөнхий сайд байна.

Киноны тухайд, ихэнхдээ өмнө нь гараад улиг домог, ижил дасал болцон сүүдэр шийний хоёрдугаар ангиуд ар араасаа сүнгэнэж, ард түмнийг хуйлруулж, ашиг орлого хамаж байна. Камертай болгон кино хийж, заалтай бүхэн театр ажиллуулах болсон өнөө цагт өвөрмөц содон санаа олж, хүний сэтгэлийн учгийг хөндөх, эсвэл нам гайхшруулж бөөн таамагт автуулах гэж биеэ зовоох хэрэг огт алга.

За жишээ нь, Улаанбаатарын ой ч болжийно, “Амар хуур” кино байна л даа. Хот тохижилтын газар ажилладаг Төмөр гэж хэнхэг баагий хадмуудынхаа байшинг түрж хаячихаад охинтой нь суухаар хажуу өрөөг нь эзэгнээд, санасандаа хүрч байгаагаар кино дуусдаг даа ер нь вол. “Амар хуур-2” дээр Төмөрийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд газрын дарга болчихсон, бөөн бөөн төсөл цохиод, цулайж байгаагаар үргэлжлүүлье. За тэгэнгүүт 4000 орон сууц төрийн албан хаагчид олгох шийдвэр гарна. Мань эр нэг барилгын компаниас авлига аваад, тендэрт ялуулаад байжийсан чинь тэр нь баригдаад бөөн юм болно. Тэгэнгүүт хор найруулаад ялаас мултрангуутаа УИХ-д нэр дэвшиж энтэр... гэх мэтээр цааш явах нь байна.

Аа бас нэг армаанчиг кино байнаа. “Илүү сартай зун” гээд. Хөвсгөл далайн эрэг дээр амрахаар очсон хөлгүй охин нутгийн уугуул Галаа гэгч гэнэн цайлган, хөөрүү хөөсөргөн залууд дурлаад, тэр нь хэрэгт холбогдоод аавынх руу явж байгаагаар кино харамсалтай төгсдөг. Тэгвэл усан онгоцоор ачигдаж явсан Галаа 10 жилийн хорих ял авч, Авдрантад ял эдэлж байгаагаар киноны хоёрдугаар анги эхлэнэ. За тэгээд адал явдал оруулахын тулд шоронгийн жаа энтэр болцон, бас ижил хүйсэрхэх бэлгийн чиг хандлага сууцан эднүүс. Тэгжийснаа өршөөлөөр суллагдаад. Гэвч олон жил буруу замаар будаа тээсэн юм болохоор засарсан ч юмгүй, хүнд гаруудын толгойлогч архаг рекетчин болно. Үйл явдал нь 90-ээд оны дундаас 2000 оны эхэн хүртэл үргэлжилж, мань Галаа хулгай дээрэм, хүний наамай юу эсийг хийхэв. Тэгэнгүүтээ 2001 онд Центрпоинтын гэх хилс хэрэгт холбогдоод “рецедив Галаа” нэр зүүж яг таслуулахын даваан дээр прокурор бүсгүй түүнийг ялаас мултална. Тэр нь мэдээж нөгөө тэргэнцэр дээрээс таварцаглаж унаад уйлж үлдсэн Ариунаа байх жишээтэй.

“Хүргэн хүү” киног ч гэсэн яаж ч эргүүлж болно. Жамц баян нэгдэл нийгэмд хавчигдаад хотод ирээд өвгөнтийн хөндийн архичин болдог ч юм уу. Хүргэн хүү Дэмбэрэлийг мянгат малчин, Засаг дарга болгож томруулаад, хотод нэг ажлаар ирэхдээ хүүхэндэж явтал цагтаа цалгиж явсан хадам нь буудлын урд талын хогийн сав ухаж байгаагаар таардаг ч юм уу. Тэгэнгүүт эр улс аль алдаж онохыг тэр гэхэв гээд бие бие нь рүү асар ойлгосон харцаар харуулна уу, үүрдийн дайсан мэтээр үзэн ядалтаар хөгжөөнө үү зохиогч таны таалал, тачаал мэдэх хэрэг.

За дахиад нэг гарын доорх материал ашиглъя. “Нандин эрдэнэ” киноны нугараач хүүхнээс гарсан хүү хожмын алт мөнгөний дархан аавынхаа охинтой хайр сэтгэлийн холбоотой болж буйгаар үйл явдал өрнөнө. Зохиол чинь тааруу болчуул хүүд нь Номин талстын Дээгийг, охинд нь магнат Мянгаагийн экс амраг Пүүжээг тоглуул. Мэдээж киноны нэгээхэн хэсэг нь ч болов эротик зохиомжтой байх нь хууль. Тэгээл суваг болгоноор тэр хэсгээ гаргаад “Залуусын хайр сэтгэл, нийгмийн ёс суртахуун, баян хоосны ялгааг харуулсан, онц сонирхолтой, адал явдалт кино” гээл хүнгэнэсэн хоолойгоор закадрт Цоодол ахаар уншуулж зад рекламд. Аа тий, “Ховор эрдэнэ” ч юм уу нэг дууны үг Гүрээ ахаар зохиолгоод, Балхаа гуайгаар ая хийлгэн бүх оддоор дуулуулна. Мэдээж гоцлох хэсэгт нь одоо тарчаад байгаа “Номин талст” хоолой салгаж, клипэнд нь загвар өмсөгчийн дамжаанд суралцаж буй охидууд тоглох юм байгаан.

Дээхнэ үеийнхний үзээд үзээд уйддаггүй нэг кино байна. Яагаав нөгөө гажиг Гармаатай. Гол дүрийн жүжигчин Алтан-Өлзий гуай зайлуул жоохон өтөлж ядарсан л болохоос энэ зэргийн кинонд өлхөн тоглочихно. Харин Цэрмаад тоглодог дуучин эгч СУИС-д багшлаад толиотой нь аргагүй тормолзож яваа. Гэхдээ 21 дүгээр зуунд тэр хоёрыг дахин дурлуулаад сексдүүлэх нь юу юм, үр хүүхдийнх нь хооронд адармаатай явдал үүсгэхээс биш яахав. Гол зангилаа нь Цэрмаагийн охин бас уруул дээрээ мэнгэтэй /хар палмастераар зурсан/, хүү нь найз охиноо дагуулаад ороод ирэнгүүт хорт хавдар тусаад өнөө маргаашаа хүлээгээд, амьд дээрээ хүүгээ нутгийн сайн айлд хүргэн болгохоор бат нот шийдэж, өвчтэй эцгийн егзөр нүүр гаргаад хэвтэж байсан Гармаагийн хуучин цагийн сайхан дурсамж сэргэж..., гэх мэтээр үргэлжлүүлбэл өч төчнөөн бэлэн хоол байна.

Заавал иймэрхүү ядмаг сэтгэх албагүй л дээ, гэхдээ энэ бол зүгээр л санаа шүү дээ. Хуучны дууг сэргээж дуулсаны урын сан баяжиж, урьдны киног өлгөж үргэлжлүүлсэний өвөр халаас түнтийж буй өнөөгийн цөвүүн цагт өрсөж хөдлөх л хэрэгтэй. Аягүй бол шал дэмий оюуны бүтээл мүтээл гэсэн хууль гараад, эсвэл хэрэгждэггүй байсан хуулиа гэнэт хэрэгжүүлж, торгож энтэр гай болно. Өөрснөө бодож сэтгэж, тархиа гашилгаж, биеээ зовоож хийснээс илүү бусдын бүтээлийг бага зэрэг тордоод, пүүдэрдэж кремдсэн нь ашиг орлого олж, алдрын зэрэгт хүрээд байгаам чинь аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг, ачийг чинь тэд бас үл мартаг аа.

20 Сэтгэгдэл:

Sponge said...

Идеа эгчээс бол шинэ шинэ санаа ургаал урсаал гараад байхымаа. Эндээс нээрээ туучмаар санаа яаасссс их байнаа. Ганц каамер хүнээс зээлчүүл санаа олоод кино хиймээрайнаа даанч жүжигчин нь байхгүй эээ

ЗОРИГТ8 said...

Миний дуртай монгол канунуудын нэг нь Мөнгөн буйл гээд инээдмийн кану байдийн...Кану зохиол гэж гайхалтай...

Хоёрдуугар анги л лав хийх боломжгүй санагдаадээдийн..

Г.Дарамбазар said...

Энэ сайхан кинонуудын хоёрдугаар ангиудыг сонирхолтой үргэлжлүүлсэн байна шүү. Тэр чигээр нь бичсээр байгаад зохиол болговол ямар вэ.

Anonymous said...

А нэртэй, адтай, адармаатай хүүхнээр юу байна даа. Чи ч чимхээд авмаар эгдүүтэй хог шүү. За тэгээд чаддаг нь баяжжигтун, цаг нь болохоор уулзий.

Ц.Б

Юки said...

хэхэхэхэ, наа 2-р ангиуды чэн бүгдий нь үзчих шиг боллооо

uka said...

hehe soliotoi amitan, dandaa tenegtehiin.

БОРОО said...

хаха. ялангуя тэр рекит Галаа бол үнэн триллер кино болниз. "Илүү сартай зун 2 буюу Галаа эргэн ирсэн нь" гэх мэт сүр нэр гусахгүй юу.

iin said...

хэхэ, бичхийг үзүүлхиймаа

аа бас Сү овогтой, сүүмгэр нүдтэй, бэл томтой, бэлчээр жижигтэй нэг шинэ Ерөнхий сайд байна.

Тэгэнгүүт эр улс аль алдаж онохыг тэр гэхэв гээд бие бие нь рүү асар ойлгосон харцаар харуулна уу, үүрдийн дайсан мэтээр үзэн ядалтаар хөгжөөнө үү зохиогч таны таалал, тачаал мэдэх хэрэг.

Тэгээл суваг болгоноор тэр хэсгээ гаргаад “Залуусын хайр сэтгэл, нийгмийн ёс суртахуун, баян хоосны ялгааг харуулсан, онц сонирхолтой, адал явдалт кино” гээл хүнгэнэсэн хоолойгоор закадрт Цоодол ахаар уншуул. Аа тий, “Ховор эрдэнэ” ч юм уу нэг дууны үг Гүрээ ахаар зохиолгоод, Балхаа гуайгаар ая хийлгэн бүх оддоор дуулуулна.

Amgaa said...

Энд ингээд дэлгээд тавьчихаар ямар хэрэг байнаа зардаг газар ш дэ.

Anonymous said...

Хахаха, элэг хөшлөөөөөөөө, тийшд нээрээ баахан хуучнаа дууриассан дуурссан энэ урлагийхнаас уйдаж байнашд, одоо бүүр дуучин нь хүртэл хүний хоолой дуурайж дуулдаг болсон, тэр тэнэг БЧХ-2-г үзэх ч үгүй.

Ганзо нь said...

хаха

artgaa said...

Хаха браво... алааясан.

amor said...

chuham chuham..

ДэндүүДэндэв said...

Сайхан идэйнүүд байнөө

xvv said...

хаха нээрээ яаж ингэж бичээд байдаг байна аа. :D :D :D

Anonymous said...

Шинэ ерөнхий сайдыг аймаар хэлжээ.

Сү овогт-гадагшаа сэтгэлтэй, цэвэр монгол цусны биш ч байж болохоор
Сүүмгэр нүдтэй- Цаанаа нэг хийморь сүлд муутай, үлбэгэр харагддаг
Бэл ихтэй-Бороо гоулдын лиценз, Цэцэг, Чингис зочид буудал гэх мэт хур баян
Бэлчээр жижигтэй-Баяртай харьцуулахад сул улстөрч, бизнест л гэхээс биш улстөрд тийм ч том гар биш...
гэдгийг хэллээ гэж ойлголоо. Мөн үү?

saihansanaa said...

хаха.. нандин эрдэнэ бол алжээнэ дооо.. хахахахах...

анхаа халиун 2 байна.. хаана л нэг дуутай кино гарна тэр бүрийг л орчуулмар аядаал дуулж гарахын...

Anonymous said...

Ñïîîíæ: Çýý êèíîíû ñàíàà íü íàäàä áàéíà, êààìåð õýðýãñýë íü ÷àìä áàéíà, ãîë ä¿ðä íü ººðñ人 òîãëîîä, ãî¸ êèíî õèéãýýä òàâü÷èéîî.

Çîðèãò: Òýð ÷èíü íºãºº Àçûí òýíãýð áàéâàë Ãî÷îî ìèíü ýý õº ãýäýã ìºí ¿¿. ¯ðãýëæë¿¿ëüå ãýâýë áîëíî øä, Ãî÷îî õºãøèðñºí ÷ àðüñíû ÷åíæ áîëîîä õîò õºäººãèéí õîîðîíä íàéìàà õèéæ ÿâààä çàëóó õ¿¿õýíòýé ó÷èð óðãóóëæ, òýð íü ÄÎÕ-òîé ýíòýð õàõà.

Ã.Äàðàìáàçàð: õýõý ÿã ¿íýíäýý áîë õóó÷èí äýýëèéã ýâäýæ øèíý ïàëüòî õèéñíýýñ øèíý äààâóóãààð øèíý çàãâàðûí þì î¸ñîí íü èë¿¿ ýâòýéõýí áºãººä ýðýëòòýé áàéõ áîëóó.

¯ëìýäýõ: À íýðòýé àäñàãà øèã ààøòàé õ¿¿õýí íü ÷è÷ñýí áîëãîíä ÷èìõ¿¿ëýýä áàéäàãã¿é, ÷è÷èðñýí á¿õýíä ÷èð¿¿ëýýä áàéäàãã¿é íýãýí äýý.... ãñí

Þêè: Àëààã¿é áààâãàéí àðüñûã àðàâ õóâààäàã øèã õèéãäýýã¿é êèíîíîîñ êàéô àâààë... íýýðýý.

Áîðîî: Õàõà òîõèðñîí íýð áàéíà. ×è åð íü ïðîäþñåðîîð àæèëëàõ þìóó ìèíèé êàíóóíóóäàä?

Èéí: õýõý, tnx

Àìãàà: ¯íýð àâàõóóëæ áàéãààä ¿íý õ¿ðãýõ òàêòèê áàðüæèéíàà õº.

¯ëìýäýõ: Õýëýýä þ¿õýâ, Ãàäíû êèíîíîîñ ñàíàà àâäàã áàéñàí áîë îäîî àéëààñ ýðýõýýñ àâäðàà óõäàã áîëñîí íü ñàéøààëòàé. Ãýõäýý ºíãºðñºíòýéãýý çóóðàëäààä áàéõààð ÿàæ óðàãøëàõ âý äýý.

Ãàíçî, Àðòãàà, Àìîð, Äýíäýâ, Õ¿¿: Èäåéãýýð èäýý çàñëàà, èäýýä, èë¿¿ ñàéæðóóëààä áàéãààðàé.

¯ëìýäýõ: Ñàíààã¿éã ñàíàæýý õýõý
ãýõäýý áàðàã ë...

Ñàéõàíñàíàà: ×óõìàà ÿäæààõàä îð÷óóëãà íü ÿìàð ÷ óòãàã¿é, àÿíäàà ¿íýí çîõèõã¿é íààñññ.

Idea said...

Өө баларсын... логиноо хийгээгүй орчиж.

Споонж: Зээ киноны санаа нь надад байна, каамер хэрэгсэл нь чамд байна, гол дүрд нь өөрсдөө тоглоод, гоё кино хийгээд тавьчийоо.

Зоригт: Тэр чинь нөгөө Азын тэнгэр байвал Гочоо минь ээ хө гэдэг мөн үү. Үргэлжлүүлье гэвэл болно шд, Гочоо хөгширсөн ч арьсны ченж болоод хот хөдөөгийн хооронд наймаа хийж яваад залуу хүүхэнтэй учир ургуулж, тэр нь ДОХ-той энтэр хаха.

Г.Дарамбазар: хэхэ яг үнэндээ бол хуучин дээлийг эвдэж шинэ пальто хийснээс шинэ даавуугаар шинэ загварын юм оёсон нь илүү эвтэйхэн бөгөөд эрэлттэй байх болуу.

Үлмэдэх: А нэртэй адсага шиг ааштай хүүхэн нь чичсэн болгонд чимхүүлээд байдаггүй, чичирсэн бүхэнд чирүүлээд байдаггүй нэгэн дээ.... гсн Юки: Алаагүй баавгайн арьсыг арав хуваадаг шиг хийгдээгүй киноноос кайф аваал... нээрээ.

Бороо: Хаха тохирсон нэр байна. Чи ер нь продюсероор ажиллах юмуу миний кануунуудад? Ийн: хэхэ, tnx Амгаа: Үнэр авахуулж байгаад үнэ хүргэх тактик барьжийнаа хө.

Үлмэдэх: Хэлээд юүхэв, Гадны киноноос санаа авдаг байсан бол одоо айлаас эрэхээс авдраа ухдаг болсон нь сайшаалтай. Гэхдээ өнгөрсөнтэйгээ зууралдаад байхаар яаж урагшлах вэ дээ.

Ганзо, Артгаа, Амор, Дэндэв, Хүү: Идейгээр идээ заслаа, идээд, илүү сайжруулаад байгаарай.

Үлмэдэх: Санаагүйг санажээ хэхэ гэхдээ бараг л...

Сайхансанаа: Чухмаа яджаахад орчуулга нь ямар ч утгагүй, аяндаа үнэн зохихгүй наассс.

Ulambayar Kc said...

Ингэхэд та хэдэн настай вэ?