Аяа... Тавдугаар сарын бороо шиг үнэр анхилам биш хэрнээ таваргаж явахад жиндүүлэм зэвэргэн жавар тасхийж, хацар нүүрийг хайр гамгүй хайрахуй дор малгайлан униартах хотын утаан дунд маск зүүсэн хүмүүс тодрон бүдгэрэх нь... нөгөө юу му... лугаа ажгуу...
. Засссс бүтэхгүйм байна. Жоохон уянгалчий гэсэн явдаггүй гэжийншд. Хальж халтирах гэж зутарч сууснаас зүгээр түс тас түмпэн шанага, ок док олвэйс тампакс зангаараа хэдэн үг хэлхчээд, замура тор шиг загвартай цүнхээ хондлой дээр шидлэнхэн, завсрын өнгөтэй гэзэг юүгээ хавиар нэг сэгсэлзүүлсээр гарч хэлэн дээрээ юм олж тавих минь.
. Хэлэн дээрээ юм тавина гэснээс ойрын үед иднэ гээчийн ид хавыг харин ч нэг гайхуулж, Идеа хэмээх төрөлх сайхан алдраа Идшинноров хэмээх өвлийн үүцтэй төстэй нэрээр солих тухай тогтоолын төсөл боловсруулж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан байнгын хороонд өргөн барихаар сүүлийн хэд хоног сүрхий шамдан ажиллаж, буурин дээрээ бухайж, суурин дээрээ зузаарч байгааг минь байгууллагын дарга цэрэг хийгээд харуул хамгаалалтын ажилтнууд даанчиг мэдрэхгүйн дээр яавчиг ойлгохгүйг яалтай.
. Гэж гонгинонгоо харахаас хайр хүрэх болсон нэгэн күүл баагийг барьж аваад базаж чимхээд баруун зүүнгүй тонгорчмоор адын хүслээ арайхийж дарж яваа нь над мэтийн түрэмгий, түрдэг трактор шиг эрэмгий хүнээс гарамгүй тэвчээр болохыг намуухан дуутай, ялдамхан төрхтэй тэр нөхөр ер нь гадарлаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг асар хүчтэйгээр дэвшүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэх талаар туйлын мэргэн санаа тунчиг хурдтайгаар харван орж ирвээ.
. Хамаа намаагүй харван ирсэн санааг А хүрээний гахайн томуугаар үүсгэгдсэн түр зуурын сэтгэл хөдлөлийн вирус байж магадгүй хэмээн хардаж, ихэд сэжиглэсэн нүдээр хяламхийх зуураа зузаан гээчийн хаалт зүрхэн тушаагаа нааж, халуурал, бялуурлаас хамгаалах бэлдмэл хамар амандаа дусааж, гурван хувийн хлормины уусмалаар гараа угааж хоолойгоо зайлаад санаа амрав. Урьдчилсан сэргийлэх тарилга ирэнгүүт улс амьтдын урдуур дайрч хийлгэх талаар холбогдох мэргэжилтнүүдтэй албаны шугамаар ярьж, амины журмаар найрах асар бүтээлч төлөвлөгөө бас босч ирээдэхлээ.
. Бодол дундаас босч ирсэн тэрхүү төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан дахин уулзахгүйн ерөөл талбиж компьютерээсээ үүрд устгасан покерийн программаа эхний ээлжинд сэргээн суулгуулах нь ажлын байрандаа тогтон сууж, анхаарал юугаа төвлөрүүлэх аюулын зөв хөшүүрэг юм гэдгийг бодож олохыг бодоход ухаан гэдэг уужим саруулаараа, улам цааш ундарсаар байх авай.
. Ундраад байгаа тэр ухааныг улс орны хөгжил дэвшилд ашигладагаа энэ удаа азнаад алд биенийхээ хий шар бадганыг тэнцвэржүүлж, ууц нуруугаа бөөцийлж, уур уцаараа дундлах чиглэлд эн түрүүн зарцуулахаар салбарын хүмүүстэй санал солилцоод гар барилцан гарын үсэг зурах санаа төрөв. “Малгай өмсөөд маск зүүчихээр хэтэрхий жоохон хүүхэд шиг болчихын” хэмээсэн сайн таньдаггүй нэгний үгийг анхааралдаа авснаар сүүлийн үед “та” хэмээн гүн хүндэтгэлтэй дуудуулах болсон учир шалтгааныг малгайнд дарагдах хэдэн сөөсгөр үс, атираашиж буй дух, мэдэхгүй хүнд ухаалаг, бодлогоширонгуй байрын харагдуулах хөмсөгний голын хөндлөн бүдэг зураас, амны хаалтад далдлагдах алга дарам газар сэлт рүү чихээд кайф авч ташаалтай нь аргагүй мушийв.
. Мушийх зуураа олж мэдсэн зүйлсээ онол практикт хослуулж хэрэгжүүлэх үүднээс зүс царайгаа тольдож, зүүсгэл гоёлоо тордож, ном тэвэрч хэвтдэг цагаа нойр хоолоор нөхөж, дэмий чалчдаг заваа дасгал фитнесээр солих хэрэгтэйм санж хэмээсэн асар ажил хэрэгч бодлоор ажлын нэгэн өдрийг эхэлснээ энд ингээд испиралдаж үлдээв. Хэрэгжүүлэхгүй ч харжээ суухад хааяа өлссөн үед өл залгаж, цангасан үед цай болоод байжийг. Өглөөний шуурхайгаас амжиж тоншсон сараачлагыг энэ хүргээд өрөөний усны савыг шүүрч коридорт гарахад нарны бүүдгэр туяа хэсэгхэн газрыг гийж, нааш цааш зөрөх хүмүүсийн дүрсийг бүдгэрүүлнэ. Тиймээ, би ч бас хэн нэгний бийрийн үзүүрээр амилах "Нарны охин"...
/ёоох, ингэж нэг уянгалж авах гэж/
17 Сэтгэгдэл
нарны охион уянгалуулдаг чадвараас чинь суралцмаарийна
Хэн нэгэнд сэтгэл алдраа юу бүдүүнээ нтр гэчүүл онож байна уу
хэхэ энэ тэнэгийн бичиж байгааг.
Нэг хүн таалагдаж дээ, эсгүүл худлаа маазраадынуу. үнэн бол тонгорч унагааж энтэр илэрхийлбэл амжилт олохгүй шд, арай эмэгтэйлэг сүртэй арга бодож олкү бол.
Ха ха ха
yoo tataagaad hayachihiimaa...
ehleel hul hundtei boltsiim bol uu gej bodloo... tegsen chin zurhen tushaanaa haalt maalt naagaad eheldeg baina shd...
uka-giin heldegtei sanal niiljiina... ter zaluu chin huchit har nertei tuyahan sogoonoo yum bol arai joohon emegteileg baihku bol ailiin huuhdiig alaad hayachihvii dee... demii chalchdag tsagaa fitnesst zartsuulaad turdeg traktor bish, chiregddeg chirguul bol za.... hehehe
sain bichih gej sanaatai durladagiin boluu gej boddiin shd bi ene Idea ed nariig. Gehdee joohon oilgomjtoi bichsen bol tee
ёоо ёстйо нэг амьсгаагаар уншчихдаг сэдэю байна доо.. гэснээс тэр арын хаалганы тариаг чэн ихэд сонирхож байгаа миний бие бээрррр...
үг урсана..
үйлдэл .....
kkk... odriin tsainy tsagaas omno amjuulan uyangalaad bgaamuu gesen chen ogloonii shuurhaigaas omno amjuulchih yumaa. Ta neeree ertech bn shuu. Argagui l mergejliin otslog mon dooo...
H1N1 лав биш ээ.
нар, сарны охидод хайртайшд
Үлмэдэх: Хэхэ би өөрөө ч ойлгохгүй байгаамөө.
Зоригт: Зайны сургалт явуулдын билүү, төлбөртэй... ккк
Үлэмж: Хэхэ нэртэйгээр нь Гаамп гэчихиймуу?
Ука: Тонгорсноос дэгээдсэн нь дээр ч юм уу
Ийн: Тэр хэсгүүдийг чамд зориулчийёөө.
Амарсайхан: яасан? инээснийг асуу гэдийн
Баярхүү: Барын сүүл болж чирэгдсэнээс батганы толгой түрэмгийлэх ч бас сайхан шүү дээ заримдаа ккк
Үлмэдэх: юм бичихийн тулд зүрхээ биш гараа л хөдөлгөмөөрийн хэхэ
Сайхансанаа: тариа нь биш гэхэд ядаж шил нь олдуул усаар зайлж уухынсан тээ, хоёулаа ...кк
Амор: Үг урсана...Үйлдэл гацна...
Бука: Зарим өглөөг блогоор эхлэх зүгээр байдгымаа
Арсун: Яана тийм үү, тэгвэл арай ДОХ биш байгаа, эмчээ? ... /эсвэл лам багш аа/
Ганзо: Хайлж хөрөх дуртай нөхөр л гэж ойлголоо
Бум: Гурван цэгийн оронд ямар гурван үсэг зохих юм бол доо. х, у, ц... даг байвал дөхөх ч юм болуу.
... харахаас хайр хүрэх болсон нэгэн күүл баагийг барьж аваад базаж чимхээд баруун зүүнгүй тонгорчмоор адын хүслээ арайхийж дарж яваа нь над мэтийн түрэмгий, түрдэг трактор шиг эрэмгий хүнээс гарамгүй тэвчээр болохыг намуухан дуутай, ялдамхан төрхтэй тэр нөхөр ер нь гадарлаж байна уу, үгүй юу...
WHO IS THIS?
Sain bna u? Bi tanai blogoor haaya 1 urilgagui zochildag yumaa. Uuriin chin bichlegiin helber er ni dajgui shuu! Bi 1 jijig huuhdiin nom (251pages) orchuulj baigaa, udahgui duusah baih. (Myth& Fairy tales of various nations)Huuhdiin tanin medehui, tuuh, gazarzuin medlegt heregtei bolov uu. Herev uuruu tatgalzahgui bol minii nomiig (orchuulagiig)hinaj ugnu uu? Mergejiliin hunii uudnees utga nairuulaga, busad zuiliig zasaj, zuvluguu ugvul ih talarhah baina.
demberel_s@yahoo.com
Post a Comment
Миний тухай
- Idea
- Ulaanbaatar, Mongolia
- Гэрэл гэгээтэй бүхэн рүү би тэмүүлдэг Гэнэт гунидаг шигээ амархан баясдаг Өрөөлд урам өгч бусдаас авах дуртай Өөрийнхөө ертөнцөд эзэн явахдаа жаргалтай...
/Ангилал/ Ухаж төнхөөд уншицгаана биз
- Уран бүлтрээ (26)
- Нийтлэлийн оронд (25)
- Хөшигний цаана (17)
- Зүрхний бичээс (13)
- Халууны шил (10)
- Дурсамжийн тасархай (9)
- Явсан газрын сонин (9)
- Солгой бийр (5)
- "Би асууя-Та хариул" (3)
- Найзууд (3)
- Омогшил (1)
- Сонордуулга (1)
- Хобби (1)
Блогчид бичсээр, бодрол урссаар
-
-
-
Шөнө дундах мэдээ.19 hours ago
-
-
Торны цаадах Интернэт4 days ago
-
өөртөө аймаар итгэлтэй4 days ago
-
-
-
Black1 week ago
-
-
арт гудамж1 week ago
-
-
-
-
Блогоор аялсан түүх – 142 weeks ago
-
Намрын дунд сарын шинийн 17 шүү дээ хөө3 weeks ago
-
-
-
The Lost Symbol5 weeks ago
-
90-ээд оны дурлал биш :D2 months ago
-
№16 months ago
-
- Өндөр настны блог
- Японд амьдардаг бүсгүйн блог
- Юкигийн "юмтай" блог
- Эрхэмээгийн эгэлгүй блог
- Эрдээтэй хамт English-ээ сайжруулнаа
- Энхбаатарын эрхэмсэг блог
- Энхбаатарын блог
- Шар үстийн блог
- Ш.Баатар шад блог
- Чандманий чанарлаг блог
- Цэцэнбаатарын цэнэгтэй блог
- Цоомоогийн цомцгор блог
- Цасаагийн царайлаг блог
- хөгцтэй Гөөхий = Хөхтолбот
- Хүүгийн хүршгүй блог
- Хүжийгийн хөгжилтэй блог
- Хуруугийн дэмбээчин блог
- Хундагын 100 гр блог
- Хишгээгийн хэлэмгий блог
- Хашир анжгай өгүүлэх нь
- Түгжилийн "түймэр"-тэй блог
- Тэнэмэл аянчны блог
- Тэнэмэл андын тэлээ үгс
- Тогоруугийн томоогүй блог
- Сугараагийн "сумочин" блог
- Санаахайгийн сайхан блог
- Сайд асан ахын "санхүүлэг" блог
- Орчуулаад өгье
- Орж байхад илүүдэхгүй
- Опал охины өчил
- Оогийноогийн ондгор блог
- Олон салаа хэлтэй болохийнсон
- Наранбаатарын "намбагүй" блог
- Нандиагийн намбалаг блог
- Нанаагийн налирхай блог
- Муур багш нарын мугуйд блог
- Муланкагийн "мунаг" блог
- Микаагийн алдартай блог
- Мелкадиесийн "мэдэмхий" блог
- Маркетингийн "маягтай" блог
- Мами нааш ир манайд....
- Криллээр бичихдээ ашиглье
- Компьютер бол ертөнцийг харах цонх
- Их түүхийн гайхамшигт агшин
- Идогийн этгээд блог
- Игаагийн тэнгэрлэг блог
- Зүүдэлдэг даргын зөнч блог
- Заяагийн жаягтай блог
- Зараагийн замбараагүй блог
- Зандаагийн "сэгсгэр" блог
- Зангга-ийн зайтай блог
- З.Энхболдын зангарагтай блог
- Жаагийгийн жаравгар блог
- Ерөнхий захирлын ер бусын блог
- Е.Битмийнжүүлэх хөтөлбөр
- Дулааны бүлээн блог
- Дархан хүний бурхан ухаан
- Давтагдашгүй "Даяар Монгол"
- Гэгээлэг Австрали бүсгүй
- ГоүГоү гого блогууд
- Гобигийн гоёмсог блог
- Ганга-ийн ганган блог
- Ганбаагийн гайхалтай блог
- Галавсаа- буриад өвөө
- Галааридын гандашгүй блог
- Гаампын гажиг блог
- Бямбаагийн "балбадаг" блог
- Бэк Жэннигийн "бэлэн" блог
- Буянцогтоогийн бурханлиг блог
- Бум ахын бурамтай блог
- Болорхоны орон зай
- Болмжморын жиргээ
- Баян сум=Баяасум
- Батаа нэгээс гурав
- Артаньян Аньяаны блог
- Араатны хаан Арслан
- Анхаагийн түвшин блог
- Амарсайханы "ангалзуур" блог
- Амайгийн дэлхийг тойрсон блог
- Алтан харгана = Алтаргана
- Øóíàë õºäºëãºñºí áëîã
- Pearle Deppsu-ийн блог
- Peakfinder-ийн блог
- Lice-ийн "бөөстэй" блог
- "Ёроол" компанийн сайт